antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2016 Comments are off

Энэ сарын 15-наас хүйтний эрч эрс чангарна

нийтлэсэн Admin

tsasanshuurgaЦаг агаарын байдал хүндэрч байгаатай холбоотойгоор аймгийн Онцгой байдлын газраас Монгол Улсын гамшгаас хамгаалах хуулийн дагуу аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Гамшгаас хамгаалах тусгай зориулалтын мэргэжлийн ангиудад бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 11-21-ны хооронд зохион явуулахаар бэлтгэл ажил хангаад байна гэсэн мэдээллийг аймгийн ОБГ-ын дарга Г.Батбаяр өглөө.

 Ус цаг уур орчны шинжингээний албанаас энэ сарын 15-аас цас орж, хүйтний эрч эрс чангарч, голын хөндий нутгаар 35-40 градус хүртэл хүйтрэх төлөвтэй байгааг нийт ард иргэдэд анхааруулж байна. Өнгөрсөн шөнө /2016.01.10-11-нд шилжих шөнө/ хасах 34-38 градус хүйтэн хоножээ.
Түүнчлэн байгаль цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах үед болон гамшиг үзэгдлээс урьдчилан сэргийлэх “Анхааруулга, сэрэмжлүүлэг” мэдээг түргэн шуурхай хүргэх “Багц мессеж”-ийн үйлчилгээг аймаг, сумын мал бүхий иргэд, малчин өрхөд болон малчдын бүлгийн ахлагч нарт найдвартай хүргэх зорилгоор сумдын ЗДТГ-ын дарга нартай хамтран утасны дугаарт тодотгол хийж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car