“Шийдлийн” гэх тодотголтой Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар үүрэгт ажлаа эхлүүлээд жил хоёр сарын ардаа үдлээ. “Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг” хэмээн эдийн засгийн сэргээхээ амлаж байсан цаг саяхан мэт.
Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдсоныхоо дараа Засгийн газар 3 чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллана гэсэн. Түүний хэлсэн үг биелэлээ хэзээ олох вэ. Эдийн засаг хэзээ сэргэх вэ гэсэн хүлээлт бизнес эрхлэгч, ард түмний дунд байна. Засгийн газрын эдийн засгийг сэргээхийн тулд хийж, хэрэгжүүлж буй ажлууд нь төдийлөн ач холбогдолтой болж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.
Адаг сүүлд нь цалин тэтгэвэр, нийгмийн халамжаа танах дээрээ тулж ирлээ. Энэ нь иргэдийг ихээхэн бухимдуулаад авлаа. Сая л гэхэд төсөв нийгмийн халамжинд зарцуулах мөнгөгүй болсон учраас нөөц бололцоондоо таруулж байна гээд хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгох шийдвэр гаргасан. Лед телевизер, шарах шүүгээтэй бол хүүхдийн мөнгө өгөхгүй гэсэн марзан зүйл ядарч туйлдаж буй монголчуудыг угтаа тултал нь бухимдууллаа. Харин адаг сүүлд нь үүгээрээ улс төр хийж баахан шуугиулж байгаад бүх хүүхдүүдэд ялгаваргүйгээр олгохоор шийдвэрлэх нь тэр. Сангийн яамнаас нэн яаралтай төсвийн тодотгол оруулж ирэхгүй бол асуудал үүснэ. Харин хэрэгтэй болсон хүүхдийн мөнгийг хэн, хаанаас оруулж ирэх нь эргэлзээтэй. Ерөнхий сайд маань илбэ, шид л ашигладаггүй юм бол олон улсын хөрөнгийн зах зээл дээр манай ярьсан “үлгэрт” итгэх улс байтугай хүн ч үгүй болж байна. Засгийн газар ипотекийн зээл, халамж үйлчилгээний хөрөнгийг олох гэж өнгөрсөн оны төгсгөлөөс хойш олон улсын зах зээлд маш их анхаарал хандуулж байгаа. Гэвч тусыг эс олж байна. Гэтэл манахан тансаглал, үргүй зардалд төсвийн мөнгийг өнгөрсөн зунжин үрсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүртэл өөрөө Өмнөговь аймагт ажлын айлчлал хийх үеэрээ 16 сая төгрөгөөр хүндэтгүүлсэн.
Гадна дотны судлаачид Монгол улсын 2017 он гэхэд эдийн засгийн маш хүнд байдалд орно гэдгийг удаа дараалан онцолж байна. Харин манай улстөрчид үүнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөсөөр л.
Ерөнхий сайдын амлаж байсан шиг Хөрөнгө оруулалт, Хөнгөлөлттэй зээлийн зөв хослол дээр суурилсан өрийн удирдлагын шинэ тогтолцоо тогтооно гэдэг дашийшог болох нь тэр. Учир нь сүүлийн үед улстөрчдийн хамгийн ярих дуртай сэдэв болсон Ипотекийн зээлийг олгохын тулд Засгийн газар гадагшаа мөнгөний эрэлд мордсон ч “сохор зоос ч” ололгүйгээр иргэж ирсэн тухай эх сурвалжууд мэдээлж байгаа.
Манай эдийн засаг маш муудсан. Хямрал цаашид гүнзгийрэх гэнэ. 2015 онд манай эдийн засгийн өсөлт 2.3 хувь байсан бол 2016 онд нэг хувь ч хүрэхгүй байх тооцоо судалгаа хийгдсэн байна. Эдийн засгийн өсөлт унахаас биш нэг ч төгрөгөөр дээшлэхгүй нь.
Оюутолгой, Тавантолгой гэх мега төслүүдээ хөдөлгөж мөнгө оруулж ирнэ гэсэн. Бас л баахан эсэргүүцэлтэй тулгарч Тавантолгой нь хөрөнгө оруулалт нь талаар боллоо. Бөөн хэл ам дагуулсан Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт бага зэрэг урагшилсан ч 14 тэрбум ам.доллар нь хэзээ бидний эдийн засгийг сэргээх юм бүү мэд.
Энэ хооронд нь төрийн албан хаагчид нь цалин тэтгэврээ авч чадах уу, үгүй юу гэдэг дээрээ тулж ирлээ. Өнөөдөртөө нэг юм өгч байгаа ч цаашдаа цалин цагтаа буух нь юу л бол. Хувийн хэвшлийнхэн бол бүр ярилтгүй. Зарим нь цалингүй зургаан сар болж байна. Хэдэн зуугаараа үүд хаалгаа барьсан. 2016 оны төсвийг 900 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтайгаар баталчихсан байгаа гэдгийг санах нь зүйтэй.
Дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ хэд дахин буурлаа. Бүр тасралтгүй буурсан хэвээр байна. Гэтэл манайд байдал бахь байдгаараа. Бусдыг нь чаддаггүй юмаа гэхэд боломжтой зүйлийг нь хийчихгүй, харин ч онцгой албан татварыг нь нэмчихдэг улс манайхаас өөр хаана байна вэ. Ийм байхад энэ Засгийн газраас гэрэл гэгээтэй зүйл хүлээгээд нэмэргүй болов уу. Харин ирэх сонгууль болтол ард түмний амьдралаар бага тоглож, бидэнд анти сюрприз багахан шиг бариасай л гэж хүсэх үлдлээ.
Г.Ган
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
zochin (January 18, 2016 9:57:30 am )
Угаасаа улс орон эдийн засгийн хувьд доройтолд ороод байгаа нь жирийн иргэн бидэнд хүртэл мэдрэгдээдбайна.АН 1996-2000 оны үйлдлээ яг давтаж алдаа гаргасаар л байна.Ахин дараагийн 4 жилд гаргаж болохгүй.тэгвэл Монгол бүрмөсөн гадны эрхшээлд очих нь бн.Энэ их өрийг яалтай билээ.Сайханбилэгээ
-
зочин (January 18, 2016 11:40:07 am )
бид нарын буруу. Дахиж энэ намыг бүү СОНГО.
-
Anonymous (January 18, 2016 11:43:10 am )
Сайханбилгээ чи малруугаа битгий ороорой. орвол монгол улс амаараа газар хутгана шүү гуйх юм энэ байна. даа яая дээ байз
-
зочин (January 18, 2016 1:56:21 pm )
АН-ыг зайлуулсан өдрөөс эхлэн эдийн засгийн уналт удааширч, сэргэх шатандаа орно, ард түмний нуруу тэнийх байх, ядаж сэтгэл зүйн хувьд их дарамтнаас гарч эхэлнэ дээ, Улсын төсвийн мөнгө хулгай хийгчид байхгүй болохоор төсөв зориулалтын дагуу зарцуулагдаж эхэлнэ дээ, Газар нутаг маань бусдад чөлөөт бүс нэрээр зарагдахаас аврагдаж бас нуруу нь тэнийж амьсгаа авах байх даа,
-
Улс тор судлаач. (January 18, 2016 3:20:03 pm )
Ч.Сайханбилэг,С.Баярцогт хоер нийлээд Монголын торийн захиргааны албыг унэхээр баллаж байна. Жишээлбэл: хууль бусаар Монгол улсын хилийг нэвтэрч, Монголд оргонон амьдарч байгаа Хятад улсын иргэн байсан Шилаагарьдын Солонгоог шуухийн шийдвэрээр гэж ЗГХЭГ-ын тэргуун дэд даргаар томилж болдог хирнээ ЭМСЯ-ны ТНБД байсан А.Эрдэнэтуяаг хууль бус ажлаас чолоолсон гэсэн шуухийн шийдвэр гарсан байхад томилдоггуй, хууль бусаар н.Ганчимэг, н.Ламбаа гэсэн хумуусийг томилсон ч н.Ганчимэг нь тун удахгуй авилгын хэргээр шоронд орсон байдаг. Ш.Солонгоогоор арай ядаж торийн захиргааны албанд орсон Ардчилсан намынхаа нохдуудыг халуулж, тэд нарын оронд МАН-ын олон арван хунийг томилуулж, МАН-тай засаг хамтран байгуулахгуй болсон уед тэднийг халах асуудлыг Еронхий сайдыг огцруулах бичгийг МАН-аас УИХ-д оргон мэдуулэхгуй байх асуудлаар тохиролцсон байдаг. ЗГХЭГ-ын дэд даргаар хууль журмын дагуу томилогдож, хэвийн ажиллаж байсан Ч.Сайнбилэгийг хууль бусаар халж, тууний оронд Залуучуудын холбоонд хамт ажиллаж байсан Г.Ганболд найзыгаа шууд томилж, торийн албаны хууль журам зорчсон байдаг. Ч.Сайханбилэг нь сайд нараа танхимын зарчимаар зохион байгуулж чадахгуй байгаагаас сайд нар нь шуудайнд хийсэн ухрийн эвэр шиг эв зуйгээ олохоо больж Л.Пурэвсурэн, М.Зоригт нар нь хорш орнуудын харилцаанд сэв суух асуудлаар ХМХ-ээр мэдэгдэл хийх болсон, улсын татварын орлогын толовлогоо тасарч санхуужилт хундрэхэд зардлаа багасгаж, татварын суурь баазаа нэмэгдуулдэг эдийн засгийн энгийн уйлдлийг мэддэггуй зовхон гаднаас зээл авч тосвийн алдагдлын нохохоор буруу тооцоолж улс орны орийн таазыг хэтруулсэн байдаг. Г.Шийлэгдамба сайдыгаа авилга авч газар дээр ээ баригдаж АТГ-т шалгагдан, ажлаасаа чолоологдох хусэлтээ гаргамагц “Шударга ес” эвсэлтэй ярилцаж ЭМС-ийн сайдад нэр дэвшуулэх албан бичгээ УИХ-д хургуулэхийн оронд, эвслийн доторх МАХН-тай баахан наймаа ярьж Н.Энхбаярыг шадар сайд, Ц.Оюунбаатарыг ЭМС-ийн сайд болгохоор тохирчихоод, эцэст нь тохиролцооноосоо буцаж Еронхий сайд битгий хэл хэнд ч баймгуй эвгуй зан гаргаж эрх баригчдынхаа нэр хундийг олон нийтийн дотор унагаасан байдаг. АН-хан Еронхий сайдыг оорчилбол оорийн засгийн газраа бурдуулж чадахгуй маргалдсаар УИХ-ны сонгуультай золгож мэднэ гэсэн намын даргынхаа байр суурийг сонссон Ч.Сайханбилэг С.Баярцогт нар засгийн газрын бонд гаргаж 1 тэрбум ам долларийн зээл авч, тосвийн алдагдлыг нохож, мон бололцоо гарвал дундаас нь жаахан ашиг унагаах санаатай М.Энхсайхан сайдыгаа дэлхий нийтээр монго ний эрэлд гаргасан байдаг. Нэг тэрбум ам доллар гэдэг бол ногоо Чингэс, Самурай бондтой бараг тэнцуу их хэмжээний монго шуу дээ. Сонгуулийн дараа олонхи болсон нам эвсэл гарахгуй удаж, улс орны эдийн засаг улам хундэрч бараг дампуурч, Еронхий сайд хийх хун олдохгуй болвол одоо яах вэ? Энэ нохдуудийн хууль бус уйл ажиллагааг зогсоох л шаардлагатай юм биш уу.
-
Зочин (January 18, 2016 5:29:06 pm )
Жаахан зовлон дааж амьдралдаа. Дэлхий дээр түүхий эдийн үнийн уналт бий болсноор манай эдийн засаг хямарсан болохоос АН-тай ямарч хамаагүй. Өрнөөс айж байгаа бол амьдраад юу хийнээ. Зээл аваад тохилог байранд орж зээлээ бага багаар төлж амьдрахуу эсвэл гэр хороололдоо утаа үнэртэж амьдрахуу гэсэнтэй ижил үг. Хямралаас хурдан гарая гэвэл хүн бүр гадаадын бараа биш монголд үйлдвэрлэсэн бараагаа авла даа. Тэгвэл сэргэнэ.
-
Улс тор судлаач. (January 19, 2016 9:58:33 am )
Одоогийн хууль эрх зуйн дагуу Еронхий сайд нь ямар нэг сайд орон гарахад, хусэлтийг нь хулээж аваад, засаг хамтарч байгуулсан нам эвсэлтэй ярилцаж, яриа хэлэлцээрийнхээ ур дунг оорийн намын гуйцэтгэх удирдлагад танилцуулж тохироод, нэр дэвшигчээ Еронхийлогчидтэй зовшилцож, нэр дэвшуулсэн албан бичгээ УИХ-д оргон мэдуулдэг хуультай. Хуулийн энэ заалтын дагуу Ч.Сайханбилэг ЭМС-ийн сайдыг оороо бие даагаад УИХ-аар томилуулчих бололцоо бурэн байгаа богоод, лоороо харамсалтай нь хувь хунийхээ хувьд шийдвэр гаргаж чаддаггуй, бусадтай хариуцлагыг хуваалцах гээд л мунгиндаг л хун байгаа байхгуй юу даа. Тэгэхээр энэ нь ч бас Еронхий сайдын эрхийг бурэн хассан ч зуйл биш л болж байгаа юм л даа. . Учир нь Еронхий сайд хамтарсан нам эвсэлтэйгээ ярилцсан зуйлээ оорийг нь Еронхий сайд болгосон намтайгаа тохиролцохоос оор арга байхгуй. Ямар ч орны хувьд ийм л байдаг. Харин энд Еронхийлогчтэй зовшилцдог нь унэхээр илуу зуйл тул энэ заалтыг хуулиас хасч болох юм. Тэгэхээр ЭМС-ийн сайдыг томилж чадахгуй байгаа нь цэвэр Ч.Сайханбиэлээс болоод байгаа зуйл шуу дээ.
7 Comments