antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2012 6 comments

Дур эзнээ голдоггүй болохоор яалтай ч билээ дээ

нийтлэсэн Admin

МАК-ийн эзэн Нямтайширийн хү Н.Номтойбаяр хэзээ МАН-д элссэн нь тодорхойгүй. Нэг л өглөө  МАН-ын шинэхэн гишүүн болсон тэрбээр өдгөө Дорнодод нэр дэвшинэ гээд төлөвлөчихсөн ирээдүйн их хурлын гишүүн гээд бүр дүрдээ итгэчихсэн гүйж яваа. Түүнээс болж Ц.Шинэбаяр гишүүн  урваж шарваж “Нямтайшир мөнгөө зодчихоор надад боломж олдохгүй өөр намаас нэр дэвшихээс” гэж барьц алдан Н.Энхбаярыг даган МАХН-ын нэрийг авах гэж хэсэг гүйснээ сүүлдээ тусдаа нам байгуулсан.

Уг нь бол Ц.Шинэбаяр гишүүн хичнээн урваж шарвасан ч Н.Номтойбаярын хажууд хийсэн ажил, хэлэх үгтэй хүн. Гээд яахав сонголт түүнийх байсан юм чинь… Энэ тэр гэж буруутгах нь илүүц хэрэг болох биз. Харин эцгийнхээ далбаан доор МАН-д шургалсан эл залуу өдгөө МАН-ын Нийгмийн ардчилал залуучуудын холбооны МАН-ынхаар бол Удирдах зөвлөлтэй дүйцэхүйц албанд нь орчихсон таваргаж яваа. Сайн эцгийн нэрийг худалдаж Монголын улстөрд орохыг санаархагч тэрбээр хувь хүнийхээ хувьд ч төдийлөн сайн хүмүүн биш. Байсхийгээд л охид хүүхний маргаанд нэр нь сонсогддог түүнийг Монголын төрийг түшилцэнэ гэхээр нэг л бүрхэг.  Уг нь Н.Номтойбаяр их л гоё нэртэй залуу.

Гэвч нэр шигээ номтой даруу нэгэн биш гэдгийг олон хүн хэлдэг. Чухам л далбаан дор далдагнагчдын тод жишээ. Ер нь бол Монгол алт компани эрийн сайндаа гэхээсээ эх орны баялгийг ганц нэг хүн завшин хөлжихийн тод илрэл бас жишээ гээд хэлчихэд буруудахгүй. Ингээд бодохоор Н.Номтойбаяр Монголын ард түмний баялгаар дулдуйдан Монголын төрд багтахыг санаархагч болж хувираад байгаа юм. Зөвхөн ганцхан жишээ дурдахад л  “МАК” компани  МАН-ын Тусгаар тогтнолын ордонг барихад нэг тэрбум төгрөг хандивласан юм гэсэн. Мэдээж энэ их мөнгөний цаана эрх мэдэл ашиг сонирхол нуугдаж байгаа нь хэнд ч тодорхой. Тиймдээ ч одоогийн сонгуулийн хуулиар бол хэрийн аавын хүү нэр дэвшиж гишүүн болох нь байтугай нэр дэвших эрхээ авахад хүртэл хэцүүхэн болоод байгаа энэ үед  аль эрт нэр дэвших тойргоо сонгоод сурталчилгааны ажлаа эхлүүлээд явж байгаа нь хэнд ч ойлгомжтой.

За энэ ч яахав. Баян хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү бидэнд хамаатай биш гэж бодхоор төр барилцах гэж буй энэ эрхэм маань гэр бүлийн асуудал дээрээ тун ч тогтворгүй нэгэн гэдэг. Байнга л хүүхэн шуухантай холбогдож найз бүсгүйчүүдээ сальфетка мэт сольдог энэ эрхэм дөнгөж 17-хон настайдаа өөрөөсөө  эгч Уянга гэгч бүсгүйтэй  гэр бүл бололцож хөөрхөн хүүгийн аав болсон тэрээр өөрийн хүүгээ төрсөн эцгийнхээ нэр дээр бүртгүүлж өнөөдрийг хүртэл хүүтэйгээ ах дүүгийн харилцаатай  байдаг.  Монголчууд бидний эртнээс  мөрдөж ирсэн биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэх  сайхан үг  байдаг.  Гэрээ байтугай өөрийгөө засч амжаагүй эл залуугийн санаархал  Монголын төрд хэтэрхий балчирдахаар… Гэхдээ дур эзнээ голдоггүй болохоор яалтай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (January 10, 2012 11:20:25 pm )

    Nomtoibayarig garganaa Odbayar Shinebayar -oos l deer zaluu Dornodod ih uym hiiseen

  • Anonymous (January 11, 2012 2:08:44 am )

    hiij bgaa hiisen zuilsiig ni bichvel yasan yum be? tamiin togoonii ulgerchid.

  • Anonymous (January 11, 2012 6:03:31 am )

    dornodiinxon arai nomtoig songoxgvi za ter ouyn,zorigt,altangerel,batxyag xaa bna dornodchyydaa…odoo bidend otgonbaatar odbayar bolorchylyyn bna sain bod

  • Anonymous (January 12, 2012 3:00:21 am )

    baatarzorig gej xydalcn bna janlaw bna

  • Anonymous (January 13, 2012 9:14:25 am )

    Iimerhuu yumnuud said bolhoor Mongol mini yaj ch deeshee garah ve dee Ed nar chini 100 g hayad 100 terbum bolgoh l gej zutgej yavaa luivarchid shuu dee Mongolchuudaa bodohgui gadaadiinhand hamag gazar nutgaa zaraad duusch baigaa avilgachid

  • Anonymous (January 20, 2012 4:29:27 am )

    zuv mongoloo tsaash n zaraxgui l bol zaluu xumuus muu zasgaas ard tumnee xudaldaj avaad gadnii baychuudaas avrax ch yum biluu!

antalya rent a car