antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2016 15 comments

Төрийн сангийн зээл гэдэг нь улстөрчдийн хүүхдүүдэд зориулсан тэтгэлэг үү

нийтлэсэн Admin

bb99984d84ae6d1852412114889b483d

Төрийн сангийн зээлээр гадаадын нэр хүндтэй, өндөр өртөгтэй их дээд сургуулиудад манай улс оюутан залуусаа явуулдаг билээ. Уг нь анх өнчин, ядуу буюу Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны төвшингээс доогуур орлоготой иргэд, малчин өрхийн нэг суралцагч гэх мэт шалгуур үзүүлэлт бүхий дотоодын сургуульд суралцагч иргэдэд зээл тусламж олгохоор заасан байдаг юм.

Зарим тохиолдолд зээлийг буцаан төлүүлэх журамтай ч, хөрөнгө оруулалтын үр өгөөж өөрөөр хэлбэл, тухайн мэргэжлээрээ ажил­лаж байгаа байдлыг нь шалгуур болгон зээлээс чөлөөлөх тогтоолуудыг ч сүүлд гаргасан байдаг.

Харин гадаадын өндөр хөгжилтэй оронд 1997 оноос 2012 оныг хүртэл 33 оронд 88 мэргэжлээр 1065 оюутанд 24.6 сая ам.долларын зээл олгосон юм билээ. Жилд дунджаар 30 орчим тэрбум төгрөгийг төрийн сангийн зээлээр гадаадад суралцагч нарт зориулж байгаа гэх судалгаа бий. Энэ их хөрөнгө оруулалт үр дүнгээ өгсөн бол өдийд хангалттай боловсон хүчин бэлтгэгдсэн байх ёстой. Гэвч амьдрал дээр эх орондоо хэрэгтэй эрдэмтдийг сургаад тэднийхээ хүчээр хөгжиж буй зүйл үнэндээ алга. Яагаад.

Гадаадын их дээд сургуульд зээл тусламж тэтгэлгээр суралцагчид нь ихийг хийж бүтээе эх орноо хөгжүүлье гэх сэтгэлгүйд байгаа юм. Учир нь ийм хөнгөлөлтөөр Улс төрийн өндөр дээд албан тушаалтан болон хөрөнгөтэй эрхмүүдийн хүүхдүүд сурч байгаа. Жирийн ардын зүтгэлтэй хүүхдүүдэд ийм төрлийн тусламж, тэтгэлэг олддоггүй. Олдоход тун бэрх. Эрх мэдэлтэй албан тушаалтай, мөнгөтэй хүмүүс хүртэл хувийн хөрөнгөөрөө хүүхдээ сургахгүй улсын мөнгөөр сургалтын төлбөрийг нь хийдэг. Тэдний ихэнх нь эх орондоо иргэж ирдэггүй. Мөн үүнээс гадна эргүүлэн улсад төлөх ёстой ч төлдөггүй.

Тодруулбал 2013 оноос эхлэн олон нийтэд нээлттэй зарлаж буй төрийн сангийн зээлээр сураад, төлбөрөө улсад эргүүлэн төлөөгүй хүүхдүүдийн нэрсийг харахад. МАН-ын Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо, Сангийн сайд асан Н.Баяртсайханы охин Б.Хулан, сайд асан Ц.Өөлдийн хүү Ө.Мөнхбат, УИХ-ын гишүүн асан Я.Эрхэмбаяр өөрөө, Монгол банкны ерөнхийлөгч асан Пүрэвдоржийн хүү бизнесмен Хангал, Хөрөнгийн биржийн захирал асан Р.Содхүүгийн охин С.Гэрэлмаа, тэрбумтан бизнесмен Болдхэтийн охин Б.Хулан,УИХ-ын Ц.Оюунгэрэл сайдын дүү Ц.Оюунбилэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Цагааны хүү Мөнхтүвшин зэрэг нэлээд олон улстөрчдийн хүүхдүүдийн нэрс байна.

Одоо ч төрийн сангийн зээлээр хүүхдүүдийг гадаадын сургуульд явуулсаар байгаа. Хамгийн гол нь хэн сонгоод хэний хүүхдийг ийм боломжоор дайлаад байна вэ. Төрийн сангийн зээл гэдэг чинь ер нь хэний хүүхдэд зориулсан тэтгэлэг вэ. Жирийн ардын хүүдүүд хүртэх эрхгүй юу.

Н.Ганаа

Dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Зочин (January 12, 2016 5:33:18 pm )

    Энэ зээл ардын хүүхдэд олдохгүй юм яах вэ ХҮН-аа

  • Anonymous (January 12, 2016 6:31:20 pm )

    enehuu ulsuud ichihgui bna uu

  • уНШИГЧ (January 12, 2016 6:33:56 pm )

    Хамгийн баян олгиархууд төрөөс хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлээд байхдаа яахав дээ, монголд шударга зүйл байна уу, ардын хүүхэд сурч болох уу

  • Zochi,n (January 12, 2016 7:03:14 pm )

    Ter Boldhet, Udval naraas ohind ni tolson surgaltyn tolboriig nohoj avah heregtei yasan ichdeggui humuus ve.

  • orhon2 (January 12, 2016 10:01:27 pm )

    Avllgal toroos hulgai hiideg garuudiig shalgaa

  • Бичээч (January 12, 2016 10:39:59 pm )

    Энэхүү төрийн сангийн зээлтэй холбоотой бүх асуудлыг шилэн болгоод өгөөч.

  • Ex (January 13, 2016 1:01:22 am )

    Tiimee ene zeeliig xootsoldood ch olj chasdaagyi xyyxeddee has xyyxeddee maani Cain cyraad cvh oldoxgyi yum bn Lee .Arfiin xyyxded olddoggyi zeel baigaa yum shuudee .oor has zondoo YIX caid nariinnxcyyxdyyd cfyrdagbshuudee

  • a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (January 13, 2016 2:55:39 am )

    Ouyngerel abgai ym bolgoni muu jisheenii turuund yabah ym daa

  • zochin (January 13, 2016 8:54:27 am )

    conguuli boloxoor shudarga tcarailax um tor ard tumen bugdeeree il tod bai tegj baij ulc oron xogjino

  • Зочин (January 13, 2016 9:16:10 am )

    Энэ Содхїї гэж нэг шуналтай этгээд гар дїрж болох бїх л юмнаас хїртсэн байх юм аа

  • Дамба (January 13, 2016 9:28:20 am )

    Өндөр хөгжилтэй орны ИС-д явуулах Төрийн сангийн мөнгө Боловсролын сайдын “Алчуур” болсон цаг. УИХ-ын гишүүд, сайд дарга нарын эрхийн тэнэгүүд явдаг нь үнэн. Ц.Нямдоржийн хүү Шинэ Зеланд, Баярцогтын эгч дүү АНУ гээд …мянгааар хөврөнө Монголд ирвэл сайд дарга болно. Нямдоржийн хүү АНУ-д ерөнхий консул. Ерийн ардын хүүхдэд ажил олдохгүй ийм л шударга бус хорвоо болж чааваас СТС өндөр хөгжилтэй оронд яваад сураггүй хүмүүсийн нэгийг дахин нэг гаргамаар юм.

  • Зочин (January 13, 2016 12:34:16 pm )

    Ардын хүүхэд бас явж байнаа.2014 оны сонгон шалгаруулалтаар төрд ч алба хашдаггүй хүний хүүхэд АНУ руу тэтгэлэгээр явлаа

  • хишигтэн (January 13, 2016 2:43:42 pm )

    гадааддаа амьдраад байгаа хүмүүс чинь яаж эх орондоо юм хийж бүтээх вэ дээ

  • Zochinzoxhinя (January 14, 2016 5:50:14 pm )

    Шударга хун хана байгаам

  • Багш (January 16, 2016 4:32:50 pm )

    төсвийн цалинтай миний бие хүүхдээ хичнээн сурлага сайтай байлаа ч энэхүү тэтгэлэгт хамруулж чадалгүй өөрийн болоод хаэдэн муусайн ах дүүсээсээ хамжин нийт 6 жилийн бүх цалиг нь зээлүүлж гуйсаар япон оронлуу сурахаар явууллаа. Үнэндээ бид ямар ч хангамж эдэлдэгггүй төрд зүтгэсээр удалгүй тэтгэвэт гарах дөхжээв орох орон унах унаа бүгдийг дэнслэн хүүдээ итгэл найдвар таш их хүлээлгэн яьуулснаа бодохоор хуваарилалт шог гэдэг шиг мэнэ их хангамж эдэлчээд буцаагаад төрд төлдөг баймаар байна_
    Ард түмний мөнгийг авчаад ард түмний үрсийг бөөн зээлэнд унагадаг тэнэг байдлаа зогсоомоор юм. Яагаад бид бүгдийг үүрэх ёстойнь үнэндээ ядарч байна.

antalya rent a car