-Эрх баригч намын дарга нараасаа эхлээд Монголын төр, төрийн албанд “түр орлон гүйцэтгэгч”, “үүрэг гүйцэтгэгч” гэсэн албан тушаалын цол гуншин нутагшив. Ийм түр орлон гүйцэтгэгчийн тоо улсын хэмжээнд 4000-аар тоологдож байна гэх статистик гарчээ-
Энэ удаагийн УИХ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад хагас жил үлдэв. Шинэчлэл хэмээх уриа зонхилсон гурван жилд сонин хачин гэмээр олон үйл явдал өрнөж, нийгэм хэрхэн өөрчлөгдөн хувьссаныг хүмүүс өөр өөрийн амьдралаар жишин хүүрнэхээр болжээ. Нийгэмд өрнөсөн хачин үйл явдлаас энд нэгийг онцлон дурдъя. Энэ бол Монголын төр, төрийн албанд “түр орлон гүйцэтгэгч”, “үүрэг гүйцэтгэгч” гэсэн албан тушаалын цол гуншин нутагшсан явдал.
Н.Алтанхуягийн Засгийн газар яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, Төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын дарга нарыг түр орлон гүйцэтгэгч гэсэн тодотголтой томилсон бол энэ нь сүүлдээ ердийн үзэгдэл болон хэвшиж, түр орлон гүйцэтгэгч дарга нар байгууллагынхаа газар хэлтсийн албан дарга нарыг бүгдийг мөн л өөрийнх шигээ тодотголтойгоор томилсон. Дарга өөрөө жинхлээгүй учраас доод албан тушаалтныг ажилд томилсон тушаалыг албажуулах эрхзүйн чадамж байсангүй. Улстөрийн албан тушаалд болон төрийн албаны хэмжээнд ийм түр орлон гүйцэтгэгчийн тоо 4000-аар тоологдож байна гэх статистик харагдана.
Цаг хугацааг эргүүлэн харахад, 2012 оны арванхоёрдугаар сар гэхэд Засгийн газар аймгуудын Засаг дарга нарыг дөнгөж батламжилж байсан бол энэ үед үүнээс хэдхэн сарын өмнө томилогдсон яамдын шинэхэн Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн захирлууд түр орлон гүйцэтгэгч гэсэн статусаас салж амжаагүй байсан юм. Гайхалтай нь гурван жил гаруйн дараа ч байдал өөрчлөгдсөнгүй. Түр орлон гүйцэтгэгчдийн ихэнх нь түр орлон гүйцэтгэгч хэвээрээ хоцорч, тэр байтугай энэ хугацаанд мөнөөх түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалыг 3-4 хүн ээлжлэн хашиж амжсан байх юм. Нэг албан тушаалыг 3-4 хүнд дамжуулан хашсан нь Засгийн газар солигдсон, албан тушаалууд бүлэг фракци, сайд нарын бялуу түгээлт болж үргэлжилсэнтэй холбоотой. Одоо тэдний дийлэнх нь “түр орлон гүйцэтгэгч” гэсэн тодотголтойгоор 2016 оны УИХ-ын сонгуультай нүүр тулах гэж байгаа юм.
Жишээ дурдахад, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнгөрсөн долоо хоногт Ц.Шаравдорж хэмээх гурав дахь түр орлон гүйцэтгэгч даргын гарт шилжив. Шадар сайдын эрхлэх асуудалд хамаардаг энэ агентлагын даргаар Д.Тэрбишдагвын үед Д.Батмөнх, У.Хүрэлсүхийн үед Ш.Раднаасэд ажиллаж байсан бол одоо Ц.Оюунбаатар өөрийн хүнээ томилоод байгаа нь энэ. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газар дөрөв дэх түр орлон гүйцэтгэгч даргынхаа царайг харсан. С.Буяндалай, Т.Лхагвасүрэн, Ц.Эрдэнэбилэг нар халагдаж, энэ албыг одоо Г.Нямдаваа мөн л ийм тодотголтой хашиж буй. Төрийн албаны тухай хуульд албан тушаалтныг зургаан сар хүртэл ямар нэг шалгуургүйгээр түр томилж болох заалт байх нь байсан. Харин2008 онд энэ хуульд өөрчлөлт орж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагын дарга бусад албан тушаалд хэн нэгнийг сонгон шалгаруулах замаар томилдог болгосон билээ. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ хуулийг үл хэрэгсэн Засгийн газрын 26 тоот тогтоол үйлдэн, тусгай журам боловсруулж, түр орлон гүйцэтгэгчдийг олноор нь төрүүлсэн юм. Үүнтэй зэрэгцэн Төрийн албаны зөвлөл үндсэндээ хийх ажилгүй болсон байдаг. Учир нь яам агентлагын даргын сонгон шалгаруулалт мэдлэг туршлагатай нэгэнд биш хэн нэгэн даргын халаасны хүнд үйлчилж, шалгаруулалтын зарчмууд зөвхөн даргын илгээсэн хүнд таарахуйц боловсруулагддаг болсон хэрэг. Ийн өөрчилж явуулахаар бэлтгэсэн шалгаруулалтын босгон дээр засаг өөрчлөгдөж, эсвэл бэлтгэгдсэн дарга нар хувийн алдаа гаргаснаас болж ажлаасаа халагдсан тул Төрийн албаны зөвлөл зарласан шалгалтаа ч авч чадахгүйд хүрсэн тохиолдол хэд хэд гарч байжээ. Ингэхэд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг төрийн албанд огт хэрэглэгдэхээ больсон түр орлон гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэгч гэх тодотголыг яагаад эргүүлэн хэрэглэх болсон юм бол. Цаг хугацааг эргүүлэн харахад 2008 оны намар Ардчилсан намын ҮЗХ Н.Алтанхуягийг намын даргаар сонгосон байдаг. Тус намын дүрмээр бол намынх нь Их чуулган буюу Их хурал хуралдаж намын даргаа жинхлэх учиртай.
Гэвч 2012 оныг хүртэл АН-ын Их хурал хуралдаж, Н.Алтанхуягийг намын даргаар жинхлээгүй ба намынх нь зарим гишүүд түүнийг Ерөнхий сайдын суудлаас буух хүртэл намын дарга биш зөвхөнүүрэг гүйцэтгэгч хэмээн үзэж байсан юм. Харин Н.Алтанхуяг 2012 онд Шинэчлэлийн Засгийн газрыг тэргүүлж эхэлмэгцээ төрийн жинхэнэ албан хаагчдыг халж, түр орлон гүйцэтгэгч томилж эхэлсэн нь“төрийн жинхэнэ албан хаагчдыг халсан гэх хурц шүүмжлэлийг зөөлрүүлэх, сонгон шалгаруулалтаар илүү сайн хүн томилно гэж тайвшруулах, тэр хооронд намын Их хурлаа хуралдуулж, өөрөө жинхэлж, араас нь түр орлон гүйцэтгэгчдээ жинхэлнэ” гэж бодож байсантай холбоотой байх гэж эх сурвалжууд тайлбарладаг. Гэвч Н.Алтанхуяг хоёр жил гаруй хугацаанд Засгийн газрын тэргүүнээр ажиллаад огцрохдоо энэ бүгдээ хийж амжаагүй. Цаг хугацаа, үйл явдал түүнд ийм боломж олгоогүй. Сүүлдээ намын даргын суудлаа З.Энхболдод мөн л ҮЗХ-ны шийдвэрийн дагуу өгсөн.
Одоо З.Энхболд мөн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч бол Л.Эрхэмбаяр мөн л генсекийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй. Монголчуудын хоржоонтой хэлц үгэн дунд “хоноцын сэтгэлгээ” гэсэн нэг үг бий. Хоноц бол өнөөдөр хоночихоод, маргааш яваад өгөх хүн. Түр томилгоотой ирсэн албан тушаалтнуудын хэдэн хувь нь өөрийгөө байгууллагын жинхэнэ дарга гэдэгт итгэдэг бол. Ширээн дээр нь заларч, гарын үсэг шаардах албан бичгүүд эрхэм даргыг өдөр болгон “Та жинхэнэ дарга биш түр орлон гүйцэтгэгч шүү” гэдгийг сануулж байгаа. Өмнөх Засгийн газруудын түүхэнд байгаагүй, ийм даргатай агентлаг, улсын үйлдвэрийн газрууд, ийм төрийн нарийнтай яамдаас бүрдсэн 2012-2016 оны засгийг ердөө “үүргээ гүйцэтгэсэн” Засгийн газар гэж ойлгож болох юм.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
medeelegch (January 22, 2016 4:00:47 pm )
agentlagaas gadna zondoo olon hodolmoriin heltesuud,meregjliin surgalt uildverleliin tov darilgiin kollej geh metchilen zondoo tur orlon guicetgegch nar olon baina ene zasagt, zavharsan uym ih l baina daa hoorhii
-
зочин (January 22, 2016 5:00:58 pm )
яахав дээ АН ынхан төрийн албаны шалгалт өгөөд 4-5 дахин унаад толгой нь хүрэхгүй харин нөгөө олгой нь доогуураа ажиллад байдаг юм
-
Эр хүн (January 22, 2016 6:09:50 pm )
Татварын хэлтсийн бүх дарга нарыг үүрэг гүйцэтгэгчээр 3 жил ажилласан нэр зүүлгээд сонгон шалгаруулалт явуулалгүйгээр хууль зөрчигч Арвинсангийн тушаалаар хууль бусаар жинхэлсэн. Төрийн албаны зөвлөл шаардлага удаа дараа хүргүүлсэн боловч үл ойшоосон сурагтай. Энэ төр ч дампуурч байна дооо. төрийн дампуурлыг Ялтанхуяг эхлүүлсэн нүгэл нь нүдээрээ гарна дааааа
-
Улс тор судлаач (January 22, 2016 7:03:17 pm )
Ажил хийж сураагуй, олон нийтийг хуурч аргалаад байдаг, улс орныг ор онд оруулсан л бол Еронхий сайдыг оорчлох нь энгийн л узэгдэл шуу дээ. Алдаа хийсэн хунийг, сонгууль ойртсон гээд л, ямарч унээр хамаагуй авч улдээд л байвал харин олон нийт сонгуулийн уед яаж дун тавьдаг аа узуулээд огдог байхгуй юу. Та нар хэдхэн сарын дараа харах болно.
-
Улс тор судлаач. (January 22, 2016 7:17:44 pm )
За ахан дуус минь ээ ! Энэ муу жижигхэнэ эмэгтэй ингэтлээ унэний толоо зутгэж байхад та бид нар нухацтайхан учрыг нь олж байгаад, нутаг ус, эх орноо бодоод, нэг ч болов жинтэйхэн зов шийдвэр гаргачихмаар байна шуу дээ. Шууд л бусдын даалгавараар энэ хуний эсрэг ажиллаж байгаа юм шиг муулах буруу уйлдэл хиймээргуй байна. Миний судалж мэдснээр бол Ч.Сайханбилэг унэхээр алдаа хийсэн л юм байналаа шуу дээ. Тэгээд алдаагаа засч залруулахын оронд бултаад л, биеэ омоороод л, энэ ажилдаа улдэхийн тулд ямарч хамаагуй унээр улс торийн нам, улс торч болон олон нийтийг хуурч аргалаад л байгаа юм байналаа шуу дээ. Еронхий сайдын ажлыг жил гаруй хийхийг нь та бид нар харлаа, унэхээр хийж чадахгуй, зээл авч ор тавьж, улс орон дахиад цаашаа амьдрахгуй юм шиг бодоод л, улсын орийн таазийг хэтруулэхээс оор ажил хийж мэдэхгуй л байна шуу дээ. Тэгэхээр бид сайн ажиллаж байна гэж узэх юм уу?Тэгээд бид “Болж байна, болж байна цаашаа дахиад энэ аргаараа ажилла”гэж хэлэх юм уу? Тэгэхээр юм хуучирдаггуй юм болохоор та биднийг ур хуухэд, ирээдуй уе маань хараах зухэх юм биш уу? Ингэж ирээдуй уедээ нугэл уйлдэж яав ч болохгуй шуу таминь ээ. Ийм учраас нэг ч болов хоногийн омно ажлаас нь оорчлохоос оор арга зам байхгуй. Та бухний ухаан санаа мэргэн байх болтугуй.
-
Улс тор судлаач. (January 22, 2016 8:34:50 pm )
Алдаа гаргасан албан хаагчийн ажлыг тор авч, чаддаг хунд нь шилжуулдэг нь энгийн л узэгдэл шуу дээ. Гэтэл Ч.Сайханбилэг чи чамайг огцруулна гэхэд ямар байна? Үхлээ юу? Бор шидмэс олдвол боож ухэх нь ээ. Чи Алтангадасыг хулхидаж байж Еронхий сайд болсон биздээ. Гэтэл Ардчилсан намд олон жил унэнч явж, одий дайтай болгож, гандсан хэдэн журмын ноход оо, торийн албаны сонгон шалгаруулалтаар торийн захиргааны албанд арай ядан орж, ажиллаж байхад нь чи муу нэг нудээр узэхгуй, МАН-ынхантай хамтарч журмын олон нөхдөө, төрийн олон хаагчдыг өчиггүй халсан биз дээ. Тэдгээр хүмүүс чам шиг ингэж боож үхэх гээгүй, харин ч хүлээцтэй байгаа байх шуу. Тэгэж ярьвал тэдгээр хүмүүс чинь өөрийнхөө хүчээр тэр албанд очсон байсан ч чи муу гөлөг хууль зорчиж халсан шуу дээ. Тэгээд чи юу ч хийж бутээгээгуй, харин ч С.Баярцогт, Ш.Солонго, Г.Ганбалд нартайгаа хамтарч улс орондоо хорлосон суйтгэх ажиллагаа хийж, ор ширэнд баригдуулж улс орноо бараг дампууруулахад хургэсэн биз дээ. Чиний балагаар байгаль орчин яаж суйрч, ард иргэдийн амьдрал ахуй яаж доройтов. Чамтай бид олон юм ярихгуй ШУУД ОГЦРУУЛНА. Дараа нь хийсэн бух ажлыг чинь нэг бурчлэн шалгуулж, алдаа завхралыг чинь чамаар засуулж, идсэн уусан бухнийг чинь чамаар барагдуулна шуу.
-
Irgen (January 22, 2016 9:57:36 pm )
Uls tor sudlaachiig demjij bn saihanbileg bayrcogt z.enhbold nar zailj mongliin tor cevershij eruuljin
-
zochin (January 23, 2016 5:14:23 am )
songon shalgaruultand orood,tentsen nootsod orson alban haagchid bj l bdag,daan ch huuli durmee barin gej bh bish buh ES nar.toriin albani shalgaruulalt gedeg n yamarch hereggui zuil uym bish uu
-
штаб (January 23, 2016 5:59:51 am )
Ч Сайханбилэг /ӨР БИШ ЗЭЭЛ/,УУРХАЙ БИШ ОРД УХНА/,/БИТГИЙ ШАЛЧИГНААД БАЙГААРАЙ/,/40 НАСТАЙ ХҮҮХЭН/, /ГАНБААТАР СУРГУУЛЬ ТӨГСӨӨГҮЙ / гэх шиг 1932 оноос монголын ард түмнийг хооронд нь сөргөлдүүлэн нэгийг нь нэгээр нь бариулан хэлмэгдүүлж байцааж байсан үеийн ногоон малгайтнуудыг санагдуулам индэр дээрээс хүнийг их зүхэн загнах юмаа,Тэгвэл Г УЯНГА гишүүн таны эцгийг оролдоогүй таны эцэгт захиа бичсэн байна лээ шүү,Юу болж байна гэдгийг бодох сэхээгүй асар их биеэн тоосон байдал чинь үг бүхнээс чинь илэрч байгаа тул Сайханбилэг та төрд гавъяа байгуулдаггүй юмаа гэхэд ,гай бололгүй өөрийн хүсэлтээр ОГЦОРВОЛ бид баярлах байна!!!!!!!!
-
АН-ын ахмад гишуун. (January 23, 2016 12:13:39 pm )
Ч.Сайханбилэг ээ чамайг Еронхий сайдын ажлаа огох гэхээрээ ингэтлээ их сандарч, хун амьтан загнаад, магадгуй зодчих гээд, ухаан тавиад байхаар чинь хондлонгоос харж санаа зовоод, чамд Еронхий сайд болсныг чинь сануулах хэрэгтэй юм байна гэж узээд энэ зуйлийг бичиж сууна даа. Уучлаарай унэн юм унээрээ л дээр байдаг шуу дээ. АН-ын дарга Н.Алтанхуягийн ач буянаар та 2012 оны УИХ-ын сонгуулийн намын жагсаалтаар УИХ-ын гишуун болж, улмаар Н.Алтанхуягийн хамгийн их итгэл тавьдаг хун байсан учраас чамайг ЗГХЭГ-ын даргаараа томилсон шуу дээ. Гэтэл чиний сэтгэл бурэн ханаагуй тул “Энэ сайн санаат хумуусийн сайхан сэтгэлийг ашиглаж Еронхий сайд болж болох юм байна” гэдэг бодол чинь сэтгэлийг чинь зовоосоор л байсан байна шуу дээ. Ингээд чи “Оох огсон хунтэй оглоо босоод заргалдав” гэгчээр ЗГХЭГ-ын дарга болгосон Еронхий сайд Н.Алтанхуягийгаа Ц.Элбэгдоржийн тусламжтайгаар, МАН-тай хамтарч огцруулж, Н.Алтанхуягийнхаа араас хутга ***** “Тугжилдэх” гэгчийг унэхээр узуулж огсон шуу дээ. Гэвч Н.Алтанхуяг маань асуудлыг том хурээнд авч уздэг хун юм болохоороо чиний энэ алдааг ярилцаад засч болох байх залуу хун юм чинь гэж тооцоод “Чамайг Еронхий сайд болговол омнох ажлыг маань ургэлжлуулэх байх, ядаж оорсдийн хун ээ халахгуй байх”гэж узэж “Еронхий сайдаар Ч.Сайханбилэгийг болгье” гэдэг шийдвэрийг Алтангадасынхан дотроо гаргаж чамайг Еронхий сайд болгосон юм. Гэтэл чи Ардчилсан намд олон жил унэнч явж, намаа одий дайтай болгож, гадаа гарч, ходоо хохорч гандсан хэдэн журмын ноход оо, торийн албаны сонгон шалгаруулалтаар торийн захиргааны албанд арай ядан орж, ажиллаж байхад нь чи муу нэг нудээр узэхгуй, МАН-ынхантай хамтарч журмын олон нөхдөө, төрийн олон хаагчдыг өчиггүй халсан биз дээ. Тэдгээр хүмүүс чам шиг ингэж боож үхэх гээгүй, харин ч хүлээцтэй байгаа байх шуу. Тэгэж ярьвал тэдгээр хүмүүс чинь өөрийнхөө хүчээр тэр албанд очсон байсан ч чи муу гөлөг хууль зорчиж халсан шуу дээ. Тэгээд чи юу ч хийж бутээгээгуй, харин ч С.Баярцогт, Ш.Солонго, Г.Ганбалд нартайгаа хамтарч улс орондоо хорлосон суйтгэх ажиллагаа хийж, ор ширэнд баригдуулж, улс орноо бараг дампууруулахад хургэсэн биз дээ. Чиний балагаар байгаль орчин яаж суйрч, ард иргэдийн амьдрал ахуй яаж доройтов. Чамтай бид одоо олон юм ярихгуй ШУУД ОГЦРУУЛНА. Дараа нь хийсэн бух ажлыг чинь нэг бурчлэн шалгуулж, алдаа завхралыг чинь чамаар засуулж, идсэн уусан бухнийг чинь чамаар барагдуулна шуу.
-
zochin (January 23, 2016 6:05:33 pm )
АРД ТҮМЭН НЭГ ЗҮЙЛИЙГ БҮРЭН ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ, ӨНӨӨДӨР УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН, ИРГЭДИЙН АЖ АМЬДРАЛ МУУ ГЭЭД БАЙГАА НЬ ЭНЭ НЬ ЗӨВХӨН ТӨРИЙН БОДЛОГО, ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО, МӨН НАМЫН ТОГТОЛЦОО УЛС НЭГДҮГЭЭРТ БИШ ЗӨВХӨН НАМЫН БОДЛОГО ГЭЖ ЯВСААР ИЙМ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН ЭЦЭСТ НЬ ИРГЭД ТАТВАР ҮНИЙН ЗОХИЦУУЛАЛТААР БҮХ ЗҮЙЛИЙГ ҮҮРЧ ГАРАХ БОЛЖ БАЙНА.
11 Comments