antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2016 2 comments

Хятад Сири дахь “Исламын улс” бүлэглэлийг бөмбөгдөж болзошгүй

нийтлэсэн Admin

chinese air force_700x700

Б.БАРС

БНХАУ-ын лалын шашинтнууд зонхилдог Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд “Исламын улс” бүлэглэлийн нөлөө сүүлийн үед ихсэн иргэд нь алан хядагчдын эгнээнд элсэх явдал нэмэгдэх болжээ. Ер нь 1990-ээд оноос хойш Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд тусгаар тогтносон Дорнод Туркестан улс байгуулахыг зорьсон лалын радикал үзэлтнүүд болон Хятадын хүчний байгууллагуудын хооронд болсон хэд хэдэн мөргөлдөөний үеэр олон зуун хүн амь насаа алдсан юм. Өнгөрсөн оны сүүлээр “Исламын улс” бүлэглэл Хятадын лалын шашинтнуудыг ариун дайн жихадад уриалсан дөрвөн минутын суртал ухулгын дууг интернэтээр түгээсэн билээ.

Иймээс БНХАУ Сири дахь “Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгч буй олон улсын ажиллагаанд нэгдэн орж болзошгүй тухай “The Washington Times” сонин уламжиллаа.  Бээжин АНУ тэргүүтэй олон улсын эвсэл бус ОХУ-ын нисэх хүчинтэй нэгдэн “Исламын бүлэглэл”-д агаараас довтолгоо өгөх магадлал өндөр байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (January 14, 2016 9:23:54 pm )

    Шинжаан уйгар бидний бөөрөнд наалдсан нутаг !!!!!! Энэ манайд нөлөөлөхгүй байхыг хэн мэдэхэв !

  • Иргэн (January 15, 2016 8:39:51 am )

    Бусдын хэрэгт хөндлөнгөөс бүү оролц. Бид хирээ мэдэж өөрсдийгөө л болгоё

antalya rent a car