Б.ЗАЯА
Монголын хамгийн том, үзэсгэлэнт нуур бол Увс нуур. Увс аймгийн нутаг дэвсгэр дэх байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газар нутаг болох Түргэний уул, Цагаан шувуут, Торхилог, Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин, байгалийн цогцолборын хувьд ялгаатай боловч бие биеэсээ төдий л алслагдаагүй Увс нуурын ай савыг УИХ-ын шийдвэрээр Засгийн газрын 1994 оны есдүгээр тогтоолоор дархан цаазат газар болгож байжээ. Энэхүү дархан цаазат газар нь 679.6 мянган га газар нутгийг хамардаг.
Увс нуурын сав газар нь төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, байгалийн үзэмж төгсөөс гадна 40 мянга гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг учраас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад 2003 онд бүртгэн авчээ.
Тэгвэл увсчууд төдийгүй Монгол даяараа биширч, гайхуулж ирсэн Төв Азийн хамгийн том усны хагалбар болсон энэ нуур газрын тосны лицензэд бүслэгджээ.
Хонгконгийн хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” гэх компани Увс аймгийн “Увс-1” талбайд 19720 км/кв хэмжээтэй газар нутагт газрын тосны хайгуул хийх зөвшөөрөл авч, Засгийн газартай өнгөрсөн онд бүтээгдэхүүн хуваах гэрээг үзэглэсэн байна. Тус компани найман жилийн хугацаагаар 827 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, газрын тосны хайгуул хийхээр болжээ.
Хайгуулын талбайд орсон газар нутаг анхаарал татахаар байгаа юм. Уртаараа 74 км, өргөнөөрөө 31 км-т хүрдэг Увс нуурт том, жижиг 27 гол цутгадаг. Зөвхөн Увс нуурыг чиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж чадвал Хөвсгөл далайгаас дутахааргүй эдийн засгийн үр өгөөжтэй гэдгийг энэ салбарынхан хэлдэг. Гэтэл аялал жуулчлал хөгжүүлэх нь битгий хэл нуурыг устгаж мэдэх аюулыг даллажээ.
Хайгуулын лиценз дэлхийд данстай Увс нуурыг тойроод зогсохгүй Монголын томоохон нууруудын нэг Хяргас нуурыг ч бүслүүрджээ. Дээрээс нь энэ том талбай Увс аймгийн Тариалан, Хяргас, Баруунтуруун, Түргэн, Сагил, Наранбулаг зэрэг 14 сумын газар нутгийг хамарсан байна.
Монгол Улс газрын доорх баялгаараа арвин. Тэр тусмаа баруун аймгууд дэлхийн зах зээлийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болох газрын тосны нөөц ихтэй гэж судлагдсан. Гэхдээ энэ салбарт муу жишээ бий. 20 гаруй жилийн өмнөөс Дорнод аймагт эхлүүлсэн газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа байгаль орчныг ихээхэн сүйтгэсэн. Тус аймагт газрын тосны олборлолт явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин тамсаг” компани анх 9000 гаруй км/кв талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулсан байдаг. Тус талбай нь Дорнод аймгийн хоёр сумын нутгийг хамарсан бол энэ удаа Увс аймгийн 14 сумын газар нутгийг хамарч газрын тосны хайгуул хийхээр болсон нь нутгийнхныг ихээхэн бухимдуулж байгаа гэнэ. Өнгөрсөн жил үзэглэсэн гэрээний талаар нутгийнхан мэдээлэл багатай байна. Тиймээс Увс, Хяргас нуур, олон сумын байгалийн дурсгалт газар, малчдын бэлчээрийг хамгаалж үлдэх эсэх тодорхой хариултыг холбогдох хүмүүсээс нэхсээр байгаа ажээ. Хэрэв энэ чигээрээ ажлаа эхэлвэл Монголын сор болсон үзэсгэлэнт Увс, Хяргас нуур үгүй болж мэдэх юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
Малиг баяуд (January 15, 2016 10:17:20 am )
Манай Увсын ард түмэн газрын тостой тосгүй хаана ч амьдран ухуулна л гэж байхгүй шүү эцэг өвөгдийн тэмцэл цусаар бүтсэн газар шороог гадныхантай нийлж энх цагт цагаан захтангууд идэж талхалж дуусах нь яах ёстой бэ ?
-
Anonymous (January 15, 2016 11:32:55 am )
yag zuv temtsene shuu
-
-
Anonymous (January 15, 2016 11:52:18 am )
Gishgeh gazargui bolgoj bna doo Mongoliig mini zarj ideh temtseen zarlaad uhaj duusgah tuluvluguu gargachihsiimuu nowshnuud
-
зочин (January 15, 2016 1:42:54 pm )
Нөгөө эх оронч Жавхалан бошигт хаан маань хаана байнаа.
-
tor (January 15, 2016 2:20:05 pm )
ubsiihan mini uhuuluuzai , ene dornotiig harj bhad bvteegdehvvn hubaah geree gedeg chini uls orond yamarch ashiggvi ochirbat metiin luibarchdiin horongo l boldog uym shig bn demii uym
-
ИРГЭН (January 15, 2016 5:21:08 pm )
Эх орон газар шороог минь ухаж өвөгдын гэрээсийг уландаа гишгэж Монголын ард түмний баялагыг харыханд зарж бялдуучилж Эх орон газар шороог минь үгүй хийж байгаа энэ төрийн эрхэм түшээдээс Монголын ард түмэн ял асуувал зохино.
-
Ga (January 15, 2016 5:36:12 pm )
Said baisan altanhuyag anh oruulj, gar hol bolson nohoinuud boloh odoo zasag darga sanaatai luivarchin tsendsuren,Bat-amgalan nariin hiij baigaa ajil.odoo har Dornodiig ??ymar gazariig ymar bolgov.Ubsiihan uhuulahgui shu!!!
-
Anonymous (January 15, 2016 5:52:19 pm )
Хархираа Түргэн Ханхөхийн уулс
Харуул адил халиах хязгаар
Хотон дөрвөд баяд халхчууд
Хотлоор жарган элээх хувьтай
Мэлмий тунгалаг Увс Хяргас нууруудыг минь
Мэнд байлгаж үзээрэй нутгийн түмэн минь -
Монгол (January 15, 2016 7:16:22 pm )
Энэ бүтэшгүй зүйл ! Цөс ихт ойрад монголчууд газар нутгаа ухуулж хөндүүлэхгүй ээ ! Харж л байя !
-
зочин (January 16, 2016 12:42:20 pm )
чи битгий хөөрцөглө.
-
-
malchin (January 16, 2016 7:29:32 am )
Arvan baydin hoshuu iigeed duusdag yum baijee .Ai hoh tenger oo Maidar
-
Anonymous (January 16, 2016 1:36:19 pm )
Uvs n ungurch baigaan baina Altanhuyag uuriin nutagaa ingej gadniihand zarsniig itgemmergyi
-
Irgen (January 16, 2016 9:52:57 pm )
Eh oroncg amarsanaa janjinii ur sad uvs nuurt nutagiihand zahiy ardchilsan nah turiin erhend garaad hytaduudad eh oron erdes baylagaa hair nairgui zarj idej bndo odoo uhuulj tunhuulj bhaar uildveree barij ehleesei sail huraahaar sav huraa gej uhaant uvug deedsii ug bi amjilt!!!
-
зочин (January 17, 2016 1:16:56 am )
Ардчилал нэрээр Увсын газар нутгийг лиценз авна гэвэл том андуурал болно шүү. Аймгийн засаг нэртэй нэг ямарч боловсролгүй гарын хийж байгаа ажил уу. Цэндсүрэн чи Увсын хөдөлмөрийн коллеж төгсөж чадсан уу.
-
Anonymous (January 17, 2016 5:59:20 pm )
za tiim yum gej bdgu bhaa
15 Comments