
Эрь урьд цагт нэгэн залуу эрийг алс хол аян жинд явсан хойгуур сүйт бүсгүйг нь алсын нэгэн хошууны ноён мангар хүүдээ хүчээр богтлон авч явжээ.
Залуу эр нутагтаа ирээд болсон явдлыг мэдээд сүйт бүсгүйнхээ араас хүлгийн жолоо залав.
Ноёны өргөөг холоос хэд хоног тандаад, хонь хариулж яваа хүүхдээр бүсгүйдээ сэм хэл өгүүлж гэнэ. Ингээд нар шингэхийн алдад залуу хархүү ноёны гадаа хүүхний ахын дүрээр буух нь тэр ээ.
Хэл авсан бүсгүй ч хол амьдардаг ганц ах минь ирлээ гээд уйлж хайлан угтжээ. Ноён ч “ах”-аа хүндлэн угтаж хонь муулж, архи дарс сөгнөв.
Шөнө дунд болоход залуу хатан, ахтайгаа хоёулаа хуучилж хоноё гэж ноёноос гуйв. Ноён залуу хатныхаа сэтгэлийг бодож ахтайгаа “хуучилж хонох”-ыг зөвшөөрчээ.
Үүрийн таван жингээр хатан, ах хоёрын нойрсож байгаа өргөөнд ноён морилтол, халууцсан хоёр хөнжлөө тийчихэд чармай нүцгэн байжээ. Хатных нь хас гуян дээр ах нь гулдайсан том халдагаа тэгнээд, тавтайхан гэгч нь унтаж байх юм гэнэ.
Ноён үүнийг нэлээн харж байснаа “Ах, дүү улс гэж сайхан юм аа даа. Ийм сайхан бололцоо байхад би бол лав аль хэдийнэ гулгуулчихсан даа” гэж тэнэглэн боджээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Холбоотой мэдээ
-
Ekh oronch khuu (January 19, 2016 9:37:08 pm )
yu ch gehev de kkk
1 Comment