antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2012 Comments are off

ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан шатахууны үнийг нэмэх зөвшөөрөл өгөөгүй гэв

нийтлэсэн Admin

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж үүсээд буй нөхцөл байдлын талаар холбогдох хүмүүсээс нь мэдээлэл сонсов. Эхлээд ам.долларын ханш чангарч, Монгол төгрөгийн үнэ буурсан нь юунаас хамааралтай вэ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж танилцуулсан юм. Тэрээр өгсөн мэдээлэлдээ “Өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхлэн төгрөг суларч эхэлсэн. Гадаад худалдааны баланс алдагдаж, ам.долларын ханш 10-12 дугаар саруудад хэд хэдэн удаа огцом хөдөлсөн. Энэ бүх үйл явцад Монголбанк анхааралтай хандаж шаардлагатай үед интервенц хийсээр ирсэн. Тэгээд ч сүүлийн хагас жил 280 сая ам.доллар буюу валютын нийт нөөцийн 10 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр интервенц хийж ам.долларын ханшийг тогтвортой барьж байсан. Түүний хүчинд өнөөдөр ам.долларын ханш энэ зэрэгтэй тогтворжиж байгаа юм. Хэрвээ ингэж цаг тухайд нь интервенц хийгээгүй бол ам.долларын ханш өдийд хэд хүрсэн байхыг таамаглах аргагүй” хэмээсэн юм.

Харин байнгын хорооны гишүүд Монголбанкны мэргэжилтнүүдээс “Өнөөдөр хэдий хэр ам.долларын нөөцтэй байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн засч, залруулах арга хэмжээ авч болох. Асуудал хэднийг хүртэл үргэлжлэх магадлалтай байна. Энэ онд валютын орох, гарах урсгалын зөрүү ямар байх бол. Өмнөх оныхтой адил алдагдалтай байх болов уу, эсвэл ашигтай байх уу” гэх мэт асуултуудыг асууж байсан юм.

Асуултад Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж дараахь хариултыг өгсөн юм. Одоогийн байдлаар Монголбанкинд 2.5 тэрбум орчим ам.долларын нөөц байгаа ажээ. Энэ нөөцөөсөө интервенц хийж тодорхой хэмжээний ам.долларыг зах зээлд нийлүүлсээр байгаа гэнэ. Гэхдээ Европын эдийн засгийн байдал хаашаа эргэх, Хятадын эдийн засгийн сааралт хаа хүрэх гэх мэт олон асуудал тодорхойгүй байна. Тиймээс энэ бүх нөхцөл байдлыг харах хэрэгтэй гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч хэлж байлаа. Түүнчлэн Европын нэг л орон дампуурал зарлахад дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал болно. Ийм хямрал хэзээ болох нь тодорхойгүй. Тиймээс бид энэ бүхнийг бодолцож, хоёр жилийн хугацаанд томоохон хямрал нүүрлэж магадгүйг харгалзан тодорхой зохицуулалт хийж байгаа нөөцөөсөө бага хэмжээгээр гаргаж байна. Тэгээд ч валютын нөөц багасчихвал эргээд хуримтлагдах гэж ихээхэн хугацаа орно гэдгийг мөн өгүүлж байсан юм. Харин 2012 онд төгрөгийн баланс алдагдалтай гарах нь тодорхой болсныг энэ үеэр дуулгасан юм. Гэхдээ шатахууны үнийн өсөлтөд валютын ханш ямар ч хамааралгүй гэдгийг тэд хэлж байсан юм. Учир нь хоёр жилийн өмнө валютын ханш өндөр байхад шатахууны үнэ 1200 орчим төгрөгт хүрч байсан. Тэгээд валютын ханш буурахад шатахууны үнэ дагаад буураагүй байж өнөөдөр хамааралтай мэтээр тайлбарладаг нь буруу хэмээсэн юм.

Үүний дараа Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас салбараа төлөөлөн дэд сайд Б.Ариунсан мэдээлэл хийв.

Түүний тайлбарласнаар “Өнгөрсөн баасан гаригт шатахуун импортлогч компаниуд шатахууныхаа үнийг өсгөсөн. Түүнээс хойш байдал тогтвортой байж өчигдөр сүүлийн хоёр компани үнээ өсгөлөө. Өнөөдрийн байдлаар шатахууны үнэ 200-250 төгрөгөөр нэмэгдээд байгаа. Бид сар бүр цуглаж Оросоос ирсэн шатахууны үнэтэй танилцаж, ам.долларын ханшийг харьцуулж, үндсэн үнийг тохирдог. Өнгөрсөн аравдугаар сараас эхлээд валютын ханш өссөн. Аравдугаар   сарын   сүүлээр 1250 төгрөгийн ханштай байсан валют өнөөдрийн нөхцөл байдалд хүрээд байна. Үндсэндээ энэ хугацаанд шатахууны үнэд ямар ч өөрчлөлт ороогүй. Харин ч шатахууны татан авалт хэвийн байсан. Үүнд нөлөөлж буй ганцхан хүчин зүйл нь гэвэл 1250 төгрөгийн ханштай байсан валют 1470 төгрөг болж өссөн явдал. Энэ үйл явцаас болж 230 төгрөгийн зөрүү гарч байгаа юм. Үүнээс улбаалан өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн шатахуун импортлогч компаниуд үнийн зөрүүг бидэнд бодож олгох хэрэгтэй байна гэсэн саналыг ирүүлж эхэлсэн. Тиймээс бид нөхцөл байдлыг судалж үзэхэд Монголбанкнаас “Энэ түр зуурын үзэгдэл. Долоо хоногийн дараа валютын ханш суларна” гэж мэдэгдсээр ирсэн. Гэтэл он гараад валютын ханш огцом өссөн нь импортлогч компаниудад ихээхэн хүндээр туссан. Тиймээс л ингэж үнийн өсөлт бий болоод байна. Сар бүрийн 25-наас хойш хойд хөрш шатахууныхаа үнийн дүнг танилцуулдаг. Тэгээд тодорхой хугацааны дараа хойд хөршид мөнгө нийлүүлдэг юм. Гэтэл яг хойд хөршид мөнгө нийлүүлэх үед валютын ханш ингэж чангарсан нь шатахуун импортлогч компаниудад айдас дагуулж эхэлсэн. Нэг ам.доллар 1500 төгрөгт хүрвэл яах вэ гэдэг асуулт босч ирээд байсан юм” хэмээн мэдэгдлээ.

Харин энэхүү мэдэгдлийн дараа байнгын хорооны гишүүд өнгөрсөн баасан гаригт “Б.Ариунсан чи шатахуун импортлогч компаниудын эздэд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх эрхийг өгсөн байсан. Гэхдээ чамд ингэх эрх байхгүй. Хэрвээ ийм тохиролцоо явагдсан бол чи ямар нэгэн хэлбэрээр хариуцлага хүлээх хэрэгтэй” гэдгийг хэлж байв. Үүний хариуд дэд сайд Б.Ариунсан “Би ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй. Тийм протокол ч байхгүй” гэж мэдэгдлээ.

Л.ТӨР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car