Ус сувгийн удирдах газар /УСУГ/-аас гэр хорооллын ус түгээх байруудыг “ухаалаг” болгож эхэлсэн байна.
Эхний ээлжинд төвийн зургаан дүүрэгт байрлах 20 ус түгээх байрыг ухаалаг болгож байгаа юм. Уг ажлын албан ёсны нээлт өнөөдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд Сургуулийн 23 дугаар гудамжинд байрлах Хайлаастын 116 дугаар ус түгээх байрны гадна талбайд болов.
“Ухаалаг” ус түгээх байруудаас иргэд смарт картаа уншуулан усаа авах юм. Усны үнэнд ямар ч өөрчлөлт орохгүй бөгөөд иргэд 24 цагийн турш үйлчлүүлэх боломжтой. Ус түгээгч хүн ажиллахгүй уг ухаалаг системийг цаашид нийслэлийн хэмжээний бүх ус түгээх байруудад суурилуулна гэдгийг УСУГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн онцолж байв.
Д.Өлзий
Холбоотой мэдээ
-
zochin (January 25, 2016 8:53:26 am )
Zev shiidver gargajee bavar hurgui
-
ЗОЧИН (January 25, 2016 11:04:57 am )
Болж байна ш дээ. Иймэрхүү ажлууд хийгээд л байгаарай.Та нар энэ 4 жилд их ажил хийсээн.МАН их идсэн хийсэн нь багадаа.Та нар шүү Ардчилсан намынхаан
-
Зочин (January 25, 2016 8:04:50 pm )
харанхуй шөнө хар ус зөөж явдаг хэн байдаг юм. Өглөө 09-20 цагийн хооронд ажиллавал болно шүү д.. Үр дүнгүй хэлбэрийн юм хийж хөрөнгө урсагахаа боливол таарна.Наанадаж наад худгаар чинь амьдралаа зогоож байгаа нэг хэсэг байгаа шүү.
3 Comments