antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 21, 2016 4 comments

Үхрийн дайтай үнэлэгдэх ууцны хонь

нийтлэсэн Admin

– Ууц хэд вэ?
-400, 480, 580 мянга.
-Хэ цэс, УИХ, Засгийн газар л хүчирч авах нь дээ, тэгвэл.

-Өвөө арай бага нь 120-оос эхлээд 350 мянга хүртэл бий. 
-Чадалгүй юм л харагдаад байна даа хүү минь. Сар шинэ дөхөхөөр угаасаа наадах чинь хэрэггүй хог болно. Эртхэн аятайхан үнэ хэлээд өгчихвөл зүгээр дээ гэж хэлээд нэхий дээл, булган малгай, нохой гутал өмссөн 70 гаруй насны хөгшин 30 дөхөж яваа болов уу гэмээр хүүгээ дагуулаад цааш одов.
“Хүчит шонхор” захад ууцны наймаачид өөрсдийн гэсэн нэгээхэн хэсэг газарт аль хэдийнэ тухлаад авчээ. Чонон дах, нэхий дээл, зарим нь хөвөнтэй дээл өмсөөд үнэг, булга малгай бүхий тэднийг хөдөөнийх гэж хэлэх хэцүү биш гэх ч хэцүү харагдана. Би ч Дундговийнх, би ч Дундговийнх гэж ирээд л махны амт чанарын тухай ам уралдан ярих юм.

d15f5f0247b9f06bbig

Үнэндээ хот газарт өсч, малын бараа хаяахан хардаг мань мэтийн хувьд махны сайн мууг тэр бүр мэдэхгүй. Өөх ихтэй мах, далбагар томхон ууц л харагдвал тарган хонины мах гэж бодсоор Цагаан сарын ууцны үнийн сонирхлоо.
400 мянгаас 580 мянга хүртэлх үнэ бүхий ууцыг хараад хэрвээ үхрийн мах авбал хэдэн кг-ийг авах билээ гэж тооцсоор үхрийн махны үнэ асуухад ястай бол кг нь 4400 төгрөг гэх дуулдав. Өө хөөрхий 580 мянган төгрөгөөр чинь лавтай 131 кг үхрийн мах авах бололтой. Энэ нь нэг өвлийн идэш болчихно. Гэтэл ердөө Цагаан сарын гурав хоногт…

Бэлээ гайхуулах гэсэн нэгний л сонирхох юм байна даа. Хажуугаар хүмүүс “Найрын ширээний ууц”-ын алтан медальтынх бололтой хэмээн хөхрөлдөөд гарах ч сонсогдоно.

Сар шинэ хуучрахаар энэ том сүүлний өөх магадгүй аль нэг хаус, хотхоны хогийн саванд л харагдах биз гэх бодол өөрийн эрхгүй төрсөөр цааш хэд хэдэн нөхдөөс ууцны үнэ лавлалаа. Ууц гэдэг энгийн нэг махны ченжийн хийгээд байдаг наймаа биш бололтой. Дан ууцны мах ачсан портерууд эгнэнэ. Дунджаар 120 мянгаас 300 хүртэл мянган төгрөгөөр ууцны сайхан мах авах нь. Урт сүүлтэй, богино сүүлтэй, шувтан, навтгар гээд янз бүрийн хэлбэр хэмжээтэй ууцыг таны бэл бэнчин мэдэж л Сар шинийн ширээнээ тавих нь. Харин ууцны ченжүүд маань махаа буулгах тийм ч дуртай биш байгаа нь илт.

Уг нь хонины ястай мах кг нь 3800-4000 төгрөгийн үнэтэй байна билээ. Тэгэхээр ууцны махаа кг-аар нь жинлээд авахад 42 кг-тай мах 159600 төгрөг болох бол боломжийн сайхан мах 35 кг байна гээд тооцоход 133000 төгрөг байх ёстой. Гэвч ууцны хонь учраас 42 кг-тай бол 250 мянга, 35 бол 200 мянга орчим болж өснө. Учир нь энэ бол ууцны мах.

Тэгэхээр малчид маань ууцны хонь гэж тусгайлан тэжээвэл зохилтой болж. Үүнийг мал аж ахуйн мэргэжилтнүүд маань ч “анхаарал”-даа авах ч хэрэгтэй юм байна. Учир нь илүү нугаламтай хонь гэдэг шиг элдэв хэлбэртэй  ууцны хонины шилмэл үүлдэр олноор нь бий болгож чадвал малчдад ч ашигтай юм.
Бэлчээрийн даац хэтэрсэн, отрын бүс нутаг байхгүй гэдэг ч мянга мянгаар нь малаа өсгөөд байгаа малчин түмэндээ хэрэгтэй сайхан үүлдрийг нь буй болгоод өгчихвөл…

Өдгөө Монгол Улсад тэтгэврийн насны 245000 орчим хүн бий гэсэн тоо байдаг. Үүнээс 20 хувь нь ямар нэг байдлаар Цагаан сар гэж хөл хөөрцөг болж чаддаггүй гэж бодоход л 200 мянган айлд жил бүр өнөөх ууц маань хэрэг болдог л юм байна. Нэг ууцыг дунджаар 200 мянган төгрөгөөр авч байгаа гэж тооцоход 40 тэрбум төгрөг зөвхөн ууцанд зарцуулагддаг. Тиймээс малчид маань, мал үржлийнхэн маань ч ууцны хонь гэх асуудлыг анхааралдаа авмаар л санагдаж байгаа биз дээ.

Инээдэмтэй юм шиг санагдах ч ууцных гээд тусгайлан тэжээчихдэггүй л юм бол үхсэн хойноо шүдлэн үхрийн дайтай үнэлэгддэг хонь байна. Тэгэхээр ийм дайны хэдэн сайхан хоньтой болчихвол малчид маань мянга мянгаар нь тэжээж, зуданд талыг нь алдчихлаа гээд суухгүй амар биз дээ.
Монголчуудын уламжлалт баяр Цагаан сар цаашид ч болно. Өвгөд хөгшдөө хүндэтгэн ураг удмаараа золгон очдог энэхүү баяр цаашид улам ч өргөн дэлгэр болох биз.
Эх сурвалж: www.assa.mn

Н.БАТ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • j N (January 21, 2016 1:51:52 pm )

    наад өмхий ууцаар нь нүүрийг нь цохи тэгээд ер нь ууц тависангүй гээд юу болох юм бэ Өөрсдөө л худлаа ёс ёс гэж муусайн махчин ченжүүдийг сүүлийн 20 жил даврууллаа шүү дэ болиоч тэрнээс сйахан юм алга

  • зочин (January 21, 2016 3:07:32 pm )

    Ууц авахгүй байхад л болоо биш үү. Энэ хямралтай байхад сайхан мах чанаад тавьчихад л болоо ш дээ

  • Баагий (January 21, 2016 4:07:55 pm )

    ямар юмны хямрал байхав дээ. АСЕМ-д зориулаад хамаг мөнгөө хэмнээд хэдэн хүнд ашигтай байхаар төлөвлөөд байгаа юм биш үү. Богд уулын урд баригдаж байгаа хаус-уудийн эзэд нь лав тодроод, би Обама-гийнд орно, би канцелрийнхд орно гэх шиг аль хэдийн хуваагаад авчихсан юм биш үү. Народ аа

  • малчин (January 21, 2016 9:37:15 pm )

    энэ жил махны үнэ их доогуур байсан болохоор хөдөөнийхөн орлого муутай байлаа сар шинэ дөхүүлж хэд гурван ууцны хонь үнэ хүргэж зарах гэж оролдох нь юуны буруу бгаа юм . Нэг хонийг ууцны болтол нь хадгалахад ямар хугацаа ордог ,бас эр хонь болгон ууц болдоггүй, 500 малтай айлд 10 аад бвал зол. Ийм юм мэдэхгүй бж хөдөөнийхныг ууцаа үнэтэй хэллээ гэж хуцаж бгаа гөлөгнүүд авч чадхаар мөнгө олж чадагүй бгаа бол мөрөөрөө мөөмөө унжуулаад дуугуй гэлдэр. энэ бол зах зээлийн хууль……….

antalya rent a car