antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2016 13 comments

“Чоно” гуайг уутанд нь хийх ухаант “туулай” хэн бэ

нийтлэсэн Admin

Ардчилсан нам улстөрийн сонгуульд ялалт авах хэмжээнд очиж, УИХ-д овоо ахиухан суудал авахаараа л ард олноо, авсан амлалттайгаа хамт мартчихдаг гэмтэй. Өнгөрсөн сонгуулиар ч тэглээ шүү дээ. Бид ч “долоо буудуулаагүйдээ” тэр үү, хулхидуулж хашрахгүй юм даа., зайлуул.

3qvsc7dagerq88p7nglf8gpuqe

Энэ бүхнийг бодохоор өөрийн эрхгүй нэг үлгэр санаанд орж ирдэг юм. Миний үеийнхэн буюу 60, 70-аад оныхон бараг мэдэх байх даа. Бага сургуулийн унших бичиг дээр байдаг “Ухаант туулай “гэдэг Монгол ардын үлгэр шүү дээ. Чоно, унага, туулай гурвын тухай. Тэгвэл өнөөдөр Монголын нийгмийн амьдралд“чоно” нь Ардчилсан нам, “унага” нь бид, “туулай” нь хэн юм бүү мэд гээд төсөөлөөд үзье. Ингэхэд Ардын намынхан үүнийг уншаад нэг их битгий баясаарай гэх байна. Та нар ч мөн адил өөрийнхөө өнгөн дээр “чоно” болдогийг бүү мартаарай.

АН-ынхан энэ 2016 онд л цалин, тэтгэврийг нэмэх тухай ярьдаг болсон байна билээ шүү. Энэ чинь эрхэм “саарал гайхал” уутанд орон, хэсэгхэн зуур амыг нь боолгохдоо дахин биднээрээ тайлуулах гээд байгаа хэрэг шүү дээ. Чоно оо, чоно.

Үлгэрийн утгыг товчхон ярихад нэг анчин малыг нь идсэн чоныг барьж авааад уутанд хийн, амыг нь сайтар боогоод хээр хаячихдаг юм. Гэтэл түүнтэй унтаж байгаад сүргээсээ хоцорсон унага эхийгээ хайж яваад таардаг. Чоно ч уутан дотроосоо унагыг жинхэнэ уран панаалдана биз дээ. Намайг энэ уутнаас гаргачихвал ингэнэ, тэгнэ гээд намуудаар бол “Мөрийн хөтөлбөр” маягийн юм ярина. Унага ч уутанд байгаа нөхрийн “Мөрийн хөтөлбөрт” уярахдаа амыг нь тайлтал чоно гарч ирээд юун амлалт, юун амь, өлсч үхлээ гээд нөгөө муу унагыг иднэ гэж дайрна биз дээ. Ингээд аргаа баран бүлтэлзэж суутал ашгүй нэгэн ухаантай туулай таараад, “Арай ч та энэ жижигхэн уутанд багтаагүй байлгүй. Үнэхээр багтдаг юм бол намайг хамт идээрэй” гэж хэлээд өлөн чоныг буцан уутандаа орох үед амыг боогоод унганы амийг авардаг шүү дээ.

Ардчилсан нам биднийгээ өнгөрсөн 2012 оны сонгуулиар яг энэхүү үлгэрт өгүүлдэг чоно шиг хуурч байгаад “уутныхаа” амыг тайлуулсан юм. Тэд “уутанд” байхдаа юу, юу гэж наасан гэж санана. Ингэжжаргуулна, тэгж баяжуулна гэхээс өгсүүлээд түмэн юм амласан юмдаг. Бид ч хөөрхий унгага шиг уяраад л уутны нь амыг тайлж байлаа. Монголын ардчилсан “чоно” нам ч гарч ирсэн, амлалтаа ч мартсан. Тэр ч бүү хэл нөгөө үлгэрийн чононоос ялгаатай нь манийхаа энд тэндээс шууд идээд эхэлдэг байна шүү дээ.

Энэ эрхмүүдийн 2012 оны сонгуулийн “Мөрийн хөтөлбөрийг” нь харахаас л ичээд байдаг юм. Гэтэл нөгөө амалж байсан гайхлууд чинь өөрсдөө огтхон ч тоохгүй малилзаж явахыг харахаар үнэхээр гайхмаар. Ёстой л чоно шинжтэй гэхээс өөр юу гэхэв.

Тэд ажлын байр, цалин хөлсийг чинь оцойтол нэмээд өгнө, иргэн бүрийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн тулд ийм,тийм арга хэмжээ авна гээд ёстой бал бурам шиг уриа лоозон хаа сайгүй хадааж байлаа. Манай намын мөрийн хөтөлбөрийн гол цөм нь Монгол иргэн байна. Ингэхдээ эрүүл чийрэг монгол хүн, эрдэм боловсролтой монгол хүн, чинээлэг амьдралтай монгол иргэнийг бий болгоно гээд л аваад байсан юм шүү дээ.

Эрх барьж буй намынхан мөнгөгүйдээ ийм арга хэмжээ авлаа гэж огтхон ч бодохгүй байна. Харин ч хямрал нэрийн дор манийхаа халаас руу гараа л улам гүнзгий дүрээд байгаа юм биш биз гэсэн хардлага өөрийн эрхгүй төрдөг.

Чухамхүү эх адаггүй ингэж амлаад байхаар нь бид итгээд л уутны нь амны уяаг тайлаад энэ “чоныг” гаргачихсан хэрэг. Гэтэл яав. Гарч ирээд дөрвөн жилийн нүүр үзж байхад юун ажлын байр нэмэгдүүлж, юун цалин хөлс өсгөх. Харин ч хаа сайгүй цомхотгоод, үүнийгээ эдийн засгийн хямрал гэдэг юм руу түлхсэн шигээ налайж суух боллоо. Тэд тэтгэврийн хөгшдийнхөө мөнгө рүү ч гар дүрэхийг оролдов. Оюутнуудынхаа цалинг хассанаас гадна хүүхдийн 20 мянган төгрөгөө ялгавартай олгоно гээд нэг хэсэг л мань мэтийгээ сандаргаад авлаа. Төрийн болоод төсвийн байгууллагынхаа ажилтнуудын цалинг хасав.

Гааль, татвар хоёрыг нэгтгэж байгаад 150 гаруй ажилтныг цомхотгосноо тун байртайгаар тайлагнаж байх юм. Ер нь сонгуулийн өмнө хасна, цөөлнө гэж амалсан юм шиг л иймэрхүү мэдээгээ тун бахархалтайгаар ярьдаг болсон байна. Одоо энэ 150 гаруй хүн ажил амьдралаа хэрхэн цаашаа авч явах юм бүү мэд. Иймэрхүү байдлын дараа аргаа барьсан нэг хүн өөрийгөө олны нүдэн дээр шатаалаа шүү дээ.

Ингэхэд эрх барьж буй намынхан мөнгөгүйдээ ийм арга хэмжээ авлаа гэж огтхон ч бодохгүй байна. Харин ч хямрал нэрийн дор манийхаа халаас руу гараа л улам гүнзгий дүрээд байгаа юм биш биз гэсэн хардлага өөрийн эрхгүй төрдөг. Яагаад гэхээр авилгачин гэгдээд байгаа сайдуудын нь өрөөнөөс өч төчнөөн зуун саяараа мөнгө гарч ирээд байх юм. Эрхэм сайдуудын нь энд тэндэхийн тендерээс цохьсон гэх мөнгөний хэмжээ тэрбумаар яригддаг боллоо. Дээр нь элдэв шоу цэнгээн ч замбараагаа алдав бололтой. Хот л гэхэд “Цамын баяр” ч хийж байх шиг. Энэ зун л гэхэд гадаадын баахан томчуудыг цуглуулах юм гэсэн. Тэгэхээр мөнгөтэй л байгаа хэрэг дээ.

Эцэст нь нэг зүйлийг онцолж хэлэхэд АН-ынхан энэ 2016 онд л цалин, тэтгэврийг нэмэх тухай ярьдаг болсон байна билээ шүү. Энэ чинь эрхэм “саарал гайхал” уутанд орон, хэсэгхэн зуур амыг нь боолгохдоо дахин биднээрээ тайлуулах гээд байгаа хэрэг шүү дээ. Чоно оо, чоно. Ингэхэд ер ньиймэрхүү “чононуудыг” уутанд хийгээд амыг нь үүрд боох “Ухаант туулай” байна уу, та минь ээ.

Д.Гал

http://www.24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • зочин1 (January 11, 2016 1:04:55 pm )

    хульхидуулж ханадаггүй юм чинь бас нэг худлаа амлалтанд нь хууртаад л саналаа өгчих байлгүй дээ

  • зочин (January 11, 2016 1:19:22 pm )

    АН-д дахин саналаа өгсөн хүн хүүхдүүдийнхээ ирээдүйг баллаж байгаа л гэж бод, 12 онд сонгоод энэ улс орныг юу болгосныг хардаа, ажилгүй, орлогогүй, татвар, суурь үнэ, торгуульд дарлуулсан ард түмэн

  • Anonymous (January 11, 2016 1:23:54 pm )

    Тиймээ….,Улс төрийн намыг худалдаж авч байна.улайрсан алуурчинг , увайгүй хууль цагдаа прокурорыг,Та бүхний хамгийн итгэдэг шударга хүнийг чинь худалдаж авч байна. Хууль хулгайч хоёр нь тодорхой байна Зөв хүн гарах ямар ч боломжгүй ,Зөвхөн хулгайч нар гарахаар хуульчилагдсан тул . улс төрийн намуудыг яаралтай татан буулгах!!!!!!!!!!!!!

  • ЗОЧИН (January 11, 2016 1:38:03 pm )

    УХААНТ ТУУЛАЙ НЬ Н ЭНХБАЯР БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

    • Anonymous (January 11, 2016 1:43:23 pm )

      ЭНХБАЯР ЧИНЬ ЖИНХЭНЭ ЧОНО НЬ ШҮҮ ДЭЭ

      • mongol (January 11, 2016 2:24:49 pm )

        enxbayar mongoliig elegeer ni xevtuulchixee yu yu gej xutsaad bgaa AH iin novsh ve.oorsodiinxoo buruug xun luu chixex geed argaa barj bna uu AH iin urvagch luivarchid mini

  • tuulai (January 11, 2016 3:38:26 pm )

    Za yamarch basain AH, MAH, MAXH. oyun avgaid sanalaa ogohgui

  • Хөх чоно (January 11, 2016 4:54:30 pm )

    Эр хүн шартаж хашрахгүй, эмэгтэй хүн хүүхэд гаргаж хашрахгүй гэдэг шиг эргүүтсэн монголчууд намуудад хулхидуулж хашрахгүй юм даа. Улс төрийн намуудын мөн чанар нь ижил тул тэд бүгд адилхан хулхичид шүү дээ. Улс төрийн нам гэдэг бол хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаан гэж Ленин тодорхойлсон. Ленин гэхээр өнөөдөр монголчууд дургүй л байх биз. Тэр нь хамаа алга. Улс төрийн намыг тэр маш зөв тодорхойлсон юм. Улс төрийн намын зорилго нь эрх мэдлийг гартаа авах. Түүний төлөө л улс төрийн намын хуйвалдагчид үхэн хатан тэмцэж байна. Эрх мэдэлд хүрвэл тэд эрдэнэсийн сангийн түлхүүрийг гартаа оруулж хэмжээгүй их хулгайлж, баяжна. Эх орон бол тэдэнд падлий байхгүй. Мөнгөтэй л болбол тэд хаа дуртай газар луугаа явж чадна. Төрийн эрхэнд хүрсэн намууд түнтийтлээ таргалан идэж, ууж, төрийн эрхэнд хүрээгүй нь хоолонд орох ээлжээ хүлээн хор найруулцгаана. Нам буюу хуйвалдаан байсан цагт шудрага ёс тогтох уу? Горьдсоны гарз. Сүүлийн 25 жилд эдгээр олон улс төрийн намууд Монголын төлөө юу хийв? Ардчиллаас хойш Монголын төр ямар байдалтай өдий хүрэв? Үүний шалтгаан, хорт үндэс нь улс төрийн намууд билээ. Монголд ардчилал байхгүй, анархизм цэцэглэн хөгжиж байна. Асуудлыг хуйвалдааны замаар шийддэг улс төрийн намууд байсан цагт ардчилал хөгжих ямар ч боломжгүй юм. Ер нь бол ардчилал жинхэн утгаараа дэлхийд хаа ч байхгүй билээ. Шалтгаан нь бол улс төрийн намууд гэж би түрүүн хэлсэн. Харин бид дэлхийд анх удаа жинхэн ардчиллыг тогтоож болох юм. Бид одоо аль ч намд итгэх хэрэггүй бөгөөд намгүйгээр амьдрах цаг болсон. Мэдээлэл, технологийн өндөр хөгжлийн шинэ эрин үе бидэнд улс төрийн намгүйгээр амьдрах боломжийг нээж өгч байна. Дашрамд хэлэхэд энд комет бичих олон залуус ахмад үеэ хоцрогдсоныг нь гайхаж, өнгөрсөн цаг үедээ үлдчихсэн гэх мэт зүйл бичээд байдаг. Тийм л овоо юм бол залуус та нар энэ цаг үеийнхээ техник, технологийн ололтыг ашиглан эвлэлдэн нэгдэж, сонгуулийг нам болон мөнгөний нөлөөллөөс хараат бус ямар ч маргаан будлиангүй шудрага явуулах шинэ арга барилд шилжих ажлыг хиймээр байна. Манай өнөөгийн залуусын ухамсар, мэдлэг боловсрол тун тааруу байгаа нь тэдний бичиж байгаа кометоос харагдаж байна. Чаддаг юм нь хэрүүл, хараал, хоосон цэцэрхэл. Залуус та нарыг ингэж ухнатаж байхад улс эх орон чинь тусгаар тогтнолоо алдчих гээд байна. Монголыг ийм байдалд хүргэсэн нь залуус та нар бус, бидний үе 70-80 аад оныхон. Бид алдаагаа засаж, улс орноо аврахын тулд хувьсгалыг жинхэн утгаар нь хиймээр байна. Гэтэл ард түмний дийлэнхи олонхи, хувьсгалын гол хөдөлгөгч хүч байх ёстой залуус та нар ийм боловсрол нимгэн харанхуй байвал бид хувьсгал хийж чадахгүй. Өнөөгийн зарим залуус барууны оронд сургууль дүүргэж англи, франц, герман хэл сурсаныгаа ихэд тоож төрийг хүртэл удирдаж чадах мэт боддог бололтой. Тэгвэл тэгэж бодох хэрэггүй. Би ахмад үеийн хүн. Орос, англи, франц хэлийг чөлөөтэй эзэмшсэн, хууль зүйн өндөр боловсролтой нэгэн. Тэгэхээр залуус та нар ахмад үеэ доош нь хийж, биеэ тоох хэрэггүй шүү. Бидний үеийнхэнийг та нар Элбэгдорж, Бат-Үүл, Энхбаяр, Баяр мэтийн өчүүхэн хүмүүсээр төсөөлж болохгүй. Ардчилал анх үүссэн цагаас л эрх мэдэл буруу хүмүүсийн гарт орж, улс төрийн намууд гэгч бэртэгчид, хуйвалдагч нар улс төрийн буруу тогтолцоог бий болгосноос хойш зөв хүмүүс улс төрд орох боломжгүй болсон юм. Өнөөдөр бид хувьсгал хийх хэрэгтэй бөгөөд харамсалтай нь ард түмэн гол нь залуус та нар хувьсгалд бэлэн биш байна. Ард түмэн хувьсгалыг яаж хийх, улс орныхоо нийгэм, улс төрийн тогтолцоог ямар болгон өөрчилөхийг мэдэхгүйгээр хувьсгалын тухай ярихын ч хэрэггүй. Ард түмэн сэхээрээгүй цагт хувьсгал үр дүнд хүрэхгүй. 90 оны алдааг давтаж болохгүй. Дашрамд хэлэхэд 90 оны хувьсгал гэдэг нь сүйдтэй тэмцэл байгаагүй бөгөөд дэлхийн ардчилсан хөдөлгөөний өчүүхэн давалгаа Монголд давалгаалахад л төр засаг ямар ч эсэргүүцэлгүйгээр бууж өгсөн билээ. Харин өнөөгийн төр засаг, улс төрийн намууд, олигархууд ард түмний тэмцэлийг хүчтэй эсэргүүцэх нь дамжиггүй. Иймээс хувьсгал амаргүй байх болно. Гэхдээ нийт ард түмэн тэмцэлийнхээ зорилгыг бүрэн ухамсарлаж бүгд эвлэлдэн нэгдэж чадвал ялалтанд хүрэх бөгөөд тэднийг зогсоох хүч байхгүй. Энэ тэмцэлд залуусын үүрэг роль голлох бөгөөд харамсалтай нь манай залуусын өнөөгийн байгаа байдал итгэл төрүүлэхээргүй байна. Залуус аа та бүхний цог золбоо, оюун ухаан, эх орон ч сэтгэлгээ хаана байна? Энэ Монгол орны чинь эзэд нь, ирээдүй нь та нар шүү дээ! Хятадын Монголд амьдрахыг хүсээгүй биз дээ? Эх орныхоо төлөө, өөрөсдийнхөө эрх чөлөөний төлөө та нар тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх вэ? Та нарын эцэг, эх ахмад үе чинь үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө юугаа ч хайрлахгүй тэмцэнэ шүү. Гагцхүү та нар оюуныхаа мэлмийг жаахан нээгээд орхи. Хатуухан хэлэхэд манай залуу үе хэтэрхий нялзрай, эрхийн тэнэг болсон шинжтэй байдаг шүү. Өглөөний нарыг наранд бүү бод, өсөхийн жаргалыг жаргалд бүү бод гэдэг. Та бүхэн ирээдүйгээ бодож, ирээдүйн сайн сайхан амьдралынхаа төлөө тэмцэх цаг болсон шүү!!!

  • zochin (January 11, 2016 5:19:44 pm )

    АН одоо 2 нүүртэй хүн шиг ард түмэндээ хайртай болж харагдах гээд л та нар чадахгүй дээ.Ирээдүйн үр хүүхдээ бодоод АН-ыг ахин сонгож болохгүй шүү.Хойч үе минь бидэндээ гомдох байгаа да.Бөөн өр төлбөр

  • Зочин (January 11, 2016 9:24:20 pm )

    энэ онд монгол улс эдийн засгийн хямралаас гарахгүй бол ирэх сонгуулиар ардчилсан нам ялахгүй.

  • Anonymous (January 11, 2016 11:05:37 pm )

    Zamaar yavsan zanhar tolgoi \MAHN\
    Zaidsand huuragdsan mahguu tolgoi \ MAN \
    Iim neg ylger bas baidag bilyy
    Yag ynendee AN ajliig ni hiilgehgyi um daa.Bid uursduu demjij gargachihaad daraa ni muuldag chini uursduuguu l muulj haraaj baina shyy dee.Ene AN -aa muulj baigaa hymyys uursduu ger bylee oligtoi avch yavdag bolov uu ali esvel alia salbadainuuduu

  • irgen (January 12, 2016 8:35:26 am )

    yag taarsan ulger baina. AN uneheer allaa. Yamarch tor barikh chadamjgui uls toriin huchin gedgee dahin notolloo shuu dee. Zugeer l zerleguudiin tsuglaralt

  • zochin (January 12, 2016 10:06:38 am )

    xun bur xiideg ajlaa xiisen shig xiibel ulsiin xugjild oruulj bui xubi nemer bolno Bayar ENxbayar elbegdorj nariig muulax yaax be ed nar chini xiideg ajlaa chanartai xiisen xumuus shuu Xarin archilsan nam unexeer uls orniig udirdaj chadaxgui yum gedgee 2 udaa xaruullaa shuu dee Iimees turshlagataig ni bodoj MAN iig l songox bolno

antalya rent a car