antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2016 15 comments

ЗТЯ-ны газрын дарга Б.Жаргал тендер будилаантуулсан уу?

нийтлэсэн Admin

jargal_1

Өнгөрсөн оны есдүгээр сард ЗТЯ-ны сайд М.Зоригт “ЗТЯ-нд төрөөс төрсөн тэрбумтнууд байдаг юм байна” хэмээн өөрийн цахим хуудаснаа мэдээлж олны анхаарлыг татаж байсан цаг саяхан. Энэхүү төрөөс төрсөн тэрбумтан нь тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаайр ажиллаж байсан Б.Занданбат байсан юм. Мэдээж салбарын сайд нь ажилтнаа ийнхүү төрөөс төрсөн тэрбумтан гэж нэрлэсэн нь яалт ч үгүй олны анхаарлыг татаж тус яамны баян нөхрийн эрэлд гарч байсан билээ. Тэгвэл тус яаманд Б.Занданбатаас гадна цөөнгүй тэрбумтнууд байдгийг, тэдний бий болгосон мөнгө олох арга зам юу болохыг бид хөндөн бичиж байсан билээ.
Тухайлбал, бидний эчнээ танил ЗТЯ- тээврийн хяналт, бүртгэлийн газрын даргаар ажиллаж буй Б.Жаргалын талаарх нэгэн хачирхалтай мэдээлэл чих дэлсэх болсон ч тэрбээр өөрийгөө буруугуй гэдгээ нотлохын тулд өчигдөр АТГ-т шалгуулахаар ханджээ. Ямартай ч түүний нэр холбогдоод буй нэгэн хэргийн талаар товчхон өгүүлье.
Тэрбээр 2012 онд тус яамнаас зарласан нэгэн тендерийг будилаантуулж замаас нь нэлээдгүй их хэмжээний мөнгө хумсалсан гэх. Болсон явдлыг сануулахад, 2012 оны долоодугаар сарын 17-ны өдрөөс 2012 оны наймдугаар сарын 16-ныг хүртэл “Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил”-ын тендер зарлажээ. Гэтэл энэхүү тендерт гадаад, дотоодын олон компани оролцож эдгээрээс Болгарын улсын “Контракс Еад” компани шалгаран хамтран ажиллахаар болжээ. Ингээд тус компани 2012 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр45/А дугаартай ажлын гэрээгбайгуулж, үүндээ 2014 хоёрдугаар сарын 1-н гэхэд дээрх ажлыг хийж дуусгахаар тусгасан ба уг гэрээг Б.Жаргал дарга хариуцан ажиллахаар болжээ. Энэ үеэс л эхэлж тендерт ирүүлсэн үнийн санал болон бас бус зүйл дээр нөхдүүд ажилласнаас болж 2014 оны тавдугаар сард ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа 45/А дугаартай дээрх гэрээг цуцлах мэдэгдлийг Болгарын талд хүргүүлжээ. Гэрээг цуцлах болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа ч эх сурвалжууд“Манай тал гэрээ хийсний дагуу Болгарын компанид жил бүр 456 сая төгрөгийг төлөхөөр хугацаагүй гэрээ хийчихсэн байсан. Өөрөөр хэлбэл, программ ашиглаж эхэлснээс хойш төлбөр төлөхөөр гэрээлсэн нь тэдний мөнгө идэх нэг арга нь байсан” хэмээн ярьж байгаа юм.
Бидний олж сонссоноор “Контракс Еад” компани тоног төхөөрөмж болон программаа манайд 300 саяар өгье гэхэд нь манай талын мэргэжилтнүүд 700 саяар худалдан авсан гэдэг. Тиймээс л үүний учрыг олох гэж дээрх тоот гэрээг цуцалсан байдаг юм. Хамгийн хачирхалтай нь хийсэн гэрээг нь цуцалсан байхад Болгарын тал манайд нэг ч гомдол гаргаагүй. Уг нь тэд яагаад энэхүү гэрээг цуцлах болов гэж асуудал үүсгэж 45 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байдаг. “Гэтэл тэд нэг ч удаа гомдол гаргаагүй нь тун хачирхалтай. Ямартай ч манай яам энэхүү гэрээг байгуулснаасаа хойш Болгар руу дөрвөн тэрбум төгрөгийг шилжүүлж зургаан программаа авсан. Уг нь найман программ авах ёстой. Энэ бүх гэрээний санхүүгийн асуудлыг сайтар нягтлаад үзвэл ихээхэн хэмжээний мөнгөний тоо гарна. Ийм учраас л гэрээ болон мөнгөний учрыг олох ёстой” гэх эх сурвалж байгаа юм. .
Ямартай ч 2012 онд “Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил”-ын тендер зарласан. Гэтэл гэнэт л цуцлагдсан гэдгийг тус яамны учир мэдэх хүмүүс ярьж байна. Тэгэхээр дээр дурдсан учир битүүлэг тендерийн ажлаас хэн хэдий хэрийн ашиг олов, яагаад Б.Жаргал дарга өөрийгөө гэнэт шалгуулахаар АТГ-т хандах болов оо. Уг нь түүний нэрийг дагалдаж цөөнгүй хууль бус үйлдлүүдийн сураг сонсогддог ч тэрбээр өнгөрсөн хугацаанд нэг ч удаа өөрийгөө шалгуулахаар хуулийн байгууллагад хандаж байгаагүй.
Тэгвэл Б.Жаргал дарга нэгэнт хууль хяналтын байгууллагад шалгуулах болсон юм чинь “Авто тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, ажил эрхлэх” тусгай зөвшөөрлийг ямар компаниудад, ямар шалгуураар өгснөө ч шалгуулах хэрэгтэй. Энэхүү тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол одоог хүртэл хэл ам таталсан хэвээр байгаа юм. Хэдийгээр тэрбээр АТГ-т сайн дураараа шалгуулахаар болсон ч гэлээ түүний ар талыг дааж байдаг нөлөө бүхий эрхэм тус газарт ажилладаг гэх мэдээлэл бий.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (January 19, 2016 9:54:31 am )

    За энэ нехер чинь 1990-д оны суулээр хуучнаар ЗЦГ-ын тоо буртгэлийн тасагт ажилчнаар ажиллаж байсан нехер байна. Дараа нь цагдаагийн академи ч байна уу нэг сургууль тегсеж офицер болсон, тэр уеэсээ л жинхэнэ хунд сурталтай хунд гар гэдэг нь харагдаж байсан юм. Машины дугаар бичиг баримт авах гээд энэ нехер дээр очиход дор хаяж3-4 удаа явуулж байж нэг юм егсен болдог, тэгээд олгосон бичиг баримтууд нь засвартай, Довчин билуу Баатар билуу нэг дэд хурандаа тэр тасгийн дарга байсан юм. Тэр дэд хурандаа чинь харин шударга шуурхай эр байсандаа! Энэ нехрийг дуудаж авчраад алдааг нь еерее харж байгаад засуулж егдег тийм нэг шар царайтай дэд хурандаа байсансан

  • Er hun (January 19, 2016 10:20:08 am )

    Ajilaa meddeg ajil heregch sain zaluu sanagddag.

  • oshoo avagch (January 19, 2016 10:29:51 am )

    minii medeheer aziin dugaar zardag l gar baisan yom za tegeed iim noush uls tord duuren bna daa

  • zochin (January 19, 2016 10:45:20 am )

    Jargalaa odoo bolonshdee yamar hovhordgui horchin gar ve chi 1990 onoos hoish l chi avilgal avch ehelsen hun shuu dee. Hanaj tsadan gej yum baihgui yu yamar ichih bulchirhaagui boltson gar ve. CHamaig yamar hun gedgiig chin medenshdee uldsen amdarlaa daisangui taivan amdraach.

  • okoo (January 19, 2016 10:48:10 am )

    turuus tursun ter bumtan chin jinhen ene nuhur dee

  • zochin (January 19, 2016 11:03:10 am )

    ene hun ulsiin mungu idej shamshigduulah hun bishdee.ajlaa sain meddeg shudarga,ajil heregch zarchimch zaluu daa.

  • zochin (January 19, 2016 11:05:07 am )

    khugiin gar baisan. Zamiin tsagdaagaas tursun terbumtanii neg . Kheden joloonii kursees mun ch ikh yum absan daa.

  • Төгөлдөр (January 19, 2016 11:34:11 am )

    Машины дугаар ололтоор хөлжсөн этгээд.Том гарын тоодог байхгүй юу? Бүр барахаа байгаад дугаар олголтыг ЗТЯ-д шилжүүлэх арга ядарсан шийдвэр гаргахад, амташсан гар яаж хийгээд л тэнд очсон.Ерөнхийлэгчийн хэлсэнчлэн ёстой л хөрөнгөжсөн ХУЛГАЙЧ-ХУРАНДАА даа.Авгайдаа хүртэл АТГ-аас хэлтсийн даргын албан тушаал худалдан авч өгснийг түмэн олон мэднэ дээ.

  • Жамбал (January 19, 2016 1:12:58 pm )

    Дээд угшил нь хятад хүи ш дээ. ЗЦГ-аас насныхаа идэх хоолыг хангалттай хийсэн нөхөр шүү,

  • zochin (January 19, 2016 3:09:07 pm )

    ATG-d ooriigoo shalguulahaar handsan gedeg ny tend darga hiideg ehnereeree asuudliig argaluulna gesen ug dee.Tom gariin luivarchin daa

  • Anonymous (January 19, 2016 5:27:54 pm )

    zam teevriin yamni albanii darga Enhbat gej turuus tursun terbumtang ATG shalgaachee. Gemgui tsarailsan luivarchin bgn yum daa.

  • zochin (January 19, 2016 6:35:16 pm )

    Torin narin baisan J.Baterdene bas no toi shv ATG anharalda avch shalgach hamsaatan n shuj ed narin

  • ХА ХА ХА (January 19, 2016 6:45:07 pm )

    МӨНГӨТЭЙ ХҮНИЙГ ТА НАР ЯАХ ЮМ ЦУС НЭГТ НӨХДҮҮД МААНЬ ТӨРИЙН АЛБААР ДҮҮРЭН БАЙНА ТА НАР ЯАХ ЮМ

  • Anonymous (January 22, 2016 8:39:19 pm )

    JARGALAA CHAMAIG DAVRAAD TALCHIGANAAD BAIVAL LUYA XURANDAAD XELNE SHV!

  • Зочин (January 26, 2016 5:54:27 am )

    Ёстой нэг авилгаар хагартлаа баяжсан, ханаж цаддаггүй, шуналын хүүдий дээ энэ нөхөр, ЗТЯ наас хөөгдсөн гэж дуулдсан буцаад шургалчихсан юм уу, насжилттай машиныг явуулахгүй, өндөр үнэтэй, шинэхэн машинтай, өөр шигээ баячуудын машиныг хотоор явуулдаг болгоно гэж дүвчигнэж байсан, ЗТЯ-ны тендрээс тэрбумтан болсон хятад цусны чяцага даа энэ нөхөр.

antalya rent a car