antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2016 39 comments

Б.Содгэрэл: Шүүгчээс архи үнэртсэн, шалгах гэхээр зугтаачихсан

нийтлэсэн Admin

1453258317569ef64d9712aД.ЖАВХЛАН

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ өнгөрсөн ням гаригт өндөрлөсөн билээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн 75 кг-ын жинд мөнгөн медалийн төлөө өрсөлдсөн “Хөх чоно” клубын тамирчин, ОУХМ Б.Содгэрэлийг рингний шүүгч хассанаар тамирчин, дасгалжуулагч, шүүгч, үзэгчдийн дунд багагүй маргаан гарсан. Энэ талаар Б.Содгэрэл хэвлэлд анх удаа ярилцлага өгснийг хүргэж байна. 

-Та яг юунаас болж шүүгчтэй гар зөрүүлэх болов?

-УАШТ-ий мөнгөн медалийн төлөө “Алдар”-ын Н.Шинэбаяртай хүч үзсэн. Тэр зугтаж, нэг бол зуурч тулалддаг онцлогтой боксчин л доо. Түүний тэврэлтээс салах гэж байдаг хүчээ шавхан зүтгэтэл рингний шүүгч М.Отгонбаатар намайг мөргөсөн хэмээн тулааныг зогсоосон. Үүгээр зогсохгүй завсарлагааны үеэр намайг элдвээр шүүмжлэн бухимдуулсан. Би бухимдлаа барьж дийлэлгүй М.Отгонбаатарыг түлхтэл түүнээс архи үнэртэнэ лээ. Олимпийн жилийн УАШТ-ий медалийн тулаанд согтуу шүүгч рингэнд гаргаж байна шүү дээ. М.Отгонбаатар саяхныг хүртэл “Алдар” спорт хорооны тамирчин байсан. Миний өрсөлдөгч Н.Шинэбаяр “Алдар”-ын тамирчин гээд бодохоор согтуу шүүгч хэний талд ажиллах нь ойлгомжтой. Тэмцээний ерөнхий шүүгч Ганхуяг сугалаа болон рингний шүүгч томилохдоо л алдаа гаргасан. Би эд нарт олон жил даруулж яваа хүн.

-Шүүгч таныг өрсөлдөгчөө мөргөсөн гэж тэмцээнээс хассан? 

-Н.Шинэбаярыг мөргөсөн юм бол байхгүй. Хэрэв тэгсэн бол толгойгоо бариад бөөн юм болно биз дээ. Шинээ надаас өндөр тул миний үсэрч цохисныг телевизийн нэг талаас авсан бичлэг хүмүүст буруу ойлголт төрүүлж л дээ.

-Та тэгээд М.Отгонбаатарыг согтуу эсэхийг шалгуулсан уу?

-Миний аав Баттөр тэмцээний ерөнхий шүүгч Ганхуягт рингний шүүгчийн архи хэрэглэсэн эсэхийг шалгуулах хүсэлт тавьсан ч тэд шалгаагүй. Би рингнээс буугаад М.Отгонбаатарын амыг үнэрлэх гэхэд тэрээр танхимаас гараад зугтчихсан. Ерөнхий шүүгч Ганхуяг “Бид шүүгчид авах арга хэмжээгээ дараа авна” гээд  л өнгөрсөн. Би 2001, 2005 онд улсын аварга болсон. Түүнээс хойш олон луйвардуулсан даа.

-Та бокс тоглохоос гадна шүүгчээр ажилладаг байх аа?

-Шүүгч болоод хоёр жил өнгөрчээ. Уг нь Шинээ бид хоёрын хэн гар хавчсаныг нь шүүгч сануулах ёстой байлаа. Ер нь шүүгч бол хоёр сануулаад гурав дахид нь торгодог дүрэмтэй. Торгосны дараа тухайн үйлдлээ дахин давтвал тэмцээнээс хасч болно. Гэтэл рингний шүүгч тэгсэнгүй, намайг торгох нь байтугай сануулаагүй. Шууд л тэмцээнээс хасчихлаа. Биеэ барилгүй шүүгчийг түлхсэн нь миний буруу л даа.

-Та яагаад шагналын тавцанд гараагүй юм бэ?

-Шагнал гардуулах үеэр ирсэн ч миний нэрийг зарлаагүй. Би амжилт гаргах гэж олон сар хөлс, хөдөлмөр зарцуулж хүрэл медаль хүртэхэд амжилтыг минь үнэлээгүйд л их гайхаж байна. Мөн 2006 оны УАШТ-ий 57 кг-ын жинд мөнгөн медалийн төлөө ОУХМ З.Энхзоригтой тулалдахад шүүгчид намайг илт луйвардаад зогсохгүй хүрэл медалийг минь өгөөгүй. Би ч гуйж яваагүй. Үүний хариуд тухайн үеийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Банди гуай миний өөдөөс харж байгаад “Чи энэ өдрөөс эхлэн олон улсын ганц ч тэмцээн уралдаанд явахгүй. Мөн нэг ч тэмцээнд түрүүлэхгүй” гэж заналтайгаар хэлж байлаа. Боксын хүрээнийхэн дасгалжуулагч Д.Бандийг их зуунги хүн гэж хэлдэг. Үнэн л юм билээ. Түүний хэлснээр би олон улсын тэмцээн уралдаанд явж чадаагүй. Би тухайн үед залуу байж. “Чаддаг юм бол намайг зодох тамирчнаа бэлдчих” гэж хэлж байв. Аав маань аргаа бараад Спорт хороонд хандаж, З.Энхзориг, Б.Содгэрэл нарын дунд сорилт явуулаад хэн ялсныг нь олон улсын тэмцээнд явуулъя гэсэн хүсэлт гаргахад тэд “Содоогийн амжилт үзүүлэх нас нь өнгөрсөн” гэсэн. Тэгэхэд би ид 20 настай байлаа. Мөн намайг мөч богинотой гэж элдвээр гоочилсон. Хөнгөн жинд мөч богино гэж цоллуулсан би өнөөдөр 75 кг-д медалийн болзол хангаж явна.

-Тэмцээний үеэр аав тань Д.Банди багшид нэлээд ширүүн үг хэлэх шиг болно лээ?

-Хүү нь луйвардуулаад рингнээс буухад хэний ч эцэгт яаж сайхан байх билээ. Бухимдсан аав маань индрийн урдуур явж байтал Д.Банди гуай бахдалтай нь аргагүй инээмсэглэн “Баяр хүргэе” гээд гар барих гэсэн байгаа юм. Д.Банди гэдэг хүний намайг зуусан тэр хатуу гар 10 жил өнгөрсөн байхад ч тавигдаагүй гэж бодохоор их харамсч байна. Манайд боксын бээлий өмсч үзээгүй хүн тэмцээн шүүж байна. Ганхуяг гэж хүн рингэнд ялахаасаа илүү ялагдаж байсныг нь хүмүүс мэднэ. Тэгсэн Олон улсын боксын холбооны од хүртэл авчихсан байх юм. Сошиал ертөнцөд шүүгчтэй маргалдсан бичлэгийг спортын олон группт тавьсан байна лээ. Энэ бол холбооноос зохион байгуулалттайгаар хийсэн зүйл гэж бодож байна. Олонд үзэн ядуулаад дараа нь арга хэмжээ авна гэсэн төлөвлөгөө нь юм. Ид үед маань УАШТ-д дарж, олон улсын тэмцээн уралдаанд оролцуулаагүй. Эцэст нь хэлэхэд, шүүгчийг түлхсэн нь миний буруу. Гэхдээ хамгийн гол нь рингний гадна юу болж байгааг хүмүүс тэр бүр мэдэхгүй болохоор бодит байдлыг олонд хүргэе гэж ярилцлага өглөө.

Эх сурвалж: Ардын эрх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

39 Comments

  • Anonymous (January 20, 2016 11:07:56 am )

    ynsan bohod shaltag myndahgui gej hytsbaa

  • зочин (January 20, 2016 11:12:02 am )

    Vcэрч цохих толгойгоороо мергех 2 их ялгаатай шvv чи мергеж байгаа бичлэгээ еерее vзсэн юм уу ийм сахилга батгvй тамирчдыг сайн шийтгэх хэрэгтэй

  • Anonymous (January 20, 2016 11:27:48 am )

    Ичихгүй өөрийгөө өмөөрч тайлбар өгөөд байхдаа яахав дээ. Ичсэн хүн хүн ална гэгчээр одоо сэдвийг бүүр холдуулаад рингний гадна юу болдог вэ гэсэн утга руу оруулчжээ. Мал цагдаа. Ийм муухай тэвчээргүй, жудаггүй цагдаа Монголоор дүүрч байна даа.

  • Anonymous (January 20, 2016 11:45:18 am )

    ystoi hutswaa. ulaan tsaim ochij murguchuud yu yu gnuu. mongoliin ard tumen buh boks 2iig harin ch sain medne shuu. iim baliar tanhai buduuleg amitniig ern hen gadaad ruu awj ywhiin. bas daruulsan luivarduulsan gechihjee. uuruu uuriiguu ugui hiisenee hze ch oilgohguu haranhui bolowsrolgui nowhs bn da.

  • Anonymous (January 20, 2016 11:47:19 am )

    Олон жил дарагдаж яваа гэж ирээд л, ялаад гарчих чадал чинь хурэхгуй байж, бокс тоглоно гэдэг чинь ухэр шиг мергехийг хэлдэггуй л байхгуй юу! Чи ч дээ ерселдегчее нам цохиж чадахгуй болохоороо шуугчийг л ангуучилналдаа, адгийн амьтан

  • Anonymous (January 20, 2016 11:52:25 am )

    Хэрвээ шуугчээс архи унэртсэн бол чи еерее шалгах биш, ядахдаа хажуугийн шуугчийг дуудаад шалгуулчихаж болношдээ.

  • Баттөрийн ангижав (January 20, 2016 12:17:01 pm )

    70-хэдэн оны үед боксоор ид мандаж явсан Баттөрийн хүү юм байх даа, одоо ч аав нь клубтэй ,хүүхдүүд бэлддэг,зан характераас болоод хавчигдаж явсан байх ,түүнээс биш сайн л байх ёстой залуу байна, байнга л дасгал сургууль хийдгийм чинь, тэр байтугай нь л амжилт гаргаж байхад.

    • Anonymous (January 20, 2016 12:57:03 pm )

      Ангижав мөн байнаа. Бичсэн байдлаас харахад

  • зочин (January 20, 2016 12:50:30 pm )

    Танхай хогийг Боксоос хөөгөөч ээ, хүүхэд залууст ямар муу үлгэр авчирна гэж бодож байна даа,

  • Anonymous (January 20, 2016 12:59:44 pm )

    hutsdagiin be

  • irgen (January 20, 2016 1:33:08 pm )

    hogiin shaar

  • Anonymous (January 20, 2016 1:43:04 pm )

    Унасан бөхөд шалтаг мундахгүй ээ гэж. Өөрөө хүсэлтээрээ спортоос гар. Чи ер нь өөрөө болдоггүй хүн учраас бүх хүн чамайг үзэхгүй байгаа юм биш үү?

  • Энгээ (January 20, 2016 1:56:07 pm )

    Олон таван үггүй боксоос хөө. содгэрэл боксын спортыг гутаасан.

  • Anonymous (January 20, 2016 1:59:57 pm )

    БОКСЫН ХОЛБООГ ШИНЭЧЛЭХ БОЛЖЭЭ ДАМПУУРСАН ГАЗАР ТАМИРЧИД ДVVРЧЭЭ

  • ЗОЧИН (January 20, 2016 2:06:36 pm )

    ТЭР ШҮҮГЧ СОГТУУ Ч БАЙ БИШ БАЙ , ХАМГИЙН ЭХЛЭЭД ӨӨРӨӨ БҮДҮҮЛЭГ ЗАН ГАРГАЖ ДАЙРААД БАЙСАН БИЗ ДЭЭ. ӨӨРӨӨ ХАРИН СОГТУУ БАЙСАН ЮМ БИШ БИЗ.

  • ff (January 20, 2016 2:11:59 pm )

    kkk ali ali n d bga bhaa gehdeee owoo bosgoogui bol shaazgai yund suuh we gedeg ug bii shuuu murguh tsohih 2 yalgaatai shuuu mongolchuud bid yalgahtaigaa bga shuuu

  • зочин (January 20, 2016 2:22:57 pm )

    Боксын холбоо гэж ямар байгууллага байна аа. Ёстой мэдэхгүй юм. Энэ хүүгийн өгсөн ярилцлага үнэний ортой санагдлаа. 2008 оны Бээжингийн олимпийн дараа Бадарууган яагаад рингэнд гарахаа больсон билээ. энэ нэг Банди нэртэй бандийг зайлуулаач ээ.

  • ард (January 20, 2016 2:34:10 pm )

    хөөрхий гаргасан үйлдэл нь бэлэн харагдаж ыхад южнд өөрийгөө дахин өрөвдөлтэй байдалд оруулах юмаа. зайлуулдаа тахианы тархитай жижигхэн хүүхэд юм ааа

  • zochinzochinzochinzochin (January 20, 2016 3:01:55 pm )

    yamar ch bailaa gesen harahad uneheer yos zuigui muuhai sanagdlaa hun uuriiguu l umuurdug biz dee. huleetsgui hun hundeldeggui .iim bj bolohgui ee.

  • Anonymous (January 20, 2016 3:05:55 pm )

    Ugasaa boks sunuuskii

  • tahimaa og (January 20, 2016 3:37:17 pm )

    sodgerlee ooroo buruutai chi anhnaasaa tolgoi chin morgoson biz dee aygui muuhai sodgerlee yasan uhaan muutai chi tahimaasaa buuj og. buuj ogohgui bol ochood alna zaaval alna

  • Anonymous (January 20, 2016 3:56:43 pm )

    Даруулж дарлуулж явлаа гээд тэмцээний уеэр гар далайж танхайрсан чинь яавч зевтгех уйлдэл бишээ,маш муухай будуулэг харагдаж байсан,шуугч биш еерее л согтуу юм шиг байсан даа.

  • тэнэгэ ээ (January 20, 2016 4:06:09 pm )

    баньд гэж мангар гар одоо тэтгэвэрт гаргаад тэгээд явуулаачээ өмхийрч гүйцлээ энэ холбоо амилт хармаар бна .Азийн аварга дэлхийн аваргаас медалгүй тэгээд олимпийн эрхгү БОЛЛОО

  • Anonymous (January 20, 2016 4:10:14 pm )

    ene nuhur uuruu l tolgoigooroo murguj togloh geed baigaa ni bichlegees haragdaj baih chini bilee. Shuugchees arhi unertsen baisan ch uuruu murguj togloh ni zuv gj bodood bga yum u shuugchee shuudeg bokschin garah ni eee

  • bbb (January 20, 2016 4:27:29 pm )

    shuugchiin arhi uusniig shalgadag n ene ymu hutsahne

  • зочин (January 20, 2016 5:13:04 pm )

    за та худлаа ярьж болноо гэхдээ яаж ч хичээж худлаа ярьсан хаашаа ч хөдлөхгүй баримт болох бичлэг байгаа шүү дээ. та бөх мэдэхгүй би ч харсан мөргөж л байна лээ ш дээ. таны характер ийм л юм байна даа гэж хэнд ч ойлгомжтой байна. бултах газар үгүй болой.

  • zochin (January 20, 2016 5:56:58 pm )

    Ene soliotig ter zailuul boksin holboonihon bandi gavyatig hurtel eldveer heled eruul bish novsh bn

  • Ekh oronch khuu (January 20, 2016 6:49:01 pm )

    muu buhan byaruu estoi muurch bnaa, uviagui buhan byaruu, ulger sanaand orchihloo bna,,yu geech.. neg buhan byaruu baijee buhan byaruu ever ni zagdnaad ehiige murguh geed baijee, ugui ee neg byaruu baijee geed l kkkkkk

  • зочин (January 20, 2016 7:17:29 pm )

    Ooriigoo yu ch zovtgoj yarij bolox l baix. Yamar ch baisan ene gudamjni baagiigiin toglox erxiig ni burmoson xasax xeregtei.

  • kkkkk (January 20, 2016 7:34:08 pm )

    Бичлэгээс хүмүүжил, байр байдал нь тод харагдаж байхад үгүйсгэх нь муу л чанар даа.

  • sana (January 20, 2016 7:48:35 pm )

    чи мөч богино бас ухаан богино боксд яаж тохирхов дэ

  • зочин (January 20, 2016 8:57:44 pm )

    хөөрхий их л ганцаардаж байгаа юм байна даа.гэхдээ тэвч…амжилт заавал ирнэ

  • zochin (January 20, 2016 10:10:33 pm )

    Unasan bohod shaltag mundahgui ee gej

  • mongol (January 20, 2016 10:37:34 pm )

    buduuleg mal. yu ch chadaxgui

  • э (January 21, 2016 12:09:26 am )

    Хуцдаг гар бна даа.Одоо Банди гуaй руу буруугаа чихэхнэ.Ийм юмнуудийг шууд зайлуул

  • baza (January 21, 2016 7:43:38 am )

    band er ni olon huuhdiin itgel setgel hols huch zutgeleer togloj bga hun shuu olon aaviin huvguudiig darj zovhon ooriinhoo ugeer hartsaar blgaj bdag ooriinhoo ueiin chadaltai heden tamirchidiig bugdiig ni arhind uruu tataj oruulad ooroo uldej gantsara mongoliin boksiig noeloj yava nohor odoo zam zaiga tavij ogoo hiidege hiisen avdagaa avsan odoo bolloo ged garad yavchihach bandia

  • А (January 21, 2016 9:50:46 am )

    энэ залуу олон улсын хэмжээний мастер яаж авсан юм бол ? хуучины боксын тамирчид спортын мастер , олон улсын хэмжээний мастер цолыг авахад маш хэцүү шалгууртай байсан . боксын холбоо энэ цолны асуудлыг арай дэндүү амархан өгдөг боллоо . энэ банди 2 -р зэргийн тамирчин байгаа биздээ . энэ муухай үйлдэл нь монголын боксын түүхэнд хэзээ ч гарч байгаагүй гутамшигтай үйлдэл . одоо боксын холбоо бокс тогтох , шүүх эрхийн хасаад зайлуулах хэрэгтэй .

  • А (January 21, 2016 9:52:49 am )

    энэ залуу олон улсын хэмжээний мастер яаж авсан юм бол ? хуучины боксын тамирчид спортын мастер , олон улсын хэмжээний мастер цолыг авахад маш хэцүү шалгууртай байсан . боксын холбоо энэ цолны асуудлыг арай дэндүү амархан өгдөг боллоо . энэ банди 2 -р зэргийн тамирчин байгаа биздээ . энэ муухай үйлдэл нь монголын боксын түүхэнд хэзээ ч гарч байгаагүй гутамшигтай үйлдэл . одоо боксын холбоо бокс тоглох , шүүх эрхийн хасаад зайлуулах хэрэгтэй .

  • zochin (January 21, 2016 1:45:28 pm )

    iilt murgusun shde

antalya rent a car