antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2016 5 comments

АН-ын генсек Л.Эрхэмбаярт иргэний хэрэг үүсгэжээ

нийтлэсэн Admin
14525857925694b34053c61

МАН-аас “МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 хувь болгууллаа”,

 “Цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргалаа” гэх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд анх тараасан гүтгэлгийн мэдээлэлтэй нь холбогдуулан АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг шүүхэд өгсөн. Уг нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүгчийн захирамжийн дагуу энэ сарын 11-нд иргэний хэрэг үүсгэсэн байна. 

МАН-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр твиттер хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн мэдээллүүд нь МАН-ын нэр хүндэд халдсан гүтгэлэг болохыг тогтоолгож, МАН-ын нэр хүндийг сэргээх буюу МҮОНТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөр болон түүний твиттер хуудсаар уучлалт гуйлгахыг даалгаж өгнө үү” гэжээ.

14525857305694b3020f30d

Д.ЖАРГАЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Зочин (January 13, 2016 9:25:50 am )

    Үх ийн цэц чинь ан ын гарууд байгаа шүү дээ оожоогоос эхлээд дарга нь хүртэл ийм байрад ман даалгавар өгөх үү аан

  • зочин (January 13, 2016 9:44:52 am )

    Эрхэмбаяр ч үнэхээр бүтэхгүй нөхөр. СХДЭМТ-ийн дарга байсан Хажидмаатай нь хамт хөтлөлцүүлээд яллавал таарна.

  • Anonymous (January 13, 2016 9:57:38 am )

    Энэ хөлдүү толгой манай намыг дуусгана шүү. Ер нь манай. АН нам ард түмэн дунд үнэхээр нэр хүндгүй болжээ. Хайран нам , хайран ард түмний итгэл.

  • Дорж (January 13, 2016 1:56:21 pm )

    Улс төрийн нам гэж яг юу юм бэ гээд үзвэл элдэв, шалдав олигархи, хулгайч нарын бүлэглэлийг л нам гэдэггүй юм бол монголд нам байхгүй.тэгэхээр энэ бүлэглэлүүдийг тараавал яадгийн

  • Zochin (January 13, 2016 4:24:24 pm )

    АН-ын нэр хундийг ийм л хумуус их унагааж байгааг анхаараач Бас тэгээд тэр Арвин гэж нэг урвагч байна Юу гэнэ вэ ИХ-д нэр дэвшинэ ч гэх шиг Одоо болно Оор хунд тэр суудлыг олгох хэрэгтэй

antalya rent a car