Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Швейцариас илгээсэн ярилцлагын гол мессежийг улс төрчид тайлж ядан байна. Тэрээр Засгийн газрыг тогтвортой ажилуулах ёстой гэж яриа өгөх завсартаа дараагийн Ерөнхий сайдыг тодруулах санаа цухуйлгасан юм. Тухайлбал “Ер нь Ерөнхий сайдтай, Засгийн газартай хариуцлага тооцох болбол бүтээлч байдлаар хариуцлага тооцох ёстой. Манай Үндсэн хуулинд зааж өгсөн үндсэн зарчим байгаа, “Дараагийн Ерөнхий сайдыг томилсноор өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх дуусна” гэж. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Ерөнхий сайдтай хариуцлага тооцох гэж байгаа бол шууд л дараагийн Ерөнхий сайдынхаа нэрийг оруулж ирэх хэрэгтэй. Тэгэж байж л тогтвортой байдал бий болдог” гэж хэлсэн юм. Ерөнхийлөгчийн энэ үгийг санаатай хийгээд санамсаргүйгээр бүх л сайтуудаар явуулав. Гэтэл улс төрчид Ерөнхийлөгчийн энэ үгэнд “дараагийн Ерөнхий сайдаа эхлээд тодруул. Тэгээд асуудлаа ярь. Тэгвэл засаг тогтвортой байна” гэсэн санаа байгааг өөр хоорондоо тайлбарлан цахимаар түгээж эхлэв. Ингээд дараагийн Ерөнхий сайдаа тодруулж ядан байгаа гишүүдэд Ерөнхийлөгчийн үг ташуур болж шинэ хүний эрэлд гарчээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол АН-ынхан хүмүүсийн төсөөлж байгаагүй хүний нэрийг гаргаж иржээ. Өмнө Р.Амаржаргал, С.Эрдэнэ, Х.Баттулга, З.Энхболд нарыг Ерөнхий сайд болох боломжтой гэсэн таамгуудыг дэвшүүлж байсан. Тэр ч бүү хэл Н.Алтанхуяг дахин Ерөнхий сайд болно гэсэн цуурхалыг цахимаар тараагаад авсан билээ.
Тэгвэл АН-ынхан дараагийн Ерөнхий сайдаар Э.Бат-Үүл, Г.Батхүү, Ц.Баярсайхан гурвын нэгийг болох илүү боломжтой гэж өөр хоорондоо ярилцаж байна. Гэвч Э.Бат-Үүл өөрөө энэ санаачилгыг дэмжихгүй. Уг нь Э.Бат-Үүл Ерөнхий сайд болоод намаа листээр толгойлоод орвол ард түмний саналыг авах магадлалтай гэж олон гишүүд үзжээ. Бас Ерөнхий сайдыг парламентын гаднаас тавих эрсдэлтэй гэж болгоомжлогсод ч гарч иржээ. Г.Батхүүгийн хувьд нам намын дэмжлэг авах магадлалтай. Намын дарга З.Энхболдтой ойрхон, нам дамжсан бүлэглэлийн гишүүн гэх мэтээр яригджээ.
Эцэст нь УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг хамгийн боломжтой гэж үзсэн байна. Учир нь Ц.Баярсайхан бол нэр цэвэр, ноён нуруутай. Хэнтэй ч дайсагнаад байдаггүй зан чанартай. Хамгийн гол нь Ерөнхий сайдад удаа дараа яригдаж байгаа хүмүүсийн нэг. Түүх сөхөхөд 1996-2000 оны хооронд олон Засгийн газар солигдож байхад Ц.Баярсайханыг Ерөнхий сайд болох чадвартай гэж олон нийт үзэж байсан. Д.Ганболдыг Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцаахдаа хамгийн сүүлд “АН-аас Ж.Наранцацралт, Ц.Баярсайхан, До.Ганболд гэх мэт ноён нуруутай улс төрчдийн аль нэгийн нэрийг оруулж ирвэл шууд дэмжих боломжтой” гэж хэлж байсан юм. Үүний дагуу АН-ынхан хуралдаж Ерөнхий сайдад Ж.Наранцацралт агсныг оруулан томилуулж байсан түүхтэй. Түүнээс хойш Ц.Баярсайханы нэр төр сэвтсэнгүй. УИХ-д нийтдээ гурван ч удаа сонгогдсон. БХБ-ын сайд, байнгын хорооны даргаар томилогдож байсан туршлагатай. Олон нийтийн дунд элдэв сөрөг имиж, муу нэр хоч үгүй нэгэн. Сөрөг хүчин дунд ч хүлээн зөвшөөрөгддөг түүнийг АН-ынхан дараагийн Ерөнхий сайдад дахин ярьж эхлэв. Чухам яагаад түүний нэрийг далдуур ярих болов гэдэг анхаарал татна.
Ч.Сайханбилэгийг огцоруулах асуудал сунжирах шинжиндээ орлоо. Зарим нь хурдхан хэлэлцээд хамгаалья гэсэн тактиктай бол нөгөө хэсэг нь асуудлыг нухацтай судална гэж АН дотроо ярилцсан байна. Намынхаа ҮЗХ-ны гишүүдийн ирцийг бүрдүүлж чадахгүй байгаа З.Энхболд, ҮЗХ-ны ирцийг бүрдүүлэхгүй байгаа МҮДН, Алтангадас гурвын тохироо, ойлголцоос олон зүйл шалтгаалах болчихлоо. Алтангадасынхан өөрийн хүн болох Ч.Сайханбилэгийг хамгаалах хүсэлтэй байгаа бол МҮДН огцоруулах хор найруулж эхэлсэнийг хэвлэлүүд онцлох болов. З.Энхболд энэ хоёрын хэнийх нь байр суурийг дагахаас олон зүйл хамаарах болчихоод байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр бол З.Энхболд Алтангадасынхантай ойлгоцож чадахгүй байгаа аж. Угаасаа Алтангадасынхан ойлголцох сонирхол, хүсэл багатай. Тэд намын даргаа авч Ч.Сайханбилэгт өгч Засаг дээрээ бүх хүчээ төвлөрүүлэх алсын сонирхолтой. Ийм үед МҮДН-ийнхэн ухаалаг ажиллаж дараагийн Ерөнхий сайдын нэрийг тодруулахаар эрчимтэй ажиллаж байна. Ц.Баярсайханыг Ерөнхий сайд болгох санаа тэднээс гарчээ. Тэдний санаачилгыг З.Энхболд далдуур дэмжин Алтангадасыг айлгах, тэдэнтэй тохирох арга замыг хайж эхэлжээ. Ингээд л Ц.Баярсайхан гэсэн нэр дэвшигчтэй болчихжээ.
Эндээс дүгнэж үзвэл З.Энхболд Алтангадасынхантай тохирч чадахгүй бол Ц.Баярсайханыг шууд дэмжих магадлалтай болно. Харин Алтангадасынхан З.Энхболдын энэхүү нүүдлийг сөрвөл Ерөнхий сайдын суудлаа алдаж мэднэ. Тэгэхээр З.Энхболд, Алтангадас хоёрын ойлголцох хөзөр нь Ц.Баярсайхан болчихжээ. Хэрэв З.Энхболд, Алтангадас хоёр ойлгоцвол Ц.Баярсайхан золионд явна. Ойлгоцож чадахгүй бол Ц.Баярсайхан гэдэг шинэ Ерөнхий сайд Өмнөговь аймгаас төрж мэдэхээр нөхцөл үүсэв. Ц.Баярсайхан ч гэсэн Ерөнхий сайдад хааяа яригдчихаад, даруухан, ноён нуруутай байдлаар асуудалд хандаад яваад байхгүй байж мэднэ. Учир нь энэ удаа түүнд боломж нээгдэж байна. Магадгүй сүүлийн удаа. Ийм боломж дахин тохиохгүй ч байж мэднэ. АН ч гэсэн “1 тэрбум ам.долларын мах гаргана”, “ноён долларыг сулруулж хааны хөрөгтэй монгол төгрөгийг чангаруулна”, “эдийн засаг, эдийн засаг гэж хэлчихээд эдийн засгаа унагачихсан”, хүүхдийн мөнгийг хасах шийдвэр гаргаж бөөн асуудал үүсгэсэн Ч.Сайханбилэг гэдэг Ерөнхий сайдтайгаа сонгуульд орж амаа алгадуулах уу? Ц.Баярсайхан гэдэг нэр цэвэр нэгнээр удирдуулж сонгуульд орох уу? гэдэг тооцоо амралтын өдрүүдээр хийгдэж дуусаагүй байна.
Г.Лхагваа
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
zochin (January 25, 2016 1:01:53 pm )
haraagui hun bna hen yum be
-
Anonymous (January 25, 2016 1:46:36 pm )
Demjij bna
-
zocin (January 25, 2016 1:53:47 pm )
zov
-
loip (January 25, 2016 2:53:25 pm )
chadahgui uya booronhii shalchgar aimhai dalduur idevhgui hun dee
-
zochin (January 25, 2016 3:14:53 pm )
ТУН ЗӨВ ХҮН ХАНДЛАГА НЬ ШАЛ ӨӨР ЮУН МӨНГӨ ТӨГРӨГ ЛОББИ ГЭЖ МЭДЭХГҮЙ ЁСТОЙ Л НЭГ НЭР ЦЭВЭР ГАР УЭВЭР СЭТГЭЛ ЦЭВЭР ХӨДӨӨНИЙ ХҮҮХЭД ДЭ
-
Anonymous (January 25, 2016 4:06:04 pm )
Бүтээлч байдлаар хариуцлага тооцох гэж юу гэсэн үг вэ? Манай ерөнхийлөгч заримдаа ч арай дэндүүлчих юмаа…
-
гишуун (January 25, 2016 4:23:50 pm )
Естой зов санаа Ц.Баярсайхан гишуунийг ихэнх хумуус,гишууд дэмжинэ гэдэг нь ойлгомжтой Ингэвэл сонгуульд АН дээгуур давхих хурдлах нягууртай болой
-
зочин (January 25, 2016 5:45:45 pm )
Ээ зайлуул энэнээс өөр хүн олдохгүй байгаам байх да .Дуугүйл болохоос уул уурхайг нэг сайн идсэн хүн дээ.
-
АН-ын УЗХ-ны гишуун. (January 25, 2016 9:04:17 pm )
Ч.Сайханбилэг ээ чи Алтангадасыг хулихдаж Еронхий сайд болчихоод, С.Баярцогт, Ш.Солонго, хууль бусаар томилогдсон Г.Ганболд нартайгаа хамтарч, олон арван торийн албан хаагчийг торийн захиргааны албанаас халж чолоолж, олонч хунийг уйлуулсандаа. Тэгэж ярьвал тэд нар чинь оорсдийнхоо чадалаар торийн албанд орсон юм шуу. Гэтэл чи Б.Дэлгэрмаагийн ачаар АН-д орж, бидний хучээр энэ дайтай яваа шуу. С.Баярцогт ч гэсэн оорийг нь УИХ-д оруулсан МАН-аас урваж АН-д орчихоод, одоо 1 сая долларийн хадгаламжаа мартчихаад л манарч яваа биздээ. Тэгээд та нар бусдын ач тусыг хариулж чаддаггуй юмаа гэхэд, журмын ноходтэйгээ хун шиг хандчихгуй хавчиж гадуурхаж халж чолоолоод л монх ийн даргын албан тушаалд орсон юм шиг загнаад л байсан, гэтэл одоо огцорч байх шив дээ. Амьдрал гэдэг ийм л байдаг байхгуй юу. Та нартай тооцоотой шуу, сайхан л мэдээрэй.
-
Саранчимэг (January 25, 2016 10:53:06 pm )
Bayrsaihaniig odoo l olj harlaa Yostoi zuv hun shuu
-
Anonymous (January 25, 2016 11:14:01 pm )
Наад сэтгүүлч чинь мангар юм байна. Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд шинэ ерөнхий сайдтай болвол хуучин ЕС аа чөлөөлдөгийг Элбэгээ хэлсэн. Наана чинь огцруулах тухай яриа явагдаж байна.
-
asd (January 26, 2016 2:03:58 am )
Hen Ni ch bsan bodit bdal deer dugnelt hiivel bugd l idehiig bodno ene ch ylgaagui niigem Ni iin boljdee
-
asd (January 26, 2016 2:05:38 am )
Bas end buh sait medee Ni Dee comment bichdeg neg gishuun gsen p***a bnaa shar had WiFi tai bolchluu
-
Mongol (January 26, 2016 9:55:50 am )
Haa ochij yostoi zuv hun shuu dee. Haa haanaa demjlegtei, gol ni noyon nuruutai, sharalhaad baidaggui, tulhtai hun dee. Yaaj yavaad harin ene haluun tsustai, daitah baildah, huchindehees oor yum meddgui AN-d orchihson yum! Bat-Uul, Bayarsaihan 2-iinhoo negiig songoj urdaa bariad, ard ni nugeltnuudee nuugaad songuulid orvol AN-han neg udaa ard tumnees sanal avch magadgui dee.
-
Судлаач. (January 26, 2016 7:26:37 pm )
Ч.Сайханбилэг маань удирдагч хун биш юм байна. Дээр нь бас эдийн засаг ч мэдэхгуй юм байна. Уг нь Гуйцэтгэх засаглалыг тэргуулж байгаа хун чинь Монгол улсын иргэн бухнийг нэг зугт, нэгдмэл зорилгод чиглуулж, байгаа нооц бололцоогоо ашиглаж хун бухнийг дор бурнээ чадах юмаар нь ажиллуулж байж хямарлаас гардаг болохоос биш, худал ярьж ард тумнээ хуурч тайвшруулаад, зовхон гадны зээлийн монгоор тосвийн алдагдлыг нохож байж хямарлаас гарахгуй л дээ. Зээлээр тосвийн алдагдлыг нохвол улсын орийн тааз хэтэрч, тун удахгуй улс орон л дампуурах л болно.
15 Comments