antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2016 13 comments

“Бурханлиг гоо сайхан” ХХК ” ХОНЬКО” савангаа хаана үйлдвэрлэдэг вэ

нийтлэсэн Admin

sssavvan_25Монголчууд бид сүүлийн үед их л үндэсэрхэг үзэлтэй болж дотоодынхоо бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, “Эх орондоо хөрөнгө оруулалт хийцгээе” гэсэн уриан дор нэгдэх болсон. Үнэндээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байгаа ч зарим нэг гоо сайхны болон хүнсний бүтээгдэхүүнийг манайхан БНХАУ-д яг адилхан дууриайлган үйлдвэрлэж оруулж ирдгийг хэн хүнгүй л мэднэ.

Дэлхийд алдартай брэндийн уруул өнгөлөгчийг дуурайлган хийжээ

Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард манай сонины редакцид нэгэн хэрэглэгч хандсан юм. Тэрбээр “Бурханлиг гоо сайхан” ХХК нь Монголдоо 100 хувь үйлдвэрлэсэн органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн.
Гэтэл тус компани нь дэлхийд нэр хүндтэй брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хуулбарлаж, өөрсдийн патент мэтээр реклам зар сурталчилгаагаа явуулсныг хүн бүхэн мэднэ.
Хамгийн гол нь тус компанийн үйлдвэрлэж буй “Хонько” саван болон бусад бараа бүтээгдэхүүн нь БНХАУ-д үйлдвэрлэгдэж байна.
Тухайлбал, та бүхэн Google-р ороод “Alibaba.com” гэж ороод үз наад Монголдоо үйлдвэрлэв, үндэсний брэнд гээд нэрлээд байгаа бүх бүтээгдэхүүн хэлбэр дүрс, өнгө төрхөөрөө ярайгаад гараад ирнэ. Мөн адил Google-р ороод үзэхэд чинь “EOS” гээд дэлхийд алдартай уруул өнгөлөгч байгаа тэрийг бас л тэд дуурайгаад хийчихсэн байна. Хэрвээ дээрх газрууд манайхыг өөрсдийнх нь патентийг хулгайлж гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэж мэдвэл ёстой нэг шившиг болно доо. Монголд хэн ч бизнес хийж болно. Тэр нь эрх чөлөөтэй. Харин дэлхийд брэндийг хулгайлж авчихаад Монголд үйлдвэрлэв гэж худлаа реклам цацаж хэрэглэгчдийг хуурч болохгүй биз дээ. Энэ асуудлыг та бүхэн тус компанийн удирдлага болон холбогдох газууруудаас асууж нягтлаарай” гэсэн юм. Ямартай ч дээрх эмэгтэй үнэхээр Монголд үйлдвэрлэж байна уу гэдгийг шалгаж олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөөч гэж хүссэн юм.

Goo’s eco beauty брэндийн гоо сайхны дэлгүүрийн менежер Г: Та нарт үйлдвэрээ үзүүлэх шаардлагагүй

goo_9Ингээд сэтгүүлч миний бие тус компанийн нэрийн дэлгүүр болох Орос элчингийн баруун талд байрлалтай Goo’s eco beauty брэндийн гоо сайхны дэлгүүрт нь очлоо. Тус дэлгүүрт орж худалдагч гэх 20-25 насны охиноос удирдлагуудтай нь уулзах хүсэлтэй байгаагаа уламжлахад манай эзэн хэмээн Г гэх хүний 8811….. утасны дугаарыг өгсөн юм. Түүнтэй утсаар холбогдож “Танай гоо сайхны бүтээгдэхүүн болон үйлдвэрлэл явуулдаг байртай чинь танилцах гэсэн юм” хэмээн учирлан хэллээ. Гэтэл утасны цаанаас эзэн хэмээн нэрийдсэн Г гэх залуу “Маргааш хүрээд ир. Одоо надад зав байхгүй” байна хэмээсэн юм.
Мэдээж бид энэ бүхний үнэн худлыг олохын тулд долоо хоногийн дараа дахин дэлгүүр дээр нь очиж худалдагч охиных нь хажууд нөгөө Г гэгчтэй ярихад “Чи заавал манай үйлдвэртэй танилцаж яах гээд байгаа юм. Би чамд үйлдвэрлэлээ танилцуулчвал чи бүтээгдэхүүний орц найрлагыг хулгайлчихвал яах юм. Ер нь хэдэн төгрөг нэхээд байгаа юм. Чи анхнаасаа мөнгө шантаажлаад байгаа юм бишүү. Заавал чамд үйлдвэрээ болон бүтээгдэхүүнээ танилцуулах шаардлага байхгүй. Би ч бас хэвлэл мэдээлэлд ажиллаж байсан” хэмээн цамнаж гарсан юм. Түүнчлэн энэхүү ярианы дараа утас руу минь элдэв янзын мессеж бичиж дарамтласан юм. Бидний гол зорилго гэвэл дээрх эмэгтэйн ярьсан зүйл нь хэр үнэний ортой эсэхийг л шалгахыг хүссэн болохоос тус дэлгүүрийн менежер гэх Г-гийн хэлсэнчлэн хэн нэгний мууг үзэж шантаажлах гэсэн санаа байхгүй гэдгийг энд дурьдах хэрэгтэй байх.
Ингээд энэ үйл явдлын дараа МХЕГ-ын хэвлэл мэдээлийн ажилтан Балжиннямтай уулзаж энэ асуудлыг тодруулахад “Яг энэ зөвшөөрөл өгдөг асуудал манай дээр харьяалагдахгүй болсон. Тиймээс тус компани нь аль дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна гэдгээс нь хамаарч тухайн дүүрэг үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зөвшөөрлийг нь өгч байгаа” гэлээ.

Ч.Байгальмаа: “Хонько” саван болон бусад гоо сайхны бүтээгдэхүүн нь манай мэдээллийн санд бүртгэгдээгүй

savaan_17Ямартай ч бид “Бурханлиг гоо сайхан” ХХК-ийн нэрийн дэлгүүрүүдийг мэдэхээс бус хаана аль дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг эсэх нь бүрхэг байсан юм. Ингээд энэ үйл явдлаас хойш бүтэн долоо хоногийн дараа эрэл сурал болсны эцэст тус компанийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Грийн ресурс хотхоны 78/1 байранд үйл ажиллагаа явуулдаг гэдгийг олж мэдсэн ч бас л хаалга мөргөсөн юм. Ингээд бид тус дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл, ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ч.Байгальмаагаас асуухад “Тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН болон иргэд нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэх НИТХ-ын 07 дугаараар тогтоолоор батлагдсан журам гэж байдаг юм. Энэ тогтоолын дагуу гэрээ байгуулж ажилладаг. Хэрвээ манай дүүргийн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа бол заавал ч үгүй гэрээ байгуулж ажиллах ёстой. Гэтэл таны асууж байгаа “Хонько” саван болон”Бурханлиг гоо сайхан” ХХК-ийн бүтээгдэхүүн манай мэдээллийн санд ямар ч бүртгэлгүй байна” гэлээ. Мэдээж бид энэ асуудлыг баттай нягтлах үүднээс дүүргүүдийн худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс асуусан боловч тодорхой мэдээлэл алга байна гэх хариултыг өгсөн юм.
Үүний дараа тус компанийг органик гоо сайхны бүтээгдэхүүдээ хэзээ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас лиценз авсан эсэхийг нь асуухаар очсон ч хариуцсан нь хүн нь хэд хоногоос ирнэ гэх мэдээллийг өгсөн юм. Хэрвээ тус компани Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас эдгээр бүтээгдэхүүндээ “Органик бүтээгдэхүүн” эко шошго хэрэглэх эрхийг яаж авсан нь ч хачирхалтай.Ямартай ч бид энэ асуудлын үнэн учрыг мухарлахыг хүссэн ч асуудлын голыг мэдэж буй компанийн менежер гэх залуу биднийг сүрдүүлж мэдээлэл өгөхөөс татгалзсан. Хэрвээ үнэхээр урд хөршид биш Монголдоо үйлдвэрлэг юм бол яагаад үнэн худлыг дэнслэхээс тус компанийн удирдлага болон менежер нь татгалзах болов оо.
-Тус компани одоогоор Монголынхоо зах зээлд бүтээгдэхүүнийхээ чанар үзэмжийг үргэлж сайжруулж хонины сүүлээр хийдэг “Хонько” савангийнхаа шинэ төрлийг нэмэгдүүлж гүзээлзэнэ, нимбэгтэй саванг шинээр худалдаанд гаргасан хэмээн сурталчилж байгаа. Бид энэхүү мэдээллийг дараа, дараагийнхаа дугаарт олон талын эх сурвалжтай буюу хил гааль болон бусад албаны хүмүүсээс асууж тодруулж үнэн зөв мэдээллийг хүргэх болно.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • zochinundaak (January 12, 2016 10:29:06 am )

    buh buteegdehuun ni duuraimal yum bna lee

  • hulan (January 12, 2016 10:29:23 am )

    buh buteegdehuun ni duuraimal yum bna lee

  • Anonymous (January 12, 2016 11:51:44 am )

    OO MANAIXAN MUNDAG YUMAA GSEN CHIN TEGEED ODOO ENDEE XIIDEGGVI BOLJ BNA UU VILDBEREE VZVVLJ OLOND TANIULAA CHIX XUDAL NVD VNEN GEJ

  • zochin (January 12, 2016 3:01:21 pm )

    honinii suultei tosiig end l hiih bailgui dee. Hyatad honinii suul gej baihgui bailgui dee. tosiig ni awch uzsen ih zugeer yum baisan dag. bienii davs ni bas zugeer yum ba lee. bie zoolhon goy boldog yum ba lee. Lhamouriig bodwol hyamd yum ba lee. Gehdee chanartai yum ba lee. Ter hunii litsenziig ashiglasan gedeg ni yadgiin gehees nadad bol ih taalagdsan

  • Goo (January 12, 2016 3:10:07 pm )

    Manaihaas hevleluud reklam tulburtei mede nehdeg tgd husseneer n bgaaguin tuluu ingej bga yum, ugluuni soniny setguulch udaa dara bidniig daramtalsan tgd ene hudal gutgeleger gargajee teriig n ed bas ingeed taraaj bdg er n iim medelel hen haanaas tugegeed bgag n ch bid meddeg shudarga ursuldeh heregtei de goo saihny companias bidniig unagah gj hevlel medeelel tur zahirgaany baiguullaga bugdiig n manai esreg turhirdag yum, shine yum bish. Bid tsaashid ch iluu olon buteegdehuun uildverlej zah zeeld manlailah bolno. Yum hiij bga negnee unagah gdg hudal gutgedege bolimoor yum. Bid mash olon shineleg zuil hiihed 1 ch mede gargay gdggui baij bugd l munguni reklam yaridag haramsmaar.

  • Anonymous (January 12, 2016 4:22:42 pm )

    Ta nar yer n uzej shalgadag hen yum be. Shalguulmaar bgaa bol shalgadag gazar bgaa bhaa. Yum hiij bga 1 nee muulah yumaa buur olj yadsan sanagdsan. Eneiig bichsen Hun n eregtei yu? Emegtei yu?. Hereglej ch uzeegui yum bgamdaa. Urdas oruulj ireed bhdaa yahavdee. Batalgaatai, notolgootoi, zuragtai yum hiigeech. Yamar surguuli tugssun setguulch ve?. Aimshigtai yum.

  • hereglegch (January 12, 2016 9:20:51 pm )

    ug n hereglej vzie gej bodoj bsan boliedoo itgel torohoo baichihlaa vneheer ta nar eh orondoo hiij bgaa bol aih hereg yun busad gazruud uildveree surtachildashdee

  • Namun (January 12, 2016 11:57:18 pm )

    За хүмүүсээ эднийх үнэхээр Монголд хийдэг. Үйлдвэр нь Нарантуул захын хойно байдаг. Энэ мэдээний ард ганц л хүн байгаа. Лхамур гээд яг ижил төрлийн бүтээгдэхүүн хийдэг газар, эдний Хонько дуурайгаад хургахан гээд гаргасан. Гадуур дандаа муулж явдаг, өөрийхөөс нь илүү болохоор ийм юм хийж байгаан. Хонтны сүүлтэй, Ганга хужаад байлаа юу. ХУЛАН чи ичэээч!!!

  • монгол эмэгтэй (January 13, 2016 8:57:07 am )

    үнэхээр монголд үйлдвэрлэж байгаа бол үзүүлж харуулах хэрэгтэй ш дээ Хятадаас авчирсан бол бөөн хор байгаа тэгээд Ямар их үнэтэй гээч хонько саван 10,000 ТӨГРӨГ НЭЭХ АЯАТАЙ ЮМ БИШ БАЙНАЛЭЭ ОДОО АВАХГҮЙ ЕЕ…………

  • иргэн (January 13, 2016 11:04:56 am )

    зарим нэг бараа нь монголд үйлдвэрлэсэн гэдэг нь худлаа байхоо ичихгүй яаж монголд үйлдвэрлэсэн гэж чадаж байнаа

  • хэрэглэгч (January 13, 2016 12:08:30 pm )

    Би эднийхийг монголд үйлдвэрлэсэн гээд дэмжээд орж юм авсан. Тэгээд сонирхоод танай үйлдвэр хаана байдын гээд асуусан чинь намайг загнасан надад их нотой санагдсан. их муухай хүмүүс байна лээ харилцааны соёлгүй.

  • Uka (January 14, 2016 4:23:30 pm )

    Teneg humuus shuu sain geheer sain gej dagana muu geheer Muu gj muulna oorsdoo tolgoigui yumu??? Zgr l awaal heregleel uzeech bi hergeldeg hunii huwid bol hytad yumnaas shal oor sanagdsan

  • gantgog (January 20, 2016 4:14:49 am )

    Uildveree uzuulehgui.asuuhad uurlaj bga ni oilgomjtoi l yum bn. China. Gants savangiim uildver oruulj irj chaddaggui archaagui yuma mongolchuud.yu ve.une ni yasan ih um. 10 000r gants savan abah gjuu. Denduu muljij bn.lai dampuur

antalya rent a car