АН-ынхан ч, улс төрийн хүрээнд ч ингэж ярьж байна. ҮЗХ-ны хуралдааны мандатын тоогоор тооцоход 70 хувийн ирцтэй гэж хэлж болохоор байгаа ч шийдвэр гаргах түвшний буюу суудлынх нь тоогоор авч үзвэл 40 хувийн ирцтэй байсан. “Шонхор”, “Нэг ардчиллынхан”-аас бусад фракцийнхан хуралдаанд оролцоогүй. Үүгээрээ намын даргадаа “Даврахгүй шүү” гэсэн сануулгыг өгсөн гэнэ. Дашрамд сонирхуулахад УИХ-ын дэд дарга Л.Цог “УИХ-ын дарга нь нэг намын дарга байх нь зохимжгүй”, “нэг намын эрх ашиг хамгаалагдах эрсдэл илт харагдлаа” гэдэг үндэслэлээр “Намын дарга хүн УИХ-ын дарга байхыг хориглох” агуулга бүхий хууль санаачилж ойрын үед өргөн барихаар болоод байгаа аж. Энэ нь зөв зүйтэй, нөхцөл байдалд яг таарсан зохицуулалт болох биз ээ.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ-ын даргыг Үндсэн хуулийн Цэцэд өгөхөө мэдэгдсэн. Түүний санал улстөрийн хүрээнд ихээхэн дэмжигдэж байгаа бололтой. Тэгээд ч Цэцэд түүний гомдлыг хүлээн авч УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэх хангалтттай шалгаан хуримтлагдаад буй. Учир нь өнгөрсөн долоо хоногт УИХ-аас “хүч түрэн” шийдвэрлэсэн Цэцийн тухай хуульд оруулах өөрчлөлтийн дагуу Цэцийн зарим гишүүн ажлаас чөлөөлөгдөхөөр болоод байгаа билээ. Тэрхүү “явуулах” хүмүүсийг “дуулгавартай” хүнээр солих гэж байна гэж Цэц үзэж байгаагаа Ерөнхийлөгчид албан бичгээр мэдэгдээд буй.
Өнгөрсөн баасан гаригт Үндсэн хуулийн Цэцийн даргаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид хандаж илгээсэн албан бичигт “Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн шалгаж байгаа тул холбогдох хуулиудыг хэрэглэж аливаа шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулбал Үндсэн хуулийг илтэд зөрчсөн үйлдэл болох талаар сануулсан албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга, холбогдох бусад албан тушаалтан илгээсэн.
Холбогдох албан тушаалтан Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн шалгаж эхэлсэн, уг хуулийн дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг нэн даруй сольж, өөрт дуулгавартай үйлчлэх хүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох үйл ажиллагааг ойрын үед явуулахаар санаархаж байна.
Иймд Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Үндсэн хуулийг дээдлэн сахин биелүүлэхээр тангараг өргөсөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд энэ асуудлыг анхааралдаа авч Үндсэн хуулийг хамгаалах үүднээс уг үйл явцад оролцох шаардлагатай болж байна” гэжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тодорхой хүнийг томилуулахаар Улсын Их Хуралд санал болгон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчихгүй байхыг уламжилжээ.
Нэгэнт УИХ-ын дарга нь хүртэл хууль зөрчиж буйг МАН-ын гишүүн албан ёсоор Цэцэд хандан шалгуулж байгаа болохоор Цэцийн томилгооны асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч “бойкот” хийж ч мэдэх юм. Магадгүй энэ нь эгэл нэгэн улс төр биш Үндсэн хуулийн бат бэх байдлын төлөө учраас дэмжлэг авах магадлал өндөр.
Үүнд дэндүү олон хуулиа Цэц дээр “унагаад” буруутгагдсан Х.Тэмүүжин хуульчийн нөлөө өндөр гэдгийг дурьдахад илүүдэхгүй. Тэрбээр Үндсэн хуулийн эрх зүй гэдгийг бусад гишүүнээс төдийгүй жирийн иргэнээс илүү л мэддэг баймаар. Гэтэл Үндсэн хууль буруу, зөв гэж үнэлэлт дүгнэлт өгөх бус, Үндсэн хуулиа л дагадаг нийгэмд амьдарч аж төрж буйгаа умартан Цэцтэй “дайн” зарласаар өнөөдрийн УИХ, УИХ-ын даргыг ийм байдалд хүргэсэн гол буруутан. Түүний “өөрийнхөөрөө” тайлбарлах, Үндсэн хуультай тэрсэлдэх хуулиудыг баталж өгсөөр УИХ, УИХ-ын дарга ийм байдалд хүрлээ. Одоо Цэц гишүүдээ солихоосоо өмнө ч, сольсныхоо дараа ч Х.Тэмүүжиний хуулиудтай, УИХ, түүний даргын баталсан хуулиудтай нэлээд үзэлцэх биз ээ.
Дээр нь УИХ-ын даргын намын дарга, Ерөнхий сайд, заримдаа Монголбанкны ерөнхийлөгчийн ажлыг хүртэл шүүрч авч хийгээд байгаа нь эвслийнхэнд таалагдахгүй байгаа тул Л.Цогийн өргөн барих “УИХ-ын даргын албыг намын дарга хүн хаших зохимжгүй” гэсэн агуулга бүхий хуулийн төсөл ч дэмжигдэх нь дамжиггүй. Энэ тохиолдолд З.Энхболд УИХ-ын даргын албаа өгөх үү, намын даргын албан тушаалаа Ерөнхий сайддаа шилжүүлэх үү гэдэг сонголтыг хийхэд хүрнэ. Угтаа энэ нь зөв биз дээ. Тэгээд ч сонгууль болох гэж байна, би намын даргаа хийж “лист зохиоё” гээд Монгол төрийн гурав дахь том албан тушаалыг хүлээлгэн өгнө гэдэг эргэлзээтэй. Түүхээ харсан ч Намын дарга нь Ерөнхий сайд болж тамга гардаж байснаас Ерөнхий сайд нь “Надад намын даргын албан тушаалыг өгөөч” гэж намын хамт олноосоо гуйж байсан нь цөөн болов уу.
Ингээд харахад УИХ-ын даргыг “бүхний дээд” мэтээр хаанчлуулах хугацаа дуусч, “Чамайг бид сонгосон юм шүү” гэдгээ УИХ ч, намын бүлэг нь ч, ҮЗХ нь ч харуулахаар сануулга өгч эхлэв бололтой. Үнэндээ ч дээрх хамт олонгүйгээр, ялангуяа Алтангадас, МоАХ, МҮДН фракцийнхны дуртай дургүй дэмжлэггүйгээр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд гэж хэнсэн билээ.
С.Зэндмэнэ
Холбоотой мэдээ
-
Улс тор судлаач. (January 25, 2016 5:56:18 pm )
Одоогоор Ч.Сайханбилэгийн хусэлт нь Еронхий сайдаараа улдэх тодийгуй, АН-ын дарга болох сонирхолтой байгаа. Гэтэл саяхан “Нам дамнасан булэглэл” ямар хучтэй байдаг болохыг Ч.Сайханбилэг унэхээр харуулж чадлаа. Монго барьсан Гуйцэтгэх засаглалын тэргуун ч бас монго хучтэйг харуулж байх шиг байна. Саяхан Ч.Сайханбилэг нь оорийг нь Еронхий сайд болгосон, оорийнхоо АН-ын дарга З.Энхболдыгоо УИХ-ын даргаас сайн дураараа огцрох шаардлагыг сорог хучин болох МАН-ын булгээс гаргуулж чадлаа шуу дээ. Тэгэхээр одоо З.Энхболд нь УИХ-ын даргаа огч, АН-ын даргаараа улдэх, эсвэл хэл амгуй АН-ын даргаа Ч.Сайханбилэгт огч, УИХ-ын даргатайгаа улдэх л улдлээ дээ. Эхний хувилбараар АН-ын даргатайгаа улдвэл сонгууль дохохоор паракцуудын зорчил, сонгуулийн намын жагсаалтаас болж унах магадлалтай, харин дараагийн хувилбараар явбал дуулгавартай, чих зоолон дарга болж УХЦ-д бууж огох л хэрэгтэй болох байхдаа. Гэх дээ Ч.Сайханбилэг нь улс орны эдийн засаг хундэрч, ард иргэдийн амьдрал хэцуудсэн энэ уед ингэтлээ албан тушаалтайгаа зууралдаж, болж огвол АН-ын дарга болчих санаатай узэлцэж байгаа нь унэхээр цаана нь улс орны эрх ашгаас том эрх ашиг уйлчилж байгааг харуулж байна. Энэ ” Нам дамнасан булэглэл” ч унэхээр Монгол улсыг суйруулэх нь байна шуу. Одоо ард иргэд ээ нэгдэх цаг болсон байна шуу.
-
АН-ын УЗХ-ны гишуун. (January 25, 2016 9:07:26 pm )
Ч.Сайханбилэг ээ чи Алтангадасыг хулихдаж Еронхий сайд болчихоод, С.Баярцогт, Ш.Солонго, хууль бусаар томилогдсон Г.Ганболд нартайгаа хамтарч, олон арван торийн албан хаагчийг торийн захиргааны албанаас халж чолоолж, олонч хунийг уйлуулсандаа. Тэгэж ярьвал тэд нар чинь оорсдийнхоо чадалаар торийн албанд орсон юм шуу. Гэтэл чи Б.Дэлгэрмаагийн ачаар АН-д орж, бидний хучээр энэ дайтай яваа шуу. С.Баярцогт ч гэсэн оорийг нь УИХ-д оруулсан МАН-аас урваж АН-д орчихоод, одоо 1 сая долларийн хадгаламжаа мартчихаад л манарч яваа биздээ. Тэгээд та нар бусдын ач тусыг хариулж чаддаггуй юмаа гэхэд, журмын ноходтэйгээ хун шиг хандчихгуй хавчиж гадуурхаж халж чолоолоод л монх ийн даргын албан тушаалд орсон юм шиг загнаад л байсан, гэтэл одоо огцорч байх шив дээ. Амьдрал гэдэг ийм л байдаг байхгуй юу. Та нартай тооцоотой шуу, сайхан л мэдээрэй.
2 Comments