antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2016 2 comments

МУИС-ийн Номын сангийн зориулалтаар баригдаж байгаа барилга дээрээс хүн унаж амиа алдсан уу

нийтлэсэн Admin

1453260784569efff006a2e

Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс болж, барилгын ослоор гэмтэж бэртэх, амиа алдах асуудал гарсаар байна. Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 16-нд барилга дээрээс хүн унаж амиа алдсан асуудлыг тас нууцалсан бололтой.

Тодруулбал, МУИС-ийн Электрон номын сан, хичээлийн IV байрны зориулалтаар баригдаж байгаа зургаан давхар барилга дээр ажиллаж байсан ажилтан унаж амиа алджээ. Эх сурвалжийн хэлснээр “Барьж байсан хана нь нурсаны улмаас өндрөөс унасан” гэсэн юм. Тэгвэл эл асуудлыг хаана хаана тас нууцалж, цагдаагийн хоногийн мэдээнд ч эл ослын талаарх мэдээлэл орж ирээгүй байна.байгаа юм байна. Шинэ цагийн номын сангийн шав тавих ёслол өнгөрсөн 2014 онд болсон бөгөөд ийнхүү хоёр жилийн хугацаанд дээрх компани барилгын ажлыг хийж гүйцэтгэсээр иржээ. Уг номын сан болон хичээлийн байр ашиглалтад орох хугацаа энэ оны III дугаар улирал буюу намар

Дээрх барилгын захиалагч нь МУИС бол гүйцэтгэгчээр нь “Барилга ХК” компани ажиллаж ашиглалтад оруулахаар компанийн зүгээс шаргуу ажиллаж байгаа бололтой. Уг нь өвлийн улиралд барилгын ажлыг түр хугацаагаар зогсоодог байтал эднийх эл хүйтэн цагт ажлаа явуулсаар байгаа аж.
МУИС-ийн эх сурвалжийн хэлснээр “Барилгын ажил зогсоогүй. Дотоод засал чимэглэлийг нь хийж гүйцэтгэж байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хүн нь гадаад руу томилолтоор явсан байгаа” гэж хэлсэн юм.

Харин хоёр талын байр суурийг сонирхохоор дээрх “Барилга ХК” компанийн холбогдох эх сурвалжаас утсаар тодруулахад “Барилга дээрээс хүн унаж нас барсан асуудал байхгүй. Тэгээд ч манайхан амарчихсан байгаа. Ажиллаж байгаа гэх асуудал худлаа” гээд халгаасангүй.

1453260976569f00b0d601b

Тиймээс барилгын ажил явагдаж байгаа эсэхийг үзэж харъя гэтэл “МУИС-аас “албан мэдээлэл авъя” гэсэн утга бүхий хуудас авч баригдаж байгаа барилга руу нэвтрэх ёстой. Тэгээд ч мэдээлэл өгөхгүй байхаа. Манай сургуулиас ч тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн талаар тодруулахад “Тийм мэдээлэл манайд ирээгүй. Хүн барилга дээрээс унаж амь нас нь эрсэдсэн бол юу гэж нууцалдаг юм бэ” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Харин барилгын инженер гэх эмэгтэйд утсаар холбогдож тодруулга авах гэсэн боловч тэрбээр “Хуралтай байна” гэсэн юм.

Ийнхүү барилгын ослоор хүний амь нас эрсдэчихээд байхад хэргийг нууцалж хаацайлах нь хэнд ашигтай юм бол доо. Хамгийн гол нь өвлийн улиралд барилгын ажил түр зогсчихдог байхад дээрх барилгынхан ашиглалтад оруулж өгөх хугацаа нь давчуу, цаг байхгүй гэсэн шалтгаанаар ийнхүү хүйтнийг ажралгүй, цаг наргүй ажиллаж байгаад осол гаргасан бололтой.

Дашрамд сонирхуулахад, МУИС 70 гаруй жилийн түүхэндээ стандартын номын сантай байгаагүй билээ. Өөрөөр хэлбэл, зориулалтын номын сангийн байранд биш их сургуулийн танхим өрөө тасалгааг томсгож, багасгаж, өөрчилж зассаар 70 гаруй жилийн үдсэн байна.

Тиймээс МУИС-д олон улсын номын сангийн автоматжуулсан КОНА цогц програм хангамж өгөгдлийн бааз ашиглах, дэлхийн нэр хүндтэй сургуулиудын онлайн сэтгүүл, е-номын сан ашиглах боломж бүрдүүлсэн зэрэг дэвшилтэд технологууд эхнээсээ нэвтэрч буй сайн талууд бий болсноор байгаа бөгөөд шинэ номын сан баригдсанаар дижитал номын сантай болох, номын сангаас зургийн үзэсгэлэн, номын нээлт, эрдэм шинжилгээний уншлага хийх, санаачлах, зохион байгуулах бусад салбаруудтай хамтран эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой номын сан баригдаж байгаа ажээ.

О.Сайхан

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Soongo (January 24, 2016 10:03:01 am )

    Өө ийм гоё юм баригдаж байгаа юм уу.

  • Anonymous (January 24, 2016 11:12:03 am )

    энэ номын санд нэг орж суух юмсан

antalya rent a car