antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 21, 2016 16 comments

Г.Уянга гишүүний гавьяагаар Н.Алтанхуяг, Женко нарын хүмүүсийг “аврах” тохиролцоо хийгдэв үү

нийтлэсэн Admin

145333865856a0302269976

 Өчигдөр орой АН-ын ҮЗХ-ны хурал төрийн ордонд болох гээд чадалгүй ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар хойшлов. АН-ын ҮЗХ нь 230 орчим гишүүнтэй. Үүний дөнгөж 70 орчим гишүүд нь ирсэн гэж мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол фракциуд нь тохироогоо хийж чадахгүй хурлын ирцийг зориуд хүргээгүй байна. Хэдийгээр “Алтангадас”, “Нэг ардчилал”, “Кроун”, “Чандмань” гэх мэт фракцийнхан ирээгүй гэж байгаа ч “МҮДН”-ийнхэнээс бараг харагдаагүй байна. Эндээс дүгнэж үзвэл “Шонхор”, “Ардчилсан хүчний холбоо”-ныхон л хуралд ирсэн аж. Бас З.Энхболдын ҮЗХ-нд оруулна гэсэн хэдэн залуус хурлын үүдээр баахан эргэлдсээр буцлаа.

Хурал болоогүй шалтгаан нь АН-ын дарга нар хоорондоо тохироо хийж чадаагүйтэй холбоотой. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэд Женкогийн хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болго, Н.Алтанхуягийн хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болго гэж бие биенээ шантаажилсаар тохироонд хүрч чадаагүй гэнэ. Өчигдөр орой МоАХ, Алтангадас, МҮДН нар ҮЗХ-ны хуралдаа ирээгүй. Ганцхан намын даргын фракци болох Шонхорынхон л цугласан. Тиймээс асуудал улам л ноцтой болж хувирлаа. Ерөнхий сайдыг хамгаалж буй цаад хүн нь Ерөнхийлөгч аж. Үүнийг нь мэдсэн УИХ-ын дарга огцруулах бичгийг шууд хүлээн аваад шуурхай байдлаар хэлэлцүүлэх гэж байна. Ингээд тохироонд хүрч чадаагүй АН-ынхан өчигдөр ҮЗХ-гоо хуралдуулж чадсангүй.

Ерөнхийлөгчид АТГ болон шүүх байна. Харин Засгийн газарт Хууль зүйн яам байна. Г.Уянга гишүүний гавьяагаар гэмт хэрэгтнүүдээ нь суллаж, тэдэнд холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгуулах гэж эрх баригчид хоорондоо арсалдан тэмцэлдэж эхэллээ. Генсекийнх нь хэлсэн шиг АН-ын улс төр өчигдрөөс эхэлж онцгой байдалд шилжлээ.

З.Энхболд анхны ҮЗХ-ны хурлаа хийж чадсангүй

АН-ын энэ удаагийн ҮЗХ-ны хурал бол З.Энхболд намын дарга болсноос хойшхи анхны хурал юм. Энэ утгаараа З.Энхболд ихээхэн ач холбогдол өгч байлаа. Харамсалтай нь ирц хүрсэнгүй. Хурлын зааланд З.Энхболд ирц бүрдэхийг хүлээж сууж байгаад ууртайгаар гарч одсон гэх. Энэ үйлдэл нь З.Энхболдыг намын сул дарга болгон харагдуулж байна. Угаасаа ч ийм зорилгоор З.Энхболдыг харагдуулахын тулд “Алтангадас” тэргүүтэй фракцийнхан хуралд зориуд суугаагүйг эх сурвалж тайлбарлав. Учир нь АН-ын ҮЗХ-ны гишүүд бараг бүгд төрийн ордонд цугларсан байж. Тэд хуралдаа орохгүй намын даргаа сул харагдуулахын тулд хэсэг бүлгээрээ хуралдсаар ҮЗХ-г хойшлуулж чадлаа. Хурлыг хойшлуулсныхаа дараа “З.Энхболд намын дарга болсноосоо хойш анх удаагаа ҮЗХ-гоо хуралдуулах гээд чадсангүй. Түүнийг ҮЗХ-ных нь гишүүд хүлээн зөвшөөрөхгүй байна. З.Энхболд УИХ дотроо л том байж болно. ҮЗХ-нд нөлөөлөлгүй нэгэн” гэсэн мессежүүдийг цахимаар явуулахаа мартсангүй.

Ч.Сайханбилэгийг хамгаалах тохирооноосоо буцаж эхэлжээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зураад өргөн барьчихсан. Өнөө өглөө Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэлнэ. АН-ын бүлгийн гишүүд хоёр хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээ хамгаална гэж бүлгийн даргын өрөөндөө тангараг тавьсан гэх. Энэ хурлыг намын дарга З.Энхболд санаачлан хуралдуулсан гэж яригдсан. Бас З.Энхболд Ерөнхий сайдаа хамгаална гэсэн санааг ч анх гаргажээ. Түүний байр суурийг хуралд ирсэн бүх гишүүд дэмжжээ. Сонирхолтой нь бүлгийн даргынхаа өрөөнд болсон уг хуралд МоАХ-ын гаралтай гишүүд ирээгүй байна. Гэвч өчигдөрийн бүх хэвлэлээр “Засгийн газрыг огцоруулж болохгүй”, “АН-ынхан Ерөнхий сайдаа хамгаална” гэсэн агуулгатай сурталчилгааг битүү явуулж нийгмийн сэтгэл зүйг засах гэж үзэв. Харамсалтай нь АН-ын жижиг фракцийн төлөөлөл Ч.Сайханбилэгийг огцруулья гэж МАН-ынхантай өчигдөрөөс эхлэн уулзалдаж эхэлжээ. Тэднийг хэн явуулсан байх вэ?

Ч.Сайханбилэг огцрох биш намын дарга болох тохироо хийгджээ

Ерөнхийдөө АН дотор “Алтангадас” хамгийн хүчирхэг нь гэдгээ улам мэдрэх болов. Хэдхэн хоногийн өмнө болсон АЭХ-ны тэргүүний төлөөх өрсөлдөөнд “Алтангадас” ба бусад гэсэн өрсөлдөөн болсон. Тийм атал “Алтангадас”-аас нэр дэвшсэн Б.Ургамалцэцэгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ганцхан хүний саналаар ялсан. Саналыг хэд дахин тоолж будилиан хийсэн тухай маргаан тасраагүй байна. Энэ үйл явдлын дараа АН-ынхан “Алтангадас” буюу Н.Алтанхуягийн нөлөөллөөс айж эхэлжээ. Нэгэнт бяртайгаа мэдсэн Н.Алтанхуяг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг намын даргаа ав гэж шахаж эхэлжээ. Тэгэхдээ МАН-ынхантай нийлээд Засгийг огцруулахгүй гэж тохироо хийсэнээ ч ярьсан тухай мэдээлэл цацагдаж эхлэв. Хэрэв үнэн бол Ч.Сайханбилэг огцрох биш АН-ын дарга болж мандах гэж байна. Тийм учраас л “Алтангадас”-ынхан ҮЗХ-ны гишүүдийн ирцийг хүргэхгүй байж З.Энхболдод дарамт үзүүлж бас хүчгүйдүүлж эхлэв.

З.Энхболдын нүүдэл юу байх вэ? Засгийг огцруулах уу?

УИХ-ын дарга З.Энхболд өнөө үеийн хамгийн шартай улс төрчдийн нэг. Тэрээр анхныхаа ҮЗХ-ны хурлыг хийх гээд чадаагүй шалтгаанаа тооцож байгаа. Буруутныг хайж байгаа. Хэн хэн хуралд ирээгүй, хурлын ирцийг хэн хүргээгүй эзнийг олно. Энэ бол “Алтангадас”-ынхан гэдгийг тэр сайн мэдэж байгаа. Засгийн газрыг нь хамгаална гэж мэдэгдээд байхад зөрүүлээд намынх нь даргыг булаах бодлого явуулж байгаа “Алтангадас”-ын гишүүдийг уучилж чадахгүй. Хэн ч тэгнэ л дээ. Зарим эх сурвалж З.Энхболд намын даргаа алдах нөхцөл үүссэнийг мэдрээд зориуд хурлыг өөрөө хойшлуулсан гэсэн өөр мэдээллийг ч түгээж байна. Аль нь ч байлаа гэсэн З.Энхболдод халтай нөхцөл үүсч эхлэв. Тиймээс З.Энхболдын нүүдэл юу байж болох вэ? МАН-тай нийлээд намын даргынх нь албан тушаалыг булааж авах гээд байгаа Ч.Сайханбилэгийг огцруулж “бэлэг” барих өөр нэгэн хувилбар бий. Тэр энэ хувилбарыг сонгох болов уу?

Ч.Сайханбилэгийг огцруулахад оролцсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

АН-ын олон гишүүд бухимдалтай байна. Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Л.Болд, Х.Баттулга, М.Батчимэг, Х.Баттулга гээд цуварч өгнө. Тэдний заримтай АН-ын удирдлагууд тохирч байна. Тойрог өгнө. листэнд оруулна гээд тохироо хийгдэж л байна. Шалгагдаж байгаа Л.Болд, Х.Баттулга нарын хэргийг цайруулах асуудал ч яригдаж байгаа тухай мэдээлэл саарал ордноор өчигдөр тархав. Бас Зам тээврийн сайд М.Зоригтыг ч гэсэн АТГ-ынхан сонирхох болсон. Энэ бүхэн АН-ын гишүүдийг хөдөлгөөнд оруулав. Ямар ч гэсэн Засгийн газрыг огцруулахад оролцсон, хуралдаа суугаагүй гишүүдийг 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн тохироог намын дарга З.Энхболд хийсэн аж. Гэхдээ тохироо хэзээ хэрэгжиж байлаа. Н.Алтанхуягийг огцруулахад оролцсон гишүүдээ хөөнө гэж бөөнө сүржин юм болсон. Эцэстээ хөөх битгий хэл Р.Бурмааг сайд болгож шагнасныг ард түмэн мартаагүй. Тэгэхээр Ч.Сайханбилэгийг огцруулахад оролцсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдэг бол айлгах гэсэн жижигхэн арга болж таарна. Энэ айлгалтаас бүлэг фракциуд айхгүй л дээ.

Алтангадасынхан 2024 оны хүртэлх нүүдлийг харж тохирчээ

Алтангадасынхан намын даргаа авах ёстой гэдэг дээр хатуу тохироо хийгдэж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ирэх 2016 оны сонгуульд ялсан ч бай, ялаагүй ч байсан хамаагүй боловсон хүчнээ байршуулна гэсэн бодлого аж. Тодруулбал, Алтангадас фракцийнханы хувьд Ерөнхий сайд чухал биш намын даргаа авах нь илүү чухал юм. Тэд хэдийгээр намаа аваад ирэх сонгуульд ялагдлаа ч гэсэн МАН-тай эвсэж засаг байгуулах өндөр магадлалтай байгаа. Ийм тохиолдолд Алтангадасын хүмүүсийг албан тушаалуудад томилох юм. Өөрөөр хэлбэл 2020 он хүртэл тэд албан тушаалтай явна гэсэн үг. 2016 онд албан тушаалд томилогдсон хүмүүс 2020 оны сонгуульд нэр дэвшинэ. 2020 онд АН-ынхан өөрсдийгөө ялна гэж бодож байгаа аж.

Мөн Н.Алтанхуягийг огцруулсны дараагаар З.Энхболд Алтангадасын бүх хүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Гэтэл МАН-ынхан одоо болтол албан тушаалууддаа ажиллаад байхад Алтангадсынханыг бүгдийн халсан нь тэдний дургүйг тун ч их хүргэж буй бололтой.

Ингээд Алтангадас фракци Ерөнхий сайдыг хадгалж үлдэхээс илүү намын даргыг авч 2024 оны хүртэлх нүүдлээ хийхээр төлөвлөж байна.

Г.Лхагваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (January 21, 2016 10:14:05 am )

    Yun nurshsan utga aguulga muutai yim bichdeg setgeelch ve. Unshij oilgoh gej bur yadchlaa. AN.iihan ugasa l ingej dotroo buun yum bolj ogtsruulsan barisan yarshigtaj ugdug shde. Hiij buteesen yumgui uls ornoo urund otuulj utund barigduulj yu ch bish bolgood baahan ursuldugch naraa shorond hotij yal tulgaj os honzongoo avdag tiim l nam bolj huvirdag bizde zasagt garahara. Dotroo 20 fraktstai gj bgan bur.100 yamaand 60 uhna kkkk duraaaak

  • german (January 21, 2016 10:16:47 am )

    Z.enhbold terguutei heden nohduud germand ailchilvaa. Ed nart gadaad diplomat albanii yos juram soyol bolovsrol gj daanch algaa. Monosiin erdenechimeg gj shar hadand ochihoor amitan neg bnaa umnuus ni ichij uhehee shahaad. Enhbold tenegtej ugsun du. Yanaa AN.iihaan joohon yum surch bj ulsiin terguund garchbbsibl da

  • ИРГЭН (January 21, 2016 10:45:24 am )

    ДЭЭРЭМЧИД ХУЛГАЙЧДААСАА САЛААГҮЙ ЦАГТ ЭНЭ НАМ ЯЛАХ УУ АН ХҮЧТЭЙ ЮУ АРД ТҮМЭН ХҮЧТЭЙ ЮУ

  • Улс тор судлаач. (January 21, 2016 11:07:46 am )

    Эдний дотор ийм тохиролцоо болоогуй. Харин АН-ын дарга З.Энхболд дарга Еронхий сайдаа ямарч хамаагуй унээр хамгаалж авч улдэхээр ажиллаад байхад УЗХ-ны гишууд чинь очигдор хуралдаа ирсэнгуй, наад Ч.Сайханбилэг нь юу болж новшроод байгааг та бид харж байна. Одоо олон юмгуй шууд Еронхий сайдыг огцруулж, З.Энхболд оороо Еронхий сайд болж сонгуулиа оороо удирдах нь юу юунаас чухал болж байна шуу. Алдаа гаргасан хунд арга хэмжээ авах нь зарчмын асуудал шуу дээ.

  • зочин (January 21, 2016 11:26:57 am )

    Нам биш гэмт хэргийн бүлэглэлүүд, бие биенийхээ шантаажнаас хэзээ ч гарч чадахгүй.

  • Anonymous (January 21, 2016 12:18:04 pm )

    Та нар үзэл бодлоороо нэгдсэн намынхан биш эдийн засгийн гэмт хэргийн бүлэглэлүүд болчихсон юм уу

  • Zochin (January 21, 2016 2:04:11 pm )

    Uyangad huseed baigaag ni semhen ug Tegvel naadah chini ergeed hamgaalagch bolood soliorch ugnu duu

  • Zochin (January 21, 2016 2:06:59 pm )

    Manai AN iig buu muulaad bai Idseneesee songuuli bolhoor jaahan husam bidend ugdug yum Husmaa hurdan taraagaach Ulsuj uheh ni

  • Ard ayush (January 21, 2016 2:07:45 pm )

    yamarch bolovson huchin bhgui dandaa huduunii ulaan hatsarlsan yumnuud turiin albaar duuren bn.ajlaa ch medehgui. Dandaa muu AN gudamjnii hulgaichuudiin hamaatan sadan ah duu naiz nuhud n bn. AN bol gudamjnii hulgaichuudaar duursen baliar nam. Nam ch gejdee eruugiin elmentuudiin bulegleliin negdel . Ene zavaarsan hulgaichuudiig 2016 ond yu ch ugui archih heregte. Tegeed 1996-2000 ond zasag barihdaa buh huuli bus huvchilaluudiig n il bolgoh, 2012-2016 ond hiisen ulsaa tavij ur zeel tavisan ediin zasgiin suirel avchirsaniig shalgaj ileruuleh heregtei.

  • Boom (January 21, 2016 2:10:27 pm )

    Ene namiid dashraar n shalga er emgui. Bugdiinh n no g ard.tumend medeelleh heregtei.

  • mongol (January 21, 2016 5:46:27 pm )

    maniinhan uiwaagui muu baasnuud tsagtaa ch huraldaa irj suuj chadahgvi bga shde

  • mongol (January 21, 2016 5:46:47 pm )

    манийнхан уймраа эмгэн шиг болж дээ манийнхан ямарч нэгдсэн бодлогогүй нам болохоо харуулж байнаа

  • Улс тор судлаач. (January 21, 2016 5:51:24 pm )

    Алдаа гаргасан хунд арга хэмжээ авах нь энгийн узэгдэл шуудээ. Гэтэл Ч.Сайханбилэг оорчлогдоход иргэдийн амьдрал сайжрахгуй ч гэх шиг тэнэг юм бичих юм. Болохоо байхаас нь омно энэ хунээс засгаа салгаж авахаас оор аргагуй болсон байна шуудээ. “Бухын доодохыг хараад унэг турж ухнэ” гэгчээр энэ хунийг хараад юу ч бутэхгуй оронд баригдаад дампуурсан улс л болох гээгуй юм биш бол одоо энэ тухай ярих хэрэггуй. Ер нь ажил хийж сураагуй хунийг харж, туршилт хийдэг газар ч биш.

  • тулга (January 21, 2016 5:55:36 pm )

    МАН-г мөрөөдсөн мартамхай Монголчуудын л тэнэг гаргалгаа байна..,АН фракцаасаа л салчих л даа..,Тэгээд л болоо ш дээ

  • Дошиннис (January 21, 2016 9:42:33 pm )

    Урвагчдыг буу оршоо, З.Энхболд даргаа оороо Засагаа аваад сонгуульдаа ялалт байгуул. Бид дэмжинэ. Сайханбилэг, Баярцогт нар бол нэр хундгуй, буруу бодлогын хумуус бн

  • зочин (January 24, 2016 2:36:14 pm )

    Монголын төрд гамшиг балсон хорчингууд
    Заваарч эхэллээ хөөрхий.

antalya rent a car