antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2016 38 comments

MCS ганцаар эзэн суух нь

нийтлэсэн Admin

samar(1)54507650201601200332

Таван толгойн нүүрсний олборлолт хийх хөрөнгө оруулагчаар Хятадын Чайна Шэнхуа энержи, Японы Сумитомо, Монголын Энержи ресурс ХХК-ийн хамтарсан түншлэл шалгараад байгаа. Харин түүний толгой компани болох “ММС” /Mongolian mining corporation/ нь хөрөнгө оруулагчаар шалгарсан.

MMC болон Энержи ресурсийн босгосон компани нь Монголын MCS групп. Үүгээрээ MCS агуу үйл бүтээж байна. Монголын уул уурхайн гигантууд дэлхийн аваргуудтай өрсөлдөж байна. Монгол хүн юу чаддагийг MCS-ийн удирдлагууд харуулж байна. Мэдээж үүн шиг сайн мэдээ хаана байх вэ.

Харин нэг болгоомжлол бусад бизнес эрхлэгчдийн дунд дахин үүсээд эхэлжээ. Таван толгойн бүтээгдэхүүний хангалт нийлүүлэлтэд бусад компаниуд орох уу? Тэдэнд өсөж хөгжих боломж олгох уу? Бүгд л адилхан бизнес хийж байна. Бүгд л Таван толгой шиг аварга төсөлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлэхийг хүсэж байна.

Томоохон төслийн үйл ажиллагааны үр нөлөөг зөвхөн төслийг гүйцэтгэгчид хүртээд зогсохгүй, дам утгаараа тухайн төсөлд бараа үйлчилгээ, бүтээгдэхүүн ханган нийлүүлэх жижиг дунд бизнесүүдийг хэрхэн дэмжиж, ажилтай орлоготой байлгаж, нийтлэг үр дүн авчирдаг жишээ олныг бид мэднэ. Гэвч MCS гэх том группын мэдэлд байдаг Энержи Ресурсын үйл ажиллагаанаас харахад, Ухаа худгийн бүх ханган нийлүүлэлт, үйлчилгээг MCS болон түүний охин компаниуд  нийлүүлдэг нь тодорхой болоод байна.

Ухаа худагт цахилгаан станц барих ажлыг “MCS интернэйшнл” гүйцэтгэж, бүх ажилчин нь юнителийн гар утас барьж, шилэн кабель болон гурвалсан холбоог нь юнивижн гүйцэтгэж, хоол хүнсний хангалтыг нь Грийн катининг хийсэн байх жишээтэй.

MCS групп Таван толгойн төслийн нэгэн удирдагч болсноор ч энэхүү давуу тал улам нэмэгдэж, тавилга, сандал, ширээгээ “Анунгоо” төвөөсөө, компьютер, хэвлэгчээ IT zone-оосоо, гар утас, утасны дугаарыг “Могул” болон Юинтелээс нийлүүлж, ус ундаагаа MCS Coca cola-гаасаа, архи, шар айргаа Спирт бал бурамаасаа, согтууруулах ундаагаа Тайгер, Сэнгүрээсээ, интернэт, гурвалсан холбоо, утасны дугааруудаа Юнивижн Юнителээс, эрүүл мэндийн үйлчилгээгээ “Интермэд”-ээс, судалгаа шинжилгээгээ Креатив агентлагаасаа ямар нэгэн эргэлзээгүйгээр авах нөхцөл бүрдчихлээ. MCS чанартай үйлчилгээ үзүүлдэг нь үнэн боловч, нэг халааснаасаа мөнгө гаргаад нөгөө халаас руугаа хийж байгаа ийм үйлдэл нь таван жилийн дараа тус группийг л ганцааранг нь улам хүчирхэгжүүлнэ.

9990

Улс орныг MCS шиг аварга компани чирж явдаг нь үнэмлэхүй үнэн ч бусад компаниуд өсөж дэвжиж болохгүй гэсэн хууль байхгүй. “АПУ”, “Таван богд”, “Номин” зэрэг өрсөлдөхүйц том компаниудад ч Таван толгойн ханган нийлүүлэх ажилд боломж олгох хэрэгтэй. Адилхан л ажилгүйдлийг бууруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, татвараа төлөөд явж байгаа бизнесүүд шүү дээ. Аавын хүүг алаг үзэх муухай.

Нөгөө талаар хожим нь Таван толгойгоос ногдол ашиг хүртээх, иргэн бүрт тараасан 1072 хувьцааны асуудал урган гарна. Одоо үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад MCS өөрийн охин компаниудаас ямар нэгэн хөнгөлөлтгүй авсан бараа үйлчилгээгээ зардалдаа шингээн, хиймлээр нэмэгдүүлэн, бага ашиг олж байгаа мэтээр харуулан Засгийн газарт тайлагнах, ард нийтэд бага хувь хүртээх магадлал өндөртэй болчихлоо. “MCS татвараас бултах нь, төслөө ашиггүй болгож харагдуулах нь” гэж хэлэх гэж байна хэмээн шууд бүү ойлгоорой. Зардалд тусгасан дийлэнх бараа, үйлчилгээг охин компаниуд нь хангасаар байх нь “ариун явдал уу” хэмээн хэлж, үүнд уншигч олныг үүнд анхаарлаа хандуулаач хэмээн хүсч байгаа юм.

Томоохон бүтээн байгуулалтад орж буй бараа үйлчилгээг компани дотооддоо бүтээж байгаа нь уг төслийн өртгийг бууруулж, зах зээл дээр боломжийн үнэтэй гарах давуу талыг үүсгэдэг. Аварга компаниудын эдийн засгийн хүнд хэцүү цагт оршин тогтнодгийн нууц нь ч энэ. Харин төрийн өмчийн орд газарт хувийн компани орохдоо өөрийн монополь байдлаа ашиглан бүх бараа, үйлчилгээг өөрөө авах нь хэр шударга вэ. Шударга биш гэж үзэж байна.

Энэ аварга төслийн ханган нийлүүлэх ажиллагааг хянах нь чухал байна. Төрийн компани үүнд сайн тохирно. Төрийн хяналт суларсан газар монополь тогтдог хуультай. “Эрдэнэс ТТ” нь Таван толгойн бүхий л үйл ажиллагаанд оролцсоноор төрийн өмчөөр хайгуул хийж нөөцийг нь баталгаажуулсан энэхүү орд Монголын эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа олон мянган компаниудад бизнесийн тэгш боломжийг олгож, бүх баялаг MCS-ийн вант улсын дансанд 30 жилийн турш урсан орохоос сэргийлж чадах юм.

Олуулаа хөгжих цагийг бид хүлээж байгаа. Ганцаараа идсэн гахай таргалдаггүй гэдэг. MCS групп Ухаа худгийн бараа үйлчилгээн дээр ганцаар ноён суусан шиг Таван толгойд монополио тогтоох гэж байгаа бол дахин тендер зарлах нь Монголын бизнесийн салбарт олуулаа хөгжих хөгжлийг авчрах нь гарцаагүй.

PHOTONEWS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

38 Comments

  • gg (January 23, 2016 3:32:40 pm )

    HYATDIIN COMPANY BIZDEE!!! EDNII OFFICE-D YARIGDSAN ZUIL TURD SHIIDEGDDEG GEHEER ENE COMPANY-R DAMJUULAJ SUUSAN GISHUUD ENH AMAGLAN EDNAR BDAG GEHEER ER NI MONGOLIIG EDIIN ZASGIIN ARGAAR EZLEJ BGAA HYATDIIN L TUREMGIILEL yum!!!!

  • Улс тор судлаач. (January 23, 2016 4:32:12 pm )

    Монголд ашиг сонирхолоороо нэгдсэн, нам дамнасан булэглэлуудээс эрдэс баялага, ашигт малтмалын туухий эдийг гадагш нь гаргаж, хурдан хугацаанд монго олж, холжсон нь МСS байх шуу. Суулийн уед “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нуурсны ашиглалтыг хятадын компанитай хамтарч “Хоронго оруулалт” нэрээр зугээр авахаар хэтэрхий шуналтаж байгаад олон нийтэд баригдаж хунд байдалд ороод байх шиг байна. “Энэ ажиллагааг би хэрэгжуулж чадна” гэж амалж Еронхий сайд болчихоод одоо болтол хэлсэн ярьсандаа хурч чадахгуй байгаагаас мань эр огцорч болзошгуй байдалд хурээд байна даа.

  • MCS (January 23, 2016 8:10:31 pm )

    МОНГОЛДОО БОДИТООР ХҮНД ЮМ ХАРАГДАХААР ХИЙСЭН БАС ДАН ГАНЦ МОНГОЛЧУУДЫН ЦӨӨХӨН КОМПАНИИ НЭГ MSC ОДОО Ч ЮМАА ХИЙЖ ЧАДАЖ БАЙГАА КОМПАНИ ЦӨӨВӨР ЧОНО ШИГ ЮМ ХИЙЖ ЧАДДАГГҮЙ ХУЛГАЙЧУУД MSC ҮРҮҮ ИХ ДАЙРАХ ЮМ ДАА

    • Зочин (January 24, 2016 12:40:07 am )

      Хуцаад баигаач Олигархи гэж ямар учиртаиг мэдэх уу малаа

    • Монгол (January 24, 2016 1:46:48 pm )

      Танай хятад MSC-чүүд л ҮРҮҮ гэж бичдэг байх. Хэний газар шороон дээр байгаагаа эхлээд мэдэрчих.

  • Монгол (January 23, 2016 8:11:58 pm )

    Ажилаа хийж байгаа хүмүүсийг элдвээр хэлдгээ болиочээ! Яг л тамын тогооны үлгэр шүү, АПУ чинь 5-н толгойн хувь эзэмшигч шүү дээ юмыг ултай суурьтай бодож бичиж бай даа хүмүүсээ

  • мо (January 23, 2016 8:21:16 pm )

    уг нь MCS хаируцлагатай сайн компани юмсан. Хариуцлагатай компаниар ийм ажлыг хийлгэхгүй бол улсын компани бол эрдэнэс ТТ компани шиг өрөнд баригдаад хов хоосон сууж байх байх лдаа.ханган нийлүүлэлтэнд нь хяналт тавиад зориуд олон компани оруулаад явах байлгүй дээ гэж бодож байна. одоо битгий хар хор ороод ажлыг нь зогсоогоод хэнд ч биш юм болгочихоосой гэж бодож байна. Таван толгой хөдлөх болсон.түүний ашигийг Монголчууд хүртэх болсон до.

  • ард (January 23, 2016 10:11:27 pm )

    нэг ч гэсэн монгол компани ажиллаж л байг дээ юм хийж байгаа нэгэндээ атаархдагаа болимоор юм

  • irgen (January 23, 2016 10:47:53 pm )

    Odjargalin ard bayan hujaa baidag gee biz dee tiim ychraas MCS id ugch bolohgui yum bish uu. Buh mongol humuusiin umch baih yostoi mash zuv geree hiih yostoi

  • MCS монгол компани мөн үү??? (January 23, 2016 10:48:17 pm )

    MCS монгол компани мөн үү???

  • Anonymous (January 23, 2016 11:02:01 pm )

    chinii ehner chine delguur ajilluuldag bol hunii delguurees ochij yum avahuu yum bichihdee joohon bodoj bichij bai

  • baavar (January 24, 2016 12:24:13 am )

    Lalar mine tegeed chamtai suuhuu hutsana biz.odjargal ahad amjit

  • Anonymous (January 24, 2016 6:57:12 am )

    элбэгдоржийн хамтран амьдрагч компани

  • Anonymous (January 24, 2016 9:57:32 am )

    yum hiij baigaa yum bol hiisen shig hii. hiihgui bol busdad bitgii sadaa bolood bai !!!
    Guih nohoid guihgui nohoi saad!!!

    Hunii ayagtai hoolond nudee ungahnuu !!!

    • ЭЛБЭГДОРЖ (January 25, 2016 10:33:26 am )

      ЧИНИЙ АЯГАНД ХУЛГАЙН ХООЛ БАЙНА.

  • иргэн (January 24, 2016 9:58:24 am )

    MSC бол төрийн мөнгөөр авилгалаар Элбэгдорж Энхыаяр Сайханбилэг нарын шууд тус дэмээр оршин буй монголыг цаашид авилга хээл хахуульд татан орохыг

  • жа (January 24, 2016 10:11:34 am )

    солонгосууд Самсунг… дэмжин байж дэлхийн бренд болгов. Монголчууд атаа жөтөөндөө баригдан өөдлөх гэсэн ганцыгаа шээс алдан татан унагааж устгаж байдаг. ИЙм ард түмэн мөд арчигдна

  • Баяр (January 24, 2016 10:24:40 am )

    Атаа, жөтөө ч юм уу ялзарсан сэтгэхүйн доройтол л ханхлаад байх юм даа. Үнэндээ ард түмэнд бодит мэдээлэл дутуу байгаа ч нийгэмийн сайн сайхны төлөө сэтгэл үнэртсэн бодит үйл ажиллагаагаар нь монголын ард түмэн сайн мууг ялган салгах чадвартай болж байгаа. Энэ жишиг өнцгөөс нь харвал МС яахын аргагүй хариуцлагатай бөгөөд итгэн найдаж болох компани мөнөөс мөн.

  • Энкаа (January 24, 2016 3:18:41 pm )

    Хөгжсөн оронд хаа ч гэсэн хариуцлагатай компаниудаа Төр нь бүлтэртэл нь гоёж дэмждэг. Бид яагаад М Си Эс -ийгээ дэмжсэн шиг дэмжиж болдоггүй юм. Манай хамгийн том татвар төлөгч шүү дээ. Монголчууд бид өөрсдөө л хожно.

  • ??? (January 24, 2016 3:56:28 pm )

    Бодит байдал дээр өөр л байна. Олон иргэдийг ажлаар хангаж нарийн сүлжээгээр ажиллаж байгаад нь талархах хэрэгтэй. Гэвч цалингаа тавьж чадахгүйгээс ажилчид нь хүнд байдалд байгааг ойлгохгүй байгаа нь атаархагчид мунхаг байдаг бололтой. Ажилчид нь хэл, амгүй байдаг нь “хонгилын үзүүрт гэрэл” гэж компанидаа, Төр засагтаа итгээд л байгаа хэрэг. “Аугаа ихийн дэмийрэл” -д автсаар байх уу?. Таван толгойд нарийн төмөр замаа тавиад бага өртөгтэй, бага ч гэсэн нүүрсээ гаргаж байсан нь дээр биз. МCS -д цахилгаан станц нь, боловсруулах үйлдвэр нь байна. Хувийн компани нь томрох гээд байна уу, жижгэрэх гээд байна уу тэр гол нь биш Төр нь дэмжээд иргэдээ ажилтай, цалинтай, улсаа татвартай байлга. Газар нутгаа гадныханд өгчөөгүй л байна.

  • Anonymous (January 24, 2016 4:51:01 pm )

    Хятад компани

  • Зочин (January 24, 2016 7:24:55 pm )

    улс төрчид аливаа буруу элдэв эрсдэлээ өөрсдөө үүр жаахан гайгүй явах ххк -уудыг элдвээрзовоож зулгаадаг ххк -ны захиралуудыг ажил ярьж орохоорцүнх гарыг дагуулаад хараад байдаг нь хэвэарээ саяхан эрүүлмэндийн сайд яалаа….. дарга нарын авсаныг санхүү авгай хүүхэд жолооч банкгээд бүгд мэднэ битгий хэлээрэй гэөд хэлээдбайдаг ш дээ

  • ss (January 24, 2016 8:37:41 pm )

    MCSийн таван толгойг төлөөлөх компани ММС нь гадаадад бүртгэлтэй ихэнх хувьцаа нь шШАНГРИЛА гийн хужаа боссых тэгхээр ашиг нь хаачих вэ

  • Зочин (January 24, 2016 8:54:16 pm )

    ТТ-д ОРУУЛАХ 4,2 ТЭРБУМ ДОЛЛАРЫН 1,2 ТЭРБУМААР НЬ MSC, ЭНЕРЖИ РЕСУРСИЙН 1,2 ТЭРБУМ ДОЛЛАРЫН УРСГАЛ ӨРИЙГ ТАЛНӨ ГЭЖ БАЙГАА, ТТ-Н БҮХ ОРЛОГЫН ДӨНГӨЖ 3 ХУВИЙГ 30 ЖИЛИЙН ТУРШ МОНГОЛ ХҮРТЭНЭ, ТТ-С 30 ЖИЛД ӨӨР ГОРЬДОХ ЮМГҮЙ, ОЛБОРЛОЛТ, БАЯЖУУЛАЛТ, ТЭЭВЭР, БОРЛУУЛАЛТЫГ ДЭЭРХИ КОНСЕРЦИУМ 100 ХУВь ХАРИУЦАНА, ТТ-Д МОНГОЛ УЛСЫН ОРОЛЦОО ЕРӨӨС БАЙХГҮЙ,0, “ЭРДЭНЭС ТТ”, “МТЗ” ХХК-ЫН ОЛБОРЛОХ, БОРЛУУЛАХ, ТӨМӨР ЗАМ БАРИХ БҮХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТЭД ШИЛЖҮҮЛЖ АВНА, ЭД НАР ТТ-Н УУРХАЙ, ОРДРУУ ОРОХ ЭРХГҮЙ, ОРОХ БОЛ ШИНЬХУАГААС ЗӨВШӨӨРӨЛ АВЧ ОРНО,ТТ-Д МОНГОЛ АЖИЛЧДЫГ ӨРСӨЛДҮҮЛЭН ШАЛГАРУУЛЖ АВНА, ТТ-Д МОНГОЛ ХҮН БАРАГ АЖИЛЛАХГҮЙ, БАРАГ БҮГД ХЯТАДУУД БАЙНА, ТӨМӨР ЗАМЫГ 30 ЖИЛ ШИНЬХУА 100% ЭЗЭМШЭЭД МОНГОЛД 51%-ЫГ НЬ ӨГНӨ, МОНГОЛЫН ЗГ ҮЛДСЭН 49%-ЫГ НЬ АВАХЫГ ХҮСВЭЛ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭР ХУДАЛДАЖ АВНА, МАНАЙ ЗГ ДЭЭРХИ ХУГАЦААНД ГЭРЭЭГ ЦУЦЛАХ, ЦААШ 40 ЖИЛЭЭР СУНГАХГҮЙ БОЛ ЭНЭ ХУГАЦААНД ОЛОХ АШГИЙГ КОНСЕРЦИУМД ТӨЛНӨ ЗЭРЭГ НОЦТОЙ ЗААЛТТАЙ, ТОВЧХОНДОО ТТ-Г ХЯТАДУУДАД ЗҮГЭЭР БЭЛЭГЛЭХ ГЭРЭЭ БАЙСНЫГ УИХ БУЦААСАН НЬ МАШ ЗӨВ БОЛСОН, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМЧ, ТҮҮНИЙГ 250 ЖИЛ ТЭЖЭЭХ, ДЭЛХИЙД 2-Т ОРОХ НӨӨЦТЭЙ ЭНЭ АГУУ ТОМ ОРДЫГ ИНГЭЖ ХЯТАДАД ЗҮГЭЭР БЭЛЭГЛЭХИЙГ АРД ТҮМЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ. НЭГ ГАДНЫ ХҮНИЙ ХЭЛСНЭЭР MSC-ИЙН ОФФИСТ ЯРИГДСАН ЗҮЙЛ МАНАЙ УИХ, ЗГ-ЫН ШИЙДВЭР БОЛЖ ГАРДАГ НЬ ҮНЭН.

  • монгол (January 25, 2016 12:19:39 pm )

    нэг монгол ч гэсэн өөдөө яваг л даа. оджаргал монголд хэрэгтэй хүн шүү

  • Anonymous (January 25, 2016 10:33:20 pm )

    ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ, БИД ТАМЫН ТОГООНООС ГАРЧ БАЙЖ Л ХӨГЖИНӨ, ЖАЛГА ДОВЫН ӨРӨВДӨЛТЭЙ МУЛГУУ ФЕОДАЛ ҮЗЛЭЭСЭЭ САЛЖ БАЙЖ Л ХӨГЖИНӨ …

  • Zochin (January 26, 2016 10:02:40 pm )

    тамын тогооноос гармаар байнаа. Хийсэн бүтээсэн зүйлтэй компани болохоор татгалзах юм алга байна даа. MCS компани руу дайраад байгаа хүмүүст их учир байх шиг байна даа

  • Бодол (January 27, 2016 2:36:56 pm )

    За сүртэй ш дээ, тэр Кока Кола, Анун, ITzone-д чинь адилхан л Монголчууд ажиллаж байгаа ш дээ, хажууд нь хийсэн бүтээн байгуулалтыг ашиглахгүй бол одоо Таван Толгойг харчих – 200 ажилтнаа Хятадын компанид шилжүүлчихээд жинхэнэ утгаар Хятадын компани Таван Толгойгоос олборлолт хийгээд сууж байна. Эрдэнэс Монгол нь мэдээгүй царай гаргаад л… Худлаа хоорондоо хэрэлдэж цаг алдсаар байвал Таван Толгойд Хятадууд ороод ирсэн.

  • zochin (January 28, 2016 12:00:05 am )

    Erdenes tavan tolgoig umnuh bolon odoogiin zasgiin gazar ali ali ni avch yavaj chadaagui tor hamgiin muu menejer gedgee haruulsan uchir , MCS-d uguh ni zuv gej bodoj baina

  • zochin (January 28, 2016 12:07:56 am )

    Energu recurs – d uguh ni zuv uu , ene malnuud avch yavaj chadahgui baina , Uhaa hudag tusliig demjij baina aa , Erdenes tavan tolgoi yamarch ashiggui ajillaj baina , buun ur shir iim baihiin orond chaddag negend ni uguh ni zuid niitsne

  • Zochin (February 04, 2016 9:16:54 pm )

    Тэнэгуудээ МСS баяжихаар чи баяжихуу ????? 25 жил эд нар баяжлаа, Та нар тэгээд дагаад баяжив уу???? Ухэрнууд эсвэл холсний бичээчид..

  • Irgen (February 05, 2016 10:00:52 pm )

    MCS kompani hariuclagatai sain kompani. Gehdee eeriin lobi bolon bisad davuu talaa ashiglan busad kompanuudad bolomj olgohgui bol buruu l daa. Uund Monopoliin esreg uil ajillagaa yavuuldag bguud hyanalt tabij ajillah ni zuitei

  • Irgen (February 05, 2016 10:05:17 pm )

    MCS kompani hariuclagatai sain kompani. Gehdee eeriin lobi bolon bisad davuu talaa ashiglan busad kompanuudad bolomj olgohgui bol buruu l daa. Uund Monopoliin esreg uil ajillagaa yavuuldag bguud hyanalt tabij ajillah ni zuitei. Ene setgegdliig anh bichsen bolobch urid ni ta bichsen bna geed setgegdel oruulahgui yum. Bas l negee MCS iin haaltyn gereetei holbootoi yu

  • MCS (February 07, 2016 12:33:41 am )

    MCS 25 ЖИЛИЙН ТУРШ ТАТВАРАА ТӨЛӨӨД Л ИРСЭН ТАВАН ТОЛГОЙГ ИХ ХУРЛААС ГАЦААГААГҮЙ БОЛ ТАВАН ТОЛГОЙ ЭРГЭЛТЭНД ОРООД MSC ТӨЛӨХ ТАТВАРААР МОНГОЛЧУУДЫН ХУВЬЦААНЫ АШГИЙГ ӨГЧ БОЛОХ Л БАЙСАН ХАМГИЙН САЙН АЖИЛЛАЖ ЧАДСАН ГАНЦ МОНГОЛЫН КОМПАНИ УРУУ ЮМ ХИЙЖ ЧАДДАГҮЙ ХУЛГАЙЧИД ДАВШЛААД ХЭРЭГГҮЙ БИЗЭЭ ХИЙ Л ГАЙ ТАРИХ ЮМ ДАА

  • Жо (February 14, 2016 12:25:42 pm )

    МСS Бол хулгайч . Авилга хулгайн хэргээр хунд ял сонсох естой. Ийм бизнесийг мафи гэдэг юм. Одоо бур давраад газарын баялгийг минь гадныханд огч баяжицгааж байна. Та нарт энэ гэмт хэргийн чинь толоо ял асуух одор ирнээ. Тавантолгойгоос Ухаа худагийг луйварын аргаар авсан. Хууль бус олон уйлдэл чинь илэрнэ.

  • Жо (February 14, 2016 12:33:18 pm )

    МСS хариуцлагатай сайн гээд байгаа хумуус тэдний гар хол болсон хужаанууд биз. Та нар сонс Монголоос хууль бусаар луйвардаж авсан Ухаа худагийн ордыг шударгаар орсолдооний замаар авсан Бол юм ярихгуй. Улсын аль олигтой тендерийг МСS яаж авсаныг ухвал тэд нар бугд баларна. МСS ийг магтаад омоороод байгаа новшнууд та нар удахгуй шударга ес ялахыг харнаа. Тийм л мундаг компани юм Бол оорсдоо ордоо олоод монгоо босго л доо. Улсын юм хулгайлчаад бас юм яриад чадаж байнаа. Ичих булчирхай эрээ цээргуй МСS цаазын давцанд зогсоох одор ирнээ

  • Зочин (February 14, 2016 12:36:59 pm )

    Юмнаас чинь хулгайлаад луйвардаад байхад магтаад байгааг нь ойлгохгуй байна. Эсвэл монголчууд ийм тэнэг юм уу. Юмыг чинь хулгайлж зараад жаахан монгоор нь юм хийсэн болж та нарыг хуураад байхад сайн хун л гээд байх юм. Юу гэсэн уг вэ

  • Bi Mongol hun (February 02, 2017 11:06:58 am )

    Bidnii tsoohon Mongolchuud evtei baival zugeer ymsan ene niitlelees harhad yahav MCS hiij chadaj bn bas l Mongolchuud udirdaj Mongolchuud ajilj bn gehdee MCS zardalaa ohin kampianuudaas hangaj bgaa bolhoor zardalaa hiimeleer osgono gej bn tertei tergui APU, Nomin, Tavan bogdoos hangaltaa hiisench gesen ylgaa bhgui shdee hamgiin gol ni Mongol hund ruu chigelsen yu hiih ym be ? Mongol huniig yaj eruul ayulgui ajluulah tsalin holsiin yaj ondor togtooh be ? gej asuuh hynah heregtei Uls tatvaraa togtooj terendee hynaltaa shudraga taviad yvah Tegehgui uls menegmentiin asuudald ni oroltsoh ym bol tegeed ongornoo Hamgiin muu meneger gedeg shuu dee

antalya rent a car