Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 20-нд хуралдаж намын дотоод чухал асуудлаа хэлэлцэнэ гэж байсан ч хуралдсангүй. Шалтгаан нь ердөө намын гишүүд тус хурлыг, намын даргаа тоож хуралдаа ирээгүйгээс тэр. 228 хүний бүрэлдэхүүнтэй ҮЗХ-ны гишүүд 40 хүрэхтэй үгүйтэй хүн ирж, намын дарга З.Энхболд гишүүдээ гурван цаг өөрийн биеэр гишүүдээ хүлээгээд цөхрөнгөө барж тодорхойгүй хугацаагаар хурлыг хойшлуулахаас өөр сонголт түүнд үлдсэнгүй.
АН-ын дарга З.Энхболд “Дотоод хагарал, талцал, фракцгүй нам” гэж хичнээн зарлаж, сэтгэлээ заслаа ч энэ удаагийн ҮЗХ-ны хурал тус намын дотоод зөрчил, алалцааныг гэрчлээд өгөх шиг болов. Мөн төрийн ордны жиргэж буй “бор шувуу” ҮЗХ хуралдаагүй гол шалтгаан нь намын фракциуд бойкот зарлаж, хурал болохоос хэдхэн цагийн өмнө З.Энхболдын Г.Уянга, О.Баасанхүү нарыг “гар хөл”-өө болгон найруулсан жүжгийн эх хувийг олж мэдсэнд байгаа гэх. Өөрөөр хэлбэл З.Энхболдын төлөвлөгөө ёсоор Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг Г.Уянгын тусламжтайгаар унагаж, оронд нь С.Эрдэнийг Ерөнхий сайд болгохоор зэхэж байсныг “Алтангадас”-чууд мэдэж ҮЗХ-ны хурлаа самраад хаячихсан гэх хардлага бодит байдлаас нэг их хол зөрөхгүй л болов уу.
Намын даргаар сонгогдоод анхны ҮЗХ-ны хурлаа хийх гэтэл гишүүд нь өөрийг нь тоохгүйд мунгинаж, толгойгоо гашилган суухад сөрөг хүчин болох МАН-ын дарга М.Энхболд намаа жинхэнэ ёсоор зангидаж, бодлогоо тодорхойлж сууна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон МАН-ын хурал ирц өндөртэй, товлосон цагтаа эхэлж, хурлын эхэнд МАН-ын дарга М.Энхболд “Максима Консалтинг”-ийн судалгааны дүнгээр МАН-ын рейтинг 2014 онд 22,3 хувь байсан бол 2015 арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 34.2 хувь болж өссөний дотор аймаг, орон нутагт 36.3 хувь, нийслэлд 32.1 хувьтай байна. Энэ хугацаанд АН-ын рейтинг 40.4 хувиас 30.8 хувь болж буурсан” гэдгийг мэдэгдэж МАН-ын ирэх сонгуульд ялах үндэс бол дотоод эв нэгдэл, нягт цул байдал гэж онцолж, намын гишүүдээ нэгтгэж байсан юм. Өөрөөр хэлбэл намын хурлаа ямар нэгэн асуудал гаргалгүй хийж, гишүүдийнхээ зорилго, хүсэл тэмүүллийг нэгэн цул болгож чадсан нь тус намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарын улс төрийн нүүдэл зөв байсан гэдгийг харуулж буй мэт. Гэтэл АН-ын дарга З.Энхболд намаа хагалан, задруулж, өөрийн хүнээр Ерөнхий сайдын албыг хашуулах гэсэн аминчхан атлаа башир санаа эргээд түүнийг намдаа нэр хүндгүй нэгэн болоход хүргэж буй юм. Энхболдуудын ялгаа ердөө энэ.
Намын хурлаа ч хийж чадахгүй, нам доторх зөрчлийг намжаахын оронд гал дээр тос хийхтэй адил үйлдэл гарган, хор найруулж суугаа З.Энхболдын оронд намын даргаар ажиллах чадалтай, чадвартай боловсон хүчинг сонгох сонголт бас бий гэдгийг сануулах нь зүйтэй болов уу.
М.БОЛОР
Холбоотой мэдээ
-
ЗОЧИ Н (January 23, 2016 4:02:32 pm )
БЭЛТРЭГ ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ТӨРСӨЭ ЭЦЭГЭЭ Ч ХАЙРЛАХГҮЙ ГЭДЭГ НЬ АЛЬ ЭРТ МЭДЭГДСЭН НАМЫН ДАРГА НАРАНЦАЦРАЛТ АЛТАНХУЯГ НАРЫГ УНАГАХАД ГОЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ӨЛӨГЧИН ЧОНО ШҮҮ ДЭЭ АН ХАА БАЙНА ИЙМ АМЬТАНД ДАРЛУУЛААД ДӨРЛҮҮЛЭЭД ЯВЖ БАЙДАГ АРДЧИЛАЛ ГЭЖ БАЙХ УУ
-
irgen (January 23, 2016 5:22:32 pm )
m.enkhbold luivarchin gedgiig mongolchuud mar.
taagui shuu -
Anonymous (January 23, 2016 5:30:14 pm )
M.e ni undur nuruutai. Nuguuh ni godil. M.e ni noyon nuruutai jinhene er hun shig. Nuguuh ni shalchiganasan hov jiv hutguushiin master. M.e ni hotiin meer bhda gazar zarj bayjsan ch ulsdaa ihiig buteesen. Nuguuh ni hiij buteesen yumgui bas bayjtsan. M.e ni hyalar nudtei ch gsn hunii uuduus harj yaridag. Nuguuh ni gazar harj duhara harj gemt heregten shig tsaraildag. Za duusahguin bn yalgaa ni hahahaaaaa
-
Hurelsuh (January 23, 2016 7:32:07 pm )
Газрын наймаачин, газрын бөөс бэлтрэг 2-т ялгаа байхгүй, ижилхэн авилгач, хулгайч, хор найруулагч…
-
Саса (January 24, 2016 9:43:23 am )
АН МАШ ИХ ЮМ САНААЧЛАН ХИЙДЭГ ГАНЦХАН ДОТРОО ХУВААГДААД БАЙХ ҮҮНИЙГЭЭ БОЛИОД ЭВ НЭГДЭЛТЭЙ БАЙВАЛ УЛС ОРНЫГ АВЧ ЯВАХ ХҮЧИН МӨН МАН БОЛ ГОЁ ЯРИХААС НААШГҮЙ ХИЙСЭН ЮМГҮЙ УЛС ОРНЫГ 90 ЖИЛ ТОЛГОЙЛОХДОО ЮУ ХИЙВ ХАРИН ХОР НАЙРУУЛАХДАА Л САЙН ЭНЭ НАМД БИ ОЛОН ЖИЛ ЗҮТГЭСЭН ЕРӨНХИЙД НЬ МЭДНЭ
-
зочин (January 24, 2016 10:17:21 am )
АН нээрээ эдийн замаг унагааж ард түмний амьдралыг там болгосныг зөндөө юм хийсэн гээд байна уу, малаа, үхэр ээ
-
-
зочин (January 24, 2016 10:12:55 am )
М.Энхболд бол жинхэнэ ноён нуруутай улс төрч юм даа
-
Anonymous (January 24, 2016 11:02:07 am )
M.enhbold ni hamaagui iluu bailgui yadgiin. Buh talaaraa jinhene uls torch bh hun. Z.enhbold yuhvee yuhev tsaashaa. Ene yostoi balai amitan. Manai neg ah ednii namd bdgiin enhbold ntr.iig muu helj ugnu ih buzartai nam bnle har energeer dvvrsen
-
Anonymous (January 24, 2016 11:04:02 am )
MAN ug ni sain nam. Enhbayar tusdaa garaad l sonin boltson. Ido ter nomguibayar gj daljganuur tanhai etgeed butargaj ugch bnaa. Ter gaitai yum horigdoh yostoi munguur buhniig dalailgaad bn. Ternees busad ni jinhene chadaltai bolovson huchnuud. AN muu muu duitsuuleh uim bhgui
-
Anonymous (January 24, 2016 11:20:42 am )
АН ДОТРОО ХЭД ХЭДЭН ФРАКЦ ХЭМЭЭХ НАМТАЙ ФРАКЦУУД НЬ ДОТРОО ӨӨР ӨӨРСДИЙН АЖ АХУЙН ЧИГЛЭЛИЙН БҮЛЭГЛЭЛҮҮДТЭЙ БҮЛЭГЛЭЛҮҮД НЬ БҮГД ӨӨРСДИЙН КОМПАНИУДТАЙ ТЭДНИЙХЭЭ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХЫН ТУЛД АЖИЛЛАДАГ ЮМ БИШ ҮҮ ЭНЭ БАЙДАЛ ДЭЭР НЬ ГАДНЫ УЛС ТӨРИЙН БОЛОН Э/З-ИЙН АЛУУРЧИД АШИГЛААД НЭГ МӨСӨН МОНГОЛ УЛСЫГ ҮГҮЙ ХИЙХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЬ АЛДАГДУУЛЖ Э/З-ИЙН ТОГТВОРГҮЙ БОЛГОХ ЗОРИЛГОТОЙГООР ӨӨРИЙН ГЭХ ХҮМҮҮСИЙГ ШУРГУУЛААД БАЙГАА ЮМ ШИГ Л БНА ДАА
-
бАНХАР (January 25, 2016 7:24:24 am )
Ёстой л үнэн ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧДЫН НОМЛОЛЫГ БАРИГЧ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ЭЛБЭГДОРЖ БАЯРЦОГТ НАР Л ДУНДААС НЬ ИЛҮҮ АШИГ ӨӨРТӨӨ АВЧ УЛС ОРНОО ИОНГОЛЧУУДАА ХАГАРАЛДУУЛЖ Л БАЙНА ДАА
-
МОНГУ (January 25, 2016 7:25:27 am )
Ёстой л үнэн ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧДЫН НОМЛОЛЫГ БАРИГЧ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ЭЛБЭГДОРЖ БАЯРЦОГТ НАР Л ДУНДААС НЬ ИЛҮҮ АШИГ ӨӨРТӨӨ АВЧ УЛС ОРНОО МОНГОЛЧУУДАА ХАГАРАЛДУУЛЖ Л БАЙНА ДАА
-
-
зочин (January 24, 2016 1:47:23 pm )
Ан-ын нөхдүүд үнэхээр дампуу гарууд.Сайд дарга нар нь чадвар муутай зүгээр л гудамжны хулгайч нар.Үнэндээ монголын ард түмний амьдралыг 20 гаруй жил самарлаа.Одоо бид ухаалаг сонголт хийх цаг нь болсон.
-
Сухбаатар (January 24, 2016 2:56:45 pm )
М.Энхболд бол монголыг удирдаж эх орон ард тумнийхээ толоо чомгоо дундартал шудрага зутгэх цорын ганц улс торч юмаа.
-
Г.Батнасан (January 25, 2016 11:08:00 am )
Өнгөрсөн 25 жилд МАНАН-гийн чөмөг дундарсан уу? ард олны чөмөг дундарсан уу? Э-гүүд бол бүгд чөмөг ухан идэгсэд
-
-
Anonymous (January 24, 2016 4:02:05 pm )
энэ олон намын хэрэг алга аа ерөөсөө намын хэрэг ч алга зүгээр л ерөнхийлөгчийн засаглалтай улс больё ард түмнээсээ сонгосон ерөнхийлөгчтэй больё
-
Zochin (January 24, 2016 6:40:08 pm )
Z turiin mungiig turiin mungu gej bodoj havaariladag
M turiin mungiig uuriin mungu gej bodoj shamshigduuldag -
ган (January 24, 2016 7:45:18 pm )
З,Энхболд бол Алтан хуягийг унагаасан хөгийн новш шүү дээ Ер нь АН нам төр барьж чадахгүй ИЙМЭЭС МАН НАМЫГ СОНГОНОО
-
Иргэн (January 24, 2016 7:59:10 pm )
Миеэ овогт Энхболд монгол улсад хятад үндэстний төлөөлөгч .газрын панзчин .гээд яваад бнаа дуусахгүй
-
Suld (January 25, 2016 9:01:20 am )
2 har heree
-
Hyn (January 25, 2016 9:16:55 am )
Ali.aa hynd noyon nuruu zangarag gegch bna biz dee
-
IRGEN (January 25, 2016 9:45:01 am )
AN HOHINO DE
-
уншигч (January 25, 2016 10:07:53 am )
Энэ 2 намыг алиныг нь ч биш, шинээр байгуулагдсан ХҮН намыг сонгоцгооё, заавал олны танил луйварчин байх шаардлагагүй мэдлэг боловсролтой сэхээтнүүдээс бүрдсэн шинэ насын сонгоцгооё
-
зочин (January 25, 2016 10:20:29 am )
биу засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас гэдэгсэн.Энэ З.Энхболд намаа аваад явж чадахгүй байж их хурал дээр хүний микрофон хааж дөвчигнэхийг яанаа энэ нөхөр монголын төрөөр тоглож дууслаа шүүдээ
-
зочин (January 25, 2016 11:39:56 am )
жирийн иргэн би энэ хоёр эрхэмийн талаар товч хэлье. М.Энхболд хотын хэтийн төлөвийг харж удирдаж чадаагүйгээс өнөөдрийн утаа. түгжрэл. бөөгнрөл бий болоход асар их үүрэг гүйцэтгэсэн. Тэр үед цэцэрлэг сургууль, нийтийн тээвэр гээд нийгмийн асуудлаар юу ч хийгээгүйг өнөөдөр горыг нь амсаж байгааг хүн бүр мэднэ. Харин УБ -н газрыг бол сайн зарж баяжсан.
З.Энхболд зарчимч хатуу байр суурьтай, Тэр зан нь бусдад таалагдахгүй байж болно. Төрийн хүний зан чанар тийм байх ёстой. Сайханбилэгээс урдах засгийн газрууд бүгд Их Хурлынхаа дээр нь гарсан том толгойтнууд байсан. Энэ үйлдлийг таслан зогсоож хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал 2 -г зөв голдиролд нь оруулсан. Үүнийг бүх хүн харж байна. Улс төрийн намын хатуу сахилга бат гэдэг үнэт зүйлийг улс төрд оруулж ирж байгаа шинэ дарга.гэж боддог. -
Зочин (January 25, 2016 12:06:33 pm )
Хоер Э-гийн намуудад 25 жил чемгее малтууллаа, элэг гэдэс дотроо малтууллаа, уушиг зурхээ ч малтууллаа! Одоо ч малтуулах юм улдсэнгуйдээ гэж…..
-
энх (January 25, 2016 12:23:11 pm )
З нь төв халхын хүү балин царайт нь Хужаагийн хүү
-
Үнэн (January 25, 2016 12:34:27 pm )
МАН-ийн 20 жилд хийж чадаагүй бүтээн байгуулалтыг АН 3 жилийн дотор хийлээ. Үнэн гэвэл энэ л байна. Хот хөдөөгүй олон хүн мэднэ дээ. МАН- ийнхан бүх юмыг харлуулах гээд барахгүйдээ
-
z (January 25, 2016 12:39:35 pm )
z.enhbold bol m.e iin holioson bantang zasah gj ywaa tom hvchnii udirdagch. tanaihig ardiin namiin sait gedgiig bvh hvn medej bg. ingej nam dotor n ys hayh ni
MAN.in gol zorilgo. ewtei haragdlaa ged hiisen yumgvi bol niilj huwaaj iddej jisheegee batlah biz ee. ewtei nam songuulid ylna gj hen helee we. Ardchilal bol ng gart atguulsan sotsializm kommunizmaas shal uur -
зочин (January 25, 2016 12:47:40 pm )
М.Энхболд Улаанбаатарын газраар гараа угаасан луйварчин.Ер нь МАНамынхан хулчгар даргадаа үнэн үг хэлж чаддаггүй долигонуур,даргаасаа айдаг социализмийн үеийнх шиг хүмүүс шүү дээ.
-
z (January 25, 2016 1:04:28 pm )
yg zuw. dargiinhaa pidjakiig umsvvleed ywj bhdaa taarsan vzel bodolgvi tolgoinuud. terige tegeed ew negdel gd bgma
-
31 Comments