antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2016 5 comments

Хүүхдийн мөнгөний “алагчлал” орон нутагт хэрэгжээд байгаа юм биш үү, С.Эрдэнэ сайд аа

нийтлэсэн Admin

1453096773_20000

Хүүхдийн мөнгийг яг хэрхэн олгох гээд байгаа нь өнөөдөр ч тодорхой бус байсаар л байна. Хүний хөгжлийн сангаас хүүхдийнэ мөнгийг өрхийн мэдээлийн нэгдсэн сангийн 1-17 дугаар бүлэгт багтсан айл өрийн хүүхдүүдэд олгох шийдвэр гарсан хэдий ч олон иргэдийн эсэргүүцэлтэй тулгасан. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвын уулзалтаар ямар ч ялгаваргүйгээр олгох тухай шийдвэрийг гаргасан юм.

Ялгаваргүй олгохоор болсон тухай салбарын сайд С.Эрдэнэ ч чуулганы үеэр мэдэгдээд авсан. Тодруулбал тэрээр “Хэвлэлээр гарч байгаа мэдээлэл албан ёсных биш. Өмнө нь хүүхдийн мөнгө авч байсан иргэд дахин ямар нэг судалгаанд хамрагдаж, бүртгүүлэх шаардлагагүй. Хүүхдийн мөнгө өмнө нь авч байсан дансаар нь л автоматаар ороод явна” гэсэн мэдэгдэл хийж байв. Мөн ямар ч ялгаваргүйгээр ирэх наймдугаар сар хүртэл хүүхдийн мөнгийг өгөөд явах боломжтой гэдгийг ч хэлсэн юм.

Гэтэл сайдын мэдэгдэл орон нутагт арай өөрөөр хэрэгжиж байгаа бололтой юм. Тухайлбал, Орхон аймагт 1-17 дугаар бүлэгт багтсан айл өрхийн хүүхдүүдэд л “хүүхдийн мөнгө олгоно” гэсэн шийдвэр гарчээ.Энэ шийдвэрийг аймаг дур мэдэн гаргасан уу, эсвэл сайд дээрээс тушаал өгсөн үү гэдэг нь тодорхойгүй байна. Гэхдээ Орхон аймгийн өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй 23 мянган айлын 16445 нь л “хүүхдийн мөнгө”-нд хамрагдахаар болсон тухай аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс мэдээлсэн байна. Энд тоо бодвол 6500 айл өрх хасагдаж, тэр хэмжээгээр хүүхдүүд алагчлалд өртөх нь гэж харагдаж байна.

1453096509_1452740118_mungu

Мөн өрхийн мэдээллийн санд ороогүй, аль бүлэгт хамрагдаж байгаа нь мэдэхгүй бол бас л “хүүхдийн мөнгө”-нөөс хасагдах нь.

Тэгвэл эндээс хаана, хэзээ, хэний хүүхдийг алагчлахгүй хүүхдийн мөнгө олгож байна вэ? Орхон аймгаас өөр ямар аймагт ийм алагчлал үйлчилж байгаа вэ? Ер нь далд хэлбэрээр алагчлал байсаар байгаа юм биш үү? гэж Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ асуумаар байна. Мөн “алагчлалыг хэрхэн арилгасан бэ?” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын” Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нараас асуумаар байна.

Өгч чадахгүй бол зүгээр л уучлалт гуйгаад больчих гээд аль эртнээс бичээд л байгаа шүү.

А.Аюуш


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • м (January 19, 2016 3:29:37 pm )

    бүх хүүхдийг ялгахгүй л өгөх хэрэгтэй

  • zojin (January 19, 2016 3:59:58 pm )

    хүүхдийн мөнгийг ялгаад байна шүү дээ. тухайлвал ээж, аав нь гадаадад байдаг бол бүүр олгохгүй гэнэ. эмээ, эгч ,ахтайгаа байдаг ч гэсэн. тэр чинь бас монголын ирээдүй шүү.

  • zochin (January 19, 2016 4:23:56 pm )

    ERDENE SAID GYAI ENE HKUUHKDIIN MENGE CH AN n SONGUULIA DUUSNAA. HKARIN TA HKALAMJIIN MENGEE OLGOOCHEE 15 d EGDEG BSAN ODOO SURAG ALGAA YAHK BE DANDAA HKERUUL ERDENE SAIDAA ODOO BOLIE…

  • зочин (January 19, 2016 5:08:38 pm )

    өнөөдрийн байдлаар УБХотод судалгаанд хамрагдсан бол түвшин харгалзахгүй олгохоор ажиллаж байна. Мөн судалгаанд хамрагдаагүйг нь1сардаа багтаан судалгаанд хамруулахаар ажиллаж байна.

  • zochin (January 20, 2016 10:54:29 am )

    ene neg gedsee chirsen sdaa saihan halamjiin mungiig tsusalj bga hun shuu

antalya rent a car