antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 24, 2016 2 comments

Улсын харцага Ө.Даваабаатар түрүүллээ

нийтлэсэн Admin

1f9c27a2c71462cbc3d8735202513b53bigМонгол Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд улс, аймгийн цолтой 224 бөх барилдсанаас улсын харцага Ө.Даваабаатар түрүүлж, улсын арслан Н.Батсуурь үзүүрлэлээ. Их шөвөгт улсын аварга Э.Оюунболд, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үлдэв.

Монголын үндэсний бөхийн холбоо, “Жем интэрнэшнл” групп хамтран зохион байгуулдаг Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааныг 2006 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Энэ жилийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, гарьд Д.Рагчаа, заан Д.Баасандорж, Б.Батмөнх, харцага Ө.Бат-Орших, Ө.Даваабаатар, Ж.Амартүвшин нарын тэргүүтэй 224 бөх зодоглосон юм.

Хүндэтгэлийн барилдааныг Ч.Өвгөнхүү, Д.Сэрээтэр, Ц.Юүвээ, О.Бахыт, Ж.Бор, Г.Намсрайжав, Ж.Намжилдорж, Г.Элбэг, Э.Батбаатар нарын харцагууд үзэж сонирхжээ.

Ч.БОЛОР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ZOGHIN (January 25, 2016 10:53:28 am )

    davaaraatar ueheer shn barildaj turuullee yg l anh garch baisan shigee amjilt demjigch

  • ZOGHIN (January 25, 2016 10:54:04 am )

    bayar hurge

antalya rent a car