antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 15, 2016 9 comments

Г.Шийлэгдамбын авилгыг хэргийг сарын өмнөөс мөрдөж, үйлдэл дээр нь барьсан гэв

нийтлэсэн Admin
shiileg684648650201412092334

Г.Шийлэгдамбын хэргийг ирэх дөрөвдүгээр сарын дундуур дэнсэлнэ

АТГ-аас өчигдөр орой 18.00 цагийн үед Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тэргүүтэй хэд хэдэн хүний хэргийг шалгаж дууссан тухай мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. Тэд Г.Шийлэгдамба, Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ганчимэг, Дархан-Уул аймгийн Засаг дарга асан С.Насанбат нарын хэргийг шалгаад, буруутай хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорт шилжүүлжээ.

Тодруулбал, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Ганчимэг нарт холбогдох эрүүгийн 201501000161 тоот, Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Насанбат нарт холбогдох эрүүгийн 201509000716 тоот хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан аж.

Ингээд АТГ-аас Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэв.

ЭМС-ын яамны сайд, төрийн нарийн хоёрт АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-оор хэрэг үүсгэсэн. Тэднийг буруутгаад буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д “Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг юм. Хэрэв тэднийг шүүх энэ зүйл ангиар нь яллавал Г.Шийлэгдамба, Т.Ганчимэг нар хамгийн багадаа 5-10 жилийн ял авах магадлалтай юм.

Төрийн нарийн Т.Ганчимэг нь мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д буруутгагдсан. Энэ нь Хээл хахууль өгөх гэсэн зүйл анги бөгөөд 5-8 жилийн ял шийтгэл авдаг билээ.

Ийнхүү Г.Шийлэгдамбын хэргийг АТГ-аас прокурорын байгууллагын хяналтад шилжүүллээ. Прокурор хэргийг хоёр сарын хугацаанд хянана. Шаардлагатай тохиолдолд дахин 30 хоногоор сунгаж хянах эрхтэй байдаг. Эс бөгөөс хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсвэл шүүхэд шилжүүлэх юм.

Гэхдээ Г.Шийлэгдамбын авилга хээл хахууль авсан нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон гэж эх сурвалж мэдээлж байгаа юм. АТГ-т Г.Шийлэгдамбатай холбоотой авилгын хэргийн талаарх мэдээлэл эрт ирсэн бөгөөд тус газрынхан хэргийг хөдлөшгүй баримтаар тогтоохын тулд олон сарын турш гүйцэтгэх ажиллагаа явуулсны дүнд үйл дээр нь барьсан гэж эх сурвалж мэдээлсэн юм. Тиймээс прокурор хэргийг хянаж, шүүх рүү шилжүүлэх байх. Шүүхэд шилжүүлвэл цаг хугацааны хувьд ирэх гуравдугаар сарын дундуур Г.Шийлэгдамбын хэрэг шүүхэд очих юм. Шүүх уг хэрэгтэй 30 хоногийн дотор танилцаж хурлын товыг гаргах ёстой гэж үзэхээр сайд асан Г.Шийлэгдамбын хэргийг ирэх дөрөвдүгээр сарын дундуур дэнслэх бололтой.

Г.Лхагваа

Bolod.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • зоө. (January 15, 2016 10:49:34 am )

    Ийм хулгайч луйварчин хүмүүсийг төрөөс зайлуулах нь маш чухал.тэгж байж төр цэвэршиж улс орон хөгжинө.

  • Anonymous (January 15, 2016 12:03:03 pm )

    Сонин л юм ийм гоомой юм хийх хүн мөнүү хэн нэгний найруулсан урхинд орсон бололтой

  • #1 (January 15, 2016 2:32:30 pm )

    Ayataihan hii gej ih zaasandaa bagsh ni azaartchihiin

  • irgen (January 15, 2016 4:22:58 pm )

    MAHN-iinhan bugdeeree avilagachid. etseg ni heer alag bol huuhed ni shiir alag.

  • Ga (January 15, 2016 5:47:49 pm )

    O ter Nam uls tor ni hamaagui baivaar. Absan unen ogson unen avaad sursan ni unen bol Ali nam hen gedeg ni hamaagui huuliin daguu l baih estoi tiim jishig baih estoi! Balair zavaan abilgalchid sain idej ugaad heden jil shorond suusan bolood daraa ni orshoogddog ene buruu togtoltsoog halah estoi bna! hamgiin gol idsen uusan mongoo butsaan ogch ulsii

  • Anonymous (January 15, 2016 9:47:58 pm )

    Ах нь Энхбаяр шүү дээ. Эх нь шиир алаг бол… Гэж үг байдаг даа. Энхбаяр их юм авсан даа.

  • chuluu (January 16, 2016 7:44:10 am )

    ene bol holoos shidsen chuluu.Zohion baiguulsan emgenelt jyjig! Eronhoologchoosoo avhyylaad bygd l hahyyli avch baigaa sh dee.Ter elbegdorjoo bariad horioch?Ter Saihanbileg,ter 76+ gishyydee barij horioch?Mongoliig syiryylj baigaa ter 200 orh hulgaichyydiig barij horioch?Yahaaraa ene Shiilegdamba gej? Ene hyn byryy zyil hiisen ch niigemeeree eronhoii zohion baiguulagch ymhii har hujaa elbegdorjiig barij horij chadahgyi baij ochyyhen muu Shiilegdamba… Shudarga bai,erh tegsh barij horimoor bna

  • Зочин (January 16, 2016 10:40:35 am )

    Шийлэгдамбад хахуул огсон тэр хуний нэрийг зарлах ямар зуйл ангиар яаж шийтгэхээ бичих хэрэгтэй юм биш уу. Авсан нь байхад огсон нь бур буруу баймаар. Хунийг хэрэгт хийгээд. Огсон хун нь тодорхой биш бол авсан нь худлаа санагдаад бдаг юм.

  • Балай (January 16, 2016 8:35:31 pm )

    Хууль батлаж улс ард түмнийхээ 500 ба 1000 жил тэжээх хөрөнгийг хулгайлж байгааг нь хэзээ барих гэж байнаа Наадах чинь дэндүү өчүүхэн байнаа

antalya rent a car