
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дөрөв, арван нэгдүгээр багийн хурал өчигдөр болж, нийтийн хуралд аймаг, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцож ажлаа тайлагнав. Энэ хуралд олон хүн санал шүүмжлэл тавьсаны дотор дулааны нэгдсэн зуухны хажууд байрласан айлууд хөө, үнс, утаанд дарагдан оршин суух аргагүй болсоноо ярихад дарга нар уг хүнд байдлыг намдаах арга хэмжээ авахаар амлалт өгөв.
Малтай иргэд Өлгийд цасан зудтай, хадлан, бэлчээргүй иргэд өвс тэжээлээр гачигдаж байгаагаа мэдүүлэхэд малчдыг л анхаарч байгаа зан гарган дарга нар олигтой хариу өгсөнгүй. Мөн санал шүүмжлэл гаргасан хүмүүсийн олонхи нь хөрөнгө мөнгийг тансаглал, тоглоомын чанартай юманд үрэхийн оронд ажилгүй хүмүүсийг ажил амьдралтай болгох үйлдвэр байгуулахыг шаардав.
Энэ шүүмжлэлийн хариуд аймгийн Засаг дарга Х.Дармен,-Хайрга, тоосго, газо блок, сэндвичэн хавтан, хөөсөн хавтан, хаалга цонх, хуурай сүү, оёдол, эсгийний үйлдвэрүүд шинээр нээгдэн үр ашгаа өгч байна гэж дурдаад, зүсмэл чулууны үйлдвэр, Цэнгэл суманд гянт болдын уурхай ажиллаж байгаа, Ногооннуур сум дахь Дулаанхарын уурхай ирэх хавраас ажлаа үргэлжлүүлнэ. Сагсай суманд «Өркен-Алтай», «Даваат» компануудын хамтарсан болон Өлгий суманд «Эрчим» компанийн цементийн үйлдвэр байгуулагдаж байна. Турк Улсын санхүүжилтээр баригдах 87,5 МВт-ын хүчин чадалтай УЦС 2018 онд ашиглалтанд орно. \
Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах үүрэг бүхий төслийн нэгж байгуулагдан ажиллаж байна гэдэг хариу өглөө. Ингээд өмнөх уламжлалын дагуу сонгууль дөхөж ирэхэд өндийж ирээд сонгуулийн дараа нам жим болдог дөчин жил улиг болсон Асгатын тухай яриа дахин хөндөгдөөд ирсэн нь энэ гэнэ.
Ш.Айзаря
Эх сурвалж: “Монцамэ”
Холбоотой мэдээ
-
зочин (January 14, 2016 11:22:17 am )
Худал хуурахаас өөр юу ч алга тэр хэлээд байгаа үүйлдвэр гэгч юманд 5,10 хүн ажилладаг юм бйлээ\зун шүүдээ\ тэрнээс биш олигтой ажилийн байр нэг ч алга бөөн хуваа хичээсэн авилгачидаар дүүрсэн.Төсвийн байгуулгад ажилд орход 4-5 сая өгдэг юм гэсэн шүү \ажилд орсон хүний амнаас \
-
njuty (January 14, 2016 1:25:31 pm )
барилгын ангийнхан хамгийн хэцүүгий нь хийчихсэн одоо Асгатыг цааш үргэжлүүлэхэд саад болох зүйл бага
2 Comments