antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 22, 2016 13 comments

Халх голыг Хятадуудад өгөхөөргүй боллоо

нийтлэсэн Admin

df3c5e98ec9406e3162a3f47b564c894

Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу 2015 оны 7 сарын 09-ний өдөр “Халх голыг чөлөөт бүс болгох тухай” УИХ-ын 75 дугаар тогтоол батлагдсан. Улмаар эцэг өвгөдийн бүлээн цус, халуун амиараа сольж үлдээсэн газар нутгийг сахин хамгаалж буй 600 гаруйхан иргэдтэй Халх гол суманд 100 мянга гаруй хятад иргэд оршин сууж, тариа ногоо эрхэлж, үр хүүхдээ нутагшуулах боломжийг бүрдүүлсэн юм.

Угтаа Атарын аян ид өрнөж байх 1970-аад онд ЗХУ-ын эрдэмтэд Халх голыг судалж үзээд танай улсын газар тариалангийн гол амин судал нь энд байна. Ямар нэгэн тохиолдлоор энд газар тариалан эрхэллээ гэж бодоход бусад хэсгийн үржил шим муудаж, цөлжилт үүсэх нөлцөл бүрдэнэ хэмээн тооцсон тул  Халх голыг Монгол улсын нөөцөд авсан түүхтэй.

Гэвч Халх голыг хөдөө аж ахуйн Чөлөөт бүс болгоно хэмээн Р.Бурмаа сайд тэргүүтэй нөхдүүд өдөр шөнөгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй мэдээ цацаж, иргэдийн тархийг угааж байна. Түүгээр ч үл барам Өргөдөлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү гишүүнийг Халх голд очиход зохион байгуулалттайгаар гадны иргэдийг авчирч уриа лоозон бариулж зогсоон, дэмжиж байна хэмээн хашгируулж байсан гэгддэг.

Тэгвэл УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийнх нь хугацаанд гэм буруутай гэдгийг нь анх удаа Шүүхээс тогтоолоо. Тодруулбал, Р.Бурмаа сайд Халх гол сумын иргэдийн өмгөөлөгч Г.Батбаярыг нутгийн иргэдийг турхирч, өөрийнх нь нэр төрд халдсан үндэслэлээр өнгөрсөн 9 дүгээр сард шүүхэд өгч, хариуд нь ч Г.Батбаяр гишүүн Р.Бурмаа сайдыг өөрийнх нь нэр төрд халдаж, буруутай шийд гаргасан үндэслэлээр гомдол мэдүүлээд байсан юм.

Улмаар Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ХХАА-ын сайд Р.Бурмааг буруутай хэмээн шийдвэрлэсэн байна. Ингэснээр Халх гол сумын өмгөөлөгч Г.Батбаяр ялалт байгуулж, цаашлаад Р.Бурмаа сайдыг Ёс зүйн байнгын хороонд өгч, Халх гол сумыг Чөлөөт бүс болгох тухай УИХ-ын тогтоолыг ч хүчингүй болгох  нөхцөл нь бүрдэж байгаа юм.

Г.Итгэл

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • ИРГЭН (January 22, 2016 12:25:57 pm )

    УРА УРАА ЭХ ОРОН МИНЬ БҮТЭН ҮЛДЛЭЭ

  • Иргэн А (January 22, 2016 1:00:52 pm )

    Одоохондоо л шүү дээ наадуул чинь аргаа өөрчлөөд дайрч магадгүй эх орноо зарчаад өөр улсруу арилаад өгөх хүмүүс шүү дээ ямар нэг юм хийнэ гэвэл эсэргүүцэж л байх хэрэгтэй

    • Anonymous (January 22, 2016 3:03:30 pm )

      АН ын сонгуулийн мөнгө хагас боллоо.

  • E наран (January 22, 2016 1:51:02 pm )

    Ашгүй дээ эх орон минь бүтэн байгаасай даа арлчиллынхан арай л
    дэндүү улайрч байна
    даа арл
    түмэн
    минь нгийг
    бодох
    цаг
    иржээ

  • зочин (January 22, 2016 2:01:35 pm )

    За яамайдаа эх орон минь бүрэн бүтэн байна гэдэг хамгийн чухал шүү дээ.

  • Anonymous (January 22, 2016 3:41:44 pm )

    boloodoo

  • halh gol (January 22, 2016 5:36:32 pm )

    shan medee bndaa chadaltail zaluu bnda

  • иргэн (January 22, 2016 7:23:06 pm )

    Уих урвагчаар дүүрэн. Одоо Ноён уул

  • монгол цус (January 22, 2016 7:58:21 pm )

    УРА ура эх орон минь бүтэн үлдлээ

  • халхголчууд (January 23, 2016 10:28:03 am )

    Монгол Зөвлөлтийн дайчин баатарууд энэ нутаг орныг бидэнд амиараа дэнчин тавьж өвлүүлж үлдээсэн юм.бурмаа гэдэг хүн төрийн нэр барьж ардчилсан намын олигархуудийн утсан хүүхэлдэй болж нутаг оронд маань энхийн цагт шуналын дайн зарласан нь нэн гутамшигтай.та нар миний нутгийн газар шорооноос сөөмииг ч авч дийлэхгүй.энэ бүхний төлөө сэтгэл,итгэлээрээ зүтгэсэн МХХГишүүн,Өмгөөлөгч Батбаяр танд нийт иргэдийнхээ өмнөөс халуун баяр хүргэж,ажилд тань амжилт хүсье.Өмгөөлөгч,хуульч хүн бүр тань шиг эх орныхоо язгуур эрх ашиг дээр үг,үзэл бодлоо илэрхийлдэг байгаасай.Дахин амжилт.Халхголчуудаас

  • халхгол (January 23, 2016 10:36:45 am )

    УИХгишүүн болорчулууныг бид сонгож гаргасан гэтэл ишиг эвэрээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэгчлэн одоо органик гэсэн нэр томъёолол оруулж ирээд их хуралд зүтгүүлэх санаатай.халхголд одоохондоо ямар сайхан нэртэй устай чөлөөт бүс хэрэггүй.хэдхэн сарын дараа болороо чи намайг сонгооч гээд мартагдсан иргэд дээрээ ирнэ шүү.түүнээс өмнө энэ тогтоолыг хүчингүй болго.тэгвэл ард олон таныг элэгсэг хүлээж авна гишүүнээ.

  • Anonymous (January 24, 2016 4:28:39 am )

    Yu gene ee? Hyataduud suurishuulah huseltei gene uu? Iim huniig UIHd hen songoson bol?

  • toba (January 25, 2016 12:16:07 pm )

    bolooshdee

antalya rent a car