antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 21, 2016 15 comments

Ирэх сонгуулийн дүн нэг хүнээс хамаарах нь үнэн үү?

нийтлэсэн Admin
527-1453340243dfw
-Ардчилсан намын Засгийн газрын зураг төөргийг, цаашлаад сонгуулиар унах, босохыг Ардчилсан нам биш Н.Энхбаяр л шийднэ гэхэд болохоор. Түүнд юу хэрэгтэйг нь, цаашилбал юу дуртайг нь өгнө, гэвч хаа хүрч ханахыг нь мэдэхгүй. Хамгийн сүүлийн байдлаар лав л түүнд Мэргэжлийн хяналтын байгууллагыг өгчихлөө-
Улстөрийн намууд, тэрчлэн хувь улстөрчид яг өдийд зав чөлөөгүй судалгаа, ажиглалт хийж, ирэх сонгуулийн уур амьсгал, үр дүнг тооцоолон толгой гашилгаж суугаа цаг. Өөрийн болон хүний намын чансаа, сонгогчдын хүлээлт, тодорхой тойргийн онцлог гээд олон зүйлийн “гэдэс дотор”-ыг онгичин уудалж байгаа ч оношийг нь одоогоор нууцалж байна. Судалгааны байгууллагууд ч нууцыг хадгалах үүрэг хүлээжээ. Сант Марал сангийн цахим хуудаст хамгийн сүүлд 2015 оны дөрөвдүгээр сарын судалгааны дүн л нийтлэгдсэн байна. Үүнээс өөр бусад судалгааны эх сурвалжууд мөн л шинэ мэдээллийг хараахан дэлгээгүй байх аж.
Хэдийгээр эх сурвалж бүр өөрсдийн хэрэгцээ, захиалгаар ижилгүй судалгаанууд хийж байгаа ч судлагдахуун нь нэг л учраас үр дүнгийн олон үзүүлэлт нэг цэг дээр давхцаж байгааг улстөр ажиглагчид онцлон тэмдэглэж байгаа юм байна. Тэрхүү “онцлох цэг” нь ГУРАВДАГЧ хүчин гэж нэрлэж болох МАХН буюу Намбарын Энхбаяр.
Дараагийн сонгуулийн үр дүнд УИХ дахь хүчний харьцаа яг өнөөдрийн хэвээр хадгалагдах магадлал өндөр байгаа бөгөөд ялгаа нь гэвэл давуу эрх мэдэл Ардчилсан намаас МАН-д шилжиж болзошгүй дүр зураг цөөнгүй судалгааны үр дүн дээр давхцаж буй ажээ. Гэхдээ ийм шилжилт явагдах эсэхийг МАХН л шийднэ гэж тактик боловсруулагчид төсөөлж байна. Нэг үгээр хэлбэл, МАХН-тай аль эвсч чадсан нь илүү санал авна гэсэн үг юм. Тэгэхээр энэ удаагийн сонгуулийн өмнөх орчныг “Н.Энхбаяр үнэд орох цаг” гэж тодорхойлж болно.
Н.Энхбаярыг Засгийн газрын Шадар сайдад МАХН-аас санал болгож байгаагаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан бичгээр хүргүүлэхээс арай өмнөхөн МАН болон МАХН нэгдэж ажиллах ёстой гэдэг саналыг тус хоёр намын ахмад зүтгэлтнүүд намуудынхаа удирдлагад бичгээр хүргүүлсэн юм.
Энэ санал тун зөв зүйтэй, хоёр нам эргээд нэгдэж нийлэх талаар яриа хэлэлцээ эхлүүлье гэдэг хариуг МАН-ын дарга М.Энхболд ч тэр, МАХН-ын дарга Н.Энхбаяр ч тэр уриалгахан өгчээ. Засгийн газарт хамтарч байгаа Ардчилсан намыг айлгах, “аятайхан байхгүй бол бид МАН-тай нэгдэж бас болохюм” гэсэн дохиог өгөхийн тулд зориуд дэглэсэн арга хэмжээ гэж улстөр сонирхогчид харж байв.
Одоо бол МАХН бүр ч үнэд орж, Н.Энхбаярыг МАН ба АН-ын хэн нь илүү тойглон татаж авна, тэр талд сонгуулийн хожил очих нөхцөл нэгэнтээ бүрдсэнийг судалгаанууд нотолж эхэлжээ. Н.Энхбаярыг энэ нөхцөл байдал бүр ч хүчтэй болгож, тэрбээр юу хүссэнээ авах, хатуухан хэлэхэд хүссэн бүхнээ аваад ч ханаж цадахгүй “бэрд” болгох нь ээ.
Ардчилсан намын ҮЗХ өчигдөр товлосон ёсоороо хурлаа хийж чадсан бол намын даргын зүгээс “Засгийн газраа огцруулахгүй, заавал авч үлдэнэ” гэдэг байр сууринд гишүүдийнхээ саналыг нэгтгэн баталгаажуулахаар тооцоолж байв.
Үнэндээ гэвч Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувь заяаг Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо шийдэж чадах хөг нь хэдийнэ өнгөрч, аль эрт Н.Энхбаярын гарт яваад орчихсон гэдгийг З.Энхболд дарга ойлгож байгаа болов уу. Ардчилсан намын Засгийн газрын зураг төөргийг, цаашлаад сонгуулиар унах, босохыг Ардчилсан нам биш Н.Энхбаяр л шийднэ гэхэд болохоор.
Түүнд юу хэрэгтэйг нь, цаашилбал юу дуртайг нь өгнө, гэвч хаа хүрч ханахыг нь мэдэхгүй. Хамгийн сүүлийн байдлаар лав л түүнд Мэргэжлийн хяналтын байгууллагыг өгчихлөө. Даргаар нь Н.Энхбаярын шадар Ц.Шаравдорж томилогдлоо. Тэгэхээр юутай ч Ардчилсан бүхэл бүтэн нам байна, арга ололгүй дээ, сонгуулийн өмнө лав л МАХН Ардчилсан намаас урвахааргүй байдалд оржээ гэсэн. Ч.Сайханбилэгийн Засаг тийм амархан задрахгүй байж мэдэх нь.
Уг нь ч МАХН-ын сүр хүч нь өнөөхөндөө Засагт сайдтайдаа оршиж байгаа бөгөөд энэ хүчээрээ сонгууль хүргэх нь тэдэнд ч бас чухал байх. Мэргэжлийн хяналтын байгууллагыг авсан шигээ орон нутагт цаашлаад Онцгой байдлын албаар дамжуулан эрх мэдэл, хөлөө бэхжүүлэх нь тэдний хувьд сонгуулийн ажилд ихээ нэмэртэй. Мөн МАХН-д яг одоогоор улс төрийн өмгөөлөл, хүч, мөнгө хэрэгтэй байгаа. Энэ бүхэн өнөөхөндөө сайн ч муу ч эрх барьж буй намд л бий. Тэгэхээр МАХН сонгуулиас өмнө Ардчилсан намыг хаяад МАН-тай эвсч чадахгүй л болов уу гэх ажиглалт байна.
МАН ба АН ээлжлэн засгийн эрх барьж ирсэн мөчлөгтэй гэж тооцоолбол ирэх сонгуулийн ялалт МАН-ын талд ирэх учиртай. Гэхдээ уг намын саналыг хуваадаг гол хүчин зүйл болох МАХН-тай нэг талд гарч чадвал ээлж ирэх магадлалтай гэсэн үг. Хоёр намын ахмадуудын шаардаад байгаа нэгдэж, нийлэх асуудлаар яриагаа дуусгаагүй гэж үзэн Н.Энхбаярыг хэлэлцээрийн ширээнд дуудахыг МАН хүсч байж мэднэ.
Гэвч хүссэн ёсоор бүтдэг зүйл, бүтдэггүй зүйл гэж бийг хашир туршлагатай МАН-д сануулах нь илүүц биз. Энд гашуун түүх сануулахад 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Энхбаяр МАН-тай тохиролцон гарын үсэг, тамга бүхий баримт үйлдэн “Б.Бат-Эрдэнэ аваргыг нэр дэвшүүлсэн тохиолдолд сонгуульд МАН-ыг дэмжиж оролцоно” гэж тохиролцож байсан гэдэг.
Гэвч Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дуусахаас ердөө зургаан цагийн өмнө МАХН Б.Бат-Эрдэнийг дэмжинэ гэснээ мартаад бие даан өрсөлдөхөөр шийдэн нэр дэвшигчээр Н.Удвалыг бүртгүүлчихэж байжээ. Бэлтгэлгүй явсан Н.Удвал уйлах, инээх хэцүү болж, бүх барьцаа алдсан МАН-ын экс дарга Ц.Энхтүвшин хаашаа харахаа мэдэхгүй хүнд байдалд орсон гэдэг. МАН яг одоо энэхүү сургамжаа санах цаг. Ирэх оны сонгууль хүртэл хэчнээн “зургаан цаг” байгаа билээ?!
Ирэх сонгуулийн үр дүн жинхэнэ утгаараа гуравдагч хүчин болчихоод байгаа Н.Энхбаярын ийшээ юу, тийшээ юу гэдгээс л хамаарахаар байгаа бол Ардчилсан нам ч тэр, Ардын нам ч адилхан айхавтар шалаанд оржээ.
З.Боргилмаа
Эх сурвалж: “Өглөөний сонин”

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Улс тор судлаач. (January 21, 2016 11:15:25 am )

    Сонгууль болтол хол байнадаа хо. Харин АН-ын дарга З.Энхболд дарга Еронхий сайдаа ямарч хамаагуй унээр хамгаалж авч улдэхээр ажиллаад байхад УЗХ-ны гишууд нь очигдор хуралдаа ирсэнгуй бололтоо, наад Ч.Сайханбилэг нь харин юу болж новшроод байгааг та бид харж байна. Одоо олон юмгуй шууд Еронхий сайдыг огцруулж, З.Энхболд оороо Еронхий сайд болж та хамтдаа сонгуулиа оороосдоо удирдах нь юу юунаас чухал болж байна шуу. Алдаа гаргасан хунд арга хэмжээ авах нь зарчмын асуудал шуу дээ. Амжилт хусье.

  • gg (January 21, 2016 12:45:31 pm )

    ENE NEG AD ZETGER UHEJ BUYAN BOLDOGGUIN BHDAA!!! OLON JIL MONGOL TURUUR TOGLOOD ZASAG NURAAJ HEDEN SAIDIIN SUUDAL SAMRAAD L YAVHIIN!!! TEGEED HEN HUSSEN ZAHIIN AVGAI ESUSCHIN ESVEL ARHICHIN HULGAICH TURD SUULGAHIIG NI YAANA!!! UMNU NI UURIINHUU SUULGASAN LUIVARCHIN PSDA NARAA DARAMTLAAD END TEND HOR NAIRUULAJ TURIIN AJILIIG YUCHGUI BOLTOL NI NURAAH YUM!! ENE HUNEES BOLJ MONGOL TURD IIM OVILOGGUI HOG SHAAR ERLIIZ GADNII GAR HULUUD MUNGUUR SUUH BOLSON!! OROSIIN IH URIIG TULSUN GEED BGAAMAA!!! TER NI BAS AVILGAL NEG SAIDIIG AVILGALDAAD PUTIN HURTEL ZUVSHUURUHGUI GEED MEDEGDSEN BDAG!!!

  • gg (January 21, 2016 12:47:04 pm )

    ERUUL MENDIIN SALBARIIG SUIRUULEJ HEDEN EM TANGIINHAN NI MUNGIIG NI HURTEL SAIDAARAA DEEREMDUULEED HUUHDUUD UVGUD OR URUUGUI KORRIDORT HEVTEJ BN!!! ENE AVILGALCH YALTAN CHI TAMD UILIIN MUIGAAR SHATNAA HARJ BGAARAI!!!! zugeer baas ugee bicheed hevtej bj chadahguinuu!!!! PSDA CHINE!!

  • Паанаг (January 21, 2016 2:24:12 pm )

    Засгаар тоглосон нохойн гелегууд нэг их удахгуй ЗАСААГААРАА тоглох цаг нь ирнэдээ гэж….ккккккккккк

  • Anonymous (January 21, 2016 2:38:08 pm )

    Энэ нэг өөх ч биш булчирхай ч биш төрийн тогтолцооны гажиг, сул талыг Энхбаяр дэндүү сайн ашиглах юм даа.

  • Anonymous (January 21, 2016 3:08:33 pm )

    Чадаж байгаа юманд арга байхгүй. Мундагаа мундаг жинхэнэ улс төрч . Өөрсдөө энэ хүнийг ийм болгосон одоо яая гэхэв дээ

  • Улс тор судлаач. (January 21, 2016 3:43:49 pm )

    Хэрэв О.Баасанхуугийн мэдэгдэл унэн бол “Шударга ес” эвсэл Ч.Сайханбилэгийг З.Энхболдоор солих зов шийдвэр гаргасан юм шиг байна. Гол нь илэрхий алдаа гаргасан Еронхий сайд аа ямарч хамаагуй унээр хамгаалж улдээвэл эрх баригчдын чинь нэр хунд шавар шалбаагт хутгалдана шуу дээ. Одоо МАН л ухаалага шийдвэр гаргах улдсэн байна даа. АН ч яах вэ? алсын бодлогогуй юм чинь Еронхий сайдаа нэг хэсэг нь хамгаалж, ногоо хэсэг нь огцруулж санал хуваагдаж тэнэгтэх л байхгуй юу. УИХ-ын гишууд та бухэнд эх орон ард тумнийхээ талд байж, эдийн засаг хундэрсэн уед шударга шийдвэр гаргахыг хусье.

  • Anonymous (January 21, 2016 4:13:01 pm )

    ene enhbayar yaaasan aimar hanadagv yumbe

  • Улс тор судлаач. (January 21, 2016 5:55:54 pm )

    Алдаа гаргасан хунд арга хэмжээ авах нь энгийн узэгдэл шуудээ. Гэтэл Ч.Сайханбилэг оорчлогдоход иргэдийн амьдрал сайжрахгуй ч гэх шиг тэнэг юм бичих юм. Болохоо байхаас нь омно энэ хунээс засгаа салгаж авахаас оор аргагуй болсон байна шуудээ. “Бухын доодохыг хараад унэг турж ухнэ” гэгчээр энэ хунийг хараад юу ч бутэхгуй оронд баригдаад дампуурсан улс л болох гээгуй юм биш бол одоо энэ тухай ярих хэрэггуй. Ер нь ажил хийж сураагуй хунийг харж, туршилт хийдэг газар ч биш.

  • Anonymous (January 21, 2016 7:20:29 pm )

    Энхбаяр ямар мундаг хүн бэ гэдэг нь харагдаж байна даа улс ороноо хөл дээр босгож гайгүй болгий гэж бодож байвал Энхбаярыг дэмжих хэрэгтэй элбэгдорж энхболд сайханбилэг нар яг одоо ахиад өр тавихаар гадаадад төлөөлөлөө явуулсан болов ч улс төр тогтворгүй гээд гацсан сурагтай энэ гацааг уянга хийсэн ЗГ огцруулна гэж зээл бүтвэл сонгуульд зориулна А Н ынхан

  • lalaruudaa (January 22, 2016 10:27:09 am )

    Enhbayr mundag

  • Улс тор судлаач (January 22, 2016 1:43:10 pm )

    За ахан дуус минь ээ ! Энэ муу жижигхэнэ эмэгтэй ингэтлээ унэний толоо зутгэж байхад та бид нар нухацтайхан учрыг нь олж байгаад, нутаг ус, эх орноо бодоод, нэг ч болов жинтэйхэн зов шийдвэр гаргачихмаар байна шуу дээ. Шууд л бусдын даалгавараар энэ хуний эсрэг ажиллаж байгаа юм шиг муулах буруу уйлдэл хиймээргуй байна. Миний судалж мэдснээр бол Ч.Сайханбилэг унэхээр алдаа хийсэн л юм байналаа шуу дээ. Тэгээд алдаагаа засч залруулахын оронд бултаад л, биеэ омоороод л, энэ ажилдаа улдэхийн тулд ямарч хамаагуй унээр улс торийн нам, улс торч болон олон нийтийг хуурч аргалаад л байгаа юм байналаа шуу дээ. Еронхий сайдын ажлыг жил гаруй хийхийг нь та бид нар харлаа, унэхээр хийж чадахгуй, зээл авч ор тавьж, улс орон дахиад цаашаа амьдрахгуй юм шиг бодоод л, улсын орийн таазийг хэтруулэхээс оор ажил хийж мэдэхгуй л байна шуу дээ. Тэгэхээр бид сайн ажиллаж байна гэж узэх юм уу?Тэгээд бид “Болж байна, болж байна цаашаа дахиад энэ аргаараа ажилла”гэж хэлэх юм уу? Тэгэхээр юм хуучирдаггуй юм болохоор та биднийг ур хуухэд, ирээдуй уе маань хараах зухэх юм биш уу? Ингэж ирээдуй уедээ нугэл уйлдэж яав ч болохгуй шуу таминь ээ. Ийм учраас нэг ч болов хоногийн омно ажлаас нь оорчлохоос оор арга зам байхгуй. Та бухний ухаан санаа мэргэн байх болтугуй.

  • Улс тор судлаач (January 22, 2016 7:07:51 pm )

    Ажил хийж сураагуй, олон нийтийг хуурч аргалаад байдаг, улс орныг ор онд оруулсан л бол Еронхий сайдыг оорчлох нь энгийн л узэгдэл шуу дээ. Алдаа хийсэн хунийг, сонгууль ойртсон гээд л, ямарч унээр хамаагуй авч улдээд л байвал харин олон нийт сонгуулийн уед яаж дун тавьдаг аа узуулээд огдог байхгуй юу. Та нар хэдхэн сарын дараа харах болно.

  • АН-ын ахмад гишуун. (January 23, 2016 12:16:11 pm )

    Ч.Сайханбилэг ээ чамайг Еронхий сайдын ажлаа огох гэхээрээ ингэтлээ их сандарч, хун амьтан загнаад, магадгуй зодчих гээд, ухаан тавиад байхаар чинь хондлонгоос харж санаа зовоод, чамд Еронхий сайд болсныг чинь сануулах хэрэгтэй юм байна гэж узээд энэ зуйлийг бичиж сууна даа. Уучлаарай унэн юм унээрээ л дээр байдаг шуу дээ. АН-ын дарга Н.Алтанхуягийн ач буянаар та 2012 оны УИХ-ын сонгуулийн намын жагсаалтаар УИХ-ын гишуун болж, улмаар Н.Алтанхуягийн хамгийн их итгэл тавьдаг хун байсан учраас чамайг ЗГХЭГ-ын даргаараа томилсон шуу дээ. Гэтэл чиний сэтгэл бурэн ханаагуй тул “Энэ сайн санаат хумуусийн сайхан сэтгэлийг ашиглаж Еронхий сайд болж болох юм байна” гэдэг бодол чинь сэтгэлийг чинь зовоосоор л байсан байна шуу дээ. Ингээд чи “Оох огсон хунтэй оглоо босоод заргалдав” гэгчээр ЗГХЭГ-ын дарга болгосон Еронхий сайд Н.Алтанхуягийгаа Ц.Элбэгдоржийн тусламжтайгаар, МАН-тай хамтарч огцруулж, Н.Алтанхуягийнхаа араас хутга ***** “Тугжилдэх” гэгчийг унэхээр узуулж огсон шуу дээ. Гэвч Н.Алтанхуяг маань асуудлыг том хурээнд авч уздэг хун юм болохоороо чиний энэ алдааг ярилцаад засч болох байх залуу хун юм чинь гэж тооцоод “Чамайг Еронхий сайд болговол омнох ажлыг маань ургэлжлуулэх байх, ядаж оорсдийн хун ээ халахгуй байх”гэж узэж “Еронхий сайдаар Ч.Сайханбилэгийг болгье” гэдэг шийдвэрийг Алтангадасынхан дотроо гаргаж чамайг Еронхий сайд болгосон юм. Гэтэл чи Ардчилсан намд олон жил унэнч явж, намаа одий дайтай болгож, гадаа гарч, ходоо хохорч гандсан хэдэн журмын ноход оо, торийн албаны сонгон шалгаруулалтаар торийн захиргааны албанд арай ядан орж, ажиллаж байхад нь чи муу нэг нудээр узэхгуй, МАН-ынхантай хамтарч журмын олон нөхдөө, төрийн олон хаагчдыг өчиггүй халсан биз дээ. Тэдгээр хүмүүс чам шиг ингэж боож үхэх гээгүй, харин ч хүлээцтэй байгаа байх шуу. Тэгэж ярьвал тэдгээр хүмүүс чинь өөрийнхөө хүчээр тэр албанд очсон байсан ч чи муу гөлөг хууль зорчиж халсан шуу дээ. Тэгээд чи юу ч хийж бутээгээгуй, харин ч С.Баярцогт, Ш.Солонго, Г.Ганбалд нартайгаа хамтарч улс орондоо хорлосон суйтгэх ажиллагаа хийж, ор ширэнд баригдуулж, улс орноо бараг дампууруулахад хургэсэн биз дээ. Чиний балагаар байгаль орчин яаж суйрч, ард иргэдийн амьдрал ахуй яаж доройтов. Чамтай бид одоо олон юм ярихгуй ШУУД ОГЦРУУЛНА. Дараа нь хийсэн бух ажлыг чинь нэг бурчлэн шалгуулж, алдаа завхралыг чинь чамаар засуулж, идсэн уусан бухнийг чинь чамаар барагдуулна шуу.

  • Улс тор судлаач. (January 24, 2016 1:27:04 pm )

    Монголд ашиг сонирхолоороо нэгдсэн, нам дамнасан булэглэлуудээс эрдэс баялага, ашигт малтмалын туухий эдийг гадагш нь гаргаж, хурдан хугацаанд монго олж, холжсон нь МСS байх шуу. Суулийн уед “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нуурсны ашиглалтыг хятадын компанитай хамтарч “Хоронго оруулалт” нэрээр зугээр авахаар хэтэрхий шуналтаж байгаад олон нийтэд баригдаж хунд байдалд ороод байх шиг байна. “Энэ ажиллагааг би хэрэгжуулж чадна” гэж амалж Еронхий сайд болчихоод одоо болтол хэлсэн ярьсандаа хурч чадахгуй байгаагаас мань эр огцорч болзошгуй байдалд хурээд байна даа.

antalya rent a car