antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2016 3 comments

Ноён уул бол бүхэлдээ “эртний үнэт олдвор” болно..

нийтлэсэн Admin
527-145308646512573054_1060708850616151_2928530178041454928_n
Энэ бол Ноён Уулын зураг. Зургийн голд зуйван дугуйгаар тэмдэглэсэн хэсэг бол өнөө маргаан дэгдээгээд буй Гачууртын орд. Ноён уулаас хэр их “ХОЛ” байгаа нь хэнд ч тодорхой харагдаж буй байх аа.
.
Хэдийгээр олзворлолт хийх гэж буй бүст эртний олдвор илрээгүй ч гэсэн Ноён уул өөрөө бүхэлдээ “ЭРТНИЙ ОЛДВОР” юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр “Уулын оргилоос хол, уурхайн олзворлолт хийх газарт археологийн олдвор байхгүй” гэх мэт тайлбар бол ямар ч утга учиргүй, үнэ цэнэгүй.
– Үнэхээр л МТӨ 209 онд Модун хаан нүүдэлчдийг нэгтгэн Хүннү гүрнийг тунхагласан түүхт оныг Монгол төрийнхөө эхлэлээ хэмээн өнөөгийн Монголын төр үздэг юм бол,
– Үнэхээр л Монголчууд эртний их түүхт Хүннүчүүдийг өөрсдийн өвөг дээдсээ гэж эрхэмлэн үздэг юм бол тэр Хүннүчүүдийн шүтэн тахиж, түшин тогтнож байсан уул хайрханаа хэдхээн, их сайндаа ганц жил идчих зоосоор солих ёсгүй юм.
.
Монгол түмэнд түүхэн их ач холбогдол бүхий, бусад олон уул хайрхануудаас илүүгээр ихэд эрхэмлэн дээдлэх учиртай гурванхан уул бий.
– 2200 гаран жилийн өмнөх үеэс Нүүдэлчид төрт их улсаа цогцлоож, асан бадарч явахдаа НОЁН УУЛ-ыг шүтэж, түшиж, тахиж явжээ.
– 800 гаран жилийн өмнө Монголчууд дахин нэгдэн хүчирхэгжиж Дэлхийн сүпэр их гүрэн болохдоо БУРХАН ХАЛДУН уулыг шүтэж, түшиж, тахиж явжээ.
– 300 гаруйхан жилийн өмнөөс хадны завсар хавчуулагдсан бидний дээдэс Улс Монголоо авч үлдэх хэмээн амь тэмцэж явахдаа БОГД ХАН уулаа шүтэж, түшиж, тахиж иржээ.
Иймээс НОЁН УУЛ, БУРХАН ХАЛДУН УУЛ, БОГД ХАН УУЛ гурвуул бидний түүхэн их голт шүтээн уулс юм.
Монголчууд бол байгаль амьтай, байгалтайгаа нягт амин шүтэлцээтэй үндэстэн гэдгээ цаг зууртаа ч мартаж боломгүй.
БУРХАН ХАЛДУН уулаа, БОГД ХАН уулаа/одоо бол энэ уулаа бараг баячуудын 00 болгох шахаж буй/ хэрхэн эрхэмлэн, хамгаалдаг шигээ л бид НОЁН УУЛАНДАА хандаж, дархлан хамгаалах учиртай. Ганц уул дархаллаа гээд бид байгалийн баялгаа бүгдийг нь хаачих хэмжээний тийм өчүүхэн баялагтай орон ч биш. Бүрэн бус судалгаагаар өнөөдөр 1620 тонн алтны нөөц илрээд байгаа. /Ноён ууланд их сайндаа 100 тонн алтны нөөцтэй/ Дээр нь мөнгөний 227 мянга, зэсийн 36.3 сая, төмрийн хүдрийн 660 сая, цайрын 5.9 сая, нефтийн 250 сая орчим тонн нөөц батлагдсан. Нүүрсний 175 тэрбум тонн таамаг нөөцтэй. /Тавантолгойн орд 6 тэрбум тонн/
Гачууртын ордын 70- 100 тонн алтыг ашиглахгүйгээр өнөөдөр Монгол Улс сүйрчих дээрээ тулаагүй.
Өнөөдөр монгол эр хүн аавынхаа, өвөөгийнхөө шүтээн байсан нандин судрыг ганц жилийн идэшний хэрэгцээнээс гаргаад зарчих дээрээ тултлаа МОНГОЛОО АЛДЧИХААГҮЙ.
Бас ганц уулыг ойр зуурын олз омог хайсан хүмүүсээс хамгаалж чадахгүй хэмжээнд хүртлээ ядарч туйлдчихсан ч төртэй, засаг захиргаатай ч улс биш. Хүсэх юм бол тийш нь нэг ч нинжаг оруулахгүй хамгаалах боломж бүрэн бий. Гагцхүү төр нь хүсэхгүй, хүсэхгүйгээр барахгүй нөхцөл байдлыг өөрсдийн бодлогодоо ашигтай болгож эргүүлэхийн тулд Нинжа нарын урсгалыг хаах ямар ч оролдлого хийхгүй байна.
.
Ухах талынхны нэг том тайлбар нь одоо уурхайн үйл ажиллагаа явуулах газар бол “Ноён Уулаас хол” гэдэг. Бүр тулаад ирэхээрээ “Ноён Уулын оргилоос хол, археологийн олдворгүй бүс” гэдэг. Хүүхэд хуурч буй мэт ийм зүйл ярьж буй хүмүүст итгэхэд бэрх.
Харьцуульяа. Бидний сайн мэддэг Богд хан уул бол эргэн тойрон 20 гаруй амтай, төдий тооны гол горхтой, 4 томоохон оргил, нуруутай том уул. Богд уулын аль ч ам ялгалгүй Богд уулын нэг хэсэг. Өнөөдрийн Скай Резорт цанын бааз байрлаж буй Хүрхрээгийн ам, Харш буй Их Тэнгэрийн ам, чинээлэг хэсгийнхний дүүрэг болоод буй Зайсангийн ам бүгд л Богд уулын нэгээхэн хэсэг нь. Аль ч аманд нь очсон Богд хан уулын бүсд багтана.
Ноён уул бол Борнуураас хойш Зүүн хараа хүртэл, зүүнтээ Түнхэл хүртэлх уудам орон зайд оршдог, 30 гаруй том ам, хөндий, гол горхи, хэдэн салбар нуруутай. Богд хан уулаас хэд дахин том уул юм.
Гэтэл одоогоор олзворлолтын лиценз авсан газрууд нь бүгд Ноён уулын бүс дотор, өнөөдөр маргаан дэгдээгээд буй Гачууртын орд бол бүр Ноён уулын голт зүрхэнд ойрхон. Богд хан уултай харьцуулбал Их Тэнгэрийн харшаас ч цааш уулынхаа гүнд байршилтай гэсэн үг. Зургийн голд зуйван дугуйгаар тэмдэглэсэн хэсэг. Ноён уулаас хэр их “ХОЛ” байгааг харж болно.
Дахин хэлье. Ноён уул бол бүхэлдээ “ЭРТНИЙ ОЛДВОР”, тэр их уулын аль ч жалганд газар сэндийчсэн ялгалгүй тэрхүү эртний их олдворт халдаж буй хэрэг.
НОЁН УУЛ нь ганц Монголчуудын ч төдийгүй дэлхийн Хүннү гарвалт ард түмнүүдийн нэгэн шүтээн. Нүүдэлчдийн гал голомт, нүүдлийн соёлын үнэт өв. Хүннүтэй холбоотой археологийн нийт дурсгалын 90 гаруй хувь нь Монголын газар нутагт бийгээс зөвхөн энэ ууланд 2000 орчим булш бунхан бий.
Өнөөдрийн хүндэрсэн эдийн засгийн гал унтраах төдий хэдхэн долларыг
эртний шүтлэгт уулынхаа лус савдгийг нь хилэгнүүлэн, өвөг дээдсийнхээ онго шүтээнийг бузарлан, хиймор золбоогоо гутаан байж олох нь, тэр хэдэн ногоон тийм их үнэ цэнэтэй юм гэж үү?
Яагаад байгал дэлхийг амьдчилж хүлээн авдаг, харьцдаг монголчууд бидний уламжлалт мэдлэг ухааны тухай ярихаар яагаад элэг доог хийнэ вэ? Ийм сэтгэлгээтэй ард түмэн дэлхий ертөнцөд ганц юм шүү дээ. Яагаад өөрсдийнхөө үнэ цэнийг мэдэрдэггүй байна вэ?
Яагаад оршихуйг өнгөрсөн хийгээд ирээдүйгээс нь таслан зөвхөн өнөөдрөөрөө сэтгэнэ вэ?
.
Үнэхээр мөнгө харагдаад тэсэж байж чадахгүй байгаа бол Ноён уулаа дэлхийн нүүдэлчин өв соёлын голомт төв болгон, түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх хэрэгтэй юм. Хэн хүний хараа булааж, сэтгэлийг татаж чадахуйц нэн орчин үеийн, гэхдээ байгалдаа буй мэт тийм нүүдлийн өв соёлын иж бүрэн цогцолбор, Хүннү гарвалт ард түмнүүдийн шүтээнийг билгэдэн босгож чадвал Гачууртын ордоос ганцхан удаа авах 400 гаруйхан сая доллараас хэд дахин их мөнгийг олох бүрэн боломж бий. Гол нь эртний шүтээнээ бүдүүлгээр хөндөхгүй, байгалаа сүйтгэхгүй, тэгээд тэр мөнгө нэг удаа ороод алга болчихгүй жил бүр тасралтгүй урсаж байна.
Хүн төрөлхтөн иргэншиж, хотжиж, техник технологи хөгжих хирээр байгалд ойртох гэсэн эрмэлзлэл улам ихээр цухалзах болсон. Үүнийг дагаад байгалийнхаа нэгэн салшгүй хэсэг нь болсон Нүүдлийн өв соёлыг сонирхох сонирхол ч түгээмэл болж байгаа. Гагцхүү бид энэ өв соёлоо дэлхий дахинаа үнэ хүргэн сурталчлах нь байтугай өөрсдөө ч үл тоох нь гачлантай.
.
Эцэст нь хэлэхэд Ноён ууландаа халдана гэдэг шулуухан хэлэхэд өвөг дээдсээсээ урваж буйтай адил зүйл юм. Шоолбол шоолтугай, гэвч үнэн нь л энэ.
Б.Номинчимэд

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ghghghgghghghg (January 19, 2016 2:19:44 pm )

    Энэ асуудлыг олон түмэн ойлгож мэдэж байгаа,харин хаанаас гар ч ирсэн нь мэдэгдэхгүй ЖИГЖИД гэж этгээд энэ хайрханыг маань ухуулах устгуулах гэж ихээхэн хүчин зүтгэж байгааг харж байгаа биздээ,үнэхээр энэ хайрханыг устгуулах эрхийн акт гардаг юм бол эх орон байгал түүх дурсгалаа сүйтгэхэд хүчин зүтгэсэн хэдэн этгээдтэй хатуу тооцоо хийх хэрэгтэй

  • баялаг бүтээгч (January 19, 2016 2:41:34 pm )

    Иймэрхүү популистуудаас болоод хямрал болоод байгаа юм, Ноён уулыг чинь нинжа нар сүйтгээд дуусгаж байгааг нийтээрээ харж байгаа шүү дээ.

  • Anonymous (January 19, 2016 3:44:22 pm )

    Yu yriad baigan be ali hediin bilsh baisan bol tend ugui bolson oros mongoliin hamtarsan uurhai uhaad erguuksen gazar tend bulsh oldonhui noen uul 7 km uls orond alt dollor hergtei bn iim ued ashiglahgui bol uur hediid bid olon niit baylgaa hurtehiin muusain aimdral ajil medehgui populistuud odoo bolj uz

antalya rent a car