НӨАТ яг үнэндээ дунд болон дундаас доош орлоготой иргэдэд дарамт учруулж эхэллээ. Дийлэнх иргэдийн үйлчлүүлдэг жижиг хүнсний дэлгүүрүүдийн хувьд кассын машингүй, үүнийгээ ав гэж татварынхнаас дарамт ирж байгаа. Тодруулбал, цахим баримт олгоогүй байгууллагыг орлогын 2 хувиар торгоно гэж буй нь жижиг аж ахуйн нэгжүүдэд хүнд байгаа гэнэ. Дэлгүүр ажиллуулж байгаа хүмүүс бараа бүтээгдэхүүнийхээ үнийг багаар нэмж, өөрсдийнхөө ашгийг гаргаж авна гэх яриа ч дуулдсан. Ингэж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл иргэдийн хувьд ч дарамттай байдал үүснэ.
Мөн иргэдийн зүгээс дарга нарын яриад байгаа шиг НӨАТ-ын урамшуулалд бүгд хамрагдаж, 100 сая төгрөгийн эзэн болж чадахгүй байна. Учир нь НӨАТ-ын баримтаа авч чадахгүй байгаа болохоор яаж ч сугалаанд хамрагдах вэ. Хууль хэрэгжиж эхлээд 18 хонолоо. Гэтэл иргэд үйлчлүүлж буй дэлгүүрээсээ цахим баримтаа авч чадахгүй байсаар л байна. Тэгтэл өчигдөр НӨАТ-ын эхний сугалаа явагдаж, 1044 хүн 32 сая төгрөгийн азтан болчих жишээний.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж, 8 их наяд төгрөгийн нуугдсан орлого ил болсон. Иймээс НӨАТ-ын 10 хувийн татварын 2 хувийн буцаан олголтыг хийж, баримтаар баталгаажуулах нь хөрөнгөө нуух шаардлагагүй болно гэж Засгийн газар үзсэн. Өөрөөр хэлбэл, энэ нь нээлттэй болсноор аж ахуйн нэгж, иргэд татвараа нуун дарагдуулдаггүй болох аж. Гэтэл бодит байдал дээр энэ нь төдийлөн сайн хэрэгжихгүй байна. Тодорхой хэмжээний иргэд томоохон супермаркетуудаар үйлчлүүж, цахим баримтаа авч байгааг үгүйсгэхгүй. Гол нь дундаж болон дунджаас доогуур орлоготой иргэдийн байнга үйлчлүүлдэг газрууд цахим баримт олгохгүй хэвээр л байна. Ийм байхад татварын буцаан олголт, сугалаа зэргийг яриад хэрэггүй биз. Бас болоогүй өргөн хэрэглээний барааны үнэ татвараас болж нэмэгдэх вий гэсэн болгоомжлол байна. Тэгэхээр НӨАТ яг үнэндээ дарамттай байдал руу орж эхэллээ. Үүнийг Засгийн газар яаралтай зохицуулж, хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Холбоотой мэдээ
-
zochin (January 18, 2016 11:51:54 am )
ENE BALAI YUMAA BOLIOCHEE BOLIOCH MUNGU IDEJ CHADAHGUI BOLHOOR SUGALAA NTR GSEN LUIVAR HIIJ BH SHIG BNA YER NI CH ZALHUUCHUUDIIG DEVERGESEN ASUUDAL
-
irgen (January 18, 2016 1:02:19 pm )
Barimt avch bgaa hymyys 10% ilyy mungu tolj hudaldaa hiihees oor argagui bolj bn.
-
зочин (January 18, 2016 2:03:37 pm )
Бага дунд орлоготой иргэдийг бүүр унагааж баячуудыг улам баяжуулах арга хэмжээ явагдаж байна даа, 12 онд АН-ыг сонгосондоо харамсаад барахгүй байна аа, дахин хэзээ ч сонгохгүй
-
Anonymous (January 18, 2016 2:35:51 pm )
Бага дунд орлоготой иргэдийг бүүр унагааж баячуудыг улам баяжуулах арга хэмжээ явагдаж байна даа,
-
нээрээ больж үз энэ НӨАТ-ын хуулиа (January 18, 2016 2:43:18 pm )
Ардчилсан намыг дахиж бүү сонго.Ядарсан ард түмнээ бүүр сөхрүүлж дууслаа ш дээ.НӨАТ гэж жирийн иргэддээ дарамттай балай хууль байна.Жижиг дэлгүүр үсчин гоо сайхануудыг бүүр дампууруулж дуусгалаа ш дээ.Жижиг дэлгүүр өргөн хэрэглээний бараан дээрээ 50-100 төг нэмж зардаг гэтэл яаж тэр 1сая 700-ийн кассын машиныг чинь авч тавиж чадах юм бэ.Жижиг үсчин гоо сайхан байна.Өдөр өдрөөр нь суудал түрээслэдэг үсчин болгон уншуулдаг машинтай болох юм гэнээ.Тэгэхгүй бол эзэн дээр нь дарамт ирээд хөөрхийс арай гэж амиа торгоож ядаж байхад нь тэгээд одоо яасан ч хэцүү юм бэ дээ.
-
BALT (January 18, 2016 3:12:53 pm )
NOAT BOL BAIH zyil tatbaraa nuudag humuusl hereggui geed baina AANegjuud noat iin barimt ogohgui baina jijig dund uildberuud aan hegjuud orlogo todorhoi bus nereer tatbar mash baga toldog mortloo tureesiin mongoo hed baisanch tolood bolj baina tatbaraas zugataadag humuus l noat durgui baigaa ard tumen noat barimtaa aanegjees abch sur tatbaraa nuudag heniigch il bolgoh toriin ajil
-
zochin (January 18, 2016 3:38:17 pm )
Ene huulias bolood buh yumnii une usuj bn.
-
Bar kodtoi tasalbar ugdug (January 18, 2016 5:21:51 pm )
Gazar Bhgui bn boliosoi ene huulia bolibol taarna bas neg ajliin sadaa deerees ni yumnii une usguud hayachihlaa bar kodtoi talon zunduu gazraar orood avch chadaagui l bn
8 Comments