antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2016 8 comments

АН-ынхан суудлын сургаар хөдөөний иргэдээ хөлдөө чирэх үү

нийтлэсэн Admin

1453183960569dd3d8f23cf

АН-ынхан ард түмний итгэлийг бүрмөсөн алдснаа хожуу ухаарчээ. Иргэдээсээ санал гуйж, олуулаа дахиж ялахгүйгээ мэдсэн АН-ын лидерүүд нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэх супер арга сэджээ. Сонгуулийн хуулийг баталсны дараахан нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хүн амын төвлөрлийг харгалзан нийслэлээс сонгогдох гишүүний тоог 21 болгох хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболдод тавьсан. Энэ санал нь байнгын хорооны босгыг даваагүй ч СЕХ-ны дэмжлэг авахаар зүтгэж байгаа ажээ. Нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэхдээ Дорнод, Хэнтий, Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор зэрэг аймгийн мандатын тоог багасгаж, ганцхан түшээтэй болгох  магадлалтай байгаа юм. Энэ явуургүй саналыг УИХ дахь МАН-ын бүлгээс эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн.  Тодруулбал, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Мандатын тоог тогтоохдоо нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг харгалзана гэж Үндсэн хуульд болон Сонгуулийн хуульд заасан.Зөвхөн хүн амын тоог харгалзаж байгаа нь Үндсэн хуулийг зөрчинө.Энэ нь хязгаар нутаг эзгүйрэх, төвлөрөл бий болох эх үндэс болно” гэж үзэж буйгаа илэрхийлсэн. АН-ынхан яагаад гэнэтхэн нийслэлийн иргэддээ хайр зарлаад унав гэдэг нь цаанаа учир шалтгаантай. Орон нутагт дэмжлэг авахгүйгээ мэдээд нүхээ малтаж байна гэж олон хүн таамаглаж байгаа нь ор үндэсгүй хардалт биш юм.  Нутаг дэвсгэрийн бүтцээр нь харвал Монголын нийт газар нутгийн 0.3 хувь нь Улаанбаатар хотод, 99.7 хувь нь хөдөө орон нутагт оногддог. Ийм байхад нутаг дэвсгэрийн 0.3 хувьд нь 50 мандат, 99.7 хувьд нь 26 мандат ногдохоор хуваарилах санал гаргаж байгаа нь шударга явдал мөн үү.

            АН-ын эрхмүүд халуунд халж, хүйтэнд хөрдөг хөдөөгийн иргэдээ суудлын сургаар хөлдөө чирэх юм гэж үү. Нийслэлийн мандатын тоог 21 болгох санал нь АН-ын фракцийн зодоонд гал нэмснээс өөрцгүй хэрэг боллоо. Учир нь АН-ын тойргоос сонгогдсон гишүүд удирдлагуудынхаа сэдсэн супер саналыг огтхон дэмжихгүй тэрсэлдэж эхэлжээ. Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батцогт нийслэлийн мандатыг нэмэгдүүлбэл хязгаар нутаг төлөөлөлгүй болох учраас дэмжихгүй гэсэн байр суурьтай байна. Гэтэл АН-ын дүүргээс сонгогдсон гишүүдийг түүчээлж, Ж.Батзандан гишүүн мандатынхаа тоог нэмэхээр мачийж байгаа билээ.  Энэмэтчилэн АН-ынхан мандатнаас болж, хоорондоо зодолдох нь холгүй байна. Суудлынхаа тоог нэмж байвал Сонгуулийн хууль, Үндсэн хууль хамаагүй мэт дураараа дургих АН намынханд даруулга хэрэгтэй байна.

С.Пуужин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • zochin (January 19, 2016 5:30:44 pm )

    Gaihaltai huuramch ulsuud um daa.uul guai selengiin traktorchidad hair zarlaj sukhiin talbai dr hed honoloo.tgd garaagui biluu

  • zolo (January 19, 2016 7:04:43 pm )

    huduunii zarim irged, malchid tusiig usaar gj AN-n ach buyanaar maltai hurungutei bolsnoo martvhihaad uudgui zan gargah yum daa,ter novshuud tegeed huuchin niigemdee ochood shulnii honi dargasaa guigaad yavaach dee,ene zasgiin gazar ih l yum hiij bn shu dee sohorchihoogui yum bol

  • unshigch (January 19, 2016 7:32:01 pm )

    их хуралд хүн амыг төлөөлөхөөс газар орныг төлөөлөхгүй биш үү

  • дэмжигч (January 19, 2016 7:39:11 pm )

    нутаг дэвсгэрийн 0.3 хувьд нь 50 мандат, 99.7 хувьд нь 26 мандат ногдохоор хуваарилах санал гаргаж байгаа нь шударга явдал мөн. мөнөөс мөн.
    Хүн амын тал нь хөдөөд буюу 21 бүсэд, тал нь нийслэлд 22 дахь буюу ганц бүсэд амьдарч байгаа тул маш зөв, шударга явдал мөнөөс мөн.

  • зочин (January 19, 2016 9:16:44 pm )

    Ардчилсан намынхан монголыг өрөнд оруулж улаанбаатарт хагас дутуу хэдэн уулзвар зассанаараа түрий барина гэж бодож байгаа бол гонж хэдан зуун км зам барих мөнгөөр хадхэн уулзварыг өргөтгөчихөөд яах нь вэ ирэх жил заримыг энэ жил ухаёд хаяа биз дээ

  • зочин (January 19, 2016 10:59:56 pm )

    АН дэндэн дэндэн гэхэд дэндүү даварч байна. монголд АН-ын хаанчлал бүрэн тогтлоо.Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож, АН-ын эрх мэдэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна. хөдөөгийн иргэдийн эрх ашигт дэндүү халдаж байна. малчдыг малтайн мал болгох гэж байна

  • зоинзочин (January 20, 2016 10:20:29 am )

    маш зөв.хотын мандатыг нэмэх ёстой

  • Anonymous (January 20, 2016 11:18:32 am )

    Бямбацогт гэж нэг чалчигнуур юм газар нутагт их хайртай байсан юм бол МАН-ын засаглалын үед байдаг баялагаа ухуулахаар бүх лицензийн 70 гаруй хувийг тараагаа биз дээ. Тэгж л хайр зарладаг хүмүүс Хүний тоотой хамаатай шүү.

antalya rent a car