1990-ээд оны эхээр Монгол Улс нам төвтэй төвлөрсөн тогтолцооноос ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээр хүн худалдаалах, ялангуяа охид эмэгтэйчүүдийг худалдаалах гэмт хэрэг шинээр гарах болсон. Ардчилсан нийгэм иргэдэд гадаадад чөлөөтэй зорчиж сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх зэрэг хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн олон сайхан боломжийг олгосон ч, нийгмийн олон сөрөг үзэгдэл гарч, шинэ төрлийн гэмт хэргүүд ихээр гарах болсон. шилжилтийн хүнд бэрх байдлаас улбаалсан ажилгүйдэл, ядуурал нь хүмүүсийг, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг улс орны дотоодод болон хилийн чанадад худалдаалах суурь шалтгаан нь болсон гэхэд буруудахгүй. Хүний наймаа нь хар тамхи, зэвсгийн наймааны дараа орохуйц ашигтай “бизнес ” учраас дэлхийн олон улс оронд газар авч байна. Манай улсад далд хэлбэрээр удаан оршин тогтнож буй эл хүний наймаачид саяхан баривчлагдсан тухай эх сурвалж мэдээллэв. Тэрээр бүлэг этгээдүүд Малайзад өндөр цалинтай ажилд оруулах нэрийдлээр тус улсын хил давуулан худалдаалдаг байсан байна. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Монгол Улсаас охид бүсгүйчүүдийг Малайз улсын Куала Лумпур хотын нэр бүхий зочид буудал, массажны газруудад аваачиж бэлгийн мөлжлөгт оруулж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан сүлжээг илрүүлэн шалгаж эхэлжээ. Хүн худалдаалдаг этгээдүүдийг Малайз улс руу буцах үед нь баривчилсан аж. Гэмт этгээдүүд хохирогчдын тийзийг Малайз улсаас захиалан зардлыг дааж улмаар электрон тасалбарыг Монгол дахь зуучлагчаараа дамжуулан өгдөг байсан гэнэ. Охид зуучилсан ажлынхаа хөлсөнд 500000-2000000 орчим төгрөгийг авдаг байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллага үзэж байгаа юм. Мөн өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш хүний наймаачид гурван удаагийн зуучлалаар 12 эмэгтэйг худалдаалсан байна. Хохирогчид 1983-1996 онд төрсөн эмэгтэйчүүд гэдгийг тогтоосон байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 21, 2016 2:17:32 pm )
Хуний шуналаа гэж! Ямарч БУЗАР юмбэдээ?! Амьдрал доройтсон ч гэсэн их менгений унэр гэдэг ямар балиар байдгийг мэдмээр л юмдаа! Менгений телее явнаа гэдэг бол шуналдаа хетлегднее л гэсэн уг! тэгээд еерсдее еерсдийгее аваачиж тийм юманд хийчихээд, дараа нь гоншигнож байнаа гэдэг чинь юу ч гэж ойлгох юм билээдээ! ШУНА ШУНА БАС ДАХИН ШУНА! Тэгээд л ийм юм болно!!!
-
Баяраа (January 21, 2016 2:31:53 pm )
хүн наймаалдаг хүмүүсийг зураг, нэрийг нь ил гаргаж мэдээлэх хэрэгтэй.цагаандаа гарсан хулгайчид
-
zochin (January 21, 2016 6:11:53 pm )
ovog ner zuragtai n hevlel medeeleleer gargah heregtei sh fee
-
Anonymous (January 21, 2016 11:56:42 pm )
hvnii naimaany zolios bolood bgaa hvvhnvvd 19-31 nastai nasand hvrsen hvmvvs bh wm.medeej tsarailag l bj taaraa.Yaagaad zolios bolood bdag bilee?Manai hvvhnvvdiin bodol iim aharhan gej vv?Esvel biee vnelegchid hereg ni ilreheer hohirogchid bolood bna uu?dendvv hungun amidral muruuduud ajil ajil hiij chadahgvi heregtei hereggvi ih surguulid surtsgaajamar argaar mungutei hangaluun amidral erj haisnaas bolob uu?Esvel bvgd hvvhed shig chihrend huurtdag genen zangaas bolob uu?bodoh l asuudal.hvvhnvvdee buruutgahyg bodsongvi gehdee..
4 Comments