antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2016 3 comments

Төрийн 200 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой үйлчилгээний төв нээлтээ хийлээ

нийтлэсэн Admin

20

Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх зорилгоор Дүнжингарав худалдааны төвд байгуулагдсан “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, болон нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан оролцсон юм. Тус төв энэ сарын 4-нээс эхлэн туршилтын журмаар иргэдэд үйлчилж эхэлсэн бөгөөд өнөөдөр албан ёсоор нээлтээ хийсэн юм. Тус супермаркетаар үйлчлүүлсэн иргэд 25 байгууллагын 200 гаруй үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломжтой бөгөөд 2800 м2 талбайтай, 5000 автомашины зогсоолтой аж.

Нээлтийн ажиллагааны үеэр ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэхдээ, Төрийн үйлчилгээг нэг 21дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх нь Засгийн газрын гол зорилт. Энэ зорилтын хүрээнд төр, иргэн, аж ахуйн нэгжээ ойртуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох “11 11” төвийг байгуулсан. Төрийн 25 үйлчилгээг цахимаар хүргэх 108 ширхэг ТҮЦ машиныг суурилуулсан. Эдгээр ажлын үргэлжлэл болж “Нийслэлийн үйлчилгээний төв” өнөөдөр нээлтээ хийлээ. Монгол Улсын төрийн үйлчилгээнд шинэ соёл нэвтэрч, шинэ хандлага бий болж байна. Энэ соёлыг дэлгэрүүлэх учиртай. Олон жил ярьсан ажил өнөөдөр биеллээ олсонд сэтгэл өндөр байна. Нийслэлийн удирдлагууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамт олон, тэдэнтэй хамтарч, дэмжиж ажилласан хувийн хэвшлийнхэн, олон улсын байгууллагын төлөөлөгчдөд талархал илэрхийлье” гэсэн юм.

22

Тус төвд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө, Авто зам, Өмчийн харилцааны газар зэрэг нийслэлээс иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гэх мэт 21 байгууллагын 130 гаруй төрийн албан хаагч иргэдэд үйлчилж, нийслэлд үзүүлж буй 213 төрлийн үйлчилгээг төвлөрүүлж, 55 үйлчилгээг нь газар дээр нь шууд шийдвэрлэж өгөх юм байна. Мөн зарим үйлчилгээний төлбөрийг шууд тушаахаар зохицуулж Улаанбаатар, Голомт банкны салбарыг байгуулжээ.

23

Нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэргийг байгуулсан байна.

НЗДТГ-ын иргэд хүлээн авах төвийн дарга О.Мөнх-Оргилоос “Төрийн үйлчилгээний супермаркет” – ын талаар тодрууллаа.

-“Төрийн үйлчилгээний супермаркет” албан ёсоор нээлтээ хийснээр иргэдэд ямар боломж нээгдэх вэ?

-Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулагдсанаар иргэн, хуулийн этгээдэд хэд хэдэн төрлийн боломжуудыг нээж өгч байгаа. Нэгдүгээрт, Иргэд төрийн үйлчилгээ авах нөхцөл сайжирч байгаа. Өөрөөр хэлбэл Төрийн үйлчилгээний нэгдсэн төв өглөө 08.00-20.00 хүртэл ажиллана. Мөн бямба гаригт ажиллаж иргэдэд үйлчлэх юм. Мөн нэг ажил хөөцөлдөх гэж олон газраар явах биш нэг дороос бүх ажлаа амжуулаад гарах боломжтой болж байгаа юм. Хамгийн гол нь иргэдээс хамгийн ихээр ирдэг гомдол болох төрийн албан хаагчдын зан аашнаас хамаарсан зүйл үгүй болж байна. Энэ төвөөр орж ирээгүй өргөдлийг ямар ч дарга шийдвэрлэж болохгүй болчхож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Танил хүн дээрээ ороод арын хаалгаар шийдвэрлүүлчихдэг гэдэг асуудал байхгүй болж байна. Тэр үүднээс төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, асар том ажлын эхлэл болж байгаа.

-Зөвхөн БЗД-ийн хүмүүс үйлчлүүлэх боломжтой юу?

-Үгүй ээ. Дүүрэг хамаарахгүй хүссэн хүн бүр үйлчлүүлэх боломжтой.

-Эндээс олгож байгаа үйлчилгээг харъяа дүүрэгтээ үзүүлж байгаа хэвээрээ юу?

-Энд үзүүлж байгаа болон эндээс үзүүлэх боломжгүй бусад үйлчилгээг иргэд харъяа дүүргийнхээ бүртгэлийн нэгжээс мөн авах боломжтой. Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж аль боломжтой газраасаа үйлчилгээгээ авах боломжийг олгож байгаа.

-Нийт хэдэн төгрөгийн төсвөөр байгуулагдсан бэ?

-Ойролцоогоор нэг тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

“Төрийн үйлчилгээний супермаркет” – аар үйлчлүүлсэн иргэдийн байр суурийг сонслоо.

БЗД-ийн иргэн Г.Ганбаяр: Байрлал нь жаахан хол санагдлаа

-Төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлнэ гэдэг маш зөв. Төр засаг маань ганц удаа ч болов ард түмнээ бодсон шийдвэр гаргаж байгаад би хувьдаа маш их баяртай байна. Өнөөдөр анх удаа ирж үйлчлүүлж байна. Байрлал нь жаахан хол санагдлаа. Нэгэнт л хийж байгаа бол хотын төвдөө иргэддээ ойрхон байсан бол зүгээр байсан юм. Төрийн байгууллагыг хувийн компанийн байранд оруулна гэдэг нь өөрөө жаахан туйлширсан асуудал.

БЗД-ийн иргэн Д.Саруул: Дарга нарын үүд сахиж суух шаардлагагүй боллоо

-Манай дүүрэгт ийм төв байгуулагдсанд би хувьдаа их баяртай байна. Маш олон цонхтой бүх төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн байна. Дөнгөж үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа болохоор ч тэр юм уу урт дараалал байхгүй шууд үйлчилгээгээ аваад гарч байна. Хамгийн гол нь төрийн байгууллагын хүнд суртал багасч том дарга нарын үүд сахиж суух шаардлагагүй боллоо гэж ойлгож байгаа.

Т.Болормаа

Zaluu.com

24


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • зочин (January 14, 2016 5:37:29 pm )

    сайхан зүйл болжээ, гагцхүү үйлчилгээний ажилтнууд нь иргэдэд хөнгөн шуурхай, найрсаг үйлчлээрэй дээ, амжилт

  • Anonymous (January 14, 2016 6:00:44 pm )

    onoodor vilchlvvlsen shan bna lee ajiliin amjilt

  • зочин (January 15, 2016 8:12:46 am )

    Та нарын шоу яах вэ, улсын эдийн засаг унагааж, амьдрал там болгосон та нарыг сонгохгүйг мэдэж авцгаа

antalya rent a car