antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2016 5 comments

”Хүрээ” амаржих газрынхан АТГ-ын шалгалтад бүдрэв

нийтлэсэн Admin
40
Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өнгөрсөн оны туршид эрүүл мэндийн салбарт түлхүү хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд авлигын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд Нийслэлийн амаржих газруудад ажиллалаа.

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах ажлыг нийслэлийн “Хүрээ” амаржих газарт хийх үеэр хэд хэдэн зөрчил, дутагдал илэрсэн юм. Зөрчил, дутагдлын дийлэнх нь тус амаржих газрын зөвлөх эмч Ж.Оюунцэцэгийн үйл ажиллагаатай холбоотой байна.

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын байранд түрээсийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй танилцах явцад иргэн Ж.Золзаяагийн нэр дээр зөвлөх эмч Ж.Оюунцэцэг гэрээ байгуулж тус газрын байранд амбулаторийн үйлчилгээ эрхэлж ажлын цагаар иргэдийг хүлээн авч, төлбөрт үйлчилгээ явуулсан байна. Ингэхдээ Ж.Оюунцэцэг нь давхар ажил эрхлэх зөвшөөрлийг хуульд заасны дагуу ерөнхий эмч Б.Оюунхандаас авч байгаагүй байна.

41
Зөвлөх эмч Ж.Оюунцэцэг нь 2013 онд тус газрын дарга Б.Оюунхандтай нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулсан байна. Тэр үеэс эхлэн ажлын цагаар хувийнхаа эмнэлэгт иргэдийг үзэж төлбөр авдаг байжээ. Мөн тус төвийн байранд байрлах иргэн Ж.Золзаяагийн хувийн эмнэлгийн гадна талын хаяг дээр нийслэлийн хоёрдугаар амаржих газрын албан ёсны логотой нөхөн үржихүйн амбулатори гэж бичсэн байх бөгөөд өөрийн утасны дугаарыг байршуулсан нь иргэдэд нийслэлийн “Хүрээ” амаржих газрын албан ёсны үйл ажиллагаа явуулдаг амбулатори мэт харагдуулж, санаатайгаар төөрөгдүүлсэн гэж үзэх үндэстэй юм.

Ж.Оюунцэцэгийн хувийн эмнэлэгтээ байршуулж, үйлчлүүлэгчдийг төлбөртэй үздэг ЭХО-ны аппарат нь 1975 онд БНСУ-д үйлдвэрлэсэн Medison 6000 аппарат байсан бол “Хүрээ” амаржих газарт хэрэглэж буй ЭХО-ны аппарат нь Япон улсад 2012 онд үйлдвэрлэсэн Hitachi Noblus загварын 3D ЭХО-ны аппарат байв. Эндээс үзэхэд эмч Ж.Оюунцэцэг нь улсын эмнэлэгт хэрэглэж буй хамгийн сүүлийн үеийн 3D аппаратаар иргэдийг үнэ төлбөргүйгээр үзэх боломж бүрдсэн байхад хувийнхаа эмнэлэгт чанар болон хүчин чадал нь цаг үеэсээ хоцрогдсон аппаратаар иргэдийг оношилж ашиг орлого олдог нь холбогдох баримтуудаар нотлогдож байна.

42
Энэ нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг, мөн Эрүүл мэндийн сайдын 2013 оны 446 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний 3 дугаар зүйлийн 3.25-д заасан “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига, хууль бус шан харамж, хандив, бэлэг, албан бус төлбөр авахгүй ба үйлчлүүлэгчтэй давхар харилцаанд орохгүй байх” заалтыг тус тус зөрчсөн үйлдэл юм.

Иймд Авлигатай тэмцэх газраас зөвлөх эмч Ж.Оюунцэцэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т заасан арга хэмжээг тооцуулахаар нийслэлийн “Хүрээ” амаржих газрын дарга Б.Оюунханд, Эрүүл мэнд, спортын яамны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны нарийн бичгийн дарга Л.Зэндмаа нарт хандаад байна.

Авлигатай тэмцэх газар

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ххх (January 13, 2016 1:35:57 pm )

    2-р төрөхийг сайн шалгах хэрэгтэй улсын эмнэлэг амаржих газар байж төрсөн эхчүүдийг коридорт хэвтүүлчихээд төлбөртэй гээд нэг өрөөг хоосон байлгаж байдаг тэнд төрөөд тэр өрөөнд нь 2 хоночихвол бараг 200000 төгрөг нэхдэг.авдаг юм байна лэй. Авилга бол юу ч биш хийсвэр хийлгэхэд асрагч нь хүртэл би байсан 10000 төг өг гэх жишээтэй. үхэх төрөх 2 ижилхэн гэдэг төрж байгаа хүнд хүндэтгэлтэй хандаж чаддаггүй. Уг тэнд ажиллаж байгаа ажилчид бидний татварын мөнгөөр цалинжиж байгаа гэдгээ мэдэж л баймаар. Мэдлэг чадварыг хүртэл шалгаж түвшин тогтоох хэрэгтэй баймаар. Арай хэтэрхий юм байна лэй.

  • eri (January 13, 2016 2:02:29 pm )

    Aтг өөрийн арга хэмжээгээ авч хариуцлага тооцооч

  • Anonymous (January 13, 2016 7:34:43 pm )

    Bayn jureh duurgiin huiwiin emelgt mini ohin 3sariin emne biy ni ewdeed emchid ochij ujuulsen emch endgewch gej onch tawiaad ender untei em bichej egeed ywuulsan bsan em uugaad jugeer boloogui manai duu naadah chin endgewch bich olgoi bn stag aldalgui emleg awch ywsan ter ni unheer olgoi bsn hervee endgewch geed bisan bol bi ganst ohinoo aldah bsan.Buhel buten Mongol ulsiin emch ner juuj ywhaasaa icheechee hun gedeg aguu juiliig sudalchaad endgewch olgoi 2iig iim emch narii .Mongol ulsiin iregnii uudnees mash sain shalgahiig shaardaj bn iim eereesee ichhee baisan emch nart hariustlag tooshhiig husye daraan ewdeed ochison irgen bolgon uhehgui telee

  • Anonymous (January 13, 2016 8:05:29 pm )

    Ard irehdee sanuulhad ene emch Bayn jureh duurgiin huiiwiin emlegt emcheeree ajilj bgaa

  • Anonymous (January 13, 2016 8:06:53 pm )

    Onchoo mach buruu tawidag emch shuu

antalya rent a car