antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 15, 2016 2 comments

Арилжааны банкны зээлийн хүүг бууруулахыг шаардлаа

нийтлэсэн Admin

14528467925698aec856830

УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нарт шаардлага хүргүүлсэн тухай УИХ-ын гишүүн  Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр нар өнөөдөр мэдээллээ.

Энэхүү шаардлагад,  улс  орны эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан МАН-ын бүлэг  2014 оноос өнөөг хүртэл тэтгэвэр, цалин, малчны зээлийн хүүг бууруулах асуудлыг Засгийн газарт удаа дараа тавьж ирсэн. Гэвч эрх баригчид  зах зээл өөрөө зохицуулдаг зүйлийг захиргаадалтын аргаар шийдэж болохгүй, арилжааны банк иргэн хоорондын харилцаанд төр оролцдоггүй гэсэн тайлбар хийж өнөөг хүрсэн. Гэтэл шинэ он гарангуут нэгдүгээр сарын 6-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболд, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар ипотекийн зээлийн хүүг найман хувиас таван хувьд хүргэх   мэдэгдэл хийсэн. Инфляцийн түвшин 2,9 хувьд хүртэл буурсан нь зээлийн хүүг бууруулах үндэслэл аж.

Хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Зээлийн хүүг бууруулах эрх зүйн боломж ч бий. Банкны тухай хуулийн 9-ийн 1-ийг удирдлага болгоод бууруулах боломжтой. Санхүүгийн эх үүсвэр ч бий. Тухайлбал, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд дөрвөн их наяд төгрөгийг хэвлэж, аж ахуйн нэгжүүдэд үүнийг жилийн гурван хувийн хүүтэй олгож байсан. Дээр нь нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлээр тэтгэврийн болон цалингийн, малчны, мөн жижиг дунд үйлдвэрийн зээлийн хүүг бууруулах боломжтой” гэв.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Эрх барьж буй нөлөө бүхий хүмүүс тооцоо, судалгаагаа хийгээд зээлийн хүүг бууруулах ёстой гэж үзсэн. Энэ шийдвэр бүх салбарыг хамрах ёстой. Ер нь арилжааны банкны зээлийн хүүг нэг оронтой тоонд буулгах боломжтой юм байна гэж бид үзэж байгаа” гэлээ.

Д.ЖАРГАЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • talarhal (January 15, 2016 11:35:36 pm )

    Ih zob canaa bankuud mash ondor huutei zeeleer add tumniig shulj bna Mongold uil ajilgaa ybuulj baigaa bankuud baraghan gadaad horongo oruulalttai gadaayydiig tejeej bna uuniig bolimoor bna banknii huug byyryylah n zob gadaaaas baga hubiin zeel orj irehed bankuud deer n 2-3 hub nemen yaj bolih yum be uuniig odoo bolih heregtei bank bas hun deer ajillana bid odoo banknii huug buruulah tiim l sanaliig UIH gishuudees hucej bna

  • иргэн (January 16, 2016 7:34:04 am )

    Маш зөв санаа ер нь манайд бүтээхээсээ илүү мөнгө хүүлэгчид эрс олширч байна?

antalya rent a car