antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2016 3 comments

ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САР ХӨХ ЛУУ ӨДӨР

нийтлэсэн Admin

3a74591189fa0b999b029f16d1107def17869ace2016.1.23, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 15

  • Аргын тооллын: 2016.1.23, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 08.24-17.27
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр усан балин гаргах, газар лус тахих, эм найруулах, бурхан, лус тахих, мөндөр буулгах, хариулга хийх, төмөр урлахуй үйл, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл, аюулаас зайлах, ламтай учрах, цагаан зүгийн үйлд сайн. Газар ухах, мод огтлох, цөөрөм, худаг малтах, их ус гатлах, догшин газрыг номхотгох, тангараг тавих, нүүдэл хийх, суваг татах, амраг садан бололцох, эвсэж найрамдах үйлд муу. Өвчин болвол гурав ба тав хоногт амирлана. Замд гарвал муу, гаслантай учран, найз нөхдөөс хагацахуй гэм буй. Баруун нүд татвал холын мэдээ, сураг сонсоно. Зүүн нүд татвал эдийг олох болой. Баруун чих хангинавал ундаа олдоно. Зүүн хангинавал гэм ирнэ. Нохой уливал үхэгсэдийн сураг сонсох ба хэрээ дуугарвал нөхөртэйгөө учирна. Шилбэ татвал хэрүүл тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Монголхүү (January 23, 2016 1:29:48 pm )

    Тэрбиш ч юмуу, хэн нь ч юм бэ, энэ зурхайг зурдаг хүмүүс энэ өдөр хийж болох, болохгүй үйлийг нэрлэхдээ орчин үеийн амьдралтай холбох хэрэгтэй байна. Мухар сүсгийн юмыг нь ч хасах хэрэгтэй. Ганц орчин үежүүлсэн юм нь үс засуулах тухай оруулсан явдал. Гэтэл эртний судруудад үс засуулах талаар юм байхгүй, зөвхөн авахуулах талаар л байдаг. Энэ тухайд өмнө нь Санждорж хамбатан хүртэл зурагтаар ярьж л байсан. Энэ дэлхий даяаараа л хөлхөлдөж, аян замд явж, их ус буюу тэнгис далайд хөвж л байгаа шүү дээ. Тэгвэл тэр олон сая хүн бүгд үхэж үрэгдэх үү? Бодоцгоо л доо. Шинжлэх ухаанчаар сэтгэж сураач ээ, “Зурхайч” нар аа!!!

    • Anonymous (January 23, 2016 4:42:47 pm )

      чи нэг шинжлэх ухаанаар хийчих дээ…..

  • vzegch (January 24, 2016 4:34:27 pm )

    Bas zurxaich nar bodox l asuudal sh dee.Orchin cagiin xellegeer zarim zvillig ni xelj baival sain bna shvv. Ji-ni; Xar vxriin max vl idex gej baidag xotnoosoo idej bgaa bol oor xereg zax deerees max avch bgaa xvnd caad malin zvs ymar baix ni sonin bish vne ni l sonin bna,Mon zamd garax xvn ter zvgt moroo garga gedeg bairni orc xoish uragsh baruum.zvvn tiish xarsan baidag uchraa oloxgvi tal baix ym bodsonoo xellee zpv oilgooroi delgerengvi xelj ogvol sain l ubna oo.o

antalya rent a car