antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 18, 2016 Comments are off

Тайвань анхны эмэгтэй Ерөнхийлөгчөө сонголоо

нийтлэсэн Admin

1-18-7_700x700

Н.МӨНХЖИН

Тайваньд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан дэвшилт намын нэр дэвшигч Цай Инвэнь ялалт байгууллаа. Ийнхүү тэрээр хятад угсаатан амьдардаг газар нутгийн анхны эмэгтэй Төрийн тэргүүн болж байна. Хятад улстай харилцаагаа сайжруулахыг эрмэлздэг эрх баригч Гоминдан нам ялагдлаа хүлээн зөвшөөрчээ. Сонгуулийн дүнгээр Ардчилсан дэвшилт нам 60 хувийн санал авсан юм. Сөрөг хүчний Ардчилсан дэвшилт намын лидер Цай Инвэнь үргэлж Хятадаас тусдаа, хараат бус байхын төлөө тэмцсээр иржээ. Тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор Тайпей, Бээжингийн цаашдын харилцаа хурцдаж магадгүй болов. Улс төрийн нөхцөл байдлаа хадгалан үлдэхийн зэрэгцээ эх газартай эдийн засгийн харилцаагаа өр­гө­жүүлэх бодлоготой Гоминдан намын Ма Инцю 2008 онд Тайванийн засаг захиргаанд гарч ирсний дараа харилцаа илт сайжирч ирсэн билээ. Ма Инцю энэ бодлогодоо хэтэрхий хол явчихсан гэж олон тайвань хүн үздэг. Эдийн засгийн харилцаа сайжирснаар улс төрийн нөлөө орж ирэх нөхцөл бүрдсэн хэмээн тэд болгоомжилдог аж.

Хятад улс Тайванийг хэ­зээ нэгэн цагт эх газарт эргэж нэгдэх ёстой ма­най тэрслүү муж хэмээн үздэг ажээ. 1949 онд Гоминдан намын Ерөнхийлөгч Чан Кайши болон түүний талынхан коммунистуудтай хийсэн дайнд ялагдсаны дараа Тайвань арал руу зугтан гарчээ. Гоминдан нам хэдийгээр Бээжинтэй харилцаагаа сайжруулахыг эрмэлздэг ч 1949 онд ком­мунистууд хууль бусаар эрх мэдлийг булааж авсан, Тайванийн Засгийн газар нь бүх Хятадын хууль ёсны эрх баригч гэж үзсэн хэвээр байгаа юм. Тайванийн засаг захиргааны тэргүүн дөрвөн жилээр, хоёроос илүүгүй хугацаагаар сонгогддог. 113 депутаттай парламент мөн дөрвөн жилээр сонгогддог. Тайваньд сонгуульд саналаа өгөх эрхтэй 18.8 сая иргэн байна. Тайванийн сонгуулийг Бээжингийн Зас­гийн газар тун анхаа­ралтай ажигладаг. Өнгөр­сөн оны намар тэр үеийн Тайванийн лидер Ма Инцю, Хятадын Ерөн­хийлөгч Си Зиньпин нар Сингапурт уулзжээ. Сүүлийн 60 жилд анх удаа болсон хоёр лидерийн түүхэн уулзалт билэгдлийн чанартай болсон юм.

Тайванийн сонгуулийн өмнөх кампанит ажлын гол сэдэв нь Хятадтай харилцах харилцаа болон хямралын байдалд байгаа арлын эдийн засаг байлаа. Хуульч мэргэжилтэй, дэлхийн нэртэй их сургуулиудад хичээл зааж байсан 59 настай Цай Инвэнь Хятадын талаар ямар бодлого баримтлахаа то­дор­хой мэдэгдсэнгүй. Тэрээр Бээжингийн “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзвал хоёр талын харилцаа эрс муудаж магадгүй хэмээн тоймчид үзэж байна. 2008 онд Ардчилсан дэв­шилт намд авлигын асуу­дал дэгдсэний дараа Цай Инвэнь даргаар сонгогджээ. 2012 онд сонгуульд ялж чадсангүй. Гэвч иргэд Гоминдан намын бодлогод сэтгэл дун­дуур болж, эдийн засаг муудахын хэрээр түүний нэр хүнд өссөн юм.

Гоминдан нам сонгуульд ялагдсанаар Бээжинд бэрхшээл үүсгэх нь гарцаагүй болов. 1947 онд коммунистуудад ялагдан Тайвань арал руу гарсан тус намынхан үргэлж улс орныг нэгтгэхийн төлөө явж ирсэн ч зөвхөн өөрсдийн нөхцлөөр нэгтгэнэ гэсэн бодол­той байдаг аж. Гэвч сүүлийн үед Гоминдан нам хүчтэй өөрчлөгдөж, арлыг эх газартай тайван замаар нэгтгэх найдварыг Бээжинд төрүүлэх болсон юм. Хятадууд Хонконг, Макаог эргүүлэн авсны дараа тусгаар хэвээр үлдсэн Хятадын сүүлчийн том газар нутаг нь Тайвань болж байна. 1895 онд уг арлыг японууд өөртөө нэгтгэсэн нь үндэсний эмгэнэл байсан, Тайванийг Хятадын бүрэлдэхүүнд эргүүлж авах ёстой хэмээн Бээжин үздэг ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car