
Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ын гишүүд, дэмжигчдийн зүгээс намын шинэ дарга С.Ганбаатарыг ирэх сонгуулийн
битүү мориор нэрлэв. Хариуд нь С.Ганбаатар гишүүн “Хоёр том морины шатахуун дууссан. Тиймээс битүү морь түрүүлэх нь тодорхой” хэмээн егөөдөв. Энэ бол Дуурийн театрт хоёр өдөр үргэлжилсэн ХҮН-ын ээлжит бус Их хурлын үеэр өрнөсөн яриа.
Улс төрийн отгон хүчин ХҮН-ын тухайд жил хүрэхгүй хугацаанд 21 аймаг, есөн дүүрэгт намын салбар хороодыг байгуулж, салбар салбарын нөлөө бүхий эрхмүүдээр эгнээгээ тэлээд байгаа юм.
Хурлын эхний өдөр ХҮН-ынхан Хариуцлагын ерөнхий хороог таван гингүүнтэйгээр, намын төв хороог дарга гишүүдийн хамтаар хэлэлцэн баталжээ. Энэ үеэр тус намын дарга С.Боргил үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, нийслэлийн намын хорооны дарга Т.Бат-Оргил, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа нар нэрээ дэвшүүлсэн байна. Улмаар Т.Бат-Оргил, Б.Найдалаа нар өөрийн хүсэлтээр нэрээ татсанаар С.Ганбаатар гишүүнийг намын даргаар сонгожээ.
Харин намын даргаар сонгосон С.Ганбаатар гишүүний зүгээс С.Боргил, Б.Найдалаа нарыг ХҮН-ын дэд даргад нэр дэвшүүлснийг хуралд оролцогчид ёсоор болгосон юм. Ингэснээр ХҮН-ынхан нэг дарга, хоёр дэд даргатайгаар үйл ажиллагаа явуулж, ирэх сонгуульд оролцохоор болж байна. Үүнээс гадна Их хурлаар ярилцсан нэг зүйл нь ХҮН-ынхан УИХ, нийслэл, орон нутгийн сонгуулийн аль нэгийг өнжихгүйгээр оролцохоор болжээ. Гэхдээ ХҮН-ын ээлжит бус Их хурал эхлэхээс төгсөх хүртэл гол автор нь шинэ дарга С.Ганбаатар гишүүн л байв.
Төрийн түшээ болсноосоо хойш Оюутолгойн гэрээг тугаа болгож ЗГХЭГ-ын дарга С.Баярцогттой хүртэл халз мэтгэлцэлзсэн тэрбээр ирэх сонгуулиар АН, МАН-ыг дуэлд дуудаж буйгаа Их хурлаараа дамжуулан олон нийтэд зарлалаа. “Олон нийтэд илүү танигдсан, ХҮН-ыг сонгуульд удирдан оролцох улстөрч намын даргын ажлыг хийх нь зүйтэй” хэмээх дэд дарга С.Боргилын үг, “Ирэх сонгуулиар үнэмлэхүй ялах, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хоёрдахь ялалтаа баталгаажуулах нь ХҮН-ын зорилго” гэсэн С.Ганбаатар гишүүний мэдэгдэл үүнийг удаа лавшруулав. Хамгийн сонирхолтой нь, С.Ганбаатар гишүүн намын даргын тамгаа гардаж, “За” андгай өргөснийхөө дараа хэвлэлийнхэнд ярилцлага өгөх үеэрээ ХҮН-ыг Ерөнхийлөгчийн нам байх болно хэмээгээд 2017 онд намаасаа нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн нь улс төрийг улам халааж мэдэх нь. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар хэлэлцүүлээд олонхийн дэмжлэгтэйгээр Дараагийн парламентанд үүрэг болгосон тохиолдолд Ёрөнхийлөгчийг УИХ, нийслэл, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс сонгох өөрчлөлтийг 2017 оноос хэрэгжүүлэх боломжтойг эрх баригч намын удирдлагууд онцлох болсон. Үүгээр ХҮН-ын шинэ даргын эхний нүүдэл намаа УИХ, нийслэл, орон нутагт олон суудалтай болгох замаар өөрөө Ерөнхийлөгчид өрсөлдөх байх бололтой.
Нэг үгээр хэлбэл, өнгөрсөн хугацаанд бие даагч гишүүний статустайгаар УИХ, Засгийн газрын төвшинд байр сууриа илэрхийлж ирсэн тэрбээр энэ удаад салбар бүрийн шилдгүүдээр хүчээ зузаатгасан ХҮН-ыг удирдан сонгуульд оролцож бүр үнэмлэхүй ялалт байгуулж, Ерөнхийлөгчид нэр дэвших амлалтыг гишүүд, дэмжигчдэдээ индэр дээрээс өгөв. Үүндээ бат итгэлтэй буйгаа илэрхийлж “Тэдэнд сонгуулийн хууль байж болно, бас мөнгө байгаа. Харин бидэнд хүмүүс байна” хэмээх үгээр тодотгов. Мэдээж энэ бол С.Ганбаатар гишүүний амлалт, ХҮН-ын ирээдүйн зорилго. Харин улс төрийн тавцанд ялангуяа АН, МАН-д МАХН-аас гадна С.Ганбаатар тэргүүтэй ХҮН гэсэн шинэ хүчин албан ёсоор ийн дахин төрлөө.
Сонгуулийн нэгдсэн хуулиар нам таван хувийн босго давсан ч тойрогт ялаагүй тохиолдолд саналыг хүчингүйд тооцох заалт шинээр оруулж хуульчлаад буй. 2012 оны сонгуулиар тойрогт ялаагүй ч таван хувийн босго давсан үзүүлэлтээрээ ИЗНН УИХ-д хоёр суудал авч байв. “Шударга ёс” эвслийн 11 гишүүний дөрөв нь тойрогт ялсныг эс тооцвол үлдсэн долоо нь ИЗНН-ын адил намд өгсөн саналын хувиар буюу жагсаалтаар УИХ-д орж ирсэн байдаг. Харин ирэх сонгуулиар эвслийн бүлэг задрах, Н.Энхбаяр нэр дэвшихгүй нь тодорхой болсон энэ үед АН эсвэл МАН-ын бөөрөнд очиж наалдах бүр цаашилбал дангаараа оролцохоос өөр сонголт МАХН-д үлдээгүй. Ноёнгүй шатар нүүдэггүйтэй адил Н.Энхбаяргүй МАХН сонгуульд амжилт үзүүлэх боломж хомс. АН магадгүй МАН-ынхан МАХН-тай, Н.Энхбаяртай эвслээ гэхэд одоогийнх шиг эрх мэдлийг түүний гарт атгуулахгүй, тийм боломжоор хангахгүй нь лав. Эвссэн нэртэй л болохоос Н.Энхбаярыг хоёрдугаар хүний хэмжээнд явуулах нь ойлгомжтой. Харин ХҮН-ын хувьд тийм биш юм.
Үргэлж популист, гацаагч хэмээн цоллуулдаг ч рейтингээрээ АН, МАН-ын дарга нараас өндөртэй явдаг нь С.Ганбаатар гишүүний давуу тал. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд улстөрчдийн дунд явуулсан судалгааны үр дүн үүний бэлээхэн жишээ. Харин С.Ганбаатар гишүүн тэрхүү рейтингээрээ ХҮН-ын улс төрийн орон зайг дүүргэж, өөрөө намын дарга болчихлоо. Албан ёсоор баталгаажуулаагүй ч түүний араас ХҮН-д элсэхээр өргөдлөө өгсөн УИХ-ын гишүүн байгаа тухай мэдээлэл бий. Энэ бүгдээс харахад Н.Энхбаяр, МАХН-ын хэмжээнд үнэлэгдэх хэмжээний улс төрийн хүчнээр С.Ганбаатар тэргүүтэй ХҮН-ынхан тодорч мэдэх нь. Гагцхүү С.Ганбаатарын амлалт, ХҮН-ын зорилго биелэх эсэхийг эцсийн дүндээ сонгогчдын санал шийдэх учиртай.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
Холбоотой мэдээ
-
irgen (January 19, 2016 11:52:18 am )
ganbaatart bayr hurgie eronhiilogch bj chadna
-
Anonymous (January 19, 2016 6:03:33 pm )
ene hun yag elbegdorjtoi adilhan ard tumniig hudlaa hoshigruulah hun.iim huneer erunhiilegch hiilgej ogt bolohgui shuu ard tumeen
-
-
zochin (January 19, 2016 11:53:41 am )
gambaa gishuuneer bitgii oroldoo ta nariig bodvol tolgoin usaar duurch hun muulah don shugleegui eruul setgehuitei jinhene uls turch
-
Болор (January 19, 2016 12:03:27 pm )
эх орныхоо төлөө зөв тууштай сайн ажиллаарай. Таныг олон хүн дэмжинэ.
-
zochin (January 19, 2016 12:15:16 pm )
Anhaaruulag :helsen ugendee ezen boloh heregtei herev. Hurehgui bol ard Tyumen chamaig AAN shig husaj Havan IH saihan ug helsen baina Lee ugendee ezen boloh heregtei.amjilt husie
-
zochin (January 19, 2016 12:17:39 pm )
Shin namiig demjih n zev :hvamarlaas avaraarai ganbaa ard tumen hetsuu baina.
-
Балт (January 19, 2016 12:29:16 pm )
ХҮН ИИГ ДЭМЖЭЭРЭЭ ТҮМЭН ОЛООН .МАГАДГҮЙ ЭД БИДНИИ ХҮСЭН ХҮЛЭЭСЭН ХАМГИИН СҮҮЛИИН БОЛОМЖ БАЙЖ МАГАДГҮЙ
-
Uls (January 19, 2016 1:27:11 pm )
Demjij bna ugasaa oor heniig demjih bilee bid chin.
-
Bolor (January 19, 2016 1:27:56 pm )
Ugasaa oor songolt bid end bgamuu? Demjij bna
-
Mendee (January 19, 2016 1:29:10 pm )
Good Man
-
Zorig (January 19, 2016 1:30:36 pm )
Mongoliig butsagaad Bosogooroi Ta amjilt
-
zochin (January 19, 2016 2:02:55 pm )
Amjilt husie.bi HUN namd gishuuneer elsnee.
-
zochin (January 19, 2016 3:15:06 pm )
Uneheer gatsaagch
-
zochin (January 19, 2016 3:31:54 pm )
Hvniig demjij bn
-
mongol hun (January 19, 2016 4:42:56 pm )
ta nar odoo bolson ni deer dee hun heree medehgui temee gedgeree medehgui gej unen ug shuu
-
irgen (January 19, 2016 5:46:10 pm )
Tanai namiig demjij bna. HUdlaa yarihgui, hulgai hiihgui, huibaldangui erch huchtei ekh oron ard tumniihee tuluu ajillaarai Amjilt husie
-
zochin (January 19, 2016 7:25:08 pm )
Mongoldoo hairtai humuus Ganbaatarig demjine. saind saad totgor ih l baina baih daa.
-
h (January 19, 2016 11:27:30 pm )
ard tumen gedeg baisan odoo alban tushaal gedeg bolj dee Ganbaatar
Luivarchih Ganbold ded darga ni gesen butehgui humiis uureldeg gazar bolj dee HUN nam -
РАВДАН (January 20, 2016 7:56:38 am )
ЗА ИНГЭЭД ДУРГҮЙ ХҮРГЭЧДЭГ ЮМ. ӨӨРӨӨ СОНГУУЛЬД ГАРАХУУ. АРАЙ АГААРААР НИСЭЭД БАЙНА УУ ДА ГАНБАА МИНЬ.
-
РАВДАН (January 20, 2016 7:57:55 am )
НЭГ Л ХУДЛАА ЯВААД БАЙСАН ИНГЭХ ГЭЭД БАЙСАНУУ. ХИХИХИ ЦААНАА БАС ИХ САНААТАЙ АЙН. ГАНБААТАР ШИГ НЬ АРАЙ Ч ТӨРИЙН ТЭРГҮҮН БОЛЧДГҮЙМАА УУЧЛААРАЙ
-
ухаан (January 20, 2016 9:15:06 am )
Өгөөд үзээд алдах хэрэгтэй. Ямарч байсан 25 жил төр барьж улс болж тоглосон, банк дампууруулсан, өмч хувьчлал, газар,лицензийн наймаагаар баяжсан хүмүүсээс салмаар байна.Жирийн иргэнд сайхан амьдрах боломж хомс байна. Баян ядуугийн ялгаа улам ихсэж байна. Өмч хувьчлалыг дахин шалгаж хууль бусаар хувьчилж авсан өмчүүдийг хураах хэрэгтэй. Энхбаярыг ийм хэргээр ялалсан юм чинь бусдыг нь яагаад ярихгүй байна. Ингээд бодохоор шудрага юм хаана байна
-
Anonymous (January 20, 2016 9:39:51 am )
Элбэгдорж шиг худлаа ярьсан хулгайч гарч ирнэ шүүдээ ард түмэн минь
-
Anonymous (January 21, 2016 4:38:17 pm )
Монгол улсын ирээдүйг Ганбаатараар харж байна. Би ХҮН-д итгэж байна. Манангийн ёроолоос зугтаж Миний бие БНСУ-д ажил хийж амьдралаа залгуулж байна. Энд Монголчууд мөнгөний төлөө Хятадуудын боол болж Монгол эмэгтэйчүүд Солонгос ажаши нарын өвөрт байна. Итгэдэггүй зүйлдээ итгэж, үзээгүй зүйлээ харлаа. Солонгос руу дүрвэж буй залуусынхаа урсгалыг тогтоох хүчтэй улс хүчирхэг эдийн засгийг бий болгоорой. Амжилт хүсье. Ахдаа
23 Comments