УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун нар өчигдөр ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналаа өргөн барилаа. Өнгөрсөн хавраас хойш яригдсан ч гишүүдийн гарын үсэг бүрдээгүйн улмаас хүлээгдэж байсан асуудал ингэж албан ёсоор өргөн баригдаж буй юм.
Холбогдох хуулийн заалтаараа бол гишүүдийн 4/1 нь ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэнээр чуулганаар хэлэлцэх учиртай. Чуулган ердийн олонхоор шийдвэрээ гаргана. Тэгэхээр арайхийж цугласан 20 гишүүний гарын үсгээр эхний даваагаа туулсан огцруулах бичиг чуулганаар хэрхэх нь тодорхойгүй юм.
Түүнчлэн 20 гишүүний гарын үсэг зурсан огцруулах санал өргөн баригдсан даруйд Р.Амаржаргал гишүүн нэрээ хоёр сарын өмнө татсан болохоо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Мэдээж гарын үсэг зуруулаад явчихсан цаасыг дахин шинэчлэх аргагүй тул гишүүдийн тоог 20 хүрсэн хойно өргөн барьсан бололтой. Өөрөөр хэлбэл, Р.Амаржаргал гишүүн нэрээ татсан ч 19 гишүүн огцруулах санал өргөн барих эрх нь хэвээр үлдэх юм.
Өнөөдөр АН-ын ҮЗХ хуралдана. ҮЗХ-ноос өмнө нь ерөнхий сайдыг огцруулах дэмжсэн гишүүнийг намаасаа ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ ч мэдэгдсэн. Энэ удаагийн хурлаар ирэх сонгуульд хэрхэн, яаж оролцох болон намын дүрэмд өөрчлөлт оруулах, гишүүний татварыг нэмэх, сонгуульд ИЗНН, МҮАН-тай хамтарч оролцох, ротацаар нэмэгдсэн шинэ гишүүдийг батламжлах, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх эсэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.
Мэдээж үүн дээр ерөнхий сайдыг огцруулах санал өргөн баригдсантай холбогдуулан нам саналаа нэгтгэж, эсрэг кноп дарсан гишүүдэд ногдох хариуцлагыг ойлгомжтойгоор сануулна.
Өөрөөр хэлбэл, одоо засгийн газрын эрүүл тунх байдал З.Энхболдоос бүрэн хамаарна гэсэн үг. З.Энхболд бүлгийн 35 гишүүнээс гадна ИЗНН, МҮАН-ын нөхдийг ерөнхий сайдыг огцруулахгүйн төлөө конп даруулах гол чигийг тодорхойлохоор харагдаж байна. АН-ынхан дотооддоо эв нэгдэлтэй байж чадаж гэмээн олонх болж, Ч.Сайханбилэг суудалтайгаа үлдэнэ. Нөгөө талаас АН ирэх сонгуульд хэнтэй хамтрах нь мөн асуудалд нөлөөллөө үзүүлнэ. Яг ийм эгзэгтэй цаг үед АН-ын ҮЗХ хуралдаж, Ч.Сайханбилэг сонгууль хүртэл засаг тэргүүлэхээр харагдаж буй юм.
Олон нийтийн харж буй өнцөгөөс бол одоо засгийн газрыг Ч.Сайханбилэг тэргүүлж буй онц биш болчихоод байна. Хамгийн гол нь тогтвортой байдал. Орон сууцны ипотекийн зээлийн асуудал сая нэг дөрөө олж магадгүй болж, Оюутолгой урагшлах нь тодорхой болсон. Тэгэхээр үлдсэн таван сарын хугацаанд дахин нэг засгийн тэргүүн гаргаж, танхимаа бүрдүүлэх халаа сэлгээний асуудлаар оролдуулж байхын оронд одоо хийж буй ажлууд нь үргэлжлэхийг харахыг хүснэ.
Үнэхээр бодох л асуудал. Таван сарын хугацаанд шинэ засгийн газрын тэргүүн ажиллууллаа гээд бид юу хожих бэ? Тэр тусмаа эдийн засаг, нигймийн амьдралын асар эгзэгтэй, эмзэг үед төрийн сэлгээ хийх нь хэнд ашигтай юм. Эсрэгээрээ энд ард түмэн л хохирохоор харагдаж байгааг тэмдэглүүштэй.
today.mn
Холбоотой мэдээ
-
Улс тор судлаач. (January 20, 2016 10:47:03 am )
Юуны омно Еронхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолын тосолд эр зориг гаргаж гарын усэг зурсан УИХ-ын гишууддээ талархал илэрхийлье. Та бид нар ямар аргаар баяжсан нь тодорхойгуй, уе залгамжилсан дарга нарын хуухдууд УИХ-д нэр дэвшихээр солиорч байгааг харж байна. Мон торийн тогтолцоогоо оорчилж шударга ажиллах байх гээд л тойрог бурийн иргэдээс сонгогддог УИХ-тай болсон ч тус болсонгуй. Эцэст нь эд нараасаа салах гэж маш их зовж байна. Цаашид улс торийн намууд нь ядаж 45-аас дээш настай, хуульч, эрх зуйч мэргэжилтэй хунийг УИХ-д нэр дэвшуулэх, 55-аас дээш настай, тухайн салбарын мэргэжилтэй хунийг салбарын сайд болох, 60-65 настай амьдрал узсэн, шунал нь дууссан, ажил хийхээс оор зуйл боддоггуй хунийг Еронхий сайд болгох бодлого баримталбал хувийн асуудлаа шийдвэрлэж чадаагуй, хязгааргуй их шуналтай залуучуудаас хамаагуй илуу шуу дээ. Ер нь цаашид монгоний сонгуулийг зогсоож, зовхон тухай сум, дуурэгт амьдардаг иргэдийн дотороос тодорхой болзол шаардлага, шалгуур хангасан хунийг нэр дэвшуулж, жинхэнэ иргэдийн толоологчидээс бурдэх Иргэдийн Толоологчидийн Ундэсний Их Хурлыг байгуулж, Еронхийлогч, Еронхий сайд, хууль тогтоох засаглалын гишуудийн уйл ажиллагаанд хяналт тавих, хийсэн ажилд нь унэлэлт дугнэлт огох, томилох, чолоолох, омнох жилийн тосвийн гуйцэтгэл, энэ жилийн тосвийн толовлогоо зэргийг хэлэлцэн баталдаг болгох хэрэгтэй юм. Хууль тогтоох засаглалаа Улсын Бага Хурал гэж хуучнаараа нэрлэсэн ч болох л юм. Оороор хэлбэл хэмжээгуй их эрх дарахтай гишуудээс бурдэх УИХ-аас татгалзаж, Иргэдийн Толоологчидийн Ундэсний Их Хурал (Ардын Их Хурал) , Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай засаглалтай болох хэрэгтэй юм. Бид суулийн 20 гаруй жил торийн тогтолцоо, эрх мэдлийн хувиарлалтаараа туршилт хийж ямарч амжилт олсонгуй, эцэст нь эх уусвэр нь тодорхойгуй маш их монгоор иргэдийн саналыг худалдаж авч сонгогдсон, хэмжээгуй их эрх мэдэлтэй УИХ-ын гишуудтэй боллоодоо. Одоо улс орноо сэрээх цаг нь болсон шуу.
-
Иргэн (January 21, 2016 12:13:30 am )
энэ Ганхуяг Уянгаас хэдэн төгрөг авч талхаа залгуулахдаа тулж дээ.Уг нь академич ухаантай юмсан
-
-
zochin (January 20, 2016 11:14:47 am )
AN ig ter chigeer ni uter turgen zailuul
-
ЭЭНЭЭ (January 20, 2016 11:25:01 am )
Маш үнэн шүү Дэмжиж байна.2016 оны сонгуулийг зөв явуулж,зөв шийдэлд хүрэхгүй бол МОНГОЛ минь хэцүү байдалд орох болоод байна шүү .Ард түмэн минь ухаалаг сонгууль өгнө гэдэгт итгэлтэй байнаа.
-
Иргэн (January 20, 2016 11:25:44 am )
Маш үнэн шүү Дэмжиж байна.2016 оны сонгуулийг зөв явуулж,зөв шийдэлд хүрэхгүй бол МОНГОЛ минь хэцүү байдалд орох болоод байна шүү .Ард түмэн минь ухаалаг сонгууль өгнө гэдэгт итгэлтэй байнаа.
-
Улс тор судлаач. (January 20, 2016 11:30:08 am )
Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоер нийлээд Монголын торийн захиргааны албыг унэхээр баллаж байна. Жишээлбэл: хууль бусаар Монгол улсын хилийг нэвтэрч, Монголд оргонон амьдарч байгаа Хятад улсын иргэн байсан Шилаагарьдын Солонгоог шуухийн шийдвэрээр гэж ЗГХЭГ-ын тэргуун дэд даргаар томилж болдог хирнээ ЭМСЯ-ны ТНБД байсан А.Эрдэнэтуяаг хууль бус ажлаас чолоолсон гэсэн шуухийн шийдвэр гарсан байхад томилдоггуй, хууль бусаар н.Ганчимэг, н.Ламбаа гэсэн хумуусийг томилсон ч н.Ганчимэг нь тун удахгуй авилгын хэргээр шоронд орсон байдаг. Ш.Солонгоогоор арай ядаж торийн захиргааны албанд орсон Ардчилсан намынхаа нохдуудыг халуулж, тэд нарын оронд МАН-ын олон арван хунийг томилуулж, МАН-тай засаг хамтран байгуулахгуй болсон уед тэднийг халах асуудлыг Еронхий сайдыг огцруулах бичгийг МАН-аас УИХ-д оргон мэдуулэхгуй байх асуудлаар тохиролцсон байдаг. ЗГХЭГ-ын дэд даргаар хууль журмын дагуу томилогдож, хэвийн ажиллаж байсан Ч.Сайнбилэгийг хууль бусаар халж, тууний оронд Залуучуудын холбоонд хамт ажиллаж байсан Г.Ганболд найзыгаа шууд томилж, торийн албаны хууль журам зорчсон байдаг. Ч.Сайханбилэг нь сайд нараа танхимын зарчимаар зохион байгуулж чадахгуй байгаагаас сайд нар нь шуудайнд хийсэн ухрийн эвэр шиг эв зуйгээ олохоо больж Л.Пурэвсурэн, М.Зоригт нар нь хорш орнуудын харилцаанд сэв суух асуудлаар ХМХ-ээр мэдэгдэл хийх болсон, улсын татварын орлогын толовлогоо тасарч санхуужилт хундрэхэд зардлаа багасгаж, татварын суурь баазаа нэмэгдуулдэг эдийн засгийн энгийн уйлдлийг мэддэггуй зовхон гаднаас зээл авч тосвийн алдагдлын нохохоор буруу тооцоолж улс орны орийн таазыг хэтруулсэн байдаг. Г.Шийлэгдамба сайдыгаа авилга авч газар дээр ээ баригдаж АТГ-т шалгагдан, ажлаасаа чолоологдох хусэлтээ гаргамагц “Шударга ес” эвсэлтэй ярилцаж ЭМС-ийн сайдад нэр дэвшуулэх албан бичгээ УИХ-д хургуулэхийн оронд, эвслийн доторх МАХН-тай баахан наймаа ярьж Н.Энхбаярыг шадар сайд, Ц.Оюунбаатарыг ЭМС-ийн сайд болгохоор тохирчихоод, эцэст нь тохиролцооноосоо буцаж Еронхий сайд битгий хэл хэнд ч баймгуй эвгуй зан гаргаж эрх баригчдынхаа нэр хундийг олон нийтийн дотор унагаасан байдаг. АН-хан Еронхий сайдыг оорчилбол оорийн засгийн газраа бурдуулж чадахгуй маргалдсаар УИХ-ны сонгуультай золгож мэднэ гэсэн намын даргынхаа байр суурийг сонссон Ч.Сайханбилэг С.Баярцогт нар засгийн газрын бонд гаргаж 1 тэрбум ам долларийн зээл авч, тосвийн алдагдлыг нохож, мон бололцоо гарвал дундаас нь жаахан ашиг унагаах санаатай М.Энхсайхан сайдыгаа дэлхий нийтээр монго ний эрэлд гаргасан байдаг. Нэг тэрбум ам доллар гэдэг бол ногоо Чингэс, Самурай бондтой бараг тэнцуу их хэмжээний монго шуу дээ. Сонгуулийн дараа олонхи болсон нам эвсэл гарахгуй удаж, улс орны эдийн засаг улам хундэрч бараг дампуурч, Еронхий сайд хийх хун олдохгуй болвол одоо яах вэ? Энэ нохдуудийн хууль бус уйл ажиллагааг зогсоох л шаардлагатай юм биш уу.
-
иргэн (January 20, 2016 11:41:34 am )
Засаг өөрчлөгдөнө. Урвагч шоронд
-
ИРГЭН (January 20, 2016 11:51:58 am )
ЭНЭ ЗГ-ЫГ ОДОО ОГЦРУУЛАА ГЭХЭД АРД ТҮМЭН ЛАВ ХОЖИХГҮЙ.ЕР НЬ МАНАН-Г МУУХАЙ ХАРАГДУУЛААД БАЙВАЛ БУСАД ХҮЧИНД ХҮМҮҮСТ АШИГТАЙ БАЙГАА БОЛОХООР Л АН.МАН 2-ЫГ ДООШ НЬ ХИЙГЭЭД АЖЛЫ НЬ УНАГААГААД БАЙВАЛ АРД ТҮМЭН ХОХИРОХ НЬ ХЭНД ХАМААТАЙ ГЭЖ ТЭГЭЭД АРД ТҮМЭН МАНАН-Д ДУРГҮЙ БОЛОХ НЬ ГОЛ НЬ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.ХОХИРЛЫГ АРД ТҮМЭН ҮҮРЭХ БОЛОХООР УИХ-Н ГИШҮҮДЭД ХАМААГҮЙ.МУУ НЭРИЙГ АН ХҮЛЭЭЖ Л БАЙВАЛ БОЛЛОО
-
zochin (January 20, 2016 1:15:27 pm )
ТЭРТЭЭ ТЭРГҮЙ АРД ТҮМНЭЭ ХОХИРООСООР ИРСЭН ЭНЭ 4 ЖИЛИЙН ЛУЙВАРЧИД ҮЛДСЭН 5 САРД БИДНИЙГ БОДОХУУ.ОГТХОН Ч ҮГҮЙ.ЭНЭ АН-ЫН ЛУЙВАРЧДЫН ТОЛГОЙД ЯМАР Ч ХАМААГҮЙ АРГА ХЭРЭГЛЭЖ БАЙГААД ДАХИН ГАРАХ БОДОЛ Л БАЙХ ШИГ.САНАСАНЫ ЧИНЬ ГАРЗ ХЭЗЭЭ Ч ГАРГАХГҮЙ
-
Zochin (January 20, 2016 1:22:30 pm )
Zasag solighon n uils orond yamarch ashiggui. Harinch hohiroltoi.
-
Хөх чоно (January 20, 2016 1:38:47 pm )
Улс төр судлаачийн бичсэн насны зааг хязгаарын талаарх санал маш зөв байна. Мөн их хуралд хууль эрх зүйн мэргэжилтэй хүмүүс сонгогдох ёстой гэдэг нь ч түмэн зөв. Үүнийг бид үндсэн хууль, сонгуулийн хуулиндаа суулгаж өгөх ёстой. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага бөгөөд хууль мэдэхгүй хүн хууль батлана гэдэг нь байж боломгүй зүйл. Гэтэл манай ичих нүүр, хүн чанаргүй, тэнэг, шунахай, луйварчидын цуглуулга УИХ-д хуулийн мэргэжилгүй, хууль мэдэхгүй хүмүүс хууль санаачилж боловсруулаад байдаг нь манай төрийн эмгэнэл юм. Харин төрийн бүтэц, засаглалын тогтолцооны хувьд одоогийнхоороо байсан дээр. Гагцхүү үндсэн хуулиараа хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ, гүйцэтгэх засаглал буюу засгийн газар, ерөнхийлөгчийн эрх, үүргийн хэмжээ хязгаар хоорондын харилцааг нарийн сайн тодорхойлж өгөх хэрэгтэй. Өнөөдөр УИХ гүйцэтгэх засаглалын хийх ёстой ажил руу хэт их хутгалдаж төрийн ажлыг дампууруулж байна. Чухамдаа их хурлын гишүүд юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Энэ нь манай 1992 оны үндсэн хууль маш муу учир дутагдалтай боловсруулагдаж, УИХ, засгийн газрын эрх,үүргийн харилцаа, хэмжээ хязгаарийг нарийн сайн зааглан тодорхойлж өгөгүйтэй холбоотой. УИХ-нь хууль батлан, хэрэгжүүлж монгол улсын гадаад, дотоод улс төр, эдийн засгийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх үүрэгтэй. Их хурлын гишүүд хууль санаачилан, боловсруулах ёсгүй. Энэ нь ардчиллын зарчимдаа ч харшилна. Өнөөдөр их хурлын гишүүд өөрсөддөө зориулсан хууль боловсруулаад баталчихаж байна. Тэрэнд нь ард түмний санаа бодол огт хамаагүй болж байна. Зүй ёсоороо бол хууль нь доод шатандаа, салбарын яамдууд дээр, ард түмний санаа бодол тусгагдан боловсруулагдаад хууль зүйн
яаманд ирж хянагдаад сүүлчийн шатанд УИХ-д ирж хэлэлцэгдэн батлагдах ёстой. Яамдын сайд нарыг УИХ томилох биш, тухайн яамны хамт олноос шудрага ил тод санал хураалтаар сонгох ёстой. Эрүүл мэндийн сайдыг эрүүл мэндийн салбарт ажиллагсад л дотроосоо сонгох нь зөв. Үүнд бол багш нар ч юм уу, урлагийнхан, улс төрчид, их хурлынхан падлий байхгүй. Сонгуулийг улс төрийн намууд болон мөнгөний нөлөөллөөс бүрэн салгах хэрэгтэй. Тэгээгүй цагт шудрага ёс, ардчиллын талаар мөрөөдөхийн ч хэрэггүй. Мөн бүх шатны сонгууль ил санал хураалтаар явагдах ёстой. Нууц санал хураалтын ард сонгуулийн булхай, үл итгэлцэл, хардлага, сэрдлэгэ нуугдаж байдаг. Анх М.С.Горбачёв өөрчилөн байгуулалт, ил тод байдал (перестройка и гласность) уриатайгаар ардчиллын салхийг хагалж коммунист дэглэмийг нураах эхлэлийг тавьсан билээ. Бид өөрчилөн байгуулалтыг нэлээд буруу арга замаар хийж байна. Харин ил тод байдлыг бол бүр мөсөн орхигдуулжээ. Уг нь ил тод байдал нь ардчиллын гол зарчим билээ. Бид 90 оноос л эхлэн сонгуулийг ил тод санал хураалтаар явуулж байсан бол өдийд ардчиллын хувьд том амжилт гаргасан байхсан. Харин өнөөдөр манайд ардчилал байхгүй, анархизм л байна. Өнөөдөр хүн төрөлхтөний хөгжлийн хамгийн гол саад тотгор нь улс төрийн намууд болоод байна. Учир нь улс төрийн нам гэдэг нь хуйвалдааны бүлэг юм. Хуйвалдаан байсан цагт шудрага ёс, ардчиллын талаар ярихын ч хэрэггүй. Ардчилал гээч нь дэлхий дээр хаа ч байдаггүй бөгөөд энэ нь улс төрийн нам гэгч хуйвалдааны бүлэглэлүүд хаа сайгүй ноёрхож байгаатай холбоотой. Ардчилал гэдэг чинь ердөө л ард түмэн нь төрөө жинхэн утгаараа удирдахыг хэлнэ. Тэгвэл тийм төр дэлхийд байна уу? Хаа ч байхгүй. Үүний шалтгаан нь улс төрийн намууд л ард түмнийг хууран мэхэлж байгаагаас үүдэлтэй. Өнөөг хүртэл хүн төрөлхтөн төр улсыг зохион байгуулахад улс төрийн намгүйгээр чадахгүй гэж бодсоор байна. Тэгвэл мэдээлэл технологийн өндөр хөгжилийн шинэ эрин үе бидэнд улс төрийн намгүйгээр амьдрах боломжийг нээж өгч байна. Бид одоо ямар ч намын оролцоогүйгээр үзэл бодлоо чөлөөтэй солилцон, хүссэн мэдээллээ авч, эвлэлдэн нэгдэж, төр засгаа сонгож чадахаар байна. Бид улс орноо бүхэлд нь өөрчилөх хэрэгтэй. Энэ өөрчилөлтийг зөвхөн хувьсгалын замаар л хийнэ. -
зочин (January 20, 2016 1:56:23 pm )
Огцруулах нь зөв. Төрийг удирдаж чадахгүй байгаа нөхдийг нэг хоногийн өмнө болов огцруулах хэрэгтэй. Байдал тун ойгомжтой байгаа. АН одоо хуцаад яахав. Олон хүний аж амьдралаар тоглолоо. Сонгууль болох байх аа.
-
зочин (January 20, 2016 2:20:27 pm )
За даа засгийн газрыг унагаад сайн юманд хүрнэ гэж бодож байгаа бол түүнээс тэнэг юм юу байх вэ. Сонгууль өнгөртөл төрийн ажлыг гацаах сонирхол наад хэдэд чинь байна. Тэгээд чоно борооноор гэдэг шиг өөрсдөө гараад ирэх нь л дээ. Ийм хямрал жирийн олонд яавч сайныг авчрахгүй. Гай лайг нь нийт монголчууд үүрнэ. Төрийг самарч байвал санааны гижиг нь гардаг муу хүмүүсийн гарын үсгийг нэр устай нь цээжилцгээ.Эднийг яавч сонгож болохгүй. Хар дотортонгууд. Нөгөө кинонд гардаг Исмэл нар мөн шүү. Ханцуйд нь байдаг хутга гэдэс рүү чинь чимээгүйхэн гулган орж хэргээ бүтээнэ шүү, сэрэмжлэгтүн. Засгийн асуудлыг гэрийнхээ хэрүүл шиг боддог гэнэн нөхөд олон.Тэд ямар бодолгүй шууд л тос цацаж галыг дүрэлзүүлэхэд бэлэн байгаа.
-
Загар (January 20, 2016 3:43:02 pm )
Нэг өдөр ч гэсэн хулгайчгүй, худалчгүй ЗГазартай байх нь зөв. Энэ ЗГазар бсан ч байгаагүй ард түмний амьдрал хэвээрээ л үргэлжилнэ. Энэ улсууд хямралыг өөрсдөө санаатайгаар бий болгосон, ард түмэн схан амьдаръя гэж бгаа бол хувьсгал хийхээс нааш ямарч өөр зам бхгүй. Та гудамжинд гуйлгаа гуйгаад, ажилгүй, өлсгөлөн бдгаараа л бна.
-
haraa (January 20, 2016 5:43:01 pm )
чадахгүй бол үргэлжлүүлж яах юмв Огцор ард түмэний төлөө яваагүйгээс хойш яах гэхэв. Но байгаад л асуудал үүсэн байх
-
Зочин (January 20, 2016 8:04:29 pm )
АН-ынхан Монголын улс төрөөс өөрсдийгөө баллуурдаж орхив. 2012 онд ялалтын тугаа мандуулж сүр дуулиантайхан Засгийн газар байгуулж байсан тэд хоёрхон жилийн дараа хөнжил дотроо хөлөө жийлцэж, жаргалтай газар хүн тогтдоггүй үлгэрийг үзүүлсэн. Ардчилсан намынхан төр барьж чаддаггүй гэдгээ Монгол Улсын парламентийн түүхэнд хоёронтоо харуулчихлаа. “Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул” гэдэг үг өнөөдрийн АН-ынханд хамааралтай санагдана. Н.Алтанхуягийнх нь “Шинэчлэл”-ийн тодотголтой Засгийн газар “МАН-тай МАН-гүй засгаа болгочихно” гэж “пээдийгээд” амаараа шороо үмхэж, элгээрээ газар мөлхсөн. Бүр цаашилбал, төрийн мөнгөөр түрийвчээ зузаалж, түмний хөрөнгөөр хөлжөөд авсан үнэн ч бас тэдэнд хамаарна. Хамаарах хамаарахдаа дэндүү их хамаарна. Хамжааргагүй загнасны гор нь гарч ахлах зөвлөх, хүргэн хүү хоёр нь “дээлээ нөмрөх” дээрээ тулчихаад байгаа. Ардчилсан намын дарга асан нь Монгол Улсын эдийн засгийн уутны амыг доош нь харуулаад сэгсэрчихсэн гавьяа байгуулсан тул “огцрох” одонгоор энгэрээ мялаасан. Ерөнхий сайд асныг ийн шагнасан хүмүүс нь АН хийгээд өөрийнх нь толгойлдог “Алтангадас”, өрөөлийн толгойлдог “шонхор” фракц. Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газар Монгол Улсыг ямар хүнд нөхцөл байдалд оруулсныг одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн МАН-ын Бага хурлын гишүүдэд илгээсэн захидлын зах зухаас харагдана. “Бидэнд байгаа муу мэдээ нь бид бас ёроолдоо хүртэл уначихаагүй байдал, улам дордож мэдэхээр байна. Сайн мэдээ нь бид бүгдийг хяналтаасаа алдчихаагүй засч залруулж болох боломж бүрэн байсаар байгаа юм” /Ч.Сайханбилэгийн МАН-ын Бага хурлын гишүүдэд илгээсэн захидлаас хэсэгчлэн авав/ гэсэн нь өмнөх Засгийн газар улс орныг ямар хүнд байдалд оруулсныг гэрчилнэ. Улмаар “Манай ард түмэн “Өнгөрсөн бүхэнд хүн болгон цэцэн, үлтэрсэн маханд шүд болгон хурц” гэж ярьдаг нь ч учиртай. Арагшаа биш урагшаа харж ажиллаж байж бид улам уужуу болно. Унаган улс төрийн хүчин маань бусаддаа үлгэр дууриал болох учиртай. Бидэнд хамтран хийх ажил их байна” хэмээсэн нь Ц.Нямдорж гишүүний хэлдгээр огиудас хүрмээр нялуун үгтэй ажгуу. Үнэхээр Ч.Сайханбилэгийн хүссэнээр улс төрийн ууган хүчин бусдадаа үлгэр дууриал болж ирснийг ард түмэн мэднэ. Цаашдаа ч үлгэр дууриал болсоор байна. Гэхдээ зангараг, тангараг гэдэг хоёр үг монгол хэлний үгийн санд нь байдаггүй АН-ын гишүүдэд хичнээн ч үлгэр дууриал үзүүлээд нэмэргүй ажээ. Тэдгээр хүний нэг нь одоогийн АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд нь бүрэн эрхийнхээ хугацаанд намуудтай зөвшилцөж засагтаа уриад, дөмөгхөн шиг ажиллаж байхад “чоно борооноор” гэгчээр эзгүй хойгуур нь дур мэдэн МАН-ыг засгаас хөөх шийдвэр гаргачихсан. Бүр Ерөнхийлөгч хүртэл дуудаж уулзаад ой тоонд нь ортол хэлсэндээ хүрч бай, хэлснээ хэрэгжүүлж бай гэж хэлээд ч нэмэр болоогүй. Эцэст нь Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөх санаатай бичиг явуулсан. Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газрын нэр бүхий зургаан гишүүнийг огцруулах тухай саналтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай санал нь улс орны нийгэм, эдийн засаг, олон улс дахь нэр хүнд, ард түмний аж амьдралд таагүй нөлөөлж, улмаар улс төрийн тогтворгүй байдал бий болгох үр дагавартай байж болзошгүй тул уг асуудлыг дэмжихгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэсэн. Гэвч намын даргынхаа шахаанд орсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ерөнхийлөгчийн үгийг нохой хуцсан чинээ тоосонгүй МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын даргад өргөн барив. АН-ынхан ийм л увайгүй улс. Ам ажил хоёр нь алд дэлэм зөрдөг энэ “ужиг өвчин” одоогийн Ерөнхийлөгчөөс улбаатай. “Эх нь хээл алаг бол хүү нь шийр алаг” гэдэг биз дээ, яг л тэрэн шиг. Ч.Сайханбилэгийн “нялуун үг”, З.Энхболдын “шуналт сэтгэл”, Ц.Элбэгдоржийн “худал үг” гурав ард түмний нуруун дээр хүндхэн ачаа болж бууна гэдгийг эрх баригчид даанач ухаарахгүй байх шиг. Энэ байдал удаан үргэлжилбэл монголын ард түмний дургүйцэл дээд цэгтээ тулна. Эрх баригчид хэлсэн л бол хийдэг байх ёстой. Өчигдөр нэг юм ярьчихаад, өнөөдөр ярьснаа мартдаг ийм маягаар явбал АН өөрсдийнгөө л булшилна. Тэдэнд улс төрийн зангараг, төлөвшил үнэхээр дутагдаж байна. АН хэзээ төр барьж сурах юм бол доо, чааваас.
-
Дошиннис (January 20, 2016 8:12:19 pm )
УЗХ хурлыг хийлгэхгуй саатуулж байгаа Урвагч нохдуудтай тууштай тэмцэж, хандыг нь хага дарж АН-а аврах цаг болжээ З.Энхболд даргаа.
-
Улс тор судлаач. (January 21, 2016 9:48:53 am )
АН-ын УИХ дахь гишууд ээ ! Алдаа гаргасан хундээ АН нь арга хэмжээ авч чадаж байвал АН нь ард тумэндээ бас ч гэж эд нар чинь ялзарчихаагуй юм байна гэсэн итгэлийг авч улдэнэ шуу. Харин ямар ч хамаагуй унээр авч улдэхийг оролдох юм бол АН засаглалд ч чаддаггуй, алдаандаа харуйцлага ч тооцож чаддаггуй суйрсэн, худалч, хулхи нам л болж таарна шуу. Уг нь зовхон Еронхий сайдаа оорчилж бусад сайд нараа улдээгээд, засгаа ч авч улдэх бурэн боломж АН-д байгаа боловч, гарцаагуй оорчлогдоход хурсэн Ч.Сайханбилэг маань хамгийн эцсийн муу аргаа хэрэглэж “Еронхий сайд оорчлогдовол АН нь засгаа бурдуулж чадахгуй” гэж худал мэдээлэл тарааж, эцэстээ АН орших, эс орших эсэх асуудлаар дэнчин тавьж улдэхийг зорьж байна л даа. Энэ нь бугдыг булшилж хаяад албан тушаалдаа улдэх гэсэн явуургуй хуний л арга л даа. Эрхэм УИХ-ын гишууд ээ ! Улс орныхоо эрх ашгийг бодоод, унэхээр ажлаа хийж мэдэхгуй, тосвийн алдагдлыг гадны зээлийн монгоор нохож, амь арагцааж сонгууль хургэхийг зорьж байгаа энэ залуугаас засгийн газрыг минь нэг цаг, нэг нэг мочийн ч омно болов салгаж огно уу. Сонгуулийн дараа олонхи болсон намгуй засгаа бурдуулж чадахгуй удаж, энэ зээл авч ор тавьсаар улс орны орийн тааз хэтэрч, Еронхий сайд ч хийх хун олдохгуй бол яанаа таминь ээ.
-
Монгол (January 21, 2016 10:28:38 am )
Ард түмнийг ядууралд хүргэсэн сайханбилэгээс салгаад өг
19 Comments