Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан бусдын гарт харамсалтайгаар амиа алдаад 17 жил өнгөрчээ. Эл өнгөрсөн хугацаанд хэргийн эзэн холбогдогч, гэмт этгээдийг илрүүлээгүй бөгөөд хэргийг илрүүлэхийн төлөө Ажлын хэсэг гарч ажиллаж, шалгасан хэвээрээ байгаа. Харин хэрэгт холбогдуулан талийгаачийн гэргий Б.Булганыг цагдан хориод удаж байна.
Булганыг ар гэрийнхэнтэй нь уулзуулуулахгүй, бүр өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байна гэсэн мэдээлэл гараад байгаа юм. Түүний төрсөн ээж Д.Байгальмаа хэвлэлд анх удаа ярилцлага өгсөн бөгөөд охиныгоо хэн нэгний золиос болчихвий гэсэн айдастай байгаагаа ярьсан байсан.
Харин Д.Байгальмаа УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл гаргаж өгчээ. Тэрбээр гэр бүлийнхэнтэй нь уулзуулахгүй байна гэх өргөдлийг өгсөн байна. Уг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хэн нэгнийг баривчилсан бол 24 цагийн дотор гэр бүлийнхэнд нь мэдэгдэх, цаашлаад хэрэгт шууд хамааралгүй бол тухайн этгээдийг уулзуулах эрх нь нээлттэй байдаг мөртлөө хуулийнхан гэр бүлийнхэнтэй огт уулзуулахгүй байна гэх.
Тэгвэл эл асуудалд УЕП-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай “Д.Байгальмаа гэж хүний гомдлын тухайд талийгаач С.Зориг агсантай холбоотой хэрэг. Үүнд цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Прокурорын байгууллага хамтарсан ажлын хэсэгт хяналт тавьдаг. Тэгэхээр нэгэнт хэрэг маань нууцын зэрэглэлтэй явж байгаа учир ажлын хэсгийн үр дүн гэдэг чухал. Ар гэр, шаардлагатай гэр бүлийн гишүүд, өмгөөлөгчдийг уулзуулах асуудал журам зааврын дагуу шийдүүлж болох байх. Энэ бүх өргөдөлтэй танилцсаны дараа албан ёсоор хариуг өгнө” гэжээ.
О.Сайхан
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
зочин (January 15, 2016 12:10:14 pm )
Буруутай буруугүй гэдгээч мэдэхээ байчихсан энэ ёстой үйлтэй хүн юм.Үзсэн харсанаа үнэн зөвөөр шудрага хэлсэн бол насан туршдаа ингэж яллагдаж явахгүй л байсан байх биз.Зүгээр нэг эмэгтэйн нөхөр алуулсан бол аль эрт буруутан нь тогтоочихсон байгаа.Авгай нь хамтарсан байсанч илэрсэн л байгаа.Он удаан жил ужигрч байгаа шалтгаан ард түмний нүдний өмнө харагдаад байгаа.Үнэн бурууг нь нэгэнт тогтоох хүсэлнүй юм чинь нүгэлийг өөрсдөө биеээрээ хувь тавилан нь туулуулж нүдээрээ гарах биз.Хариу н
1 Comment