2012 оны УИХ-ын сонгуулиар АН ялалт байгуулж, парламентад олонхи болсны гол гавьяаг яалт ч үгүй УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай холбож үзэхээс өөр аргагүй билээ.
Тэрбээр намаа удирдан сонгуульд амжилттай оролцуулж, өөрөө Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр жил гаруйн хугацаанд ажилласан. Гэвч АН-ын бүлэглэл, фракциуд 1996-2000 онд эрх барьж байхдаа гаргасан томоохон алдаануудаа давтаж, тогтвортой байсан засаглалыг Н.Алтанхуягтай нь хамт хөмрөөд хаячихсан. Тэд ажил хийж байгаа, тэр хэрээр шүүмжлэл хүлээж байгаа нэгнийгээ түлхэж унагаадаг муухай зуршилтай улс. Н.Алтанхуягийн толгойлдог “Алтан гадас” фракци дэндүү хүчирхэг боллоо, одоо дийлдэхээсээ өнгөрлөө гэж айгаад Ц.Элбэгдорж, З.Энхболд, Х.Баттулга, Э.Бат-Үүл тэргүүтэй фракци, бүлэглэлүүд нэгдэж Норовын хүүг унагаах операцийг амжилттай хэрэгжүүлсэн. Хүргэн Г.Дэнзэнгээр нь эхлүүлж, хөөрхий муу “нүүрсчин” Л.Гансүхээр туг тахих зэргээр өөдгүй загнасныг Монголын ард түмэн хоёр нүдээрээ харсан.
Тэгвэл одоо тэдэнд бас нэг дийлдэшгүй атаат дайсан бий болсон гэж санагджээ. Тэр нь “Женко” Х.Баттулга. Амьдралын их сургуульд дэндүү сайн суралцсан Х.Баттулга ард олны дотор дэндүү нэр хүндтэй болоод эхлэнгүүт “За, баларсаан. Өнөөх чинь удахгүй дийлдэхээ болих нь. Аягүй бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвших нь. Эртхэн шиг унагаая” гэж сандралдан эргэн тойронд нь ажиллаж байсан хүмүүсийг баривчлан хорьж, байцаах, эрэн сурвалжлах зэргээр нэр хүндийг нь хараар будаж эхлэв.
УИХ-ын гишүүн Х.Баттулга Баянхонгор аймагт хол тасархай ялалт байгуулж, намдаа нэг чухал суудлыг авчирсан гэдгийг тэд өдгөө мартжээ. “Женко” энэ сонгуулиар ч гэсэн нутагтаа торойтол гараад ирэх нь ойлгомжтой. Хэн хүний өөдөөс бодсон, санаснаа шууд хэлчихдэг шулуун шударга зантай түүнийг эртхэн дарж авахгүй бол Н.Энхбаяр шиг дийлдэхээ болино гэж үзсэн тул улс төрийн тавцангаас зайлуулахаар шийдсэн биз ээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Холбоотой мэдээ
-
bu (January 19, 2016 12:43:26 pm )
Battulga luibarchin nudee olson
-
зочин (January 19, 2016 1:01:08 pm )
Баттулга эх оронч байсан бол нүүрс эд үнэтэй байх үед тавантолгойг гацааж төмөр замыг юу ч биш болгоно гэж үү,олон түмэн ухаантай ойлгож багаа биз.
-
Battulga (January 19, 2016 1:16:13 pm )
Баттулга эх оронч байсан бол нүүрс эд үнэтэй байх үед тавантолгойг гацааж төмөр замыг юу ч биш болгоно гэж үү,олон түмэн ухаантай ойлгож багаа биз.
-
Mongol (January 19, 2016 1:21:33 pm )
Fuck Genko Fuck Battulaga Fuck Tairtas. Hudlaa baagi
-
Fuck 76 (January 19, 2016 1:22:35 pm )
Mongolian Mafia wanna be Mofocker! Fake ass
-
Anonymous (January 19, 2016 1:50:57 pm )
Mongolchuud tegeed her ih hun chanargui muu humuus ve?
-
ard (January 19, 2016 4:37:19 pm )
altanHUYAgiig yistoi yasan ch bagadna. gyalalztal hugjuulne gesen baagii ailiin togoog gyalalztal huvhairuulaad, ushigluud uruu ni haruulchihaad guliigeed siij bgaa. baih gazraa udahgyi ochino doo muu har pi
-
ИРГЭН (January 19, 2016 4:48:39 pm )
МОНГОЛД НЭГЧ КМ ТӨМӨР ЗАМ ТАВИУЛААГҮЙ НЬ ЭНЭ ХҮНИЙ ХОРОН БОДЛОГО БАЙХАА ТӨМӨР ЗАМ ТАВИАД НҮҮРСЭЭ ЗӨӨЖ БАЙСАН БОЛ ХАМГААЛХАД БЭЛЭН Л БАЙНА ДААНЧ ОРОЙ УХААРЧ БАЙГАА ЮМ БИШҮҮ
-
иргэн харц ард (January 19, 2016 10:43:05 pm )
Наад албан тушаал эрх мэдлийн дайнаа зогсоовол яасан юм бэ. Та нарт ухаан алга шунал л байна.Энэ чинь ард түмний амьдралыг доройтуулж улс орныг хүчгүйдүүлж нэр хүндийг нь унагаж байгааг ухаараач. сая доллараа мартдаг нэгнээдуурайгаад байгаа юм уу тийм л их дутаад байгаа юм бол миний тэтгэврийг ав монголыг өнөөгийн 76 болон засгийн газар л хямраасан.
9 Comments