Африкийн Буркина-Фасо улсын нийслэл Уагадугу хотод хийсэн халдлагын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн дунд Украины нэг айлын дөрвөн хүн, түүний дотор есөн настай охин, тэрчлэн Канадын зургаа, Голландын нэг, Франц, Швейцарын тус бүр хоёр иргэн амь үрэгдсэнийг тогтоожээ.

87748124_e8d652e7-7718-4bb4-974e-71ace96e7878Террорис халдлага нэгдүгээр сарын 15-ны баасан гарагийн орой үйлдэгдсэн бөгөөд зэвсэгт этгээдүүд “Cappuccino” кафе, дараа нь зочид буудалд дайран орж, гудамжинд байшин машинуудыг шатааж, цугларсан хүмүүсийг хөөн тараахын тулд хий буудаж эхэлсэн байна. Улмаар террористууд зочид буудлын дээд давхарт гарч, шатыг дэлбэлжээ. Нүдээр үзсэн хүмүүсийн хэлснээр, тэд хамгийн эхлээд цагаан арьстнуудад халдаж байжээ.

Зочид буудалд хориглосон террористуудтай удаан хугацаагаар буудалцсаны эцэст бямба гарагт л тусгай хүчнийхэн буудлыг дайран эзэлж чаджээ. Уг ажиллагаанд Буркина Фасогийн засгийн газрын тусгай хүсэлтийн дагуу Францын тусгай хүчний дайчид, дипломат төлөөлөгчийн газруудыг хамгаалдаг Америкийн тэнгисийн явган цэргүүд нэмэлт хүч болон оролцсоны дараа террористуудыг ядах юмгүй устгасан байна.

87743610_030949704-1

Халдлагын улмаас 18 орны наад зах нь 28 хүн амь насаа алдсан байна. Террорист үйл ажиллагаа идэвхжлийг хянадаг SITE байгууллагын мэдээлснээр, уг халдлагыг үйлдсэнээ “Исламын Магрибын “Аль-Каида” байгууллага хүлээж, харин түүнтэй нэгдсэн “Аль-Мурабитун” бүлэглэл халдлагыг гардан үйлдсэн гэжээ.

Энэ бүлэглэлийнхэн хөрш Мали улсад мөн ийм ажиллагаа үйлдсэнээ хүлээж байсан юм. 2015 оны арваннэгдүгээр сарын 20-нд гурван этгээд Малийн нийслэлд “Radisson Blu” зочид буудалд халдан, 21 хүний амь насыг бүрэлгэсэн юм. Энэхүү халдлагын үеэр тухайлбал, Оросын зургаа, Хятадын гурав, Америкийн нэг иргэн амь үрэгдсэн байна. Дайралтын үеэр бүх террористуудыг устгаж байв.

Politik.mn