antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 15, 2016 1 comment

Гишүүд Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авсангүй

нийтлэсэн Admin

0000

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн дэмжлэгийг хүлээсэн юм. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тавьсан хүсэлтийг гишүүдэд дуулгасан юм. Ерөнхийлөгчийн зүгээс “Өнөөдрийн хэлэлцэх асуудлын дөрөвдүгээрт байгаа Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд –ийг хэлэлцэх асуудлын эхэнд оруулах. Мөн өөрийн биеэр УИХ-ын чуулганы хуралдаанд оролцоно” гэдгээ илэрхийлсэн байна.

Энэхүү хүсэлтээр санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн 70 хувь нь дэмжээгүй тул Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж эхлээд чуулганы хуралдаан завсарлалаа.

Д.ЖАРГАЛ

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Zochin (January 15, 2016 7:54:09 pm )

    Тэгэх л хумуус дээ Уг нь наад санал чинь жинхэнэ хариуцлагын тогтолцоо доо Дээдэх нь суудлаа олохгуй бол Доодчуул чадаг билээ Тэгэхээр нийтээрээ хариуцлагагуй байя гэсэн юм байна

antalya rent a car