-Хариуцлагын тухай хуулиар далайлгаж УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна гэж сүрдүүлэх нь бүтэхгүй арга-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийг хариуцлагатай болгох хуулийг өргөн бариад жил шахамын хугацаа өнгөрч байгаа ч энэ удаагийн парламент энэхүү хуулийг батлахгүй гэдэг нь нэгэнт тодорхой боллоо. Тус хуулийн төсөлд ажлын хариуцлага алдсан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт хариуцлага хүлээлгэж, эргүүлэн татах тухай тусгасан. УИХ дахь АН-ын бүлэг болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд ийнхүү төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцож эргүүлэн татах нь Үндсэн хуультай зөрчилдөж байна үзэн энэхүү хуулийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн МАН-ын гишүүд ч энэхүү хуулийн төслийг дэмжихгүй байгаа гэнэ.
Чухам ямар шалтгааны улмаас тус хуулийн төслийг дэмжихгүй байгааг УИХ-ын гишүүн Д.Дэмбэрлээс тодруулахад “Хариуцлагын хуулийг МАН бүлэг дээрээ ярьж санал солилцоогүй байна. Ер нь хариуцлагын тогтолцоог сайжруулъя, хариуцлагагүй байдлаас болж улс орны ажил цалгардаж байгаатай санал нэг байна. Хуулиа зөв гаргах нь зүйтэй. Гэхдээ хуулиа зөв гаргах гэж байна гээд хүнд ямар нэгэн ял тулгах айлган сүрдүүлэхийг хэлж байгаа юм биш шүү дээ. Би энэ асуудал их өөр байр суурьтай айдаг. Хариуцлага гэдэг бол тухайн хүний хүнд сурталыг арилгаж, алдаа дутагдлыг засах замаар хариуцлага тооцох юм. Харин манайхан хариуцлагыг арга хэмжээ авах гэж ойлгож байна. Сайдын ажил муу байна гэхээр “Сайн ажилла” гэхийн оронд огцруулна гэх саналыг гаргаад байдаг юм. Өнгөрсөн парламентад Зоригт сайдыг огцруулах саналыг гурван удаа ч оруулж ирсэн. Бид нар авч үлдэж байсан юм шүү. Хариуцлагын асуудалд ял зэмлэл тулгах байдлаар социализмийн үеийн арга хэмжээ авахаар төлөвлөх нь ардчилсан тогтолцоонд огтхон ч нийцэхгүй. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна гэж айлган сүрдүүлж хариуцлага тооцдог арга хэлбэр уг нь нэгэнт улиран өнгөрсөн” гэх байр суурьтай байна.
Д.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ
-
Иргэн (January 13, 2016 11:21:41 am )
Энэ нөхөр хариуцлагаас айж байна.Ажилаас нь даруй хал.Ард түмэнд хууль,дүрэм,хариуцлага,ял шийтгэл,торгууль нь ноогдож байхад төрд гарсан хэдэн нөхөд Монгол Улсыг дампууралын ирмэгт авчирчихаад ямарч хариуцлага хүлээхгүй гадаад руу дүрвэж байгааг юу гэж ойлгох юм бэ?С Баяр мэтийн олон хүн гадаад руу гаргахад бэлэн байгаа шүү.Толгойгүй төр гэж иймэл байдаг.Сонголт ард түмэний гарт л байгаа.Монгол Улс хөгжин бадартугай.
-
Anonymous (January 13, 2016 11:45:12 am )
ene lalar ard tvmeniig dord yzej bna ene yu hiisen hvn we mongolchuud olsoj bna
-
Anonymous (January 13, 2016 11:46:05 am )
ene elbegee zailaa mongol hogjinoo
-
j N (January 13, 2016 12:31:16 pm )
Бүхэл бүтэн дархлаажсан эх орныг байнга самарч байдаг УИХ гэж нэг айхтар зүйл байгааг яагаад өөрчилж болохгүй гэж энэ муу зөнөг хуцаад байгаа вм бэ. Ард түмний төлөөлөгч болохоос биш буруу юм хийхад ял хүлээдгүй этгээд бай гэж сонгодгүй шүү дэ Бүгдийг нь барьж шоронд хийх цаг ааандаа ирнэ ээ гайгүй
-
Anonymous (January 13, 2016 12:41:17 pm )
Hariutslagyi turiin tysheed yamar heregtei yum be Olon Gishyyd gemt heregtei holbogdson baigaa tul ene nuhur huulias aij baih shiv Tsag n ireh biz Ard tymen haraad suuj baigaa
-
Бат (January 13, 2016 1:02:59 pm )
МАНАН хэд хэдэн дархлагдсан дэмбэрэл шиг узэл
бодолтой этгээдууд хариуцлага хулээхгуй ажил цалгардуулж
еерсдийгее тер гээд бодчихсон ийм явцгуй этгээдууд 25–28 жил
улс орныг дампууруулж суулаа шуу болиочээ энэ этгээдуудыг
дахин суулгахгуй гэхээр намын жагсаалтаар гарч ирчихээд тер
ард тумнийг доромжилж тохуурхаж суух юм яах вэ
монголчуудаа 76 этгээдуудыг бутээлч баялаг хийлгэдэг болгох
естой юм бидний татварын менгеер хувалз шиг амьдрууламааргуй бнаа -
zochinzochinzochinzochin (January 13, 2016 1:03:46 pm )
Ajliin chadvargui nuhdiig sain ajilla geed l bailgaad baihiin bna l daa ene ni ardchilal ym gene shuu.Zunug uvgunii soliorol
-
Anonymous (January 13, 2016 6:01:22 pm )
surduulj bolno bur zodoj ch bolno nohoi met
-
haraa (January 13, 2016 7:33:11 pm )
Энэ хүн одоо болноо. Хэнийг хайцаалаад байгаа юм. Өөрөө мултрах гэж байж сайн хүн болж харагдах гэж дээ ээ хөөрхий..
-
gonchig (January 13, 2016 9:07:41 pm )
Svrdvvleg bish mash zov xuuli bna. Xariuclaga aldsan xen bolovch xariuclaga xvleej l baidag shvv dee.Ene toirogt ochij olon niitiin sanal avaagvi avax eremdegvi bolson ymnuud jagsaalt nereer U.I.X-d orj irj xuuli bus ix xural bvrdsen.Tegeed bas setertei xuc uxna ym shig ym xelvvlexgvi sanaatai odoo ene sanaa gej sobak bolcon demberel metvvd estoi xavaasag ard tvmend bayarlaj yvaarai.Suux esgvi sentiid 4 jil suulgalaa bvv davraach ee.
-
Зочин (January 13, 2016 10:10:17 pm )
Монголд хариуцлага алга ард түмэи сонгож болсон юм татаж болно.Энэ өвгөн зөнөжээ.Энэ 76 -д Эх орон ард түмнээ гэх эр зоригтон бна уу? Байхгүй бол бүгдийг нь дахин сонгохгүй байх хэрэгтэй.
-
Anonymous (January 14, 2016 8:02:01 am )
Dembrel gishuun debiil gishuun boljee
-
Anonymous (January 14, 2016 8:48:25 am )
Адилхан хариуцлагатай ажиллаж чадахгүй бол зайлаарай…. Ерөнхийлөгчийг дэмжиж байна
13 Comments