Зөвшөөрөлгүйгээр ан хийж, борлуулахаар зэхэж байсан зөрчлийг НМХГ-аас илрүүлсэн байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ш овогтой Б нь худалдан борлуулах зорилгоор зохих эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээгүйгээр Нийслэлд оруулж ирсэн 3 ширхэг эр, 3 ширхэг эм чоныг тус дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 6-18 тоот хашаанд хадгалж байсныг илрүүлэн хураан авсан ба 6.900.000 төгрөгөөр торгосон байна.
Холбогдолтой видео үзэх
Нэн ховор болон ховор амьтнаас бусад төрлийн ан амьтдыг иргэд ахуйн хэрэгцээгээ хангах зорилгоор эрхийн бичгийн дагуу агнаж барьж болно.
Ховор амьтдын жагсаалтад орсон ан амьтдыг тусгай зөвшөөрлийн дагуу зөвхөн тусгай зориулалтаар агнаж барьж болно.
Нэн ховор ан амьтдыг агнахыг барихыг хуулиар хориглосон байдаг ба зөвхөн тусгай зөвшөөрлийн дагуу эрдэм шинжилгээний зориулалтаар агнаж барьж болдог байна
Зөвшөөрөлгүй ан агнасан тохиолдолд Монгол улсын “Амьтны тухай” хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.9 дэх /зохих эрхийн бичиг, тусгай зөвшөөрөлгүйгээр ахуйн болон тусгай зориулалтаарагнуурын амьтан агнасан, барьсан, энэ хуулийн 26.3-т заасан ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол хурааж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох/ заалтын дагуу торгож, 37 дугаар зүйлийн 37.3 дах /Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна/заалт, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх /Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ/ заалтын дагуу нөхөн төлбөр тооцдог.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь хууль бус ангийн урьдчилан сэргийлэх хяналтыг байнга гүйцэтгэдэг ба Монгол Улсын “Амьтны тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх /Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно/ заалтын дагуу зөвшөөрөлгүй ан агнахыг хориглодог, Иргэн, аж ахуйн нэгж нь тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх /Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, хуулийн этгээд тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл тус тус авч, үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад гэрээ байгуулна/ заалт, 25 дугаар зүйлийн 25.3 дах /Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгоно/ заалтуудын дагуу холбогдох материалыг бүрдүүлэх ёстой байна.
Иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөлгүй ан агнуур хийхээ зогсоож хуулийг мөрдөж байхыг анхааруулж байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
Холбоотой мэдээ
-
enhktaiban (January 13, 2016 2:00:29 pm )
teneg ulsuud be chono alsan huniig harin shaghah baital malchidaa bodogui hotiin teneguud baihaa
hotiin mergejliin hynaltiin hun bainaldaa -
зочин (January 13, 2016 3:46:04 pm )
тэгвэл 6 ш хонь алсан хүнийг шагнах уу? чоно алвал хуультай хонь албал шагналтай юм байна .Энэ шинэ хууль юм.
-
zochin (January 13, 2016 6:45:32 pm )
Gants shunu 50 honiig ni chono unagaad yavsan ezen ni uilaad baij baihtai taarch bailaa.chono alahiig horigloson humuus lav mongol bishee. muusain erliizuudiin ajil.chono alsan huneer jinhene erchuud baharhdag bailaa. odoo ch jinhene erchuud hovordjee,darga nar bol aldag l um baina lee,muu gulugnuud darga nariig bol torgoj haragdaach!!!
-
zochin (January 13, 2016 6:47:17 pm )
Buunii tatvar tulj bna.Yadaj chono alahiig zuvshuuruh heregtei !!!!
-
zochin (January 13, 2016 6:56:20 pm )
Mongolchuud eh orondoo baij deerelhuulj bna daa.Chono alsan zaluud bayar hurguh heregtei dee.
-
Er hun (January 13, 2016 7:02:59 pm )
CHONO ALSAN ZALUU UG NI OLON MAL AVARSAN BNA.TORGOH BIS SHAGNAH HEREGTEI.MANAI ARD TUMEN ERT DEER UES CHONO AGNAJ IRSEN .AGNAHIIG HUULIAR ZUVSHUURUH HEREGTEI.DAANCH TIIM HUULI SANAACHLAH OLIGTOIHON ER HUN 76 ALGA DAA.
-
Er hun (January 13, 2016 7:13:58 pm )
MERGEJLIIN HYANALTIINHAN GEJ AJILAA MEDEHGUI MALNUUD.AVILGA L AVCH CHADNA .ODOO TER AVTO HUDALDAANII TUV GEED HUNII ERUUL MENDED MUU UMHII UNERTSEN HULDUUS GAZAR MERGEJLIIN HYANALTIINHAN DUGNELT GARGAJ CHADAH UU UGUI L BAIHGUI U DUUGARCH CHADAHCH UGUI.
-
анчин (January 13, 2016 9:49:35 pm )
чоно л алахгүй юм бол буу авч бууны татвар төлж яах юм. хэдэн малаа хамгаалах л гэж чоно алдаг биз дээ.ийм хууль журамтай юм бол чононд идүүлсэн маланд төрөөс нөхөн олговор олгох хэрэгтэй
8 Comments