![]() |
АН-ын ҮЗХ-ны 46 дугаар хуралдаан өчигдөр 17:00 цагаас Төрийн ордны Их танхимд болох байсан. Уг нь ҮЗХ 228 гишүүнтэй бгөөд энэ удаагийн хурлаараа Ерөнхий нарийн бичгийн даргаа жинхлэх болон намын дүрэм, сонгуулийн хуультай уялдуулан дотоод дүрмээ шинэчилж, нэр дэвшигчээ тодорхой болгох асуудлыг хэлэлцэх байв. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд АН-ын ҮЗХ-ны хуралдаа хоцросхийгээд Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын хамт очиход нь Их танхимд “Шонхор” фракцийн голдуу 30 орчим гишүүн л хүлээж байсан аж. З.Энхболдын хувьд АН-ын даргын ажлаа авснаас хойшхи ҮЗХ-ны анхны хурал учраас мэдээж тодорхой хэмжээгээр ач холбогдол өгч байсан нь мэдээж. Гэтэл багахан хоцорч очоод фракцийнхнаас нь өөр гишүүн байгаагүйд жаахан эвгүйцжээ. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ гэгчээр мань дарга гишүүдээ 30-аад минут хүлээсэн ч таг чиг. Тиймээс энэ удаагийн ҮЗХ-ны хуралдааныг тодорхой хугацаа заалгүйгээр хойшлуулахаар болсон байна. Эх сурвалж: |
Холбоотой мэдээ
-
ИРГЭН (January 21, 2016 11:02:27 am )
ЧОНТОЙ НИЙЛСЭН ГЭРИЙН НОХОЙ ЧОННООС ДОР ГЭЖ ХУУЧЦУУЛ ХЭЛДЭГ ГАНСҮХЭЭСЭЭ САЛСАН ДЭЭР БАЙХОО АВЫНД НЬ ӨГ
-
Улс тор судлаач. (January 21, 2016 11:03:03 am )
З.Энхболд дарга та нарыг Еронхий сайдаа ямарч хамаагуй унээр хамгаалж авч улдэхээр ажиллаад байхад УЗХ-ны гишууд чинь очигдор хуралдаа ирсэнгуй, наад Ч.Сайханбилэг чинь юу болж новшроод байгааг харж байгаа биз дээ. Одоо олон юмгуй шууд Еронхий сайдыг огцруулж, З.Энхболд оороо Еронхий сайд болж сонгуульдаа удирдах нь юу юунаас чухал боллоо шуу. Алдаа гаргасан хунд арга хэмжээ авах нь зарчмын асуудал шуу дээ.
-
Зочин (January 21, 2016 2:38:45 pm )
Мен лут лут шургацгаах юмаа гэж…..ккккккккккккк!!
-
зочин (January 22, 2016 8:54:59 am )
гөлчгий царайлсан ХОШНОГО
-
Улс тор судлаач (January 22, 2016 1:45:03 pm )
За ахан дуус минь ээ ! Энэ муу жижигхэнэ эмэгтэй ингэтлээ унэний толоо зутгэж байхад та бид нар нухацтайхан учрыг нь олж байгаад, нутаг ус, эх орноо бодоод, нэг ч болов жинтэйхэн зов шийдвэр гаргачихмаар байна шуу дээ. Шууд л бусдын даалгавараар энэ хуний эсрэг ажиллаж байгаа юм шиг муулах буруу уйлдэл хиймээргуй байна. Миний судалж мэдснээр бол Ч.Сайханбилэг унэхээр алдаа хийсэн л юм байналаа шуу дээ. Тэгээд алдаагаа засч залруулахын оронд бултаад л, биеэ омоороод л, энэ ажилдаа улдэхийн тулд ямарч хамаагуй унээр улс торийн нам, улс торч болон олон нийтийг хуурч аргалаад л байгаа юм байналаа шуу дээ. Еронхий сайдын ажлыг жил гаруй хийхийг нь та бид нар харлаа, унэхээр хийж чадахгуй, зээл авч ор тавьж, улс орон дахиад цаашаа амьдрахгуй юм шиг бодоод л, улсын орийн таазийг хэтруулэхээс оор ажил хийж мэдэхгуй л байна шуу дээ. Тэгэхээр бид сайн ажиллаж байна гэж узэх юм уу?Тэгээд бид “Болж байна, болж байна цаашаа дахиад энэ аргаараа ажилла”гэж хэлэх юм уу? Тэгэхээр юм хуучирдаггуй юм болохоор та биднийг ур хуухэд, ирээдуй уе маань хараах зухэх юм биш уу? Ингэж ирээдуй уедээ нугэл уйлдэж яав ч болохгуй шуу таминь ээ. Ийм учраас нэг ч болов хоногийн омно ажлаас нь оорчлохоос оор арга зам байхгуй. Та бухний ухаан санаа мэргэн байх болтугуй.
5 Comments