antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2016 24 comments

Х.Бээжин: Наадуулаа дайрч ал гэсэн, тэгээд машинаараа хөөсөн…

нийтлэсэн Admin

657102b9c8d22eaed90f67f456409fce

“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-аас  өнгөрсөн оны сүүлээр Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд хийсэн гурав хоногийн суултын талаараа мэдээлэл  сэтгүүлчэд мэдээлэл хийлээ.   Тус ТББ-аас тайлбарлаж буйгаар бол уг суулт нь хууль ёсны хүрээнд үргэлжлэх хугацаандаа Уул уурхайн сайд  Р.Жигжидийн хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулах зорилготой байсан аж.

Тэд албан шаардлагаа ерөнхий сайд болон Р.Жигжид сайдад хүргүүлсэн ч суултын хугацаанд хариу ирээгүй байна. Тиймээс ерөнхий сайдтай биечлэн уулзахаар Төрийн ордон руу орохыг завдсан ч хамгаалалтын албаныхан тэднийг оруулахаас татгалзжээ. Улмаар “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжинг шатнаас түлхэж унагаад, ухаан балартсан үед нь ордны хашаанаас чирж гаргаснаар суулт өндөрлөсөн байна. Өөрөөр хэлбэл, суултын үр дүн огт гараагүй, тэмцлүүд нь хий дэмий байгааг тус ТББ-аас онцолсон юм.


Мэдээллийн үеэр “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжингээс дараах тодруулгыг авлаа.

– Ерөнхий сайд, уул сайд нараас та бүхний албан бичигт өнөөг хүртэл хариу ирүүлээгүй юм уу?

– Огт хариу ирүүлдэггүй. Уул  уурхайн сайд хууль зөрчиж олгосон лиценздээ ямар нэгэн хариуцлага хүлээхээс татгалзсаар байгаа. Тэдний хэн нь ч бидэнтэй биечлэн уулзахыг хүсэхгүй байгаа.

Та бүхний эсрэгүүцээд байгаа лицензийн олголт ямар байдлаар хууль зөрчсөн гэсэн үг үү?

– “Утаан даваа” нэртэй Австралийн компанид Ууул уурхайн яам, Ашигт  малтмалын газраас Онон голын сав нутагт тусгай зөвшөөрөл олгосон. Урт нэртэй хуулийн алдарт өөрчлөлтөөр  голын ай саваас 200 метрийн хол зайнд тусгай зөвшөөрөл олгохоор тусгагдсан. Гэтэл уг зөвшөөрөл яг голын харгиа доторх талбайд хамаарч байна. Гэтэл Ашигт малтмалын газраас хууль зөрчөөгүй гэж тайлбарлаад байгаа. Лицензийг өнгөрсөн оны наймдугаар сард олгосон учраас бид Уул сайр сайд Р.Жигжидийг огцрох ёстой гэж үзэж байгаа. Ер нь Р.Жигжид сайд олон газрыг хууль бусаар гадныханд өгсөөр байна. Үүнийг ерөнхий сайд цээжээрээ хамгаалаад байгаа нь их л учиртай байх.

– Суултын үеэр та бүхнийг дарамталсан гэлээ. Яг ямар байдлаар дарамт ирсэн гэсэн үг үү?

– Миний гар утсанд  суултаа одоохон зогсоохгүй бол ална гэсэн утга бүхий заналхийлсэн мессеж ирсэн. Энэ угаасаа шинэ юм биш. Биднийг  бүр шууд хөнөөхөөр оролдож байсан үе ч  гарсан удаатай.

– Хөнөөх өө?

– Тийм ээ. Баянхонгор аймгийн Гурван булаг суманд бид 2013 онд очиж ажилласан. Уул уурхайн компанид байгалийг нөхөн сэргээх болон бусад асуудлаар шаардлага тавихад захирал нь “Наадуулаа дайрч ал” гэсэн. Тэгээд машинаар хөөсөн. Бид уурхайгаас сумын төв хүртэл шороо ачдаг  дөрвөн том тэргээр хөөлгөсөн. Цагдаагийн машин дагаж элдээд зогсоож дийлээгүй. Биднийг хаана ч явсан гүтгэдэг болохоор бичлэг байнга хийж явдаг. Одоо ч нотлох баримт нь бидэнд байгаа.

Та бүхэн энэ бүхнээ цагдаад мэдэгдэж байсан уу?

– Сая утсанд  заналхийлсэн мессеж ирэхэд бид цагдаад хандаагүй. Цагдаа биднийг хамгаалахгүй. Бид тэдэнд итгэхгүй байна. Өмнө нь биднийг уул уурхайн компаниудад шаардлага хүргүүлэхэд гардаг нийтлэг зөрчил дээр байнга цагдаагийн байгууллага буруутгадаг. Биднийг хамраа цохиулж, амь насаар заналхийлээд байхад тоохгүй мөртлөө  уул уурхайн компанийн нэг ажилчны өвдөг шалбарсны төлөө  эрүү үүсгэдэг. Бидэнд энэ маягаар эрүү үүсгээд хэдэн жил хаалгаа сахиулдаг мөтрлөө  хохирчохоод байхад эрүү  үүсгэхээс эрс татгалздаг юм.

Та бүхнийг машинаар хөөсөн компанийн нэрийг мэдэж байна уу?

– н.Шинэтөмөр захиралтай “Жи ээнд Ю гоулд” компани биднийг  амь насанд халдахаар оролдсон нь тэр байсан. Уул уурхайн компаниудад үнэхээр хууль үйлчилдэггүй. Бид  байгаль хамгаалах чиглэлээр сүүлийн хэдэн жил тэмцэж байгаа хэдий ч  үр дүнд хүрч чадахгүй байна. Харин ч эсрэгээрээ буруутан болж,  мөнгө нэхэгчид, шантаажлагчид, танхайрагчид нэр зүүдэг. Уул уурхайн компани хууль зөрчөөд байгааг төрийн өмнөөс тогтоогоод өгөхөөр биднийг эргүүлээд шалгадаг. Уул уурхайн компаниа зүгээр явуулчихдаг жишиг тогтоод удаж байна.

– Та бүхэн цаашид хэрхэн тэмцэх бэ?

– Үг хэлээд, төрийн анхаарч чадахгүй байгаа газруудыг хамгаалаад яваадж байхад сонсохгүй ойлгохгүй байсаар өдийг хүрлээ. Тиймээс цаашид бид улстөрийн тэмцэл хийхээр төлөвлөж  байна.

 Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Зочин (January 13, 2016 2:42:27 pm )

    Наад хэд чинь өөрсдөө рэкетүүд. Улс оронд хийж бүтээх өчнөөн ажил байхад заавал алттай газар очоод хэл ам хийгээд өөрсдийн хэдэн нинжа нараа оруулаад тэднээсээ татвар авдаг гарууд.

    • zochin HUH MONGOL (January 14, 2016 8:49:33 am )

      ta nariin ur huuhed ac zee nariin tuluu eh ornoo gesen setgeltei zaluuchuud. Ed nar shig temtsej bosoj chadahgui baij duugai l bai. hezee ch reketer hiij baigaagui shuu

      • Anonymous (January 14, 2016 11:54:35 am )

        achaanii tom tereg jeep guitslee yu? naad ulgertee oorsdoo itge

  • Zochin (January 13, 2016 2:54:51 pm )

    Uls eh ornii hugjild saad bolohoor muruuruu zai bolgej ene hujaad helie husvel shuud tulj uulzaarai.

  • zochin (January 13, 2016 3:01:06 pm )

    terch tm shuu naad garuud chine hudlaa ylangya naad garuud chine bosoo hoh mongol bsnaa odoo delhiin mongol nogoon negdel bolchij heden baiguullga udirdah gesen lalar we hoh mongoloos urwaad bosoo hoh mongol bolson aayayayya muu gulug deeremchin shuu ed nar

  • beejin? (January 13, 2016 3:28:55 pm )

    yagad iim nertei ymbe.uru hujaa ym bnda.

  • Anonymous (January 13, 2016 3:41:39 pm )

    Х.Бээжин гэж Хятадын Бээжин гэж байгаа юм уу?

  • Eh ornoosoo urvagsadad (January 13, 2016 4:41:07 pm )

    Ene com bichsen archaagui novshnuud gadaa setgegdelee bicheech chadahguishdee novshnuudaa

  • zochin (January 13, 2016 4:44:52 pm )

    Үзэгч муутай жүжиг шиг.
    Үйлдэл үг нь зөрсөн гарууд..

  • Anonymous (January 13, 2016 5:28:28 pm )

    Өөрийгөө шатааж амжилтанд хүрээд байх шиг байна даа.

  • Бээжин (January 13, 2016 6:00:02 pm )

    Бээжин өөрөө рэкетчин бас их том санхүүжилттэй энэ улсад хууль гэж байна уу

  • Anonymous (January 13, 2016 6:22:30 pm )

    haaduul chini hudlaa garuud shuu dee.temtsliig ni demjiheer ochson Baigali orchnii irgenii zubluliinhniig huuj tuugaad estoi zorilgoo il bolgoson doo naad BEEJIN chini.Uuuruu tuuls hairganii kariertai bas bondiin mungunuus absan munguuruu temtsej baigaani ene geed ybaad baigaa hiimel irgenii baiguullaga daa .odoo ene DmNn tarbal taarna.

  • Anonymous (January 13, 2016 7:32:32 pm )

    одоо олгосон лицензүүдийг бүгдийг нь цуцлах, шинээр огт өгөхгүй байх ийм л ганц зөв зам байх шиг байна даа, газар ухаж байгаль орчноо сүйтгэж, малын бэлчээрийг устгахаас гадна өөр зөндөө их аюул гарч ирэх шинжтэй байна

  • иргэн (January 13, 2016 9:34:51 pm )

    ГАЗАР НУТГААС МИНЬ БУРХАН ГУЙСАНЧ БҮҮ ӨГ ГЭХ ҮГИЙГ НЭГ САНААЧ МОНГОЛ ТӨР БУРУУ САНААТАЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАРЫН ҮҮР БОЛСОН НЬ НАМ ХЭМЭЭХ ЛУЙВАРЧИН НАРЫН ҮҮРНЭЭС ГАРАЛТАЙ

  • Зочин (January 13, 2016 9:35:30 pm )

    Өөрсдөө хууль бус амьдардаг юм бол юу яриад байгаан

  • Beejin (January 13, 2016 10:52:25 pm )

    ene tulj uulzaarai geed bga nuhur neree bicheed hayagaa tavichih husseneer chin tulj uulzii Busad esreg bga nuhdud helehed hamtda uulzalt zohion baiguulya bidentei uulzaj zorilgo bolood bidnii hiisen ajiltai taniltsval ta bugd oilgohoos gadna bidentei negdej hamtda temtsene gedegt bi itgeltei bn

  • Hhas (January 13, 2016 11:50:59 pm )

    Demjsen komment yvuulaachee adminaa. yagaad taslaad baigaa yum be. ta nartai yrina shvv.

  • Hhas (January 13, 2016 11:54:33 pm )

    Beejin guia zalgaarai. 95017339

  • зочин жи ээнд ю гоу билүү жигжидийн нэртэй юм биш үү (January 14, 2016 12:18:50 am )

    ээж нь тогтох эгч нь гэрэлсүрэн үйлдвэрчний төв зөвлөлд бсан эмэгтэй чүүдийн нэг дарга сэтэртэй бсан шүү үхлээ эрсэн хулгана муурын сахлаар наадав гээч болно биз

  • Zuraach (January 14, 2016 8:35:34 am )

    Tegeed yagaad ed nar Svmbee xvvg xamgaalj neg ch vg duugaraxgvi bn. Ter jinxene ex oronch baisan. Xarin ene Beejin met ch medexgvi ee. Reketchid bish vv…

  • ИРГЭН (January 14, 2016 8:59:59 am )

    ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ХЭЗЭЭ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БОЛЧИХДОГ БАЙНА ВЭ? ХҮНИЙ ГАРААР ХУЛГАЙЛУУЛААД ӨӨРСДӨӨ АРД НЬ НЭГ ИХ ГЭМГҮЙ АМЬТАД ТӨРТЭЙ ТЭРСЭЛДЭЭД ЯМАР ИХ ЭРХ МЭДЭЛТЭЙ БОЛЧИХОО ВЭ.ХУ НАМЫН ҮЕД ИНГЭЖ ХУЦСАН БОЛ ГЯНДАНД ЭСВЭЛ АЛУУЛАХ БАЙСАН ГЭДГЭЭ ЯМАР АМАРХАН МАРТАЖ БАЙНА АА.МАН ТӨРД ГАРАХААРАА ТА НАРЫГ ДУРААР ЧИНЬ ДУРГУЙЛАХ БАЙХ ДАА.

  • ЗОЧИН (January 14, 2016 9:46:38 am )

    энэ өөрөө дээрэмчин шүү дэээ БЙЭЭЖИН ТА

  • unen (January 14, 2016 8:55:45 pm )

    yaag unen ene beejin chin uuruu nuuts altni uurhaitai teriig daldalah gej ch ingej yawaad bj magadgui

  • Нэр нь Бээжин байхдаа яахавдаа (January 15, 2016 1:02:16 pm )

    Энэ нөхөрийн дүү нь бас сайхан байгаль сүйтгэдэг нөхөр бийдээ алт ухдаг нөхөр байдагийн худлаа царлайсан лаларууд шдээ эд нар чинь хэдэн шоронгийн нөхдүүдийг цалинжуулаад энд тэндээс мөнгө босгож идэх гэсэн л гарууд шд

antalya rent a car