Эдийн засагт эрсдэл авчрах учраас үргэлжлүүлж хувийг нь бууруулж яах юм гэх мэтээр ч эсэргүүцэх гишүүд цөөнгүй байна. Эрх баригч намынхан найман хувийн зээлийн гацааг арилгахаар хууль санаачилж, хэлэлцүүлж байгааг эсэргүүцэж байгаа нь сөрөг хүчин. Хэрвээ хуулиа хурдан батлаад, түүнийхээ дараа зээлийнхээ журмыг шийдчихвэл болоод явчихна. Найман хувийн зээл тав болж ч магадгүй байгаа юм. УИХ-ын дарга зүгээр л нэг жишээ авахдаа амнаасаа “алдчихсан” тоо ч биш.
Мань хүн нэгийг бодож, хоёрыг тунгааж байж таван хувь гэсэн жишээ дурьдсан байж таарна. Мэдээж инфляци хоёр оронтой тоон дээр байхад найман хувийн зээл өгч болоод байсан. Одоо нэг оронтой тоо руу, бүр 2.9 хувь болчихлоо. Ийм байхад найман хувийг буулгаж болохгүй гэсэн юм байхгүй. Тав болох бүрэн боломжтой. Гол нь инфляциа л алдчихгүй байхын төлөө эрх баригчид нь, иргэд нь ч нийлээд зүтгэх хэрэгтэй юм.
Мөн зөвхөн зээлийн хүү биш урьдчилгаа төлбөрийн тал дээр ч уян хатан бодлого барих боломжтой юм билээ. Яваандаа хуулиуд батлагдаад, журам нь гараад ирэхээр тодорхой болно. Энэ мэтээр ажил явж байхад сөрөг хүчнийхэн элдэв болохгүй, бүтэхгүй юм яриад эхэлж байгааг юу гэж ойлгох вэ. Ипотекийн зээл бол хамгийн буруу хөрөнгө оруулалт л гэнэ. Санхүүжүүлэх боломж байхгүй л гэнэ. Түүний оронд орон сууцны үнээ бууруулах нь зөв бодлого л гэнэ. Мушгиж болох бүхий л аргыг хэрэглэж байна. Яг үнэндээ найман хувийн зээлийг буруу талаас нь мушгиж яриад байгаа хүмүүс ач холбогдлыг нь мэдэх юм уу. Амьдрах гэж, дундаж руу орох гэж зүтгэж, хуруу хумсаа хугалан байж хөдөлмөрлөж, орон сууцтай болохоор хичээж байгаа залууст ямар их дэмтэйг мэдэхгүй шүү дээ.
Тэдэнд ямар найман хувийн зээлээр орон сууц авах шаардлага гарах биш. Урьдчилгаа төлбөрөөр цуглуулах гэж олсон хэдэн төгрөгөөр банкинд хадгалуулахгүй. Найман хувийн зээл нь буураад тав болчихвол сард төлөх төлбөр нь хэчнээнээр буураад, амьдрал ахуйд ямар их нэмэр болохыг ч ойлгохгүй. Яагаад гэвэл тэд баячууд, олигархиуд. Тэдэнд найман хувийн зээл авах шаардлага байхгүй.
Хүүхдүүддээ хамгийн үнэтэй, олон өрөөтэй, зай талбай ихтэй орон сууцыг худалдаж аваад өгчихнө. Бүр хүүхэд нь хуримаа хийхэд тал талаас гурав, дөрөв, таван өрөө байр бэлэглээд, баярхдаг хүмүүс. Машин бэлэглэж байгаа хүн бол бараг онигоо болдог юм биш үү. Ийм хүмүүс яаж найман хувийн зээлийн ач холбогдлыг ойлгох юм бэ. Дөрвөн жил их сургуульд суулгаад, найман хувийн зээл бор зүрхээрээ зүтгэж байгаа залуучуудад ийм их хэрэгтэй юм шүү гэж заагаад ч бөндгөр нь хүлээж авахгүй.
Яагаад гэвэл тэд байрыг зүгээр л бэлэглэчихдэг. Хүүхэддээ бэлэн мөнгөөр нь хэд л хэдэн ам.метр байр аваад өгнө. Бидэнтэй адилхан 50 ам.метр байртай болох гэж мөрөөдөхгүй. Найман хувийн зээл байлаа ч эхний ээлжинд 20 гаруйхан ам.метртэй ганц өрөө байр л авах гэж зүтгэж байна, залуучууд. Энэ байдлыг тэдний тархи хүлээж ч авах чадваргүй. Тийм болохоор найман хувийн зээл хэрэггүй, ашиггүй, буруу, нүгэл болсон хөрөнгө оруулалт гэж чалчиж байгаа олигархиуд амаа татаад зайлбал яасан юм. Мэдэхгүй юмаа ярьж байхаар мэддэгт нь даатгаад, дэмжээд л ажиллачихвал дээр байлгүй дээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой мэдээ
-
зочин (January 14, 2016 2:46:43 pm )
ипотекийн зээл үнэхээр хэрэгтэй. гэвч эрх баригчид эдийн засгаа самарчихаад худлаа шоудаад байна. энэ зээлийг үргэлжлүүлэх ямарч чадамжгүй гэдгээ энхсайхан нь хэлсэн шүү дээ.
-
МММ (January 14, 2016 3:08:28 pm )
5% байтугай 8% нь хэрэгжих юмуу? Сонгууль дөхсөн болохоор л бүгд л иргэдэд таалагдах сайхан сэтгэлтэй хүн болж харагдах гэхдээ яахаасч буцахаа байждээ
2 Comments