antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 25, 2016 5 comments

“Шударга ёс” эвсэл тарна

нийтлэсэн Admin
527-1453698001LHA_5403
УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө МАХН, МҮАН, БНН хамтран Улс төрийн холбоо гэгчийг байгуулж, 12 жил хамтран ажиллах гэрээ байгуулж байлаа. Улмаар Н.Энхбаяр Б.Жаргалсайханд итгээгүй тул БНН-ыг холбооноос хасч, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл байгуулагдан, УИХ-ын 2012 оны сонгуульд оролцсон түүхтэй. УИХ-ын 2012 оны сонгуульд тус эвсэл том амжилт үзүүлж, УИХ-д бүлэгтэй болсон төдийгүй МАХН-ын дарга, эвслийн тэргүүн Н.Энхбаяраас бусад бүхий л лидерүүд нь улс төрийн томоохон алба хашив.
Одоогийн байдлаар  УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дэхь Г.Уянгаас бусад бүхий л гишүүд сайд, УИХ-ын дэд дарга, байнгын хорооны дарга болоод байна. УИХ-ын сонгуульд ялалт байгуулж чадаагүй М.Энхсайхан хүртэл “Монголын төмөр зам” компаний захирал, Тавантолгойн цахилгаан станц төслийн захирал, Монгол улсын Сайд зэрэг албыг хашиж буй.
Харамсалтай нь УИХ-ын 2012 оны сонгуулийн амлалтаа биелүүлээгүй, биелүүлэхийн төлөө бодитой алхам ч хийгээгүй, тэр бүү хэл зарим нь эсрэг ажилласаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна. Өнгөрсөн Пүрэв гарагт болсон МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хурлын үеэр тус эвсэл тарах нь зөвхөн цаг хугацааны л  асуудал болсон нь нэгэнт тодорхой болсон юм. Одоогийн байдлаар тус эвсэл тарах 2 хувилбар яригдаж буй бөгөөд энэ нь 1-т Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нар эвслийг бүлгийг орхиж, УИХ дахь бүлэг тарах замаар
2-т МҮАН-ын улс төрийн шийдвэр гарч, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл албан ёсоор тарах гэсэн явдал аж. Юутай ч энэ УИХ-ын бүрэн эрх дуусахаас өмнө МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл тарах нь тодорхой болсон байна.
П.Мандах
Sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • zochin (January 25, 2016 2:35:43 pm )

    Tarsan taraagui yamarch uurchlult garahgui.naad nobshnuud terte tergui hereggu

  • Зочин (January 25, 2016 5:20:42 pm )

    tar tar

  • Anonymous (January 25, 2016 5:36:58 pm )

    zob zob

  • Улс тор судлаач. (January 25, 2016 5:53:54 pm )

    Одоогоор Ч.Сайханбилэгийн хусэлт нь Еронхий сайдаараа улдэх тодийгуй, АН-ын дарга болох сонирхолтой байгаа. Гэтэл саяхан “Нам дамнасан булэглэл” ямар хучтэй байдаг болохыг Ч.Сайханбилэг унэхээр харуулж чадлаа. Монго барьсан Гуйцэтгэх засаглалын тэргуун ч бас монго хучтэйг харуулж байх шиг байна. Саяхан Ч.Сайханбилэг нь оорийг нь Еронхий сайд болгосон, оорийнхоо АН-ын дарга З.Энхболдыгоо УИХ-ын даргаас сайн дураараа огцрох шаардлагыг сорог хучин болох МАН-ын булгээс гаргуулж чадлаа шуу дээ. Тэгэхээр одоо З.Энхболд нь УИХ-ын даргаа огч, АН-ын даргаараа улдэх, эсвэл хэл амгуй АН-ын даргаа Ч.Сайханбилэгт огч, УИХ-ын даргатайгаа улдэх л улдлээ дээ. Эхний хувилбараар АН-ын даргатайгаа улдвэл сонгууль дохохоор паракцуудын зорчил, сонгуулийн намын жагсаалтаас болж унах магадлалтай, харин дараагийн хувилбараар явбал дуулгавартай, чих зоолон дарга болж УХЦ-д бууж огох л хэрэгтэй болох байхдаа. Гэх дээ Ч.Сайханбилэг нь улс орны эдийн засаг хундэрч, ард иргэдийн амьдрал хэцуудсэн энэ уед ингэтлээ албан тушаалтайгаа зууралдаж, болж огвол АН-ын дарга болчих санаатай узэлцэж байгаа нь унэхээр цаана нь улс орны эрх ашгаас том эрх ашиг уйлчилж байгааг харуулж байна. Энэ ” Нам дамнасан булэглэл” ч унэхээр Монгол улсыг суйруулэх нь байна шуу. Одоо ард иргэд ээ нэгдэх цаг болсон байна шуу.

  • Anonymous (January 26, 2016 12:41:54 am )

    МАН- Нямдоржтонгууд АН-аас Сайхан залууг еронхий сайд болгосон Эбитэнгууд

antalya rent a car