Хөтөлийн цементийн үйлдвэр 130 ажилтнаа тодорхой үндэслэлгүйгээр ажлаас нь халжээ. Ажлаас халагдсан иргэд нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжээ авах гэтэл сүүлийн таван жил нийгмийн даатгалыг нь үйлдвэрийнх нь зүгээс төлөөгүй байсан аж. Улмаар ажлаас халагдсан иргэдийн төлөөлөл шүүхэд хандсан хэдий ч гомдлыг нь хэрэгсэхгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Ажилчдын нийгмийн даатгалын 500 сая орчим төгрөгийг Хөтөлийн цементийн үйлдвэрийн Г.Батдорж тэргүүтэй өмнөх захирлууд нь хувьдаа шамшигдуулсан бөгөөд одоогийн удирдлагууд нь нөхөн төлөх боломжгүй гэж мэдэгддэг байна.
Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өргөтгөхийн тулд “Чингис” бондоос санхүүжүүлж, дотоодынхоо цементийн 50 хувийг дангаар хангахаар бодлогоор дэмжиж байсан нь саяхан. Гэтэл өнгөрсөн онд бүрэн хувьчлах байгууллагуудын жагсаалтад оруулсан нь ихээхэн эрх ашгийн зөрчил харагддаг. Хуурай аргаар цемент боловсруулах өргөтгөлийн ажлыг эхлүүлэхэд оролцож байсан н.Эрдэнэбаяр захиралтай “Бейзмент” компани эдүгээ тус үйлдвэрийг бүрэн эзэмшдэг байна.
Нийтдээ 900 гаруй ажлын байртай байсан цемент шохойн үйлдвэр хувьчлагдсан цагаасаа хойш хямралд өртөж, одоо сул зогсолтын байдалд шилжээд байгаа аж. Тиймээс үйлдвэрээс дахин 300 ажилтныг халахаар яригдаж байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагуудад нөлөөлөл өндөртэй тул ажлаас халагдсан иргэдийн гомдол хэрэгсэхгүй болж байгааг эх сурвалж онцолсон юм.
Ажилчдын эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж буйтай холбогдуулан телевизүүд үйлдвэр дээрээс шууд сурвалжлагыг хэд хэдэн удаа бэлтгэж байсан хэдий ч хаалтын гэрээ хийж, мэдээллийг цацуулаагүй гэх баримтыг нь ажилчид нь дэлгэж буй юм.
Одоогийн байдлаар цементийн үйлдвэртээ түшиглэн аж амьдралаа залгуулдаг Хөтөл тосгоны айл өрхүүд бүхэлдээ хямралын байдалд шилжиж, ажлаас гэнэт халагдах вий гэсэн айдастайгаар сул зогсолтоо өнгөрөөж байгаа аж.
Ж.Мядагбадам
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 23, 2016 11:19:54 pm )
Улс орныг ингэж луйварчид, улс төрчид хуваан идэж ард түмнийг гуйлгачин болгож байна. Луйвраар хувьчлагдсан Ард кино театр, Элдэв Очир кино театр, цирк, УИДэлгүүр, комбинатуудыг ард түмэн хүчээр буцаан авах хэрэгтэй.
-
]piini (January 25, 2016 9:45:30 am )
darhan tumurlug hutul tsement absan humuus ni bayrtsogt badamjunai nar mon hudaldaa hugjliin sahal erdenebileg nar albaar zogsooj dampuuruulj baij 100 hubi hubichlaj abahiig sanaarhaj bna
-
unen (January 25, 2016 1:38:41 pm )
Ardchilal garahaar yg iim zamaar ulsiin uildveriig bulaaj avdag.Hotoliihon uul ni Ardchilal gej ih olon jil hashgirsan daa.Hohi chin gevel yahav.
-
Mongol hun (January 25, 2016 1:45:53 pm )
Luivriin argaar avah gene uuniig. Avah hun ni luivarchin tuunees hoogood bugdiig ni barih heregtei.
-
би (January 25, 2016 2:12:45 pm )
Hotoliihon vnendee xetsvv bson shoowdor zahiral ajlaa awsan bga odoo hotoliihon bvgd tvvhiig xarj bnda
-
zochin (January 25, 2016 5:49:37 pm )
Shoowdor ireed huwin vildweig yaajch chadahgvi songuuld zoriulsan tomilgoo
6 Comments